A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: controllers/law_project.php

Line Number: 90

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 63

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 66

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index:

Filename: views/view.php

Line Number: 66

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 67

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 70


Өргөн барьсан:

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 81

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index:

Filename: views/view.php

Line Number: 81

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 84

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 85

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 85

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 95

Оролцогч 0
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ыг ногдуулах, уг албан татварыг төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.

Хууль тогтоомж

2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

3 дугаар зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортолсон, эсхүл Монгол Улсаас экспортолсон болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.

4 дүгээр зүйл.

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доордурдсан утгаар ойлгоно:

 

4.1.1. "борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх;

 

4.1.2. "бараа" гэж Иргэний хуулийн 84.1-84.4-т заасан, мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг;

 

4.1.3. “ажил” гэж Иргэний хуулийн 31 дүгээр бүлэгт заасан “Ажил гүйцэтгэх” гэснийг;

 

4.1.4. "үйлчилгээ" гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг;

4.1.5. "аж ахуйн үйл ажиллагаа" гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг;

 

4.1.6. “оршин суугч эсхүл оршин суугч бус” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд дараах байдлаар тус тус тодорхойлсон этгээдийг хэлнэ:

4.1.6.а/ “оршин суугч” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.3-т заасан Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгч, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийг;

 

4.1.6.б/ “оршин суугч бус” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.4-т заасан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийг;

 

4.1.7."орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай баригдан уг зорилгоор, аж ахуйн үйл ажиллагааны бус хэлбэрээр ашиглагдаж байгаа бөгөөд энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нийтийн болон амины орон сууцны барилгыг;

 

4.1.8. "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг;

 

4.1.9. "гадаад Улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа " гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулсан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариу төлбөргүйгээр хүлээн авсан барааг. Үүнд буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас мөнгөөр өгсөн санхүүжилтээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ мөн хамаарна;

 

4.1.10. “төлбөр тооцоо хийх” гэж бэлэн ба бэлэн бус /дебит болон кредит карт, данс/-аар төлбөр тооцоо хийхийг;

 

4.1.11. “оператор” гэж бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог бүртгэх системийн үйлчилгээ/бэлэн ба бэлэн бус төлбөр тооцооны тоног төхөөрөмж, төлбөрийн баримт болон мэдээллээр хангах/-г эрхлэх  зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсанхуулийн этгээдийг;

 

4.1.12. “хасагдуулгын баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутгагчийн буюу худалдаа эрхлэгчболон худалдан авагч албан татвар суутгагчийн таних тэмдэг бүхий нэр, хаяг, регистр, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;

 

4.1.13. “төлбөрийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутгагч буюу худалдаа эрхлэгчийгтаних тэмдэг бүхий нэр, хаяг, регистр, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;

 

4.1.14. “дахин давтагдашгүй төлбөрийн дугаар” гэж худалдаа, үйлчилгээ эрхлэгч албан татвар суутгагчийн регистерийн дугаар, салбар, төлөөлөгчийн газартай бол салбарын дугаар, төлбөр тооцооны он сар өдөр, төлбөр тооцооны дэс дугаарыг дунд нь ямар нэг тэмдэгт хэрэглэлгүйгээр үргэлжлүүлэн тоон утгаар илэрхийлсэн дахин давтагдашгүй төлбөрийн дугаарыг;   

 

4.1.15. “бүртгэлийн хэрэгсэл” гэж бараа, ажил, үйлчилгээг худалдан авч, төлбөр төлж, борлуулалт хийснийг нотлох зориулалт бүхий төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан тусгай таних тэмдэг бүхий эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан төлбөр, төлбөрийн карт болон түүнтэй адилтгах мэдээлэл хадгалах, дамжуулах боломж бүхий бүх төрлийн төлбөр тооцооны бүртгэлийн хэрэгслийг;

 

4.1.16. “бүртгэлийн машин” гэж албан татвар суутгагчийн борлуулалтыг төлбөрийн баримтанд заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг;

 

4.1.17. “бүртгэлийн систем” гэжалбан татвар суутгагчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг;

4.1.18. “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагч болсон өдөр” гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртийн албан татвар суутгагчаар бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

Албан татвар төлөгч, АЛБАН ТАТВАР суутгагчийг тодорхойлох,

түүнийг бүртгэх, бүртгэлээс хасах

5 дугаар зүйл.

