Vip76 - Very Important Person

 
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
  • sukhbaatar_j
  • tsengel_ts
  • xayanxirvaa_d_top_image
  • gankhuyag_d
  • bayarsaikhan_g_top_image_blic_new
  • munkhochir_e
  • amarjargal_r
  • bayarsaikhan_c
  • top_image_blic_new
  • battulga_x

Гадаад мэдээ

Билл Клинтоны охин хуримлав

И-мэйл Хэвлэх PDF
clinton

(BBC)- АНУ-ын ерөнхийлөгч агсан Билл Клинтон, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллару Клинтоны цорын ганц хүүхэд Челсиа Клинтон хуримаа хийжээ.

Түүний нөхөр нь банкны хөрөнгө оруулалтын ажилтан бөгөөд тэд удаан хугацааны туршид үерхсэний эцэст гэрлэх ёслолоо үйлджээ.

Ч. Сувд

 

Сауд, Сир, Лебанон улсын удирдагчид уулзав

И-мэйл Хэвлэх PDF
arabia

(BBC)- Сауд болон Сирийн тэргүүнүүд Лебанонд айлчлан ирсэн бөгөөд тэд тус улсын дотор өрнөөд буй улс төрийн сөргөлдөөнд хүч хэрэглэхгүй байхыг уриалсан байна.

Саудын Хаан Абдула, Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Ассад нар Лебаноны Ерөнхийлөгч Майкл Сулэйманд асуудлыг “хууль ёсны байгууллага”-аар дамжуулан шийдвэрлэхийг зөвлөжээ.

Уг уулзалт нь энэ бүс нутгийн хамгийн нөлөө бүхий хүчирхэг хоёр гүрний хоорондын харилцаа сайжирч байгааг харуулсан аж.

Ч. Сувд

 

Хойд Солонгос болон Бирм улс “нэгдэж” байна

И-мэйл Хэвлэх PDF
burm

(BBC)- Хойд Солонгос улсын гадаад хэргийн сайд Бирм улсад айлчилж байна.

Тэрбээр тус улсын төрийн тэргүүнүүдтэй уулзах аж.

Ажиглагчид сүүлийн хэдэн сарын хугацаанд Бирм улс цөмийн зэвсгийн технологи боловсруулах талаар Хойд Солонгостой хамтран ажиллаж байна хэмээн санаа зовниж байгаа юм.

Ч. Сувд

 

Фидель Кастро "Стртеги бүхий ялалт" нэртэй ном гаргана

И-мэйл Хэвлэх PDF
books

(BBC)- Куб улсын ерөнхийлөгч агсан Фидель Кастро өөрийн дурсамжын номыг хэвлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан байна.

Наймдугаар сард гарах тус ном “Стратеги бүхий ялалт” гэсэн нэртэй байх аж. Үүнд түүний удирдлаган доорх цөөн хэдэн зуун хувьсгалчид 1958 онд хэрхэн Кубийн армийг бут цохисон талаар түүхийг өгүүлэх юм.

Өдгөө Фидель Кастро 83 настай бөгөөд 2006 оноос хойш ном бичих ажлаа эхлүүлсэн байна.

Ч. Сувд

 

 

Английн ерөнхий сайд Туркийн төлөө "тэмцэхээ" амлав

И-мэйл Хэвлэх PDF
bosph

(BBC)- Их Британи улсын Ерөнхий сайд Дэвид Камерон Турк улсад айлчлал хийж байгаа бөгөөд тус улсыг ЕХ-ний гишүүн орон болгохын төлөө тэмцэх болно гэж амлав.

Мөн тэрбээр “Турк улс нь Ойрхи Дорнодтой холбогдох “Европын агуу хүч” болж чадах юм” хэмээн нэмж хэлжээ.

Ч. Сувд

 

Ираны эдийн засгийг доргиох хориг батлагдав

И-мэйл Хэвлэх PDF
irn(BBC)- Европын Холбооны гадаад хэргийн сайдууд Ираны ерөнхийлөгчийн сүрдүүлгийг үл харгалзан тус улсын эрчим хүчний секторын үйл ажиллагаанд хориг тавих хуулийг баталжээ.

