Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай

Шинэчилсэн найруулга (Ижил төрлийн тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилготой)
Өргөн барьсан: 2016-11-11

Батлагдсан 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

ХУУЛИЙН.

ТӨСӨЛ

1 дүгээр зүйл.

 Хуулийн зорилт 

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин,Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

2 дугаар зүйл.

 Хууль тогтоомж

 2.1.Энэ хуулиар тогтоосон нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.

Хуулийн нэр томъёонытодорхойлолт 

   3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 

            3.1.1.“нэмэгдэл”гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан болзлыг хангасанахмад настанд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна төрөөс сар бүр олгох мөнгөн хөрөнгийг; 

               3.1.2."хөнгөлөлтгэж энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан болзлыг хангасан ахмад настны амьжиргаа, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг; 

                        3.1.3."ахмад дайчин" гэж 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад биечлэн оролцсон Монгол Улсын харьяат иргэн, түүнчлэн дээр дурдсан дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр, нөхрийг. 

4 дүгээр зүйл.

 Хуулийн үйлчлэх хүрээ

 4.1. Ахмад настны тухай хуулийн 3.1-д заасан насанд хүрсэн Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Монгол Улсын иргэнд энэ хуулийн үйлчлэнэ.

Т.Шынарбек БӨА, Ногооннуур сумын ЗДТГ-ын эрх зүйн мэргэжилтэн

Гавшгайчийн цол тэмдэг авсан ахмад настнуудыг ч оруулах хэрэгтэй байх

2016.12.27

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

5 дугаар зүйл.

Нэмэгдэл, хөнгөлөлт авах эрх 

5.1.Энэ хуулийн  4 дүгээр зүйлд заасан болзлыг хангасан  ахмад настан  мөнхуулийн 3 дугаар зүйлд заасан нэмэгдэл, хөнгөлөлт авах эрхтэй. 

5.2.Ахмад настан нь энэ хуулийн 4.1-д заасан цолыг давхардуулан хүртсэн бол түүнд аль өндөр хэмжээтэй нэмэгдлийг олгоно. 

   5.3. Энэ хуулийн 4.1-д заасан ахмад настанд дор дурдсан нэмэгдлийг олгоно:           

                        5.3.1.Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд сар бүр мөнгөн тусламж олгох; 

               5.3.2.ахмад дайчин,түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр мөнгөн тусламж үзүүлэх; 

               5.3.3.Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сард нэг удаа мөнгөн тусламж үзүүлэх; 

            5.4.Энэ хуулийн 4.1-д заасан ахмад настанд дор дурдсан хөнгөлөлтийг үзүүлнэ: 

               5.4.1.нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа олгоно; 

               5.4.2.дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнийг жилд нэг удаа нөхөн олгоно; 

            5.4.3.орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгоно.

6 дугаар зүйл.

Нэмэгдэл, хөнгөлөлтийн хэмжээ 

6.1.Энэ хуулийн 5.3-т заасан нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно. 

6.2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлттэй уялдуулан Улсын Их Хурал  нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоож болно. 

   6.3.Энэ хуулийн 5.4-д заасан хөнгөлөлтийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална 

7 дугаар зүйл.

 Бүрдүүлэх баримт бичиг 

7.1.Нэмэгдэл, хөнгөлөлт авахыг хүссэн ахмад настан дараахь баримт бичиг бүрдүүлнэ: 

            7.1.1.өргөдөл;

            7.1.2.иргэний үнэмлэх;

            7.1.3.Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяатын цол, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнийүнэмлэх. 

8 дугаар зүйл.

Нэмэгдэл, хөнгөлөлт олгох 

8.1.Нэмэгдлийг улсын төсвөөс, хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас тус тус олгоно. 

            8.2.Нэмэгдэл, хөнгөлөлтийг дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтан энэ хуулийн 7.1-д заасан баримт бичгийг үндэслэн арилжааны банкаардамжуулан тухай бүр олгоно. 

            8.3.Нэмэгдлийг ахмад настанд энэ хуулийн 7.1-д заасан өргөдөл гаргасан өдрөөс эхлэн олгоно. 

8.4.Нэмэгдлийг тухайн ахмад настны хүсэлтээр улирлын болон жилийн эцэст олгож болно.

8.5.Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага ахмад настны хүсэлтээр  нэмэгдэл, хөнгөлөлтийг өөрийнх нь хадгаламжийн дансанд  шилжүүлж  болно.

9 дүгээр зүйл.

 Нэмэгдэл, хөнгөлөлтийг зогсоох, нөхөн  төлүүлэх 

9.1.Ахмад настаннас барсан тохиолдолд нэмэгдлийг нас барсны дараагийн сар дуустал олгоно. 

9.2.Хуурамч бичиг баримт бүрдүүлж нэмэгдэл, хөнгөлөлт авсан нь тогтоогдвол түүний олголтыг зогсоож, олгогдсон нэмэгдлийг нөхөн төлүүлнэ. 

9.3.Дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн  ажилтны буруугаас илүү олгогдсон нэмэгдэл, хөнгөлөлтийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. 

9.4.Энэ хуулийн 9.3-т заасан байгууллага, албан тушаалтны  буруугаас дутуу олгогдсон нэмэгдэл, хөнгөлөлтийг ахмад настанд нөхөн олгоно.

10 дугаар зүйл.

 Хууль хүчин төгөлдөр болох 

10.1.Энэ хуулийг Ахмад настны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.