Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2013-12-05

Хэлэлцэж эхлээгүй

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

            1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд оршино. 

 

2 дугаар зүйл.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухайхууль тогтоомж

            2.1.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай, Төсвийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

            3.1.Энэ хууль нь Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, мэдээлэх, хөгжлийн бодлого төлөвлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

4 дүгээр зүйл.

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

            4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

                        4.1.1.“аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл” гэж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрийн хүрээнд тухайн жилд дэвшүүлсэн зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон баримт бичгийг;

                        4.1.2.“аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт” гэж бүсчилсэн хөгжлийн бодлогод суурилсан, орон нутгийн онцлогийг харгалзан, байгаль орчны тогтвортой байдлыг хангасан эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилго, зорилтыг тодорхойлсон  баримт бичгийг;

                        4.1.3.“бүсчилсэн хөгжлийн бодлого” гэж Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд суурилсан, бүс нутаг, хот байгуулалтын уялдаа, байгаль орчны тогтвортой байдлыг хангах замаар орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичгийг;

                        4.1.4.“дэд хөтөлбөр” гэж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон баримт бичгийг;

4.1.5.“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр” гэж бүсчилсэн хөгжлийн бодлого болон аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтод суурилсан, орон нутгийн сонгуулиар олонхи суудал авсан улс төрийн нам, улс төрийн намуудын эвслийн мөрийн хөтөлбөрийг тусгасан, орон нутгийн хөгжлийн дунд хугацааны зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон  баримт бичгийг;

                        4.1.6.“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” гэж Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлогод суурилсан, Улсын Их Хурлын сонгуулиар олонхи суудал авсан улс төрийн нам, улс төрийн намуудын эвслийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан,хөгжлийн дунд хугацааны зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыгтодорхойлсон баримт бичгийг;

                        4.1.7.“Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, дэлхий нийтийн хөгжлийн түгээмэл хандлагыг өөрийн орны онцлогт тохируулан тусгасан, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахисан түвшинд хүргэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, хүний хөгжлийг хангахад чиглэсэн баримт бичгийг;

                        4.1.8.“төрөөс баримтлах бодлого” гэж Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд суурилсан, түүнд заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд салбарын болон салбар хоорондын хөгжлийн бодлогын зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичгийг;

4.1.9.“улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон үндэсний хөтөлбөрт тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичгийг;

                        4.1.10.“улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд тухайн жилд дэвшүүлсэн зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон баримт бичгийг;

                        4.1.11.“үндэсний хөтөлбөр” гэж төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон баримт бичгийг;

                        4.1.12.“хөгжлийн бодлогын баримт бичиг” гэж үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшинд, урт, дунд, богино хугацааны зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг тусгасан, эрх бүхий этгээдээс баталсан энэ хуулийн 4.1.1-4.1.11-д заасан баримт бичгийг.

5 дугаар зүйл.

Хөгжлийн бодлого төлөвлөлтөд баримтлах зарчим

            5.1.Хөгжлийн бодлого төлөвлөлтөд дараах зарчмыг баримтална:

                        5.1.1.үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;

                        5.1.2.нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх;

                        5.1.3.төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх;

                        5.1.4.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;

                        5.1.5.нөөц бололцоонд үндэслэсэн байх;

                        5.1.6.ил тод, нээлттэй байх;

                        5.1.7.олон нийтийн оролцоог хангасан байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ

 6 дугаар зүйл.

Хөгжлийн бодлогын баримт бичгийн төрөл

            6.1.Хөгжлийн бодлогын баримт бичиг нь дэвшүүлж байгаа зорилго, зорилтоосоо хамааран дараах төрөлтэй байна:

                        6.1.1.урт хугацааны;

                        6.1.2.дунд хугацааны;

                        6.1.3.богино хугацааны.

            6.2.Урт хугацааны буюу 15-20 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал байна.

            6.3.Дунд хугацааны буюу 8-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дараах хөгжлийн бодлогын баримт бичиг байна

                        6.3.1.төрөөс баримтлах бодлого;

                        6.3.2.бүсчилсэн хөгжлийн бодлого;

                        6.3.3.аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт.

            6.4.Дунд хугацааны буюу 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дараах хөгжлийн бодлогын баримт бичиг байна:

            6.4.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;

            6.4.2.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;

            6.4.3.үндэсний хөтөлбөр болон дэд хөтөлбөр;

            6.4.4.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;   

            6.5.Богино хугацааны буюу нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх дараах хөгжлийн бодлогын баримт бичиг байна:

                        6.5.1.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

                        6.5.2.аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл.