Албан татвар төлөгч, албан татвар суутгагч

5.1. Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импорт хийж буй хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ.

5.2. Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд нь албан татвар суутгагч байна:

5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн;

5.2.2. бараа, ажил, үйлчилгээг импортолсон;

5.2.3.бараа, ажил, үйлчилгээг экспортолсон.

5.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан гадаад улсын аж ахуйн нэгжийн төлөөний газрын Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн бол энэ хуулийн 5.2-т мөн хамаарна.

5.4. Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр тэтгэмж, шагнал урамшуулалд албан татвар ногдуулахгүй.

5.5. Энэ хуулийн  4.1.8, 5.2-т заасан “..борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт” гэдэгт тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй.

5.6. Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна.

6 дугаар зүйл.

Албан татвар суутгагчийн бүртгэл

 

6.1. Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд нь ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутгагчаар бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана.

 

6.2. Харьяалах татварын алба энэ хуулийн 6.1-д заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан албан татвар суутгагчаар бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно.

 

6.3. Энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа, хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 6.1, 6.2 дахь хэсэг тус тус хамаарахгүй.

 

6.4. Албан татвар суутгагч нь зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчилсөн тохиолдолд албан татвар суутгагчийн харилцаа, эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, гэрчилгээнд холбогдох өөрчлөлтийг оруулна.   

 

6.5. Хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 5.2-т заасан орлогын 20 буюу түүнээс дээш хувьд хүрсэн бол албан татвар суутгагчаар сайн дураар бүртгүүлж болно;

6.6. Албан татвар суутгагчаар сайн дураар бүртгүүлэх тухай өргөдөл гаргах болон гэрчилгээ олгоход энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хугацаа нэгэн адил хамаарна.

 

6.7. Энэ хуулийн 6.2-т заасны дагуу албан татвар суутгагчаар бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсоноор тухайн албан татвар суутгагч нь бүртгэлийн системд шууд бүртгэгдэнэ.

6.8. Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутгагчаар бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутгагчаар бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба нь албан татвар суутгагчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно.

6.9. Албан татвар суутгагчаар бүртгүүлсэн болон уг бүртгэлээс хасагдсан хувь хүн, хуулийн этгээдийн нэрийн жагсаалтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудсаар улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.

 

6.10. Албан татвар суутгагчийн бүртгэлээс хасагдсан этгээд нь албан татвар суутгагч байх үеийн үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

 

6.11. Энэ хуулийн 4.1.12, 4.1.13, 4.1.14, 6.2-т заасан хасагдуулгын баримт, төлбөрийн баримт, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, гэрчилгээний загвар, албан татвар суутгагч болон албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахтай холбоотой журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ

7 дугаар зүйл.

Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ

 

7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доордурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:

 

7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;

 

7.1.2. гадаад улсаас Монгол Улсад импортолсон бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;

 

7.1.3. Монгол Улсаас экспортолсон бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ.

 

7.2. Доордурдсан үйл ажиллагааг 7.1нэгэн адил хамааруулна:

 

7.2.1. эрх борлуулах;

7.2.2. албан татвар суутгагч нь энэ хуулийн 6.9-д заасан болон бусад үндэслэлээр албан татвар суутгагчийн бүртгэлээс хасагдсан түүнчлэн албан татвар суутгагч хуулийн этгээд нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдах үед бизнесийн хөрөнгөөс хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчид болон албан татвар суутгагч өөртөө бараа үлдээх;

 

7.2.3. нотариатын үйлчилгээ;

 

7.2.4. өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаах;

 

7.2.5. оршин суугч бус этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээ борлуулах;

 

7.2.6. цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, шуудан, харилцаа холбооны болон бусад үйлчилгээ үзүүлэх;

 

