Эрүүгийн хууль

Нэмэлт өөрчлөлт ( Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын зөвлөмжийг биелүүлэх)
Өргөн барьсан: 2014-01-02

Буцаасан, хүчингүй болсон

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

эрүүгийн хуулийн зорилт, зарчим

1.1 дүгээр зүйл.

Эрүүгийн хуулийн зорилт

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

1.2 дугаар зүйл.

Хууль ёсны зарчим

1.Гэмт хэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвхөн энэ хуулиар тодорхойлно.

2.Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.

3.Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно.

4.Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.

5.Захиргааны хэм хэмжээний актыг энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад ашиглаж болно.

1.3 дугаар зүйл.

Шударга ёсны зарчим

1.Эрүүгийн хариуцлага нь тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна.

2.Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө, ажил, албан тушаал, оршин суугаа газар, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.

3.Гэмт хэрэг үйлдсэн хувь хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.

4.Хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

5.Нэг гэмт хэрэгт нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

1.4 дүгээр зүйл.

Гэм буруугүйн зарчим

1.Энэ хуульд заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

  2.Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хор уршиг учруулсанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.

1.5 дугаар зүйл.

Эрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

2.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

3.Дипломат халдашгүй эрх, эрх ямба эдэлж байгаа хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдвэл түүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулах эсэх асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.

 

4.Энэ хуульд заасан тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

1.6 дугаар зүйл.

Эрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна үйлчлэх

 

1.Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулаагүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний үйлдсэн гэмт хэрэгт нь гадаад улсад ял оногдуулсан бол Монгол Улсын шүүх түүнд оногдуулсан ялыг энэ хуулийн дагуу хөнгөрүүлж, чөлөөлж болно. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүх тухайн хүнийг энэ хуульд заасан үндэслэлээр гэм буруугүйд тооцож болно.

 

3.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсад алба хааж байхдаа гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын цэргийн албан хаагчид энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

4.Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

5.Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн, харьяалалгүй хүн тус улсын хилийн гадна Монгол Улсын ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдэж түүндээ ял шийтгүүлээгүй бол Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно.

1.7 дугаар зүйл.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэх

 

1.Монгол Улсын иргэнийг гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр гадаад улсад шилжүүлэн өгөхгүй.

 

2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу гэмт хэрэгт шалгуулах, ял эдлүүлэхээр гадаад улсад шилжүүлэн өгч болно.

 

3.Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт шалгуулах, ял эдлүүлэхээр шилжүүлэн өгөхгүй.

1.8 дугаар зүйл.

Хууль үйлчлэх цаг хугацаа

 

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох ба оногдуулах ялын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

2.Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.

3.Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.

1.9 дүгээр зүйл.

Хуулийг буцаан хэрэглэх

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.

3.Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна.

1.10 дугаар зүйл..

Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа

1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахгүй:

1.1.энэ хуульд нэг жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулахаар ялын дээд хэмжээг тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

1.2.энэ хуульд нэг жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар ялын дээд хэмжээг тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;

1.3.энэ хуульд таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар ялын дээд хэмжээг тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван хоёр жил өнгөрсөн;

1.4.энэ хуульд арван хоёр жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар ялын дээд хэмжээг тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн.

2.Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно.

3.Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн цагаас гэмт хэрэг тус бүрт шинээр тоолно.

4.Энэ хуульд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг ба хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

гэмт хэрэг

2.1 дүгээр зүйл.

Гэмт хэргийн ойлголт, шинж

 

1.Энэ хуульд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.

 

2.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

3.Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй.

2.2 дугаар зүйл.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй

 

1.Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.

 

2.Хохирол, хор уршиг учруулахгүй байх талаар хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас энэ хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсан бол эс үйлдэхүйгээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

3.Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

4.Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

2.3 дугаар зүйл.

Гэм буруу

 

1.Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.

 

2.Өөрийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус шинжтэй болохыг мэдсэн атлаа түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

 

3.Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учирсан, эсхүл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.

2.4 дүгээр зүйл.

Гэм буруугийн холимог хэлбэр

 

1.Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.

 

2.Энэ хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээг тусгайлан заана.

2.5 дугаар зүйл.

Гэмт хэргийн хохирол, хор уршиг

 

1.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхэд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.

 

2.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, хүн төрөлхтөний аюулгүй байдалд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

 

3.Энэ хуульд заасан ноцтой хохирол гэдэгт хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсныг ойлгоно.

 

4.Энэ хуульд заасан их хэмжээний хохирол гэдэгт тооцооны нэгжийг гучин мянга дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээг ойлгоно.

 

5.Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтооно.

2.6 дугаар зүйл.

Гэмт хэргийн ангилал

 

1.Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаатай оногдуулахаар заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.

 

2.Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс доош хугацаатай оногдуулахаар заасан гэмт хэргийг ердийн гэмт хэрэг гэж үзнэ.  

2.7 дугаар зүйл.

Гэмт хэрэгт бэлтгэх

1.Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засч тохируулсан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ.

2.Ердийн гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахгүй.

3.Гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан бол тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

4.Шүүх гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болно.

2.8 дугаар зүйл.

Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах

1.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.

2.Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос доош хэмжээгээр ял оногдуулна.

3.Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгосон боловч сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахгүй.

4.Гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйд бие даасан өөр гэмт хэргийн бүрэлдэхүүн байвал тэр гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

 

гэмт хэрэг хамтран үйлдэх

3.1 дүгээр зүйл.

Гэмт хэрэг хамтран үйлдэх

1.Хоёр, түүнээс дээш хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хамтран үйлдэх гэнэ.

2.Гүйцэтгэгч, зохион байгуулагч, захиалагч, хатгагч, хамжигчийг гэмт хэргийн хамтран үйлдэгчид тооцно.

3.Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэг хамтран үйлдсэнд тооцно.

3.2 дугаар зүйл.

Гэмт хэргийн гүйцэтгэгч

1.Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүн, хэрэг хариуцах чадваргүй хүн, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, эсхүл мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ

2.Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж, эсхүл зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно.

3.Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.

3.3 дугаар зүйл.

Гэмт хэргийн зохион байгуулагч

1.Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.

2.Зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.

3.4 дүгээр зүйл.

Гэмт хэргийн захиалагч

1.Гэмт хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлсөн хүнийг захиалагч гэнэ. Гэмт хэргийн захиалагчийг түүний захиалснаар үйлдэгдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчтэй адилтган үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

3.5 дүгээр зүйл.

