Оролцогч 14
Эксперт Байр суурь
Ч.Авдай ШУТИС-ийн зөвлөх профессор

Ч.Авдай: Нанотехнологиор үйлдвэрлэсэн Монгол даавууг Германчууд “булаацалдаад” авдаг

Монголын нэг ямаа дунджаар 150-300 гр ноолуур өгдөг. Хоёр ямааны ноолуураар нэг цамц хийдэг. Гэтэл манайх жилд бэлтгэдэг 7000 тонн ноолуурынхаа дөнгөж 17 хувийг дотооддоо гүн боловсруулж эцсийн бүтээг

2015.01.13
Т.Баярсайхан “Монголын арьс шир үйлдвэрлэл” –ийн холбооны гүйцэтгэх захирал

Т.Баярсайхан: Арьс ширний үйлдвэрлэлийн салбар хөгжлийн гараан дээр зогсож байна

“Арьс шир, ноос нууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдааг Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо “Мишээл Экспо” төвд зохион байгуулж, өнөөдөр хөшгөө хаалаа. Ноос, ноолуурын ч өнгө үзэмж, загва

2013.10.21

С.Үнэн: Ус цэвэршүүлэх зардлыг бохирдуулагч компаниуд даах ёстой

Урьдчилсан байдлаар нэг шоо метр бохир ус цэвэрлэхэд 8000 орчим төгрөгийн зардал гарна гэж тооцсон.

2013.10.18
Х.Золжаргал Үйлдвэр хөдөө аж ахуй яамны төрийн нарийн бичиг асан

Х.Золжаргал: Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг системтэй болгох ёстой

Миний хувьд харгиаг ус сувгийн удирдах газарт шилжүүлсэн нь зөв алхам гэж бодож байна.Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг системтэй болгох ёстой.

2013.10.11
Н.Зоригт Хос аз ХХК-ийн захирал

Н.Зоригт: Манай малын арьсны бүтэц их онцлогтой, ноолууртай адил давуу талтай

Дулааны мэдрэмжтэй арьс нь томорч жижгэрч, мэдрэмтгий мал ганцхан монголд л байдаг. Монгол ямааны ноолуур өөр газар байдаггүй болохоор Говь брэнд болсонтой адил Монгол арьс дэлхийд байхгүй учир брэнд

2013.10.09
Б.Сүхээ “Ман ланс” компанийн захирал

Б.Сүхээ: Арьс шир үйлдвэрлэгчид нэгдсэн зохион байгуулалтад орохоор ярилцаж эхэлсэн

Тэгэхээр малчид маань түүхий эдээ чанартай нийлүүлж байж сайн боловсруулсан арьс бидний гарт ирнэ шүү дээ. Суурь нь байгаа учраас уламжлалт аргадаа орчин үеийнхээ техник, технологийг шингээчихвэл Монг

2013.10.04
Ц.Түмэн-Өлзий Монгол шевро ХК-ын захирал

Ц.Түмэн-Өлзий: Хятадад цагаан будааны талбайд нь очоод будаа бөөндье гэвэл уучлаарай монголчууд аа гэнэ биз дээ

Бид тэрбум төгрөгийн борлуулалт хий­хээ­рээ 60 сая төгрөгийн татвар төлөх жишээтэй. Энэ бол онц­гой анхаа­рах ёстой асуудал. Сардаа 100 орчим мянган богийн арьс боловсрууллаа гэхэд тэрийг бөөнөөр нь

2013.10.04
Я.Наранцэцэг БИ ЖИ ЭЙЧ ХХК-ын захирал

Я.Наранцэцэг: "Харгиа" цэвэрлэх үйлдвэрийг хаасан нь хамгийн том бэрхшээл

6 - 7 сарын үеэр түүхий эдийн үнэ хямдарч үйлдвэрүүд түүхий эдээ аван боловсруулах үйлдвэрт өгч, цаашлаад бүтээгдэхүүнээ хийдэг.Манай арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид их л бухимдалтай байна даа.

2013.10.04
М.Мөнхбат Хөнгөн үйлдвэр судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал

М.Мөнхбат: Арьс ширний салбарт төрийн бодлого алга

Манай улс жилдээ 10 сая ширхэг арьс экспортлох боломжтой. Ахуйн бохирдолттой, арьс шир боловсруулсан химийн бохир ус нийлээд бохирдлоо цэвэрлэж чадахгүйд хүрээд байна.