7.2.7. бараа түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

 

7.2.8. зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

 

7.2.9. үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

 

7.2.10. шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, зохиогчийн эрхэд хамаарах бүтээл, програм хангамж, барааны тэмдэг, ноу-хау, хөрөнгийн мэдээллийг шилжүүлэх, түрээслүүлэх, худалдах;

 

7.2.11. эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, төлбөрт таавар, бооцоот тоглоом тоглуулах үйлчилгээ үзүүлэх;

 

7.2.12. Иргэний хуулийн 39 дүгээр бүлэгт заасан зуучлал / зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад/-ын үйлчилгээ үзүүлэх;

 

7.2.13. бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хүү, торгууль, алданги авах;

 

7.2.14. хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ;

 

7.2.15. төрөөс олгож буй төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал;

 

7.2.16. шаардах эрхийг худалдан авах замаар санхүүжилт хийх (факторинг, форфайтинг зэрэг тэдгээртэй адилтгах хэлцэл

7.3. Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад доордурдсан нөхцөлийг хангасан байна:

7.3.1. тухайн этгээд нь энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу албан татвар суутгагч байх;

 

7.3.2. борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх.

7.4.Энэ хуулийн 7.3.1 дэх заалтад мөн хуулийн 7.2.5 дахь заалт хамаарахгүй.


 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

Албан татварыг ногдуулах журам

 

8 дугаар зүйл.

Албан татвар ногдуулах

 

8.1. Албан татварыг доордурдсан журмаар ногдуулна:

 

8.1.1. бараа, ажил, үйлчилгээг импортолсон, экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт;

 

8.1.2. санхүүгийн түрээсийн зүйлийг худалдан авсан бол түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бүрт;

 

8.1.3. Энэ хуулийн 7.2.16-д заасан шаардах эрхийг худалдан авах санхүүжилтийн хэлэлцээрийн зүйлийг худалдан авсан бол төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бүрт.

 

8.2. Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, мөн хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална.

 

8.3. Энэ хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална.

 

8.4. Энэ хуулийн 11.4-т заасан албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон журмыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9 дүгээр зүйл.

Албан татвар тооцох үнэлгээ

 

9.1. Албан татвар тооцох үнэлгээг доордурдсан журмаар тодорхойлно:

 

9.1.1. импортын барааны албан татвар тооцох үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой болон бусад албан татварыг нэмж;

 

9.1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;

 

9.1.3. энэ хуулийн 7.2.1, 7.2.2-т заасан үйл ажиллагаанд албан татвар тооцох үнэлгээг тэдгээр бараа, ажил, үйлчилгээний тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;

 

9.1.4. эд мөнгөний хонжворт сугалаа, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар тооцох үнэлгээг оролцогчдын төлсөн нийт мөнгөн дүнгээс хожлын төлбөрт төлсөн мөнгөний хэмжээг хасч;

9.1.5. өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар барагдуулсан бол үнийн дүнгээр;

 

9.1.6. Энэ хуулийн 7.2.12-т заасан зуучлалын үйлчилгээний хувьд зуучлалын гэрээнд заасан зуучлалын шагнал, хөлсний дүнгээр, гэрээнд тусгайлан заагаагүй бол  тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;

 

9.1.7. Энэ хуулийн 7.2.16-д заасан шаардах эрхийг худалдан авч санхүүжилт хийж буй этгээдийн татвар тооцох үнэлгээг шаардах эрхэд хамаарах нийт үнийн дүнгээс санхүүжилтэд өгсөн үнийн дүнг хасч.

 

9.2. Дараах тохиолдолд албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно:

 

9.2.1. борлуулсан бараа, ажил, үйлчилгээний үнэ тариф тодорхойгүй;

 

9.2.2. бараа, ажил, үйлчилгээг харилцан солилцсон;

 

9.2.3. харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийнхээс хямд буюу өндөр үнэ, тарифаар хоорондоо бараа, ажил, үйлчилгээ борлуулсан.