 Гэмт хэргийн хатгагч

1.Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг хатгагчид тооцно                     

2.Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдэгдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчтэй адилтган үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

3.6 дугаар зүйл.

Гэмт хэргийн хамжигч

1.Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.

2.Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна.

3.7 дугаар зүйл.

Зөрж гүйцэтгэх

1.Гүйцэтгэгч бусад хамтран үйлдсэн гүйцэтгэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ.

2.Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт бусад хамтран гүйцэтгэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахгүй.

3.8 дугаар зүйл.

Бүлэглэн гүйцэтгэх

1.Гэмт хэргийг хоёр, түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.

2.Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулна.

3.9 дүгээр зүйл.

Зохион байгуулалттай гэмт бүлэг

1.Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс дээш тооны хүмүүсийн тогтвортой нэгдлийг зохион байгуулалттай гэмт бүлэг гэнэ.

2.Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан хүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, удирдсан үйлдэлд нь болон зохион байгуулалттай гэмт бүлгийн бусад гишүүний үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

3.Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнийг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн үйлдэлд болон өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

4.Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагаанд нэгдэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнд тооцож өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

5.Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагаанд нэгдэж гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахад уг гэмт бүлгийг байгуулсан, удирдсан, эсхүл уг гэмт хэрэгт хамтран оролцсон бусад гишүүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэх нь саад болохгүй.

6.Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэргээ илчлэн ирсэн, зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, мэдээлэл өгсөн, хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласан бол түүнийг гэм буруугаа хүлээсэнд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, хөнгөрүүлж, чөлөөлж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

 

гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал

 4.1 дүгээр зүйл.

Аргагүй хамгаалалт

1.Өөрийн болон ойр дотны хүнийамь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.

2.Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй.

3.Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эсхүл эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.

4.Хууль сахиулагч, харуул хамгаалалтын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж хууль зүйн дагуу хийсэн үйлдлийн эсрэг хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.

4.2 дугаар зүйл.

Баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах

1.Гэмт хэрэг үйлдсэн хүн, оргосон яллагдагч, ялтанг баривчлах, хууль сахиулах байгууллагад хүргэх, эсхүл гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан нь баривчлах, таслан зогсоох хэр хэмжээнээс хэтрээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй.

2.Гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохироогүй, эсхүл зайлшгүй хохирол учруулж баривчлах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад, эсхүл хууль сахиулагч хуульд заасан баривчлах, таслан зогсоох үндэслэл, журмыг зөрчин бусдад халдаж хохироосныг баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэнд тооцно.

4.3 дугаар зүйл.

Гарцаагүй байдалд хохирол учруулах

1.Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.

2.Учирч болох байснаас илүү хохирол учруулж хийсэн үйлдлийг гарцаагүй байдлын хэр хэмжээг хэтрүүлсэнд тооцно.

4.4 дүгээр зүйл.

Албадлага, эрхшээлд автах

1.Өөрт нь болон гэр бүлийн гишүүн, бусад хүнд хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.

2.Бусдыг бие махбодь, сэтгэл санааны албадлага, эрхшээлд оруулж гэмт хэрэг үйлдүүлсэн хүнд тухайн гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.

3.Бусдын заналхийлсэн аюулаас илтэд хэтрүүлж гэмт хэрэг үйлдсэн бол албадлага, эрхшээлд автсан гэж үзэхгүй.

4.5 дугаар зүйл.

Үндэслэл бүхий эрсдэл

1.Нийтэд тустай үр дүнд хүрэхийн тулд үйлдвэрлэл, шинжилгээ, судалгааны ажлыг хийхдээ хууль тогтоомж, стандартад заасан эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан боловч энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй.

2.Хүний амь насанд хохирол учруулах, нийтийг хамарсан, эсхүл байгалийн гамшигт хүргэх аюултай нөхцөлд эрсдэл хийсэн, хүний биед туршилт хийснийг үндэслэл бүхий эрсдэлд тооцохгүй.

4.6 дугаар зүйл.

Тушаал, даалгавар биелүүлэх

1.Цэргийн албан хаагч, хууль сахиулагч дээд шатны албан тушаалтны бичгээр, эсхүл амаар өгсөн заавал биелүүлэх тушаал, даалгаврыг хууль бус болохыг мэдэх боломжгүй эсхүл мэдэлгүйгээр биелүүлж энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй. Хууль бус тушаал, даалгавар өгсөн албан тушаалтныг уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.

2.Энэ хуульд заасан илэрхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хийлгэхээр өгсөн илт хууль бус тушаал шийдвэр нь цэргийн албан хаагч, хууль сахиулагч өөрөө бие даан шийдвэрлэх ёстой албаны үүрэг, эрх мэдэлд хамаарахаар байтал уг даалгаврыг зориуд биелүүлсэн бол уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид, тушаал, даалгавар өгсөн албан тушаалтныг бусдыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.

3.Илт хууль бус тушаал, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд тушаал, даалгавар өгсөн хүнийг уг гэмт хэргийг үйлдэхээр завдсанд тооцно.

ТАВДУГААР БҮЛЭГ.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго, төрөл

 5.1 дүгээр зүйл.

Эрүүгийн хариуцлагын зорилго

1.Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас хөндөгдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

2.Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээ, өсвөр насны хүн, хуулийн этгээдэд оногдуулах ялаас бүрдэнэ.

3.Гэмт хэрэг үйлдэх үед ял оногдуулах насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна.

4.Шүүх энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд ял оногдуулна.

5.2 дугаар зүйл.

Ялын төрөл

1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд дор дурдсан ял оногдуулна:

1.1.торгох;

1.2.нийтэд тустай ажил хийлгэх;

1.3.гэрийн хорионд байлгах;

1.4.хорих;

1.5.эрх хасах.

2.Торгох, гэрийн хорионд байлгах, хорих ялыг үндсэн ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг үндсэн эсхүл нэмэгдэл ял, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ.

3.Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт оногдуулах үндсэн ялын төрөл, хэмжээг заана.

4.Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт оногдуулахаар заасан тохиолдолд нэмэгдэл ялыг оногдуулна.

