Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль

Бие даасан хууль (Хөдөлмөр эрхлэлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай)
Өргөн барьсан: 2015-12-30

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дараах зүйлд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

          1/ 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалт:

            “3.1.12.“бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэж 50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө, үйлчилгээний борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнийг.” 

            2/  8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг:

            “8.5.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын агуулга, сургагч багшид тавигдах шаардлагыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд тогтооно.”

 3/ 22 дугаар зүйлийн 22.1.8 дахь заалт:

            “22.1.8.жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөгдсөн хөрөнгө; 

            4/ 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг: 

            “23.5.Энэ хуулийн 22.1.7-д заасан төлбөрийг тухайн орлогыг бүрдүүлсэн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна.” 

            5/ 29 дүгээр зүйлийн 29.9.13 дахь заалт: 

            “29.9.13.Энэ хуулийн 22.1.7-д заасан төлбөрийг төвлөрүүлэх, зориулалтын дагуу зарцуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах.”

 

2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтын “малчин” гэсний дараа “бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэж, 12 дугаар зүйлийн 12.8.4 дэх заалтын “хөнгөлөлт үзүүлэх” гэсний дараа “бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” гэж тус тус нэмсүгэй.

 

3 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

            1/ 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг:

            “12.4.Ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө.”

            2/ 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэг: 

            “12.6.Энэ хуулийн 12.2-т заасны дагуу олгож байгаа жижиг зээлд батлан даалт гаргаж болно.” 

            3/ 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэг: 

            “12.7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам, жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтооно.”

4 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8 дахь заалтын дугаарыг “22.1.9” гэж, 29 дүгээр зүйлийн 29.9.13 дахь заалтын дугаарыг “29.9.14” гэж, мөн зүйлийн 29.13.6 дахь заалтын дугаарыг “29.13.7” гэж тус тус өөрчилсүгэй. 

5 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.4 дэх хэсгийн “12.3,”, 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсгийн “ажилтан, ажил олгогч тус бүрд нь” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.1.12 дахь заалтыг тус тус  хүчингүй болсонд тооцсугай. 

7 дугаар зүйл. Энэ хуулийг  2016 оны … дүгээр сарын … -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.