 

9.3. Албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар хийсэн бол түүнийг энэ хуулийн 10.2-т зааснаар тогтоосон өдрийн Монгол Банкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.

10 дугаар зүйл.

 Албан татвар ногдуулах хугацаа

10.1. Албан татвар суутгагчийн борлуулалтад албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно.

10.2. Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрт албан татвар ногдуулах хугацааг доордурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно:

10.2.1. борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр;

10.2.2. бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт үйлдсэн өдөр;

10.2.3. бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр.

10.3.Цахилгаан, дулаан, хий, усан хангамж, шуудан, харилцаа холбооны болон бусад тогтмол үйлчилгээнд албан татвар ногдуулах хугацааг төлбөрийн баримт үйлдсэн буюу төлбөрийг хүлээн авсан өдрийн аль түрүүнд хийгдсэнээр нь тогтооно.

10.4.Энэ хуулийн 7.2.2-т заасан бараанд албан татвар ногдуулах хугацааг тухайн барааг өөртөө үлдээсэн өдрөөр тогтооно.

10.5.Бараа импортолсон бол уг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр албан татвар ногдуулах хугацааг тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ.

албан татварын хувь

11 дүгээр зүйл.

Албан татвар ногдуулах хувь

 

11.1. Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.

 

11.2. Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна.

 

11.3. Импортлосон болон үйлдвэрлэсэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээнд 0-10 хувиар ногдуулна.

 

11.4. Импортлосон болон үйлдвэрлэсэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татварын хувийг энэ хуулийн 11.3-т заасан хязгаарт багтаан салбарын онцлогийг харгалзан Засгийн газар тогтооно.

12 дугаар зүйл.

Албан татварын тэг /“0”/ хувь хэрэглэх

 

12.1. Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна:

 

12.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортолсон бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа;

 

12.1.2. Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс  хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;

 

12.1.3. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ;

 

12.1.4. Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/;

12.1.5. олон улсын нислэг үйлдэж буй дотоодын болон гадаадын агаарын тээврийн хөлөгт үзүүлэх нислэгийн хөдөлгөөний удирдлага, техникийн болон шатахууны үйлчилгээ, цэвэрлэгээ, нислэгийн явцад нисэх бүрэлдэхүүнд болон зорчигчдод худалдаа, хоол, ундаагаар үйлчилсэн үйлчилгээ;

 

12.1.6. Засгийн газар, Монголбанкны захиалгаар дотоодод үйлдвэрлэсэн төрийн одон медаль, мөнгөн тэмдэгт, зоос;  

 

12.1.7. ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн.

 

12.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд мөн хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй.

 

12.3. Энэ хуулийн 12.1.1 дэх заалт нь Монгол Улсад оршин суугч бус этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар суутгагчид хамаарна.

 

12.4. Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй.

 

12.5.Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ.

албан татвараас чөлөөлөх

13 дугаар зүйл.

Албан татвараас чөлөөлөх

 

13.1. Дараах барааг албан татвараас чөлөөлнө:

 

13.1.1. гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий зорчигчдын биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа;

 

13.1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэсний байгууллага түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортолсон араа;

 

13.1.3. гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;

 

13.1.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;

 

13.1.5. зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор авч байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл;

 

13.1.6.иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг;

 

13.1.7. орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого;

 

13.1.8. эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;

 

13.1.9. хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, механизм, техник, хэрэгсэл, тоноглол;

 

13.1.10. гадаад улсад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын мөнгөн тэмдэгт;

13.1.11. борлуулсан алт;

 

13.1.12. эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн;

 

13.1.13. энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн.

 

13.1.14. банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс банк, тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн гэрээнээс үүсэх аливаа шаардах эрх;

 

13.1.15. газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;

 

13.1.16. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн;

 

13.1.17. Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр үйлдвэрийн аргаар боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн;

 

13.1.18. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;

 

13.1.19. инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис;

 

13.1.20. Импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, модон бэлдэц /хагас боловсруулсан модон материал/:

 

БТКУС-ийн код

Барааны нэр

Хэмжих нэгж

44.01

Бөөрөнхий мод

М3

44.03

Дүнз

М3

44.06

Төмөр замын дэр мод

М3

44.07

Банз

М3

44.09

Модон бэлдэц /хагас боловсруулсан мод/

М3

 

13.1.21.Экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс шир;

13.1.22. Соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл;

13.1.23. Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг тухайн улсад албан татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;

 

13.2. Энэ хуулийн 13.1.9, 13.1.18, 13.1.19-т хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална.