            6.6.Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмыг Засгийн газар батална.

7 дугаар зүйл.

Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал

7.1.Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал нь эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжил, тэгш, хүртээмжтэй өсөлтийгхангахад чиглэсэн зорилго, зорилт, хүрэх үр дүнг нөөц, эх үүсвэртэй нь уялдуулан тооцсон, хөгжлийн загварт суурилсан байна.

            7.2. Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах талаар Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу удирдамж гаргаж, төслийг боловсруулах ажлыг зохион байгуулна.   

            7.3 Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, иргэдийн оролцоог ханган боловсруулна.

7.4.Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төслийг Улсын Их Хурал батална.

            7.5.Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

            7.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 7.5-д заасан тайланг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

            7.7.Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд дөрвөн жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

            7.8.Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг Улсын Их Хуралд танилцуулна.

            7.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, энэ хуулийн 8 дугаар зүйлийг харгалзан боловсруулна.

            7.10.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр ньМонгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэхийг Үндэсний аудитын газар хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргүүлнэ.

8 дугаар зүйл.

Төрөөс баримтлах бодлого

8.1.Төрөөс баримтлах бодлого нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын тэргүүлэх чиглэлийг дунд хугацаанд салбарын болон салбар хоорондын түвшинд цогц байдлаар хэрэгжүүлэх төрийн бодлогын чиглэл, үйл ажиллагааны зарчим, залгамж чанарыг хадгалсан байна.

8.2.Салбар хоорондын түвшинд хэрэгжүүлэх төрөөс баримтлах бодлогыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулна.

8.3.Төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулахдаа төрийн болон нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон мэргэжлийн холбоодын оролцоог хангана.

8.4.Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулна.

 

8.5.Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлан хэрэгжүүлнэ.

            8.6.Төрийн захиргааны төв байгууллага төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дөрвөн жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, тайлан тус бүрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

9 дүгээр зүйл.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр

            9.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн болон бодит салбарын өсөлтийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг хангах, нийгмийн хөгжлийн хүртээмжийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн хөгжлийг хангах, хүн амын амьжиргааны түвшинг сайжруулахад чиглэнэ.

     9.2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналыг тусган, нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаар батлуулна.

     9.3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар батална.

            9.4.Төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

            9.5.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг хийлгэх ажлыг зохион байгуулж, энэ хуулийн 9.4-т заасан тайлан болон хөндлөнгийн үнэлгээний тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

            9.6.Засгийн газарүйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийнхяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг хоёр жил тутам Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

10 дугаар зүйл.

Үндэсний хөтөлбөр

10.1.Үндэсний хөтөлбөрт төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээг нарийвчлан төлөвлөсөн байна.

 

10.2. Улсын Их Хурал шинээр боловсруулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийнжагсаалтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хамт батална.

 

10.3.Энэ хуулийн 10.2-т заасан жагсаалтад орсон үндэсний хөтөлбөрийг төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд боловсруулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

 

10.4.Салбар хоорондын түвшинд хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулна.

 

10.5. Үндэсний хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэж, батална.

 

10.6.Үндэсний хөтөлбөрийн санхүүжилтийг улсын төсөв болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгана.

 

10.7.Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлан хэрэгжүүлнэ.

            10.8.Төрийн захиргааны төв байгууллага жил бүр үндэсний хөтөлбөрийн  хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээг хийлгэх ажлыг зохион байгуулж, тайлан тус бүрийг Засгийн газарт танилцуулна.

11 дүгээр зүйл.

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр

 

11.1.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдсан байна.

 

11.2.Жил бүрийн улсын төсвийн төлөвлөлт, төсвийн тодотголд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт заасан төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгийн болон урсгал зардлын санхүүгийн эх үүсвэрийг тусгаж байна.

 

11.3.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг төлөвлөж, батлахад Төсвийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлийг баримтална.

            11.4.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн гүйцэтгэлд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

12 дугаар зүйл.

Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл

 

12.1.Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээнд үндэслэн боловсруулна.

12.2.Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн холбогдох заалт, зорилт, арга хэмжээ, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлт, хариуцах байгууллага, төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэрийг тусгасан байна.

12.3.Нутгийн захиргааны байгууллага нь үндэсний хэмжээний бодлогын чанартай арга хэмжээ болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хязгаарыг хангаж байгаа төсөл, арга хэмжээний саналыг дараа жилийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулахаар жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн захиргааны төв байгууллага болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

12.4.Төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллага дараа жилийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналыг тусган, нэгтгэн боловсруулж, жил бүрийн 03 дугаар сарын 01-ний дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

12.5.Төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагаас улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах төсвийн хөрөнгө оруулалт шаардсан үйл ажиллагааны нийт дүн нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан тухайн салбарын зарлагын дээд хязгаараас хэтрэхгүй байна.

