2010 оны 3-р сарын 12, Баасан гариг, 14:52
 УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, МАХН-ын "Уламжлал шинэчлэл, ардчилал шударга ёс" жигүүрийн ерөнхий зохицуулагч Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.-Танай жигүүрээр сонин юу байна. МАХН-ыг шинэчлэх үйл явц жигүүрийнхний санасан хэмжээнд хүрээгүйгээс дараагийн алхмаа хийхээр төлөвлөж байгаа гэсэн яриа байна? -Намын шинэчлэлийн талаар жигүүр үнэлэлт өгснөөс иргэд, намын гишүүд, дэмжигчид энэ талаар хэрхэн үнэлж байгааг харах нь илүү чухал болов уу. "Иргэдээ сонсъё" аяны хүрээнд иргэдийн дунд...
2010 оны 3-р сарын 15, Даваа гариг, 14:57
 УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. -Төсөвт тодотгол хийнэ. Тодотгол хийх шалтгаануудыг тодруулж ярихгүй юу?-Монгол Улсын 2010 оны төсөвт тодотгол хийх хэд хэдэн хүчин зүйл, шалтгаан байна. Эрүүл мэндийн салбарт үүссэн асуудлыг шийдэж , эхчүүдийн төрөх эмнэлэг барихад 20 тэрбум төгрөг шаардлагатай. Нөхцөл байдал үнэхээр хүнд болсон. Мөн өвөлжилт хүндэрч, цас зуд нүүрлэсэн байдалтай байна. Урин цаг наашлах болоогүй байхад өвсний нөөц дуусч, тэжээлийн...
2010 оны 3-р сарын 15, Даваа гариг, 11:27
 -«Бороо Гоулд» компани 500-600 килограмм алтыг ашиглах нөхцөлгүй болгосон- Үндсэн ордоос олборлолт явуулах туршлага, тогтвортой байдлын гэрээний сургамж юу болохыг тодруулахаар УИХ «Бороо Гоулд» компанийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг өнгөрсөн оны зургадугаар сард байгуулсан юм. Уг ажлын хэсэг энэ хугацаанд хэд хэдэн удаа хуралдаж, тус компанийн үйл ажиллагаа, тогтвортой байдлын гэрээтэй холбоотой зөрчил, дутагдлыг илрүүлэн, залруулахыг нь залруулжээ. Харин саяхан...
2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг, 17:00
 -Та сая тавьсан илтгэлдээ ардчиллыг хөгжүүлэх зөв зам нь засгийн эрх ард түмний мэдэлд байж, саналыг нь сонсох гэлээ. Гэвч АН бас эрх баригч намын нэг учир дотроо "их цэвэрлэгээ'' хийхгүйгээр шинэчлэл болохгүй гэх байр суурьтай намууд байна? -Бусад хүн юу гэж үзэж байгааг би сонирхохгүй байна. Энэ бол Монгол Улсын 6001 дэх жирийн л нэг төрийн бус байгууллага. Биднийг эрх баригч нам, төрийн байгууллага гэх мэтээр хардаж байна. Бид ардчилсан институцийн хамгийн чухал хэсэг болох ард түмнээс...
2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг, 09:17
 1990-ээд оны нийгмийн байгууллын өөрчлөлтөөр Монгол Улс хотуудаа "үгүй" хийсэн ч гурван жилийн дараа Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Гэвч энэ хууль 17 жилийн турш хэрэгжээгүй гэхэд хилсдэхгүй. 50000 хүртэл хун амтай, тэдгээрийн дийлэнх нь үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, дэд бүтэц хөгжсөн сууринг улсын зэрэглэлтэй хот гэнэ гэсэн заалт уг хуульд бий ч энэ бух нөхцөлийг хангасан, XX зууны бүтээн байгуулалтын ур дунд байгуулагдсан Эрдэнэт, Дархан хотууд аймгийн...
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 14:48
 УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа-Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурал маргааш болох гэж байна. Байгуулагдаад cap гаруй болж байгаа төрийн бус байгууллага ийм богино хугацаанд их хурлаа хийнэ гэдэг өмнө байгаагүй амжилт байх. Цаашид нийгэмд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь гэж ойлгож болох уу? -Шинээр байгуулсан холбооны талаар хоёр гурван зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, Ардчилсан хүчний холбоо бол төрийн бус байгууллага. Цэвэр сайн дурын байгууллага...
2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 11:36
 "Ярилцъя" энэ удаа УИХ-ын гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Х.Бадамсүрэнтэй ярилцлаа. -Стратегийн ордуудыг эргэлтэд оруулах эхний алхмууд хийгдэж эхэлснээ алхмууд хийгдэж эхэлснээрээ өнгөрсөн оныг түүхэн он болж өнгөрлөө гэж дүгнэцгээж байна. Бас нийгмийн маань цөөн хэсэг энэ гэрээнд эргэлзэж байгаа. Та ажлын хэсгийг ахалж ажилласан. Нэгэнт шийдчихсэн, гольдролдоо ороод явж байгаа зүйлтэй эргэж ноцолдох сонирхол алга. Гэхдээ танд ерөнхийд нь...