5.Энэ хуулийн тусгай ангид нэмэгдэл ял оногдуулахаар заагаагүй тохиолдолд шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үндсэн ял дээр нэмэгдэл ял оногдуулж болно.

5.3 дугаар зүйл.

Торгох

1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүхээс мөнгөн шийтгэл оногдуулахыг торгох ял гэнэ. Торгох ялын хэмжээ нь нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.

2.Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.

3.Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.

4.Хорих, гэрийн хорионд байлгах, нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солихгүй.

5.4 дүгээр зүйл.

Нийтэд тустай ажил хийлгэх

1.Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тодорхойлсон газарт нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ.

2.Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ял дээр нэмж, эсхүл дангаар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж болно.

3.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос дөрвөн зуун наян цагаар тогтооно.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино

5.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа  70, түүнээс хувиар алдсан хүн, жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.

5.5 дугаар зүйл.

Гэрийн хорионд байлгах

1.Гэмт хэрэг үйлдсэн хүнийг хууль сахиулах байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон замаар зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахыг гэрийн хорионд байлгах ял гэнэ

2.Шүүх тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, эсхүл бусадтай харьцахыг хориглож болно.

3.Шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчсөн ялтны гэрийн хорионд байлгах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино

5.6 дугаар зүйл.

Хорих

1.Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ.

2.Нээлттэй, хаалттай хорих байгууллагын нөхцлийг хуулиар тогтооно.

3.Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг долоо хоногоос хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ.

4.Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.

5.Энэ хуульд заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар хорих ял эдлүүлнэ.

6.Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хүн хорин таван жил хоригдсоны дараа шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ялтны хувийн байдлыг харгалзан суллах эсэхийг шийдвэрлэнэ.

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмаар ялтныг суллаагүй бол хоёр жил тутам энэ талаар дахин хэлэлцэнэ.

8.Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд бүх насаар хорих ял оногдуулахгүй.

5.7 дугаар зүйл.

Эрх хасах

1.Гэмт хэрэг үйлдсэн хүний төрийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ.

  2.Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно.

3.Энэ хуулийн тусгай ангид эрх хасах ял оногдуулахаар заагаагүй тохиолдолд энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүх эрх хасах ялыг нэмж оногдуулж болно.

4.Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа торгох, нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр хянан харгалзах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ.

 

эрүүгийн хариуцлага оногдуулах, чөлөөлөх үндэслэл, журам

6.1 дүгээр зүйл.

Эрүүгийн хариуцлага оногдуулах

1.Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

2.Эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.

3.Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна.

6.2 дугаар зүйл.

Эрүүгийн хариуцлага оногдуулах насны хязгаар

1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн  10.1/Хүнийг алах/, 11.1/Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1 /Хүчиндэх/, 17.1/Хулгайлах/, 17.2/Дээрэмдэх/, 17.8/Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.19 зүйлийн 2/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

3.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн боловч арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

4.Энэ зүйлийн 2 дах хэсэгт заасан өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол эрүүгийн хариуцлага оногдуулахгүй.

6.3 дугаар зүйл.

Хэрэг хариуцах чадвар

1.Гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

2.Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.

3.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

4.Гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон, хэрэг хариуцах чадвартай боловч сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүний сэтгэцийн байдал өөртөө эсхүл бусдад аюул учруулж болзошгүй нөхцөлд шүүх түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж эдгэрсний дараа ял оногдуулна.

6.4 дүгээр зүйл.

Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах

1.Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

2.Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүн согтуурах, мансуурах донтох эмгэгтэй болох нь тогтоогдвол түүнд оногдуулсан ял дээр нэмж энэ хуулийн 9.3 дугаар зүйлд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

6.5 дугаар зүйл.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал

1.Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа ердийн гэмт хэрэг үйлдсэн;

1.2.гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн;

1.3.бие махбодийн, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, эсхүл бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн;

1.4.хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;

1.5.өөрийгөө илчилсэн, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан;

1.6.нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн;

                        1.7.байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн.

2.Энэ хуулийн тусгай ангийн холбогдох зүйлд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.
3.Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.

6.6 дугаар зүйл.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал

1.Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараах хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

1.1.бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн;

1.2.гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн;

1.3.нийтэд аюултай аргаар үйлдсэн;

1.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор үйлдсэн;

1.5.албаны үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч, түүний ойр дотны хүний эсрэг үйлдсэн;

1.6.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн;

1.7.онц байдал, гамшиг, аюулт үзэгдэл, нийтийн эмх замбараагүй байдлыг далимдуулан үйлдсэн;

1.8.гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй.

2.Энэ хуулийн тусгай ангийн холбогдох зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.

3.Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно.

Тайлбар:

Энэ хуульд заасан “ойр дотны хүнгэдэгт тухайн хүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү, хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг ойлгоно.

6.7 дугаар зүйл.

Гэм буруугаа хүлээсэн хүнд ял оногдуулах

1.Хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ял оногдуулж болно:

1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхийг илэрхийлсэн, эсхүл хохирогчтой эвлэрсэн бол тухайн зүйл, хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;

1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирогчтой эвлэрсэн бол тухайн зүйл, хэсэгт заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;

1.4.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирогчтой эвлэрсэн бол ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах;

1.5.энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

2.Ял оногдуулахыг тэнссэн хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй.

6.8 дугаар зүйл.

Хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах

1.Шүүхээс хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулахад гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.

2.Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван тооцооны нэгжтэй тэнцэх төгрөг, гэрийн хорионд байлгах ялын нэг хоног, хорих ялын нэг хоногийг хооронд нь нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.

3.Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.

4.Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.

6.9 дүгээр зүйл.

Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах

1.Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдвэл сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.

2.Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.

3.Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.

4.Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.

6.10 дугаар зүйл.

Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах

1.Анх удаа ердийн гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж шүүх үзвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял эдлүүлэхийг хойшлуулж болно. Энэ тохиолдолд 9.2-т заасан үүргийг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно

6.11 дүгээр зүйл.

Цагдан хоригдсон хугацааг тооцох

1.Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.

2.Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван тооцооны нэгжтэй тэнцэх төгрөг, гэрийн хорионд байлгах ялын нэг хоног, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.

6.12 дугаар зүйл.