12.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас дараа жилийн  улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах саналыг хүлээн авч нэгтгэн, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдуулан боловсруулж, жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор Засгийн газарт хүргүүлнэ.

12.7.Засгийн газар дараа жилийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хянан хэлэлцэж, жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

 

12.8.Улсын Их Хурал Засгийн газраас өргөн мэдүүлсэн дараа жилийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг 06 дугаар сарын 01-ний доторхэлэлцэнбатална.

12.9.Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн төсвийн төслийг боловсруулна.

12.10.Засгийн газар улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн жилийн эцсийн биелэлтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг дараа жилийн 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

13 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн бодлого

            13.1.Бүсчилсэн хөгжлийн бодлого нь байгалийн баялаг, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах үндсэн дээр хүн амын шилжих хөдөлгөөнийг зохицуулах, төвлөрлийг сааруулах, аймаг, бүс нутаг хоорондын хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэхэд чиглэнэ.                                                                                     

            13.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүсчилсэн хөгжлийн бодлогыг холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулах ажлыг зохион байгуулна.

            13.3.Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал болон хот байгуулалт, газар төлөвлөлтийн бодлогын баримт бичигтэй уялдуулан хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөлд үндэслэн боловсруулна.

            13.4.Бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсруулахдаа судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх ба бүс нутгийн хөгжлийг хангах зорилго, зорилт, шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх үе шатыг тодорхойлсон байна.

            13.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн бүсчилсэн хөгжлийн бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулна.

            13.6.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дөрвөн жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, тайлан тус бүрийг Засгийн газарт хүргүүлнэ.

15 дугаар зүйл.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон дэд хөтөлбөр

            15.1.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой уялдсан байх ба тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн дунд хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын чиглэл, түүнд хүрэх зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөв, санхүүгийн эх үүсвэр, шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байна.

            15.2.Засаг дарга аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг, түүнийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийн жагсаалтын хамтболовсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.

            15.3.Нутгийн захиргааны байгууллага Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тооцоолохдоо Төсвийн тухай хуулийн 9 дүгээр бүлэгт заасныг мөрдөнө.

            15.4.Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр хэлэлцэн дүгнэнэ.

            15.5.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Засаг даргын бүрэн эрхэд үл хамаарах асуудал болон хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, үндэслэлгүй зорилт, арга хэмжээг тусгахыг хориглоно.

            15.6.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг төсөв, санхүүгийн эх үүсвэртэй уялдуулан, дэд хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ.

            15.7.Нутгийн захиргааны байгууллага Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, 02 дугаар сарын 20-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

            15.8.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хоёр жил тутам, дэд хөтөлбөрийн хэрэгжилтэдшаардлагатай тохиолдолд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулна.

16 дугаар зүйл.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл

16.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрт үндэслэн тухайн жилд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хариуцах байгууллага, төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэрийг тодорхойлсон байна

            16.2.Нутгийн захиргааны байгууллага дараа жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

            16.3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараа жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлахдаа өмнөх жилийн биелэлт, тухайн жилийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж дүгнэнэ

            16.4.Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэн тухайн жилийн төсвийн төслийг боловсруулна.

            16.5.Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, 02 дугаар сарын 20-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ҮЕ ШАТ,

ТАВИГДАХ ШААРДЛАГА, САНХҮҮЖИЛТ

17 дугаар зүйл.

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах үе шат, тавигдах шаардлага

            17.1.Хөгжлийн бодлогын баримт бичгийг энэ хуулийн 17.1.1-17.1.5-д заасан дарааллын дагуу боловсруулна:

17.1.1.хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн цар хүрээг тодорхойлох, холбогдох тоон болон чанарын мэдээлэлд дүн шинжилгээ хийх;

17.1.2.асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, гарах үр дүн, үр нөлөөг эдийн засаг, нийгмийн хөгжлийн загвар, төсөөлөлд үндэслэн бодлогын хувилбарыг боловсруулах;

17.1.3.бодлогын хувилбарыг доорх шалгуурын дагуу үнэлж, оновчтой хувилбарыг сонгоно:

                        17.1.3.а.дэлхий нийтийн болонбүс нутгийн хөгжлийнхандлага, хамтын ажиллагааг харгалзан өөрийн орны хөгжлийн онцлогийг тусгасан эсэх;

17.1.3.б.эдийн засаг, нийгэм, байгаль орчны тэнцвэрт байдалд

суурилан тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн  эсэх;

17.1.3.в.олон нийтийн эрх, ашиг сонирхолд нийцсэн эсэх;

17.1.3.г.тэгш, хүртээмжтэй байдлыг хангасан эсэх;

17.1.3.д.бодлогын үр ашиг, хэрэгжих үндэслэл бодитой эсэх.

