Монгол Улсын хөгжлийн банкны тухай

Шинэчилсэн найруулга (Бусад орны амжилттай туршлагыг судлан үндсэн таван чиглэлийн хүрээнд шинэчлэн найруулсан)
Өргөн барьсан: 2016-12-22

Батлагдсан

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА.

Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлж ирсэн хэдий ч тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн боловсронгуй бус байдал нь уг банкны амжилттай, үр ашигтай ажиллах боломжийг бууруулж, төсөв, санхүүгийн салбарт багагүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байна.

Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор бусад орны амжилттай туршлагыг судлан, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бусаар, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон үндсэн таван чиглэлийн хүрээнд боловсруулжээ.

ТӨСӨЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1 Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид “Хөгжлийн банк” гэх)-ны үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хөгжлийн банкны тухай хууль тогтоом.

2.1 Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2 Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1 Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар, энэ хуульд өөрөөр заагаагүй бол нийтлэг харилцааг бусад хуулиар зохицуулна.

3.2.Энэ хуульд Банкны тухай хуульд зааснаар зохицуулахаар тусгайлан зааснаас бусад тохиолдолд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Банкны тухай хууль үйлчлэхгүй.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт.

4.1 Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1 “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” гэж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 4.1.7-д заасныг;

4.1.2 “дунд хугацааны хөгжлийн бодлого” гэж Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 6.3, 6.4-д тус тус заасан баримт бичгийг;

5 дугаар зүйл.

Хөгжлийн банкны эрх зүйн байдал

5.1 Хөгжлийн банк нь энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна.

5.2 Хөгжлийн банкийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, Улсын Их Хуралд танилцуулна.

6 дугаар зүйл.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө

6.1 Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг хувьцаа эзэмшигч тогтооно.
6.2 Хөгжлийн банк нь тухайн жилийн цэвэр ашгаас хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, үлдэх хэсгээр алдагдлыг нөхөх зорилго бүхий нөөц сан байгуулна.
6.3 Хөгжлийн банкны алдагдлыг нөөц сангийн хөрөнгөөр нөхөх боломжгүй тохиолдолд нэмэлт хөрөнгийг хувьцаа эзэмшигч шийдвэрлэнэ.

6.4. Энэ зүйлийн 6.2-т заасан санг бүрдүүлэх, түүнийг удирдах журмыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл /цаашид “Төлөөлөн удирдах зөвлөл” гэх/ батална.

7 дугаар зүйл.

Хөгжлийн банкны баримтлах зарчим

дугаар зүйл.Хөгжлийн банкны баримтлах зарчим

7.1 .Хөгжлийн банк нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:

7.1.1 ашигтай ажиллах;

7.1.2 үйл ажиллагаагаа тогтвортой явуулах;

7.1.3  хараат бус байх;

7.1.4 ил тод байх;

7.1.5 хариуцлагатай байх.

7.2 Хөгжлийн банк нь компанийн сайн засаглалын дараах зарчмыг баримтална:

7.2.1 Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой шийдвэр нь хамтын удирдлагад үндэслэсэн байх;

7.2.2 хараат бус хөндлөнгийн хяналттай байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

8 дугаар зүйл.Хөгжлийн банкны үйл ажиллагааны төрө.

Хөгжлийн банкны үйл ажиллагааны төрөл

8.1 Хөгжлийн банк дараах үйл ажиллагаа эрхэлнэ:

8.1.1 төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх;

8.1.2 төлбөр тооцоо хийх;

8.1.3 баталгаа, батлан даалт гаргах;

8.1.4 үнэт цаас гаргах, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, хадгалуулах;

8.1.5. зээл авах;

8.1.6 гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах;

8.1.7 компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх;

8.1.8 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

8.1.9 хөрөнгө, өр төлбөрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.

8.2 Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах төсөл, хөтөлбөрийн нийт дүнгийн 60-аас доошгүй хувь нь бүтээгдэхүүнээ экспортлоход чиглэгдэнэ.

9 дүгээр зүйл.

Зээл авах

 9.1 Хөгжлийн банк энэ хуулийн 25.1-д заасан үзүүлэлт, журам, 28 дугаар зүйлд заасан хязгаарлалтад тус тус нийцүүлэн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр зээл авч болно.