Хорих ялыг гэрийн хорионд байлгах ялаар солих

1.Дор дурдсан үндэслэл байвал шүүхээс гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн хүнийг гэрийн хорионд байлгах ялаар сольж эдлүүлж болно:

1.1.жирэмсэн эмэгтэйг төрөхөөс өмнө гурван сар, төрснөөс хойш хоёр жил хүртэл;

1.2.ганц бие эцэг, эхийн хүүхдийг нь хоёр нас хүртэл.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл арилмагц ялтны гэрийн хорионд байлгах ял эдэлсэн хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд тооцож эдлээгүй үлдсэн хорих ялыг эдлүүлнэ.

3.Хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн бол шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ялтны хувийн байдлыг харгалзан эдлээгүй үлдсэн хорих ялаас чөлөөлж болно.

6.13 дугаар зүйл.

Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох

1.Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг, арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлсэн бол прокурорын саналыг үндэслэн шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно.

2.Хугацаанаас нь өмнө хорих ялаас суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтооно.

 3.Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын саналаар шүүх хүчингүй болгож эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр тогтооно.

4.Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.

5.Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

6.14 дүгээр зүйл.

Хорих, гэрийн хорионд байлгах ялаас өвчний учир чөлөөлөх

1.Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа сэтгэцийн эмгэгтэй болж өөрийн үйлдлийн бодит шинж чанар, хор уршгийг ухамсарлах, үйлдлээ удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг ял эдлэхээс чөлөөлж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

2.Шүүх гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлж болох бөгөөд энэ журмыг хуулиар тогтооно.

3.Хорих, гэрийн хорионд байлгах ял эдэлж байх үедээ өөрийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг ялаасчөлөөлөхгүй.

ДОЛДУГААР БҮЛЭГ.

 

өсвөр насны хүнд ял оногдуулах

7.1 дүгээр зүйл.

Өсвөр насны хүнд ял оногдуулах үндэслэл

1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна.

2.Өсвөр насны хүнд оногдуулах ял нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, гарцаагүй шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.

3.Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан ялыг оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

4.Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй.

5.Шүүх анх удаа ердийн гэмт хэрэг үйлдсэн ба арван найман насанд хүрсэн боловч хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.

7.2 дугаар зүйл.

Өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл

1.Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд доор дурдсан ял оногдуулна:

1.1.нийтэд тустай ажил хийлгэх;

1.2.гэрийн хорионд байлгах;

1.3.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих;

7.3 дугаар зүйл.

Нийтэд тустай ажил хийлгэх

1.Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна.

2.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлж жараас хоёр зуун дөч хүртэл цагаар тогтооно.

3.Шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

7.4 дүгээр зүйл.

Гэрийн хорионд байлгах

1.Шүүх энэ хуулийн тусгай ангид гэрийн хорионд байлгах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар, тусгай ангид заасан гэрийн хорионд байлгах ялыг хоёр дахин багасгаж оногдуулна.

7.5 дугаар зүйл.

Хорих

1.Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар, тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж жинхэнэ эдлэх ялыг хоёр дахин багасгана.

2.Өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын нөхцөлийг хуулиар тогтооно.

3.Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж буй өсвөр насны хүнд ерөнхий, мэргэжлийн боловсрол, хөдөлмөрлөх, амьдрах ухааны дадал олгох сургалт зохион байгуулна. Хорих ял эдэлж буй өсвөр насны хүнээр хөдөлмөр эрхлүүлэхгүй.

4.Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж байсан өсвөр насны хүн арван найман насанд хүрсэн бол түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг хорин нэгэн нас хүртэл сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад үргэлжлүүлэн эдлүүлэх, эсхүл насанд хүрэгчдийн хорих байгууллагад шилжүүлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

7.6 дугаар зүйл.

Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ

 

1.Шүүх ердийн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.

 

2.Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 9.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ.

 

3.Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

 

4.Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно.

7.7 дугаар зүйл.

Хохирол нөхөн төлүүлэх

1.Өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр нь арилгуулна

наймдугаар бүлэг.

 

хуулийн этгээдэд ял оногдуулах

 8.1 дүгээр зүйл.

Хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл

1.Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.

2.Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна.

3.Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.Энэ хуульд заасан тохиолдолд хуулийн этгээдэд оногдуулах ялыг дангаар нь эсхүл давхардуулан оногдуулж болно.

8.2 дугаар зүйл.

Хуулийн этгээдэд оногдуулах ялын төрөл

1.Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд доор дурдсан ял оногдуулна:

1.1.торгох;

1.2.эрх хасах;

1.3.татан буулгах.

8.3 дугаар зүйл.

Торгох

1.Энэ хуульд заасан тохиолдолд арван мянган тооцооны нэгжээс зургаан сая зургаан зуун жаран зургаан мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөрхуулийн этгээдэд торгох ялыг оногдуулна

8.4 дүгээр зүйл.

.Эрх хасах

1.Энэ хуульд заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах ял оногдуулна.

8.5 дугаар зүйл.

Хуулийн этгээдийг татан буулгах

1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.

2.Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд хувьцаа, хөрөнгө, орлогыг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хөрөнгийг Хохирлын санд шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.

 

АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ

9.1 дүгээр зүйл.

Албадлагын арга хэмжээний төрөл

1.Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дор дурдсан албадлагын арга хэмжээг хэрэглэж болно:

                           1.1.тэнсэх;

                           1.2.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ;

                          1.3.хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ.

9.2 дугаар зүйл.

Тэнсэх

          1.Ердийн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.

       2.Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.

3.Шүүх тэнсэгдсэн хүнд дараах үүргийг хүлээлгэнэ:

                        3.1.гэмт хэргийн хохирол төлөх, хор уршгийг арилгах;

                        3.2.нийгэмд харш зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах;

                        3.3.ажил, хөдөлмөр эрхлэх;

                        3.4.сэтгэл заслын, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх;

                        3.5.оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй хууль сахиулах байгууллагад урьдчилан мэдэгдэх.

4.Шүүх тэнсэгдсэн хүнд дараах хязгаарлалт тогтооно.

               4.1.тодорхой газар очих, тодорхой хүнтэй харьцах;

               4.2.галт зэвсэг эзэмших;

               4.3.согтууруулах ундаа хэрэглэх;

               4.4.тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах;

5.Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 4-т заасан нэг эсхүл хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.

6.Тэнсэгдсэн хүн хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.

7.Тэнсэгдсэн хүн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.

