2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг, 19:29
 (Өглөөний сонин)- Японы Нигата мужийн Нийтийн аж ахуй, хот байгуулалтын газар Улаанбаатар хотод борооны ус зайлуулах чиглэлээр техникийн төслөө өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Гурван жил үргэлжлэх төслийн хугацаанд япончууд манай мэргэжлийн инженерүүдэд ус зайлуулах өөрсдийн технологийг зааж, зөвлөгөө өгөх юм байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод авто замын ус зайлуулах, түүнийг үндэслэн замын ус зайлуулах байгууламжийн зураг төсөл болон барилгын ажлыг бие даан хэрэгжүүлэх...
2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг, 19:15
 (Өглөөний сонин)- Нийслэлд тарваган тахал, шинэ болон дахин сэргэн тархах халдварт өвчин гарахаас сэргийлж энэ сарын 25-наас эхлэн аравдугаар сарын 15-ныг хүртэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалтын баг гарч ажиллаж эхэллээ. Байцаагч нар 22-ын товчоо, Баянзүрх, Яармаг, Нисэх (Био үйлдвэр), Хэрлэнгийн гүүрний авто техникийн шалган бүртгэх товчоонд 24 цагаар ажиллаж байна. Мөн Эмээлтийн "Гурван эвтэн", Налайхын "Цайз трейд" түүхий эдийн зах орчмоор шалгалт хийж...
2010 оны 7-р сарын 27, Мягмар гариг, 18:22
 (Нийгмийн толь)- Төв банк, Зүүн Өмнөд Азийн төв банкуудын холбоотой хамтран Тайланд, Япон, Солонгосын төв банкны мэргэжилтнүүдийн оролцоотойгоор "Хөрөнгийн үнийн өсөлт, мөнгөний бодлогод үзүүлэх нөлөө ба сорилт" сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. "Чингис" зочид буудалд өчигдөр эхэлсэн уг хурлаар хөрөнгийн үнийн хөөсрөлийг тодорхойлох, хэмжих арга зүй, хөгжиж буй орнуудын хэрэгжүүлсэн мөнгө, ханшийн бодлого зэрэг олон сэдвийг хөндөж байгаа аж. Ерөнхийдөө үнийн хөөрөгдлийн...
2010 оны 7-р сарын 27, Мягмар гариг, 17:58
 (Нийгмийн толь)- Манай улс хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг нэмэгдүүлэх үүднээс Хятад улсын Үйлдвэр худалдааны газартай хамтран ажиллах болжээ. Өнгөрсөн онд тус улстай энэ чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Үүний хүрээнд Хятадын талаас туршлага хуваалцаж байгаа аж. Тус улс хэрэглэгчийн эрхийг хагаалах асуудлыг хуульдаа нарийн чанд зааж өгсөн байдаг байна. Хятадын Хэрэглэгчийн тухай хуульд байгууллага аж ахуй нэгж хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн бол тухайн...
2010 оны 7-р сарын 27, Мягмар гариг, 17:38
 (Нийгмийн толь)- Манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байна. Цаашид ч уг хувь хэмжээ ихээхэн өсөх төлөв ажиглагдаж байгаа. Хэрэв уг байдал биелэлээ олбол богино хугацаанд валютын нөөцийг нэмэгдүүлж, үндэсний бүтээмжийг өсгөх юм. Манай улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар 339.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хоёр дахин буюу 158.8 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Хөрөнгө оруулалтын ихэнх хувийг уул уурхай эзэлж...
2010 оны 7-р сарын 27, Мягмар гариг, 17:26
 (Нийгмийн толь)- Архангай аймгийн "Шинэ тосгон" хөдөл-гөөний урилгаар Солонгосын Кан-нин-Вонжү Их сургуулийн харьяа шүдний нэгдсэн эмнэлгийн эмч багш, оюутнууд тус аймагт ирж хүүхдүүдийн шүдийг үнэгүй үзэж эмчиллээ. Тэд ажиллах хугацаандаа 300 хүүхдийг үзэж эмчлэх төлөвлөгөөтэй ирсэн байна. Хүүхдүүдэд зориулсан энэхүү сайн дурын үйл ажиллагааныхан хүүхдийн шүд эмчлэх, компьютер сургалт явуулах, тайквондо, дуу хөгжмийн сургалт, урлал гэсэн таван багаар ажиллаж сургалт...