 

13.3.Тусгай зориулалтын бус автомашин худалдан авахад энэ хуулийн 13.1.4 дахь заалт хамаарахгүй.

 

13.4. Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.7 дахь заалт үйлчлэхгүй.

 

13.5. Дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө:

 

13.5.1. валют солих үйлчилгээ;

 

13.5.2. мөнгө хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай холбогдсон банкны үйлчилгээ;

 

13.5.3. даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ;

 

13.5.4. үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, хүлээн авах,тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ;

 

13.5.5. зээл олгох үйлчилгээ;

 

13.5.6. нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсны хүүг олгох, шилжүүлэх үйлчилгээ;

 

13.5.7. банкны болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү, санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ;

 

13.5.8. орон сууцны зориулалтаар баригдан зориулалтын дагуу ашиглагдаж байгаа байрыг болон түүний тодорхой хэсгийг хөлслүүлэх үйлчилгээ;

 

13.5.9. боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээ;

 

13.5.10. эрүүл мэндийн үйлчилгээ;

 

13.5.11. шашны байгууллагын үйлчилгээ;

 

13.5.12. төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна;

13.5.13. Авто тээврийн тухай хуулийн 3.1.11-т заасан нийтийн тээврийн үйлчилгээ;

 

13.5.14. аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гадаад улсын аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулж жуулчдыг нь хүлээн авах, уг үйлчилгээг төлөвлөх, сурталчлах, бичиг баримтыг нь бүрдүүлэх зэргээр гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ;

 

13.5.15. Соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ.

 

13.6.Жилийн 50 саяас доош төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ борлуулсан этгээд  /импортлогчоос бусад/-ийг албан татвараас чөлөөлнө.

 

13.7.Эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулахад энэ хуулийн 13.5.10 дахь заалт үйлчлэхгүй.

 

13.8.Энэ хуулийн 13.5.14-т заасан үйлчилгээнд жуулчдад үйлчлэх бааз, ресторан, жуулчин тээвэрлэх, газарчлах болон зочид буудлын үйлчилгээ хамаарахгүй.

 

13.9.Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй.

 

13.10.Энэ хуулийн 13.1.15-13.1.17-д заасан барааг дамжуулан борлуулж  буй этгээдэд энэ хуулийн 13.1 дэх хэсэг хамаарахгүй.

 

13.11. Гадаад Улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг Санхүү, төсвийн  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 

 

13.12. Засгийн газрын бус байгууллагууд Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр санхүүжилт аван төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж буй үйлчилгээ 13.5.12-т үл хамаарна.

 

13.13.Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, тэдгээрт ажиллагчдад энэ хуулийн 13.1.23-т заасан албан татварын чөлөөлөлтийг эдлүүлэхдээ, төлсөн албан татварыг нь буцаан олгох зарчмыг баримтална.

ДОЛООДУГААР БҮЛЭГ.

албан татварын хасалт, буцаан олголт

14 дүгээр зүйл.

Албан татварт хасалт хийх

 

14.1. Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутгагчаар бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доордурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:

 

14.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;

 

14.1.2. худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон бараанд төлсөн;

 

14.1.3. албан татвар суутгагчаар бүртгүүлэхээр өргөдөл гаргасан өдрөөс албан татвар суутгагчаар бүртгэгдсэн өдөр хүртэлх хугацаанд бараа, ажил, үйлчилгээг албан татвартай нь хамт худалдан авсан бол үнийн дүнгээс төлсөн;

 

14.1.4. мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан бөгөөд үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутгагчийн албан татварыг уг хувиар.

 

14.1.5. үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортолсон буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй.