8.Тэнсэгдсэн хүн энэ хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хянан харгалзах албадлагын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан хянан харгалзах албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

9.Тэнсэгдсэн хүн гэмт хэргийн хохирлыг бүрэн төлсөн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн, эрхийн хязгаарлалтыг зөрчөөгүй, цаашид хянан харгалзах шаардлагагүй гэж үзвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хянан харгалзах хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлж болно.

10.Тэнсэх хугацаа дууссаны дараа тухайн хүнд ял оногдуулах эсэхийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

9.3 дугаар зүйл.

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ

1.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон, хэрэг хариуцах чадвартай боловч сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн өөртөө эсхүл бусдад аюул учруулж болзошгүй нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана.

2.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргана.

3.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно.

4.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан боловч гэмт хэргийг хянан шийдвэрлэх үед хэрэг хариуцах чадваргүй болсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоож ял оногдуулна.

5.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүн хөөн хэлэлцэх хугацаанд эмчлэгдсэн, эсхүл хэрэг хариуцах чадваргүй байдал нь арилсан бол шүүхээс түүнд оногдуулсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хасч үлдсэн ялыг эдлүүлнэ.

6.Хэрэг хариуцах чадвартай байхдаа ял шийтгүүлсэн ялтны сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг эмчлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх амбулаторийн албадан хяналт, эсхүл сэтгэцийн эмгэг судлаачаар эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.

7.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно.

8.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэнэ.

9.4 дүгээр зүйл.

Хөрөнгө, орлогыг хураах

1.Гэмт хэрэг үйлдсэн хүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.  

2.Хураан авсан хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд Хохирлын санд шилжүүлнэ.

3.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, эсхүл гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулна.

4.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр өөр хүний өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг төлүүлнэ.

5.Шүүх хөрөнгө, орлого хураан авахдаа хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заана.

АРАВДУГААР БҮЛЭГ.

 хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол арван жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

1.1.онц харгис хэрцгийгээр;

1.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;

1.3.захиалгаар;

1.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

1.5.өөртөө болон бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;

1.6.хоёр, түүнээс олон хүнийг;

1.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, эсхүл бага насны хүүхэд, эсхүл жирэмсэн болохыг мэдсээр байж;

1.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;

1.9.хүнийг эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, эсхүл түүний ойр дотны хүнийг;

1.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;

1.11.бүлэглэж;

1.12.эрүүдэн шүүж;

1.13.цус, эд, эрхтэнийг авах зорилгоор;

1.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван таван жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ. 

Тайлбар:

- Энэ хуульд заасан бага насны хүүхэд гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно.

10.2 дугаар зүйл.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах

 

1.Өөрт нь болон ойр дотны хүмүүст нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

10.3 дугаар зүйл.

Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах

 

1.Гэмт хэрэг үйлдсэн хүн, оргосон ялтанг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, эсхүл гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор халдахдаа тухайн хүний үйлдсэн гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохирохгүй үйлдэл хийж, эсхүл тухайн хүнд зайлшгүй хохирол учруулж саатуулах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад халдаж алсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

10.4 дүгээр зүйл.

Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

 

1.Эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

10.5 дугаар зүйл.

Эх нярай хүүхдээ алах

1.Эх нь сэтгэцийн гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

-Энэ хуульд заасан нярай хүүхэд гэж төрснөөсөө хойш гурав хоногоос хэтрээгүй байсныг ойлгоно.

10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хор уршиг учрах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр эсхүл түүнээс дээш хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

хүний ЭРҮҮЛ МЭНДИЙН халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг

 11.1 дүгээр зүйл.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохиролсанаатай учруулсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, эсхүл хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, эсхүл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

-Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн болон хийн, мөн үйлдвэрийн эсхүл гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж  хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, эсхүл засаж тохируулсан хүйтэн болон галт зэвсэг эд зүйл, хэрэгслийг ойлгоно.

11.2 дугаар зүйл.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах

1.Өөрт нь болон ойр дотны хүмүүст нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.3 дугаар зүйл.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах

1.Хор уршиг учрах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, нэг жил хүртэл хугацаагаар эрх хасах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хоёр эсхүл түүнээс дээш хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, гурван жил хүртэл хугацаагаар эрх хасах эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.4 дүгээр зүйл.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, эсхүл хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.5 дугаар зүйл.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах

1.Хор уршиг учрах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс дээш хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл.

Хүний эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах

1.Хүний эрүүл мэндэд санаатай халдсан, эсхүл хөнгөн хохирол учруулсан бол нэг зуун тооцооны нэгжээс нэг мянга гурван зуун гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоо хоногоос гурван сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл долоо хоногоос гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.7 дугаар зүйл.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцаж, тохуурхан даажигнаж тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн, эсхүл догшин авирласан бол нэг сараас зургаан сар хүртэлх хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл долоо хоногоос зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг, эсхүл түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж, эсхүл асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн бол зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

-Энэ зүйлд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэж гэр бүлийн гишүүн, гэрлээгүй болон бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа хүн, эсхүл цуцлагдсан буюу хүчингүйд тооцогдсон гэр бүл, түүний гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээний байгууллагын ажилтан, тэдгээрийн асрамжид байгаа хүнийг ойлгоно.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ.

хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг         

12.1 дүгээр зүйл.

Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн;

2.2.бүлэглэсэн;

2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн;

2.4.хохирогчийг жирэмсэн болгосон;

2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан;

2.6.Энэ зүйлд заасан гэмт хэргийг хоёр эсхүл түүнээс дээш хүний эсрэг үйлдсэн, эсхүл урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан;

2.7.харгис хэрцгий аргаар, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, тохуурхан доромжилж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

   Тайлбар:

-хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно.

-бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.

-бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, эсхүл хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.

12.2 дугаар зүйл.

Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах

1.Хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.3 дугаар зүйл.

Бэлгийн мөлжлөг

1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор:

                  2.1.арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүүхдийг албадан оруулсан;

                  2.2.урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан;

                  2.3.хохирогчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж үйлдсэн;

                  2.4.хохирогчийг жирэмсэн болгосон;

                  2.5.хоёр, эсхүл түүнээс дээш хүний эсрэг үйлдсэн;

                  2.6.байнга тогтвортой үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор:

                  4.1.бага насны хүүхдийг албадан оруулсан;

                  4.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

   Тайлбар:

- бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.