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 15:03
 -Амаржаргал гэдэг их сайхан нэр. Энэ нэрийг танд хэн өгсөн бэ? Ер нь, хүний оногдсон нэр тухайн эзнийхээ амьдрал, хувь заяанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг эсэх талаар та бодож байсан уу?-Амаржаргал гэдэг нэрийг манай өвөө өгсөн юм. Ганданд нэг лам найзтай байсан юм билээ, түүнтэйгээ зөвлөлдөж байгаад л өгсөн гэсэн. Тухайн үедээ бол нэлээд ховор, орчин үеийн нэр байсан гэж ойлгодог. Бага байхад Амараа гэж дуудагдаад бас ч гэж гайгүй л юм байна, харин хөгшрөхөөр энэ нэр хэр зохицох юм бол доо...
2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг, 16:08
 УИХ-ын гишүүн З.Энхболдтой уул уурхайн салбарт үүсээд буй цаг үеийн сэдвээр ярилцлаа. -Хоёр тал гарын үсэг зурснаас хойш гэрээ хүчин төгөлдөр болох зургаан сарын хугацаа шувтарч байхад 2.3 тэрбум ам.долларын маргаан дэгдлээ. Уг нь “Айвенхоу майнз” Оюутолгой ордын лицензийг “ВНР Вilliton”-оос авахдаа хоёр хувийн нөөц ашигласны төлбөр төлөхөөр тохирсон гэсэн. Гэтэл үүнийг манай сайдууд үл тоож гэрээг үзэглэсэн нь тодорхой боллоо. Миний санаж буйгаар хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх үед...
2010 оны 3-р сарын 03, Лхагва гариг, 20:27
 УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй гишүүд Бүгд найрамдах Солонгос улсад айлчлалаар яваад ирсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Одхүү, Х.Хаянхярваа, Д.Тэрбишдагва, Д.Энхбат, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, нар багтсан юм. Солонгос улсын Үндэсний Ассамблейн урилгаар өнгөрсөн сарын 22-аас 26-ны өдөр айлчлаад ирсэн. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах талаар ярилцсан байна. Тухайлбал, уул уурхай, төмөр зам дэд бүтцээр дорвитой ажил хийхээр...
2010 оны 3-р сарын 02, Мягмар гариг, 11:20
 Монголын ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлыг энэ сарын 10-нд Төрийн ордонд хийх гэж байна. Энэ талаар болон улс төрийн бусад асуудлаар УИХ-ын гишүүн, Ардчилсан холбооны хүчний дэд ерөнхийлөгч С.Эрдэнэтэй ярилцлаа. -Ардчилсан хүчний холбоог байгуулах болсон гол шалтгааныг Ардчилсан нам дотроо сөрөг хүчин болж гарч ирж байна гэсэн ойлголтоор улс төрийн хүрээнийхэн харах болжээ. Хэдийгээр үүсгэн байгуулагчид нь үгүйсгэсээр ирсэн ч гэсэн?-Өнөөдөр нийгэмд маш олон асуудал...
2010 оны 2-р сарын 25, Пүрэв гариг, 17:44
 Хамтарсан Засгийн газар хариуцлагагүй байдлаа засахгүй боол хэзээ ч хэнтэй нь ч хариуцлага тооцдог болно. УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.-УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нар Ардчилсан хүчний холбоо байгуулахаар анх тохиролцсон гэсэн. Танд хэзээ хэлэв? -Эхнээсээ хамт байсан. Би Социал-демократ намын 1991 оны гишүүн. Ардчилсан хүчний намууд 2001 онд нэгдэж, Ардчилсан намыг байгуулсан. Социал-демократ нам ч мөн адил Ардчилсан намд нэгдсэн юм. Тиймээс З.Энхболд, Д.Одхүү бид гурав нэгэн үе...
2010 оны 2-р сарын 24, Лхагва гариг, 09:56
 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос томилсон ажлын хэсэг Мардайн бүлэг ордын талаар шалгалт хийжээ. Энэ талаар өчигдөр тус байнгын хорооны дарга З.Энхболд хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Түүнтэй уулзаж ярилцлаа. -Хууль зөрчин ураны ордын хайгуулын зөвшөөрлийг олгосон нь шалгалтаар илэрсэн юм уу?-Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Дашбалбар сумдын нутагт байрлах ураны ордуудад 1971 онд хайгуулын ажлыг эхэлж, 1974 онд илрүүлэн, 1981 оны арванхоёрдугаар сарын 23-нд...
|
|