14.2. Энэ хуулийн 14.1.4-т заасан анхдагч түүхий эдийг импортолсон буюу худалдан авч дамжуулан борлуулсан бол төлбөл зохих албан татвараас хасалт хийхгүй.

 

14.3. Албан татвар суутгагч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтанд тухай бүр төлбөрийн баримт бичиж өгч болох бөгөөд төлбөрийн баримтуудыг хамтатган  хасагдуулгын баримт үйлдэнэ.

 

14.4. Албан татвар суутгагч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан хасагдуулгын баримтыг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ.  

 

14.5. Албан татвар суутгагч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, хасагдуулгын баримт болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй.

 

14.6. Дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутгагчийн  төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:

 

14.6.1. суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;

 

14.6.2. хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;

 

14.6.3. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;

 

14.6.4. тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ;

 

14.6.5. Хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ.

 

14.7. Суудлын авто машин, түүний эд анги, сэлбэгийг худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулахаар өөрийнхөө гэрээ, дүрэмд тусган түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар суутгагчид энэ хуулийн 14.6.1 дэх заалт үйлчлэхгүй.

 

14.8. Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна:

 

14.8.1. дараагийн сар, улирал, жилд төлөх албан татварт шилжүүлэн тооцох;

 

14.8.2. хууль тогтоомжийн дагуу төсөвт төлөх бусад төрлийн татварын төлбөрт шилжүүлэн тооцох;

 

14.8.3. татвар төлөгчид буцаан олгох.

 

14.9.Албан татвар суутгагч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно. 

 

14.10. Албан татвар суутгагч нь энэ хуулийн 13.1.3-т заасан этгээдэд бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд энэ хуулийн 14.9 дэх хэсэг хамаарахгүй.

 

14.11. Албан татвар суутгагч нь энэ хуулийн 7.2.16-д заасны дагуу бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан гэрээний хуваарьт үндэслэж, хуваарийн дагуу төлсөн албан татварын дүнгээр хасалт хийнэ.

15 дугаар зүйл.

Албан татварыгбуцаан олгох

15.1. Албан татвар суутгагчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно:

15.1.1. албан татвар суутгагч нь буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ;

15.1.2. харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан хянаж баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

15.2. Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно:

15.2.1. Энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлагыг хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд энэ хуулийн 11.2-т заасан хувиар худалдан авалтад төлсөн албан татварын  20 хүртэл хувийг буцаан олгох;

15.2.2. Бусад хэлбэрээр.  

15.3. Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно:

15.3.1. бүртгэлийн системд бүртгэгдсэн байх;

15.3.2. албан татвар суутгагчаас худалдан авсан байх;

15.3.3. худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;

15.3.4. албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;

15.3.5. бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх;

15.4. Татварын алба нь энэ хуулийн 15.2.1-т заасны дагуу тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

15.5. Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг буцаан олгоно.

15.6. Энэ хуулийн 15.5-д заасан буцаан олголт авах этгээд тухайн сард дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг буцаан авах хүсэлтээ холбогдох баримтын хамт дараа сарын 10-ны дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

15.7. Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын 2 хоногт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

15.8. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 хоногт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана.

15.9. Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1, 15.2.1, 15.5-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

15.10. Энэ хуулийн 15.2.1-д заасан буцаан олгох татварын хэмжээг төлбөр тооцооны хэлбэрээс хамааруулж, 15.2.2-т заасан урамшууллын хэлбэр, түүнийг явуулах журмыг тус тус Засгийн газар батална.

15.11. Энэ хуулийн 6.7-д заасан этгээд нь албан татварын хасалт хийлгэх буюу илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй.

15.12. Өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортолсон бол албан татварыг сар бүр, бусад албан татвар төлөгчийн албан татварыг улиралд нэг удаа улсын төсвөөс буцаан олгоно.

15.13. Буцааж олгох албан татвар болон урамшуулал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхээргүй байна.

НАЙМДУГААР БҮЛЭГ .

Албан татварыг төсөвт

 ТӨВЛӨРҮҮЛЭХ тайлагнах

16 дугаар зүйл.