12.4 дүгээр зүйл.

Бэлгийн дарамт учруулах

1.Хохирогчид бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, эсхүл өөр хэлбэрээр илэрхийлсний улмаас ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, эсхүл бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэсэн, бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.5 дугаар зүйл.

Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох

1.Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөөс арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч жирэмсэн болсон эсхүл бэлгийн замын халдварт өвчтэй болсон бол нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ.

хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг

13.1 дүгээр зүйл.Хүн худалдаалах

1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж буй хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

                  2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

                  2.2.хоёр, эсхүл түүнээс дээш хүнийг;

                  2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

                  3.1.байнга тогтвортой үйлдсэн;

                  3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

   Тайлбар:

- хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.

- энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй

13.2 дугаар зүйл.

Хүн хулгайлах

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж, хууран мэхэлж, эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

                                    2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

                  2.2.хоёр, эсхүл түүнээс дээш хүнийг;

                  2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

- бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.

13.3 дугаар зүйл.

Хүн барьцаалах

1.Суллах нөхцөл болгон ямар нэгэн үйлдэл хийлгэх, эсхүл ямар нэгэн үйлдэл хийхээс түдгэлзүүлэхэд төр, байгууллага, хүнийг албадах зорилгоор болзол тулгаж барьцааны хүнийг алах, эрүүл мэндэд хохирол учруулахаар заналхийлж эрхшээлдээ байлгасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

                  2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

                  2.2.хоёр, эсхүл түүнээс дээш хүнийг;

                  2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

               - Барьцаанд байгаа хүнийг сайн дураараа сулласан хүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол түүнийг ялаас чөлөөлнө.

13.4 дүгээр зүйл.

Хүнийг хууль бусаар хорих

1.Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

                  2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

                  2.2.хүч хэрэглэж;

                  2.3.хоёр ба түүнээс дээш хүнийг хорьсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

                                    3.1.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн;

                  3.2.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эсхүл хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.5 дугаар зүйл.

Заналхийлэх

1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг шаардаж өөрт нь, эсхүл түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол нэг зуун тооцооны нэгжээс нэг мянга гурван зуун гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоо хоногоос гурван сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл долоо хоногоос гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

                                    2.1.бүлэглэж,

                                    2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

                  3.1.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн;

                  3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.6 дугаар зүйл.

Хүний орон байранд хууль бусаар нэвтрэн орох

1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний орон байранд нэвтрэн орсон, нэгжлэг хийсэн, эд хөрөнгө хураан авсан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

               Тайлбар:

-  энэ хуульд заасан орон байр гэдэгт хүн байнга, эсхүл түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.

13.7 дугаар зүйл..

Хууль бусаар нэгжих, хураан авах, битүүмжлэх

1.Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүн, түүний эд зүйлс, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн, эд хөрөнгө битүүмжилсэн, хураан авсан бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.8 дугаар зүйл.

Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх

1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол нэг зуун тооцооны нэгжээс нэг мянга гурван зуун гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хийсэн гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг олон нийтэд тараасан бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг олон нийтэд тараасан нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн шинжгүй бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасч, нэг сараас нэг жил хүртэл хорих ялаар шийтгэнэ.

13.9 дүгээр зүйл..

Хууль бусаар баривчлах, саатуулах

1.Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.10 дугаар зүйл.

Хувь хүний нууцад халдах

1.Хувь хүн нууцалж хамгаалсан, олон нийтэд ил болгоогүй баримт, мэдээллийг өөрийнх нь эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.11 дүгээр зүйл.

Хувь хүний нууцыг задруулах

1.Хувь хүн нууцалж, хамгаалсан баримт, мэдээллийг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хувь хүний, ажил хэргийн, худалдаа арилжааны нууцыг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан эмнэлгийн мэргэжилтэн, сурган хүмүүжүүлэгч, хуульч, хууль сахиулагч, нотариатч, нийгмийн ажилтан, төрийн албан хаагч, сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч, банкны ажилтан, аудитор үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.12 дугаар зүйл.

Хууль бусаар мөрдөж мөшгих

1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, эсхүл хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.13 дугаар зүйл.

Албадан хөдөлмөрлүүлэх

1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, илт хохиролтой болзол, нөхцөл тулгаж, эсхүл эдийн засаг, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулан эрхшээлдээ оруулж цалин хөлсгүй хөдөлмөр эрхлүүлсэн бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.14 дүгээр зүйл.

Хүнийг гүтгэх

   1.Хүний нэр төр алдар хүндэд халдаж илт худал мэдээлэл, баримт сэлт тараасан эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлгүй мэдээлсний улмаас тухайн хүн мөрдөн шалгагдсан, цагдан хоригдсон, ял шийтгүүлсэн, эд хөрөнгийн хувьд хохирол учирсан, захиргааны санаачлагаар ажлаас халагдсан, сургуулиас хасагдсан, гэрлэлтийг цуцалсан, өөрөө болон түүний гэр бүлийн гишүүд нь сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн бол бол нэг зуун тооцооны нэгжээс нэг мянга гурван зуун гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг

14.1         дүгээр зүйл.Ялгаварлан гадуурхах

1.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан, тодорхой үйлдэл, эс үйлдэхүй шаардсан, заналхийлсэн бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

                                    2.1.бүлэглэж;

                  2.2.хүч хэрэглэж;

                  2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.2 дугаар зүйл.

Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах

1.Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг хэрэгжүүлэхэд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж саад учруулсан бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.3 дугаар зүйл.

Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах

1.Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.4 дүгээр зүйл.

Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах

1.Хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлж шашны байгууллагын үйл ажиллагаа, эсхүл шашны зан үйл үйлдэхэд саад учруулсан бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Шашны байгууллага, шашны төлөөлөгч, номлол түгээгч өөрийн шашны үзэл номлолоо бусдад хүчээр тулгасан, шахалт үзүүлсэн, хууран мэхэлсэн бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.5 дугаар зүйл.

Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх

1.Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд, эсхүл сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан бол нэг зуун тооцооны нэгжээс нэг мянга гурван зуун гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, сонгогчдыг эд мөнгөөр татаж, санал худалдан авч үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.6 дугаар зүйл.

Сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурал, орон нутгийн хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл нэгээс илүү удаа санал өгөхийг зохион байгуулсан бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Сонгуулийн саналын хуудас, ард нийтийн санал асуулгын хуудсыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, ашигласан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.7 дугаар зүйл.

Сонгуулийн, бүх нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх

1.Сонгуулийн, бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн, бусад албан тушаалтан нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулсан, сонгогчийн санал өгөх, санал хураах, тоолох ажилд зориуд саад хийсэн, бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг зориуд гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авахыг зохион байгуулсан, хатгасан, дэмжсэн, санал хураалтын дүнг өөрчилсөн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.8 дугаар зүйл.

Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах

1.Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

15.1 дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх

1.Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жил хүртэл хасах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эсхүл хохирогч нас барсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

15.2 дугаар зүйл.

Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх

1.Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эсхүл хохирогч нас барсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

15.3 дугаар зүйл.

Хүний цус, эд, эрхтэнийг хууль бусаар авах

1.Хууран мэхлэж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний цус, эд, эрхтэнг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хохирогчийн эдийн засаг, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулан эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, эсхүл эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

15.4 дүгээр зүйл.

Хүний цус, эд, эрхтэнг шаардлага хангаагүй нөхцөлд    бэлтгэх, шилжүүлэн суулгах

1.Эмнэлгийн мэргэжилтэн хүний цус, эд, эрхтэнг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэсэн, шилжүүлэн суулгасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эсхүл нас барсан бол хорин дөрвөн мянган тооцооны нэгжээс жаран мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

15.5 дугаар зүйл.

Хууль бусаар үр хөндөх

1.Эмнэлгийн нөхцөлд жирэмсэн эмэгтэйн амь бие, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагыг үндэслэн жирэмслэлтийг зогсоохоос бусад тохиолдолд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг жирэмслэлтийг хүчээр таслан зогсоосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эмч эмнэлгийн бус нөхцөлд, эсхүл тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ зүйлийн 1, 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс тавин гурван мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тодорхой төрлийн ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах ял шийтгэнэ.

15.6 дугаар зүйл.

Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах

1.Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш хүн, эсхүл хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг

16.1 дүгээр зүйл.Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах

1.Хүүхдэд амлалт өгч, эсхүл хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл хохирогчийн эдийн засаг, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүүхдийг зохион байгуулалттай гэмт бүлэгт, эсхүл найман жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

16.2 дугаар зүйл.

Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах

1.Хүүхдийг байнгын согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эсхүл хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

16.3 дугаар зүйл.

Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх

1.Хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих хуулиар хүлээсэн үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, зориуд орон гэрээ олох боломжгүй газар орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, эсхүл хохирогч нас барсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

16.4 дүгээр зүйл.

Хүүхдээр гуйлга гуйлгах

1.Хүүхдэд амлалт өгч, эсхүл хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл хохирогчийн эдийн засаг, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж байнга гуйлга гуйлгасан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

16.5 дугаар зүйл.

Хүүхэд солих

1.Хүүхдийг санаатайгаар сольсон бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

16.6 дугаар зүйл.

Хүүхэд худалдах

1.Төрүүлсэн, эсхүл үрчлэн авсан, эсхүл асран хамгаалж харгалзан дэмжиж буй хүүхдээ бусдад худалдсан нь энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

16.7 дугаар зүйл.

Хүүхдийг шийтгэх

1.Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн бол нэг зуун тооцооны нэгжээс нэг мянга гурван зуун гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, долоо хоногоос нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл долоо хоногоос нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч эсхүл асран хамгаалах үүргийг гэрээ, хэлцлээр хүлээсэн хүн үйлдсэн бол нэг зуун тооцооны нэгжээс хоёр мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

16.8 дугаар зүйл.

Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах

1.Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлсийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан, эсхүл хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

16.9 дүгээр зүйл.

Хүүхэд ашиглаж садар самууныг сурталчлах

1.Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлсийг бэлтгэсэн, борлуулсан, тараасан, хадгалсан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг цахим сүлжээ ашиглаж үйлдсэн, эсхүл бага насны хүүхдийг ашигласан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

16.10 дугаар зүйл.

Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх

1.Хүүхдэд аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.    

16.11 дүгээр зүйл.

Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх

1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ.

 Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

17.1 дүгээр зүйл.Хулгайлах

1.Бусдын хөдлөх эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол долоо хоногоос таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл долоо хоногоос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

                  2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн;

                  2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлсан;

                  2.3.ноцтой хохирол учруулсан, эсхүл их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан;

                  2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, машин механизм ашигласан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

                  3.1.байнга тогтвортой үйлдсэн;

                  3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.2 дугаар зүйл.

Дээрэмдэх

1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

      3.1.байнга тогтвортой үйлдсэн;

3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;

      3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.3 дугаар зүйл.

Залилах

1.Хуурах, баримт бичиг, эд зүйл ашиглаж, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан бол нэг зуун тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, эсхүл бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

                  3.1. байнга тогтвортой үйлдсэн;

                  3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;

     3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хорин дөрвөн мянган тооцооны нэгжээс жаран мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

-Бусдын эд хөрөнгийг энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан аргаар авсан хүн уг эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид эргүүлэн өгсөн, бусад байдлаар эд хөрөнгийн эрхийг сэргээсэн бол залилах гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.

17.4 дүгээр зүйл.

Хөрөнгө завших, үрэгдүүлэх

1.Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, үрэгдүүлсэн бол нэг зуун тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

                                    2.1.албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн;

                                    2.2.хүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол учруулсан;

                                    2.3.их хэмжээний хохирол учруулсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хорин дөрвөн мянган тооцооны нэгжээс жаран мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.5 дугаар зүйл.

Гээгдэл эд хөрөнгийг завших

1.Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, эсхүл гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан бол долоо хоногоос нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл долоо хоногоос нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.6 дугаар зүйл.

Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

1.Бусдыг эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, эсхүл түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

                                    2.1.байнга тогтвортой үйлдсэн;

                  2.2.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн;

                  2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хорин дөрвөн мянган тооцооны нэгжээс жаран мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.7 дугаар зүйл.

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах

1.Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол нэг зуун тооцооны нэгжээс нэг мянга гурван зуун гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.8 дугаар зүйл.