2013.10.04
Б.Бат-Амгалан Жижиг, Дунд Үйлдвэрийн Хөгжлийн Газрын Дарга асан

2017 онд 25 мянган ажлын байр бий болно

одлогын түвшинд цэгцтэй засгийн газраас дэмжээд санхүүжилтийг нь шийдээд явах юм бол 2017 он хүртэл байнгын тогтвортой 25 мянган ажлын байр арьс, ширний салбарт байгаа гэдгийг өнөөдөр хөдөлмөрийн сайд

2013.09.26
Б.Гэрэлт-Од МАШҮ Холбооны дэд Ерөнхийлөгч

Арьс ширний үйлдвэрлэлд боловсон хүчин дутагдалтай байна

Улсаас арьс, ширний салбарыг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч маш удаашралтай байна.Хоорондоо холбогдож чадах юм бол ажлын байр байгаа. Энэ салбар маань өөрөө их сонирхолтой хөнгөн үйлдвэрийн салбар

2013.09.26
М.Бат-Очир Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч

М.Бат-Очир: Сумын ченж, үйлдвэр гэсэн шууд холбоог үүсгэнэ

Сүүлийн арван жилээр авч үзэхэд энэхүү 10 сая арьсны 25 хувийг Монголын үндэсний үйлдвэрүүд худалдаж аваад боловсруулж байна.

2013.09.26
Б.Чанцал “Дархан нэхий” компанийн маркетингийн менежер Б.Чанцал

Хятадууд өндөр үнэтэй авдгаас арьс, ширний олдоц бага байдаг

Европ стандартаар арьс ширээ боловсруулаад 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн гутал юм.Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол түүхий эд. Малын гэмтэл ихтэй байна, мөн Хятадууд үнэ зодож авдаг зэргээс боло

2013.09.26
Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч

Арьс ширний 60 хувийг дотооддоо боловсруулна

Дарханы дулааны цахилгаан станцын орчим арьс, ширний үйлдвэр барихаар төлөвлөж, газраа сонгосон.

2013.09.26
Эксперт Сэтгэгдэл
Б.Мөнх-Алдар Иргэдийн шударга шүүх ТББ Гүйцэтгэх захирал

Үндэсний үйлдвэрүүдийг дэмжэх нэрээр малын арьс шир, ноосонд урамшуулал зарлаад үр дүн гараагүй зохион байгуулалт буруу байгаа. Энэ жилийн хувьд малчид урамшуулалаа авч чадахгүй болсон. Манай Улс шиг малын арьс ширэнд халамж хүртээдэг улс хаа ч байхгүй Урамшуулал нэрээр хэсэг бүлэг хүмүүс завшиж байна. Үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх гол арга бол Төрийн бодит санхүүгийн дэмжлэг байх хэрэгтэй

2015.01.24

Арьс ширээ боловсруулж дотоодын уйлдвэрээ хегжуулэх нь бидний энэ тэргууний зорилт гэхдээ байгалийн тэнцвэрт байдал ялангуяа туул голын бохирдлоос халгаалах нь гол зорилт болох естой Иймд энэ салбарыг хегжуулэхийн тулд уйлдвэрийн цэвэрлэх байгууламжийг цогцоор нь шийдэх хэрэгтэй

2013.10.22
Ган-Уул.Б НМХГ-ын байгаль орчин, хяналтын улсын байцаагч

Манай цэвэрлэх байгууламж 90 хувьдаа хүртэл цэвэрлэж чадахгүй байгаа. Сонгинын хуучин амралтын газар шалгахад бохирдлын зэрэг өндөр гарсан. Үнэртэй ногоон өнгөтэй байгаа нь арьс ширний химийн бодистой холбоотой. Нийслэлийнхээ төвд шахуу ийм цэвэрлэх байгууламжтай хот гэж байхгүй шүү дээ. Цэвэршүүлэх байгууламжийг нүүлгэнэ гэдэг саналыг дэмжиж байна. Гэхдээ үйлдвэрлэгчдийг хохироохгүй нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой.