Албан татвар ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, тайлагнах

 

16.1. Албан татвар суутгагч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доордурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:

 

16.1.1. тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутгагч өөрөө төсөвт төлнө;

16.1.2. оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнд албан татвар ногдуулан төсөвт төлнө;    

 

16.1.3. энэ хуулийн 16.2-т заасны дагуу албан татвар ногдсон бараанд 16.1.2 дахь заалт үйлчлэхгүй;

16.1.4. энэ хуулийн 7.2.4-т заасан өрийн төлбөрт тооцогдох бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг тухайн төлбөр төлж байгаа этгээд төсөвт төлөх.

16.2. Импортын бараанд албан татварыг доордурдсан журмаар ногдуулж тайлагнана:

 

16.2.1. гаалийн байгууллага энэ хуулийн 7.1.2, 8.1.1-т заасан импортын бараанд мөн хуулийн 9.1.1, 11.1-д заасны дагуу албан татвар ногдуулж, төсөвт төлүүлэх арга хэмжээ авна;

16.2.2. импортлогч нь энэ хуулийн 16.2.1-т заасны дагуу ногдуулсан албан татварыг төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлнэ;

16.2.3. Гаалийн удирдах төв байгууллага албан татвар төлүүлсэн тухайн сарын тайланг дараа сарын 10-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор гаргаж санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

 

16.2.4. компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортлож байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна;

 

16.2.5. газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна.

 

16.3. Энэ хуулийн 16.1-д заасан импортын барааны албан татварын тайлангийн маягтыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

 

16.4. Импортын бараанд ногдуулж төлүүлсэн албан татварын талаар татварын албанаас шаардсан мэдээллийг гаалийн байгууллага тухай бүр гаргаж өгнө.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.

Бусад

17 дугаар зүйл.

Бүртгэлийн систем

17.1. Бүртгэлийн системийн үйлчилгээ эрхлэгч операторыг Засгийн газар тогтооно.

17.2. Оператор нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

17.2.1. албан татвар суутгагчийн бүртгэлийн машины байнгын, хэвийн үйл ажиллагааг хангах;

17.2.2. албан татвар суутгагчийн бүртгэлийн машины мэдээллийг татварын албаны мэдээллийн санд бүрэн, үнэн зөв, байнгын давтамжтайгаар дамжуулах;

17.2.3. албан татвар суутгагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нууцлалыг хадгалах.

17.3. Албан татвар суутгагч доордурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

17.3.1. албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг түүний бүртгэлийн хэрэгслээр нь дамжуулж бүртгэлийн машинд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ;

17.3.2. бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүрт төлбөрийн баримтыг худалдан авагчид олгоно;

17.3.3. албан татвар төлөгчийн бүртгэлийн хэрэгсэлд төлбөр тооцоог бүртгээгүй тохиолдолд төлбөрийн баримтыг үндэслэн 24 цагийн дотор багтаан бүртгэл хийж, мэдээллийг бүртгэлийн системд илгээнэ;

17.3.4. албан татвар суутгагч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан хасагдуулгын баримтыг тухай бүр шивж, баталгаажуулан, мэдээллийг 24 цагийн дотор багтаан бүртгэлийн системд илгээнэ.

17.4. Албан татвар суутгагч нь бүртгэлийн машинтай байна.

17.5. Албан татвар суутгагч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно.

17.6. Албан татвар суутгагч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. 

17.7. Татварын алба нь бүртгэлийн системийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор бүртгэлийн хэрэгслийг олгож, түүний хяналтыг хэрэгжүүлнэ.

17.8. Бүртгэлийн системийн үйл ажиллагааны ерөнхий журам, түүнд хамаарах бүртгэлийн хэрэгсэл, бүртгэлийн машин, тэдгээрийн ашиглалт, хяналт болон операторын эрх үүрэг, үйл ажиллагааны чиглэл, операторын үйлчилгээний хөлс тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

17.9. Оператороор дамжуулсан бүртгэлийн системийн мэдээллийг татварын албанаас бусад этгээд танилцах эрхгүй бөгөөд задруулахыг хориглоно.