Эд хөрөнгө устгах, гэмтээх

1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, эсхүл гэмтээсэн бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн эзэмшлийн цахилгаан, дулаан, холбоо, осол гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн бол нэг мянга гурван зуун дөчин тооцооны нэгжээс арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

                                    3.1.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн;

                                    3.2.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол,

                                    3.3.бусдад их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.9 дүгээр зүйл.

Бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах

1.Бусдын эд хөрөнгийг хадгалах, хамгаалах хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

17.10 дугаар зүйл.

Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих

1.Өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсан, улсын бүртгэгч бүртгэсний улмаас бусдын эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхэд ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.11 дүгээр зүйл.

Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх

1.Нийтийн эзэмшлийн цахилгаан, дулаан, холбоо, осол гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн бол нэг зуун тооцооны нэгжээс нэг мянга гурван зуун гучин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг долоо хоногоос гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хор уршиг учрах нөхцлийг бүрдүүлэхгүй байх хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгөд ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ.

Эдийн засгийн гэмт хэрэг

18.1 дүгээр зүйл.Хууль бусаар өрсөлдөх

1.Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашигласны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг төрийн албан хаагчалбаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж, эсхүл хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр эрх олгогдсон хуулийн этгээдийн удирдах ажилтан үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс тавин гурван мянга гурван зуун дөчин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тодорхой төрлийн ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах  ял шийтгэнэ.

18.2 дугаар зүйл.

Зах зээлийн үнэд хууль бусаар нөлөөлөх

1.Үнэт цаас, валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш, бараа, бүтээгдэхүүн, түүхий эд, хөрөнгө, үйлчилгээний зах зээлийн үнийг зохиомлоор өсгөх, бууруулах зорилгоор худал мэдээлэл тараасан, бараа, бүтээгдэхүүн, түүхий эд, хөрөнгө, үйлчилгээ, мөнгөн тэмдэгт, валют худалдсан, худалдан авсан, гүйлгээ хийсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

                  2.1.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн;

                  2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хорин дөрвөн мянган тооцооны нэгжээс жаран мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, хоёр зуун мянган тооцооны нэгжээс дөрвөн зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

18.3 дугаар зүйл.

Татвар төлөхөөс зайлсхийх

1.Татварын маргаантай асуудлаар эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих их хэмжээний татвар, торгууль, алдангийг төлөхөөс санаатай зайлсхийсэн бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жил хүртэл хугацаагаар хасах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ зүйлийн 1, 2-т заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван мянган тооцооны нэгжээс хоёр зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

18.4 дүгээр зүйл.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх

1.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн, эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван мянган тооцооны нэгжээс хоёр зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

18.5 дугаар зүйл.

Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчих

1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээгээр хамгаалагдсан бүтээлийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

                                    2.1.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн;

                                    2.2.байнга тогтвортой үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч арван мянган тооцооны нэгжээс хоёр зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.         

18.6 дугаар зүйл.

Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих

1.Бусдын барааны тэмдэг, эсхүл газар зүйн заалтыг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

                                    2.1.байнга тогтвортой үйлдсэн;

                                    2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч арван мянган тооцооны нэгжээс хоёр зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

18.7 дугаар зүйл.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих

1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчиж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогч, эрх эзэмшигчид их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

                  2.1.байнга тогтвортой үйлдсэн;

                  2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, арван мянган тооцооны нэгжээс хоёр зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

18.8 дугаар зүйл.

Улсын хилээр эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх

1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, эсхүл тарифын, тарифын бус аргаар хязгаарласан бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, ангийн болон спорт сургалтын зориулалттай галт зэвсэг, мал, амьтан, түүхий эд, эд зүйлс, эрдэнэс, эрдэс баялаг, валютын үнэт зүйлс, байгалийн төрц, нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг хилийн боомт бус газраар, эсхүл хилийн боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн болон гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж нэвтрүүлсэн бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, эсхүл байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, тэсэрч дэлбэрэх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг үйлдэж соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн эсхүл палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ зүйлд заасан гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

5.Энэ зүйлд заасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, хоёр зуун мянган тооцооны нэгжээс дөрвөн зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

18.9 дүгээр зүйл.

Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсхүл түүний хууль бус үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсхүл эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол дөрвөн зуун тооцооны нэгжээс дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

                        2.Энэ гэмт хэргийг:

2.1.Хүнд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;

2.2.байнга тогтвортой үйлдсэн;

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, зургаан зуун жаран зургаан мянган тооцооны нэгжээс зургаан сая зургаан зуун жаран зургаан мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

18.10 дугаар зүйл.

Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

1.Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хорин дөрвөн мянган тооцооны нэгжээс жаран мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, зургаан зуун жаран зургаан мянган тооцооны нэгжээс зургаан сая зургаан зуун жаран зургаан мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

18.11 дүгээр зүйл.

Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцох

1.Үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсны улмаас үнэт цаас гаргагч, эсхүл хөрөнгө оруулагчид их хэмжээний хохирол учруулсан бол нэг мянга гурван зуун дөчин тооцооны нэгжээс арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

                        2.Энэ гэмт хэргийг бүлэглэж, эсхүл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

                        3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

                        4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, арван мянган тооцооны нэгжээс хоёр зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

18.12 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах

1.Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан бол нэг мянга гурван зуун дөчин тооцооны нэгжээс арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

                        3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

                        4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, арван мянган тооцооны нэгжээс хоёр зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

18.13 дугаар зүйл.

Зориуд эсхүл зохиомлоор дампуурах

1.Зориуд дампуурах зорилгоор эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, үүрэг, эд хөрөнгийн мэдээлэл, шилжилт хөдөлгөөнийг нуусан, эсхүл хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн эдийн засгийн үйл ажиллагааг илэрхийлсэн нягтлан бодох бүртгэлийн эсхүл бусад тооцооны баримт бичгийг нуусан, устгасан, өөрчилсөн бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, үүсгэн байгуулагч зээлийн өр төлөхийг хойшлуулах, түүнийг төлөх нөхцөлийг хөнгөрүүлэх, зээлийн өрийн хүүг багасгах, эсхүл төлөхгүй байхын тулд төлбөрийн чадваргүй болсон гэж харилцагч талд мэдэгдэх, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргах зэргээр зохиомлоор дампуурсны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол дөрвөн мянга зургаан зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол арван мянган тооцооны нэгжээс хоёр зуун мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.