2010 оны 5-р сарын 28, Баасан гариг, 18:28
Цөмийн энергийн газраас ОХУ-ын Дубна дахь “Цөмийн шинжилгээний нэгдсэн институттэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэтийн төлөв-эгэл бөөмсийн физикээс нанотехнологи хүртэл” сэдэвт олон улсын хурлыг энэ оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ хурлаар цөмийн энергийн хөгжлийн хэтийн төлөв, Монгол улсад судалж, ашиглаж буй өнөөгийн байдал, хэтийн төлөв, цөмийн физикийн судалгааны чиглэл, ураны хүдрийг боловсруулах...
2010 оны 5-р сарын 28, Баасан гариг, 18:27
Стандартчилал Хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн албанд олон улсын UNIDO /Нэгдсэн Үндэсний Аж үйлдвэрийн Хөгжлийн Байгууллага/ байгууллагаас Монголын Үндэсний итгэмжлэлийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох, чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлээд явж байгаа. Өнөөдөр тус төслийн менежер Оусэф Фадикакудийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа. Уг төслийн хүрээнд олон улсын суурь стандартын болон холбогдох баримт бичгүүдийг Монголын суурь хөрсөнд...
2010 оны 5-р сарын 24, Даваа гариг, 12:24
 Англи улсын иргэн, алдарт аялагч Риплей Давенпорт /Ripley Davenport/ “Хүн байгальтай нягт холбоотой” уриан дор, Монгол Улсын нутаг дэвсгэрээр ганцаарчилсан явган аялал эхлүүллээ. Дорнод аймгийн Чойбалсан хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хот хүртэл нийт 2750 км зөвхөн ганцаараа явган аялах хүмүүнлэгийн “Монгол 2010 Экпедиц” /MONGOLIA 2010 EXPEDITION/ аяллыг 2010 оны 5-р сарын 24-ний өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байгаа юм. “Монгол 2010 Экпедиц” нь Монголын өргөн уудам нутгийн хамгийн...
2010 оны 5-р сарын 19, Лхагва гариг, 17:21
 Монгол Улсад ногоон эдийн засаг хөгжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны салбарын гүйцэтгэх үүрэг” сэдэвт “Шилдэг шийдэл-2010” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны дүн гарлаа. Мэдээлэл, холбооны технологийн өргөн хэрэглээ нь хүрээлэн буй орчин, байгаль дэлхийг хамгаалахад чухал үүрэгтэй болохыг нийтэд ойлгуулах, энэ зорилгоор мэдээлэл, холбооны технологи ашиглах шинэ шийдэл, арга зам, санаачилга, туршлага хуримтлуулахад уралдааны гол зорилго оршиж байсан юм. Эрдэмтэн, судлаачид...
2010 оны 5-р сарын 19, Лхагва гариг, 16:39
Нийслэлийн амаржих газрууд эхнээсээ үүд хаалгаа барьж жирэмсэн эхчүүд хувийн эмнэлэгийн хаяа бараадан байсан үе саяхан. Харин Нийслэлийн III амаржих газар дүүргийнхээ төр захиргааны байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр сүүлийн үеийн иж бүрэн техник хэрэгслээр тонологдож үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байгаа. Нийслэлийн амаржих газруудын ачаалал, нягтрал нэмэгдэж, эх нярайн халдвар буурахгүй байгаа. Энэ асуудлыг дүүргийн төр захиргааны байгууллагаас анхаарч дүүргийн Засаг...
2010 оны 5-р сарын 19, Лхагва гариг, 17:31
2010 оны 5-р сарын 10-12-нд Вьетнам улсын Ханой хотод НҮБ-ын харъяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ази Номхон далайн орнуудын XXII зөвлөгөөн болсон. Энд Монгол Улсыг төлөөлж, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол оролцоод ирлээ.
Ц.Оргодол Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай-тай албан ёсны уулзалт хийж, ДАЖБ-Монгол Улсын хоорондох хамтын ажиллагааг сайжруулах талаар харилцан тохиролцсон байна. Түүнчлэн, 1990 оноос хойш...