2013.10.18
Содномжамц.С Мон стиль групп-ын захирал

Манай салбарын түүхий эдийн үнэ гадны зах зээлээс үнэтэй болоод байна. Арьс ширний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж маш хоцрогдсон. Тоног төхөөрөмжөө шинэчлээд төрөлжүүлбэл улам сайн арьс боловсруулж болно. Манай улс арьс ширний салбарт туршлагатай шүү дээ. Үйлдвэрүүдэд хөрөнгө мөнгө байхгүй учир чадвартай байгаад нэмэргүй төрөлжиж, өргөжүүлж чадахгүй байна. Хагас жилийн дотор сая бээлий үйлдвэрлэдэг болмоор байна. Одоогоор хуучны тоног төхөөрөмжөө л ашиглаж байгаа. Мөн дэлхийд монгол брэнд гаргах, Монголд энэ төрлийн зах зээл хэр байгаа судлах хэрэгтэй. Энэ салбарыг хөгжүүлэхэд ганцхан үйлдвэрүүд биш малчид, үйлдвэрлэгч, засгийн газар, яамны бүрэн харилцаатай хамтран ажиллаж байж баялагийг бий болгоно. Манайд ганцаараа бүхнийг хийх чадалтай томоохон компани байхгүй.

2013.10.09

Арьс ширний үйлдвэрүүд төрийн бодолго тутагдаж байгаа нь үнэн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд төрөөс дэмжлэг авалгүйгээр бор зүрхээрээ ажилаж ирсэн 20-н жил гэдэг бол их хугацаа одоо ихэнх үйлдвэрүүд тоног төхөөрөмж муудаж шинчлэх шаардлага байгаа Уул нь монгол улс мал аж ахуйн орон

2013.10.08
Түмэндэлгэр.И Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн

Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлийн дэмжих шийдвэр гаргасан нь хэрэгжихгүй л байна. Эргэлтийн хөрөнгө л тулгамдсан асуудал байна даа. Арьс ширний нэгдлийн хашаанд байгаа цэвэрлэх байгууламж асар их үнэтэй бодис ашиглах учир их хэмжээний мөнгө өг гэсэн энэ нь үйлдвэрүүдэд ихээхэн хэцүү хүнд тусаад байна. Одоогоор түүхий эд 12.000 төгрөгөөр худалдан авч байгаа. Бүтээгдэхүүнээ экспортод гаргах бүрэн боломжтой ч хөрөнгө мөнгөний дутагдалд орчихоод гацаанд байна.

2013.10.04
Даваажав.Л Их-Эргэлт ХХК-ийн захирал

Арьс ширний салбарын түвшин манайд сайн байгаа. дэлхий жишигт нийцсэн технологийг л ашиглаж байгаа. Гэхдээ нэг тулгамдаж байгаа асуудал бол арьс ширний салбарынхан эргэлтийн хөрөнгөгүй гацаанд байгаа. Ашиг олох бүрэн боломжтой, сэргээгддэг салбар шүү дээ. Төрөөс дэмжлэг л хэрэгтэй байна. Бас саяхан цэвэршүүлэх үйлдвэрийн хувьд химийн бодисд 14 тэрбум төгрөг зарцуулна гээд төсөвлөсөн байна. Одоогоор Арьс ширний 70-80 компани байдгаас Арьс ширний хашаанд 40 хэдэн үйлдвэр байдаг. Гэтэл сард урсгал зардал ороогүй химийн бодисд л тэрбум төгрөгийн зардал гарга гэсэн. 40 үйлдвэр сард тэрбум төгрөг яаж босгох бэ? Бүтэшгүй зүйл шүү дээ. Арьс ширний үйлдвэр бүх материалдаа 1000 тонн хэрэглэдэггүй. Гэхдээ 1000 тонн гэж бодоход 8000 тонн химийн бодис хэрэглэнэ гэж яриад байгаа нь амьдралаас тасархай байна. Хамгийн гол нь бодитой байх ёстой. Нэг үйлдвэрээс 70-80 сая төгрөг цэвэрлэгээнд төлөхийг шаардсан. Үнэндээ үүнийг төлөөд үйлдвэр эрхлэх боломжтой компани байхгүй шүү дээ.