2010 оны 7-р сарын 26, Даваа гариг, 17:37
 (Үндэсний Шуудан)- Гадаад харилцааны сайд Г.Занданшатар АРФ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хиллари Клинтонтой уулзаж, хоёр талын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлалыг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотолж, Монгол Улсын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиох ирэх онд хатагтай Хиллари Клинтоныг Монгол Улсад айлчлахыг...
2010 оны 7-р сарын 26, Даваа гариг, 00:00
 (Үндэсний Шуудан)- Монгол улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 22-23-нд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болсон АСЕАН-ы Бүсийн чуулга-АРФ-ын сайд нарын 17 дугаар уулзалтад оролцжээ. Жил бүр хуралддаг тус байгууллагын дээд хэмжээний уулзалт болох Гадаад хэргийн сайд нарын хуралдаанд оролцогчид Ази Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх нь улс орнуудын нэгдмэл зорилго болохыг тэмдэглэж, үүний тулд бүс нутгийн хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг...
2010 оны 7-р сарын 23, Баасан гариг, 20:25
 УИХ-ын гишүүн, УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Японы парламентын төлөөлөгчдийн танхимын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, ноён Сүзүки Мүнэо гуай манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ эрхэм Монгол Улсад тун элгэмсэг дотно ханддаг нэгэн бөгөөд манай оронд олон удаа тусламжийн гараа хувь, “хувьсгалын” журмаар сунгаж, Монголын ардчиллыг дэмжихэд өөрийн хувь нэмрээ харамгүй оруулж байснаараа онцлогтой хүн билээ....
2010 оны 7-р сарын 23, Баасан гариг, 18:11
 Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд “Олон нам оролцсон анхны чөлөөт сонгуулийн 20 жилийн ойд” зориулсан баярын хурал дээр тавьсан илтгэл / Сонгуулийн ардчилалын шинэ соёлд суралцахуй / Баярын хурлын хүндэт зочид оо, Хатагтай, ноёд оо. Он цаг улирах тусам утга агуулга, учир холбогдол нь улам тодрох улс төрийн амьдралын нэгэн үйл явдлын ойг дурсан санах ёслол хүндэтгэлийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүгдийнхээ амрыг эрэн мэндчилье. Одоогоос хорин жилийн өмнөх энэ...
2010 оны 7-р сарын 23, Баасан гариг, 01:41
 Олон нам оролцсон анхны чөлөөт сонгуулийн 20 жилийн ойн ёслолын арга хэмжээнд АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн хэлэх үг Өнөөдөр Монгол улсад Олон нам оролцсон анхны чөлөөт ардчилсан сонгуулийг явуулж байсан түүхэн тэмдэглэлт өдөр. Өдгөөгөөс 20 жилийн өмнө буюу 1990 онд Монгол оронд нэлэнхүйдээ шинэчлэлийн салхи салхилж, улс төрийн тэмцэл ид өрнөж, монголчууд урьд хожид байгаагүй шинэ уур амьсгалаар амьсгалсан өдрүүд үргэлжилж байлаа. Монголын ард иргэд анх удаа нам...
2010 оны 7-р сарын 23, Баасан гариг, 01:25
 Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа гол асуудал агаарын бохирдол байдаг. Зундаа бүтээн босголтын ажлаас шалтгаалан тоосжилттой, өвөлдөө гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч буй утаа хотын агаарын бохирдлын гол хүчин зүйл болдог тухай мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг БНСУ-ын Мэдлэгийн эдийн засгийн яамны төлөөлөгчдөд дуулгалаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 1 сая 400 мянган иргэн амьдардаг. Хүн амын 60 гаруй...
2010 оны 7-р сарын 23, Баасан гариг, 01:20
 Орчин ба эрүүл мэндийн асуудлаарх Зүүн Өмнөд ба Зүүн Азийн бүсийн сайд нарын хоёрдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд БНСУ-ын Чежу хотноо зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Орчны хөтөлбөр, БНСУ-ын Засгийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд БНАЛАУ, БНСУ, БНХАУ, Бруней, Вьетнам, Индонези, Камбож, Малайз, Монгол, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин, Япон улсын эрүүл мэнд, байгаль орчны сайд нар оролцсон...
|
|