2010 оны 5-р сарын 18, Мягмар гариг, 13:23
“Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-өөр Монголын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шилдгүүд тодорлоо. Уламжлал ёсоор “ICT EXPO 2010” үзэсгэлэнгээрээ бүтэн жилийн ажлаа дүгнэж, салбарт гарсан ололт дэвшил, шинэ сэргэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, сонин содон технологийн шийдэл, шинжлэх ухааны бүтээл туурвилыг шалгаруулан оны шилдгүүдээ нэрлэв.Энэ жилийн “Шилдэг технологи” өргөмжлөлийг “Дүйнхэр тэргүүн” ХХК-ийн нэвтрүүлсэн 4S технологид хүртээсэн бол “Шилдэг...
2010 оны 5-р сарын 13, Пүрэв гариг, 14:38
 НИТХ-ын дарга Т.Билэгт Сөүл хот дахь Монгол сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ю Сүн Шү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сөүл хотод үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол” сургуулийн шинээр барьж байгуулах ажлын талаар ярилцсан юм.Ноён Ю Сүн Шү өмнө нь Сөүл хотын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр олон жил сонгогдон ажиллаж байсан аж. Энэ ч утгаар уулзалтын эхэнд Улаанбаатар-Сөүл хотуудын Иргэдийн хурлын хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлцгээсэн...
2010 оны 5-р сарын 13, Пүрэв гариг, 14:30
 Нийслэлийн удирдах албан тушаалтнууд дүүргүүдэд ажиллаж, харъяа газруудын үйл ажиллагаатай танилцан, иргэдийн санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, байгаль орчны асуудал хариуцсан орлогч Д.Ганболд Чингэлтэй дүүрэгт ажиллаа. Хамгийн түрүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар очиж Нэг цонхны үйлчилгээтэй танилцан, тэнд ажиллагсад болон үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж ярилцсан байна.Нэг дороос төрийн үйлчилгээг авах...
2010 оны 5-р сарын 04, Мягмар гариг, 15:35
Улс орон даяар уламжлал болгон зохион байгуулдаг Татвар төлөгчдийн өдрүүдийг энэ жил 11 дэх удаагаа тэмдэглэж байна.Тус дүүргийн татварын хэлтэс нь 2010 оны 05-р сарын 03-ны өдрийн 11.00 цагаас Нацагдоржийн төв талбайд Татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн ажиллагааг зохион байгуулж явууллаа.
“ Татвар төлөгчдийн өдрүүд “- ийн үйл ажиллагааг нээж Багануур дүүргийн татварын хэлтсийн дарга Д.Болд татвар төлөгчдөд хандаж мэндчилгээ дэвшүүллээ.Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн татвар...
2010 оны 5-р сарын 04, Мягмар гариг, 14:53
Сүхбаатар дүүргийн 9.10.11.12 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамран Ногоон нуур, Зуун айл, Цагдаагийн гудамж орчим 210 га талбайг эзлэн оршиж байгаа гэр хорооллыг орон сууцны 7-р хороолол болгон барилгажуулах ажлын хүрээнд газраа чөлөөлж өгөх иргэдийн түр оршин суух 300 айлын орон сууцны барилга барих ажлыг эхлүүлж, барилгын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр 11-р хорооны Рашааны 17-р гудамжинд орших Нийслэлийн эзэмшлийн хашаанд боллоо. Шав тавих ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий...
2010 оны 4-р сарын 30, Баасан гариг, 10:47
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд барьж буй Үртсэн шахмал түлшний иж бүрэн цогцолбор үйлдвэрийг ирэх сарын 12-нд ашиглалтад хүлээж авна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг болох энэхүү үйлдвэрийг нийслэлийн өмчид хүлээн авах асуудлыг Засаг даргын зөвлөлийн өмнөх хурлаар хэлэлцсэн боловч үйлдвэрийн технологийн горимыг өөрчилсөн, дутуу гүйцэтгэгдсэн ажлууд байсан учир Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан...
2010 оны 4-р сарын 26, Даваа гариг, 17:46
НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл нь анхлан 2006 онд байгуулагдсан бөгөөд түүний механизмуудын бүрэлдэхүүнд Тогтмол түгээмэл хяналт багтсан билээ. Энэ нь НҮБ-ын 192 гишүүн орнуудыг хамарсан тогтмол 4 жилийн үечлэлтэй давтагдах хяналтын нэг хэлбэр юм. Үүний гол зорилго нь аливаа оронд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд гарсан сайн туршлага хуваалцах, мөн тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг олон улсын хамтын нийгэмлэгийн туслалцаатайгаар даван туулахад оршдог. Хяналт нь үндэсний илтгэл...
|
|