Хивэгний экспортыг зохицуулах тухай

Бие даасан хууль (Дотоодын эрэлт хэрэгцээндээ тулгуурлан тоо хэмжээг нь тогтоодог болох эрх зүйн зохицуулалт шаардлагатай болж байна )
Өргөн барьсан: 2015-02-17

Буцаасан, хүчингүй болсон

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хивэг экспортлох журам тогтоох, түүнийг хэрэгжүүлж, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.

Хивэг экспортлох тухай хууль тогтоомж 

2.1. Хивэг экспортлох тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль болон энэ хууль,тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Хивэг экспортлох

3.1. Тухайн жилийн хивэгний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн экспортлох хивэгний тоо хэмжээг тогтоож болно.

3.2. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 3.1-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтаан Засгийн газраас баталсан журмын дагуу хивэг экспортлох зөвшөөрөл олгоно.

3.3..Энэ хуулийн 3.2-т заасан зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл..

Хивэг экспортлох тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих,

4.1.Хивэг экспортлох тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина.

5 дугаар зүйл.

Хуулийг дагаж мөрдөх хугацаа

5.1. Энэ хуулийг ....... эхлэн дагаж мөрдөнө.