18 дугаар зүйл.

Хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 

18.1. Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих хувь хүн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий татварын улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараах хариуцлага хүлээлгэнэ:

 

18.1.1. албан татвар төлөөгүй 1 сар хүртэлх хугацаанд нөхөн төлбөл зохих албан татварын нийт дүнгээс хоног тутамд 0.1 хувиар тооцож алданги төлүүлэх;

 

18.1.2. албан татвар төлөөгүй 1- 3 сар хүртэлх хугацаанд нөхөн төлбөл зохих албан татварын нийт дүнгээс хоног тутамд 0.2 хувиар тооцож алданги төлүүлэх;

 

18.1.3. албан татвар төлөөгүй 3- 6 сар хүртэлх хугацаанд нөхөн төлбөл зохих албан татварын нийт дүнгээс хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги төлүүлэх;

 

18.1.4. албан татвар төлөөгүй 6 сараас дээш хугацаанд нөхөн төлбөл зохих албан татварын нийт дүнгээс хоног тутамд 0.4 хувиар тооцож алданги төлүүлэх;

 

18.1.5. энэ хуулийн 18.1.1-18.1.4-т заасан хариуцлагыг хүлээлгэх тухай бүр нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиар торгууль ногдуулах.

 

18.2. Албан татвар суутгагчаар бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулаагүй бол энэ хуулийн 18.1-д заасан хариуцлагыг бүхэлд нь ногдуулсан боловч уг татварыг төсөвт төлөөгүй нь тогтоогдвол хугацаандаа төлөөгүй татварыг төлүүлж, энэ хуулийн 18.1.1-18.1.4-д заасан алдангийг төлүүлнэ.

 

18.3. Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тэдгээрт албан татвар ногдуулсан боловч түүнийг төсөвт төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 18.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

 

18.4. Албан татвар суутгагч албан татвар төлөгчид төлбөрийн баримт олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон эсхүл төлбөрийн баримтын мэдээллийг бүртгэлийн хэрэгсэлд оруулаагүй бол доордурдсан торгуулийг тухайн тайлант хугацаанд төлбөл зохих албан татвар дээр нэмж төлнө:

18.4.1.төлбөрийн баримт олгоогүй буюу олгохоос татгалзсан эсхүл төлбөрийн баримтын мэдээллийг бүртгэлийн хэрэгсэлд оруулаагүй бол тайлант хугацаанд олсон тухайн орлогын үнийн дүнгийн 5 хувиар;

 

18.4.2.төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол тухайн зөрүүтэй орлогын үнийн дүнгийн 10 хувиар.

 

18.5. Албан татвар суутгагч нь төлбөрийн машингүй, төлбөрийн машиныг зохих журмын дагуу ашиглаагүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө.

 

18.6. Оператор нь дараах хариуцлага хүлээнэ: 

 

18.6.1.албан татвар суутгагчийн болон албан татвар төлөгчийн борлуулалт, худалдан авалт, татвартай холбоотой мэдээллийг татварын албанаас бусад этгээдэд задруулсан буюу өөр зорилгоор ашигласан нь тогтоогдсон тохиолдолд эрх бүхий этгээд ийнхүү хууль зөрчсөн үйлдэл бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгож, хариуцлага алдсан эрх бүхий этгээдийн эрхийг хүчингүй болгоно.

 

18.6.2.оператор нь бүртгэлийн системийн аюулгүй, хэвийн ажиллагааг хангаж ажиллагаагүйгээс хохирол учирсан бол хариуцлага алдсан эрх бүхий этгээдийн эрхийг хүчингүй болгож, учирсан хохирлыг 2 дахин нөхөн төлүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно.

 

18.7. Энэ хуульд заасан хариуцлага Татварын ерөнхий хуульд заасан хариуцлагатай давхардсан тохиолдолд энэ хуулийн заалтыг мөрдөнө.  

19 дүгээр зүйл.

 Хууль хүчин төгөлдөр болох

19.1.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.