Энэ нь цөмийн хөтөлбөрт саад тавих зорилготой бөгөөд ЕХ-ны хувьд аль нэг орны эсрэг тавьж байсан хамгийн өргөн цар хүрээний хориг болж байгаа юм.

Харин үүний улмаас Ираны 40 орчим хувь хүн, 50 компаний үйл ажиллагаа уналтанд орох бололтой.

Мөн гадаад худалдаа, санхүүгийн үйлчилгээ, газрын тос болон хийн сектор зэрэг...
 

Кубын ерөнхийлөгч "Тусгаар Тогтнолын Өдөр"-өө "дуугуй" тэмдэглэв

И-мэйл Хэвлэх PDF
cuba_copy

(BBC)- Куб улс Тусгаар Тогтнолын баярын өдрөө тэмдэглэж байгаа ч сүүлийн 50 жилд анх удаа тус улсын Ерөнхийлөгч Рол Кастро болон түүний ах, ерөнхийлөгч агсан Фидель Кастрогийн хэн нь ч олон түмэнд хандаж үг хэлээгүй аж.

Тэд 1953 оны хувьсгалыг дурсан хүндэтгэх арга хэмжээнүүдэд оролцсон ч ерөнхий сайдад үг хэлэх  эрхийг олгосон байна.

Ч. Сувд

 

Ираны Ерөнхийлөгч Европын Холбооны хоригийг эсэргүүцэж заналхийлэв

И-мэйл Хэвлэх PDF
mos

(BBC)- Иран улсын Ерөнхийлөгч Махмауд Ахмадинежад Европын Холбоог хориг тогтоохоор шийдсэнийг эсэргүүцэж, тус улс тэднийг энэхүү үйлдэлдээ харамсахаар болгоно шүү хэмээн сүрдүүлжээ.

Тэрбээр мэдэгдэхдээ харгис хэмжүүр тогтоосон хэнд ч гэсэн Иран улс хатуу хариу барина гэсэн байна.

Европын Холбооны гадаад хэргийн сайдууд Даваа гарагт Ираны цөмийн хөтөлбөрийн хөгжлийг сэргийлэхийн тулд эрчим хүчний секторт нь хязгаарлалт тогтоох саналыг албан ёсоор батлах ёстой юм.

Ч. Сувд

 

 

Венесуэлийн ерөнхийлөгч АНУ-ыг сүрдүүлэв

И-мэйл Хэвлэх PDF
av

(BBC)- Венесуэль улсын Ерөнхийлөгч Хюго Чавез хэрэв Колумб улс тэдэнд халдвал АНУ-д нийлүүлдэг газрын тосны экспортоо зогсоох болно гэж сүрдүүлжээ.

Учир нь Колумб улс бол АНУ-ын ойрын холбоотон юм. Харин Венесуэль улс нь АНУ-ын газрын тосны тав дахь том экспортлогч орон билээ.

Ерөнхийлөгч Хюго өнгөрсөн долооо хоногт Колумб улстай дипломат харилцаагаа тасласан бөгөөд өөрийн цэргийн армийг өндөржүүлсэн бэлэн байдалд байлгаж байгаа аж.

Ч. Сувд

 

АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхлэв

И-мэйл Хэвлэх PDF
eag

(BBC)- Хойд Солонгосын сүрдүүлгүүдийг үл тоон АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт Япон Тэнгист эхэлжээ.

Тэнгисийн болон агаарын 20 хөлөг, 200 онгоц болон АНУ, Өмнөд Солонгосын нийт 8000 бие бүрэлдэхүүн оролцож байгаа аж.

Ч. Сувд

 
  • «
  •  « 
  •  < 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  6 
  •  7 
  •  8 
  •  9 
  •  10 
  •  > 
  •  » 
  • »

Сүүлд орсон 100 мэдээ