17.1.4. хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг оновчтой бодлогын хувилбарт үндэслэн зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх арга зам, үе шат, түүнд шаардлагатай нөөцийг нарийвчлан төлөвлөж боловсруулна.

17.2.Төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулсан хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл нь урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй нийцсэн эсэхийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, зөвшөөрөл олгоно.

18 дугаар зүйл.

Санхүүжилтийн эх үүсвэр

18.1.Дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичигт төсөв, санхүүгийн тооцоолол, эх үүсвэрийг нарийвчлан тусгасан байна. 

18.2.Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх санхүүжилт нь дараах эх үүсвэртэй байна:

18.2.1.улсын болон орон нутгийн төсөв;

18.2.2.гадаадын зээл, тусламж;

18.2.3.гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

18.2.4.Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас;

18.2.5.концессын гэрээ;

18.2.6.бусад эх үүсвэр.

18.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд тусгагдсан төсөв, санхүүгийн эх үүсвэрийг хянаж, дүгнэлт гаргана.

19 дүгээр зүйл.

Олон нийтийн оролцоо, ил тод байдлыг хангах                                      

            19.1.Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын баримт бичгийн төслийг хэвлэн нийтлэх, олон нийтэд танилцуулах, мэдээлэх, хэлэлцүүлэх, санал авах үйл ажиллагааг холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллага зохион байгуулна.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулахдаа холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллага дараах хэлбэрээр хэлэлцүүлэг зохион байгуулж болно:

19.2.1.хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд;

19.2.2.эрдэмтэн судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүрээнд;

19.2.3.тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд;

19.2.4.төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд.

19.3.Холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.2-т заасан хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналыг хөгжлийн бодлогын баримт бичигт тусган боловсруулж, төслийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

БУСАД

20 дугаар зүйл.

Хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

            20.1.Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэгч байгууллага нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцад хөндлөнгийн үнэлгээ хийх ажлыг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж, шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвийн багцад тусгаж, батлуулсан байна.

            20.2.Энэ хуулийн 7-16 дугаар зүйлд заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмыг Засгийн газар батална.

хөндлөнгийн үнэлгээ хийх сүбьектийг тодорхой болгомоор байна

2015.12.15

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

21 дүгээр зүйл.

Хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах

21.1.Урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно:

            21.1.1.хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай нь нотлогдсон;

21.1.2.гадаад, дотоод орчны нөлөөлөл, хүчин зүйлээс шалтгаалан улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн;

                        21.1.3.Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон.

            21.2.Дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлнэ.

            21.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн үр дүн нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.

            21.4.Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.

22 дугаар зүйл.

Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэвлэн нийтлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх

22.1.Батлагдсан хөгжлийн бодлогын баримт бичгийг олон нийтэд мэдээлэх, хэвлэх, сурталчлах ажлыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулна.

22.2.Төрийн захиргааны төв байгууллага тухайн салбарын бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор өмнө хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг нэгтгэсэн номыг жил бүр олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж, хэвлэн нийтэлнэ.

22.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөгжлийн бодлогыг уялдуулан зохицуулах хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтөлнө.

22.4.Мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

            22.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар баримтлах чиглэлийг тодорхойлох, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхийг бэхжүүлэхэд холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлнэ.

            22.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дэргэдээ Бодлогын судалгааны хүрээлэн ажиллуулж болно.

23 дугаар зүйл.

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

            23.1.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг зөрчсөн тохиолдолд дараах захиргааны шийтгэлийг ногдуулна:

                          23.1.1.хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтийг тайлагнах үйл ажиллагаанд энэ хуулийн 7-18 дугаар зүйлийг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

                          23.1.2.хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангаагүй, түүнд тусгагдсан арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор баталсан хөрөнгийг зарцуулаагүй, зориулалт бусаар эсхүл үр ашиггүй зарцуулсан, нь Аудитын дүгнэлтээр нотлогдсон төсвийн ерөнхийлөн захирагчийн дараа оны тухайн хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 5-15 хувиар бууруулан батална.

24 дүгээр зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

            24.1.Энэ хуулийг 2015 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.