2013.10.04
Түмэн-Өлзий.Ц Монгол шевро ХК-ын захирал

Үндэсний үйлдвэрүүд өөрсдөө арьс ширээ авч нөөцөлж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудал. Хөрөнгө мөнгөгүйгээс түүхий эдийн 90 гаруй хувийг нь Хятадууд авч байна. Уг нь түүхий эдээ өөрсдөө боловсруулаад экспортлох юм бол нөгөө яриад байгаа Баруун цанхийг ашиглаад 200 сая доллар олох ашгийг түүхий эдээ хагас боловсруулаад экспортод гаргахад л олох боломжтой. Бүр нэмүү өртөг тооцоод гүн боловсруулаад гаргахад 400 сая доллар олох бололцоо байна. Үүнд хариуцаж байгаа яам, засгаас онцгой анхаарах хэрэгтэй. Гүн боловсруулсан үхрийн шир 80 долларт хүрдэг. Гэтэл нэг тонн нүүрсээ 50 доллараар өгөх гээд ядаад сууж байна. Уг нь арьс ширний салбарыг төрөөс дэмжээд өгөх юм бол брэнд болох бүтээгдэхүүн гарах боломжтой. Гэтэл бид Хятадуудад түүхий эдээ алдсаар байна.

2013.10.04
Батжаргал.Б МУ-ын зөвлөх инженер Би энд Би Эс ХХК-ийн ерөнхий захирал

Бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учир бэрхшээл олон байна. Дотоодын Монгол ямааны арьс ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Боловсруулах дотоодын үйлдвэрүүдээс түүхий эд авдаг. Гэтэл “Харгиа” цэвэрлэх үйлдвэр хаагдсанаас болоод Импортоор боловсруулсан түүхий эд авахад хүрч байна. Уг нь бид чинь малаар баян улс учир импортоор үнэтэй түүхий эд авмааргүй байна. Мөн арьс ширний үйлдвэрлэгчдээс их хэмжээний мөнгө авна гэж ярьж байсан. Боловсруулалтад өндөр шаардлага тавьдаг ч анхан шатны чанарын асуудал байсаар. Уг нь зах зээл байгаа, экспортод гаргах боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа. Түүхий эдээ сайн боловсруулж чадвал болохгүй зүйл байхгүй.

2013.10.04
Батсайхан.Э “Дархан нэхий” ХХК-ын ерөнхий захирал

Манай үйлдвэрийн хувьд гадаадад экспортлох боломж нээлттэй, түүхий эдийн олдоц хангалттай байгаа. Тулгамдаж буй зүйл бол эргэлтийн хөрөнгө. Төрөөс хөнгөлөлттэй зээл олгох талаар анхаарч өгөхийг хүсч байна. Уг нь бол түүхий эдээ бүрэн авахад 110 тэрбумын хэрэгцээ л байна. Төрөөс өнгөрсөн 5 сард арьс ширний үйлдвэрлэлийг дэмжихээр 200 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үйлдвэрлэгч бидний хувьд хүссэн зүйл энэ. Гэтэл одоо хүртэл өгөөгүй, удаашралтай байна. Хөнгөлөлттэй зээл авбал арьс ширний хөгжих бүрэн боломж байгаа.

2013.10.04

Цэвэр байгууламж, хаягдлын менежмент энэ салбарын маш тулгамдсан асуудал. Энэ талаар хөндөж ярихаар зөвхөн Харигаа цэвэрлэх байгууламжийн талаар ярьдаг. Энэ нь тэр том асуудлын нэг л илрэл. Энэ асуудлыг шийдэхгүйгээр арьс ширний салбарын экспорт, өрсөлдөх чадвар, тэр дундаа дээд үнийн талаар ярилтгүй. Зөвхөн үйлдвэрлэл, ажлын байранд хэт их төвлөрөөд байна шүү

2013.10.04

Цэвэр байгууламж, хаягдлын менежмент энэ салбарын маш тулгамдсан асуудал. Энэ талаар хөндөж ярихаар зөвхөн Харигаа цэвэрлэх байгууламжийн талаар ярьдаг. Энэ нь тэр том асуудлын нэг л илрэл. Энэ асуудлыг шийдэхгүйгээр раьс ширний экспортын асуудал, тэр дундаа дээд үнийн талаар ярилтгүй. Холбооныхоон зөвхөн л үйлдвэрлэл дээр хэт төвлөрөөд байна шүү

2013.10.04

Арьс ширний уйлдвэРуудын

2013.10.02