2010 оны 3-р сарын 12, Баасан гариг, 10:54
 Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНУУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн их сургуульд зочиллоо. Тэрээр “Монгол-Унгарын соёл, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагаа 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэлэв. Уг сургууль нь 70 гаруй жилийн өмнө Монгол судлалын анги нээж хичээллүүлсэн, Б.Ренчин 1956 онд тус сургуульд хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалж, анхны эрдмийн зэрэгтэй нэгэн болсон гэхчлэн онцлог үйл явдлууд нь хоёр орны түүх...
2010 оны 3-р сарын 12, Баасан гариг, 10:36
 БНУУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд С.Батболд тус улсын Улсын Хурлын дарга Катона Белатай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн мэндчилгээг уламжилж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч ирснийг дурдав. Энэ бодлогын хүрээнд УИХ-ын байнгын хороодын шугамаар хамтын ажиллагааг эн тэргүүнд идэвхжүүлэх талаар санал солилцлоо. Тус улсын Ерөнхий сайд Байнаи Гордон Европын стандартуудыг Монголд...
2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг, 17:18
 Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгч Шойом Ласлод бараалхав. Ерөнхийлөгч Шойом Ласло БНУУ Европын холбооны гишүүн орон болсноос хойш анх удаа Монгол улсын Ерөнхий сайд албан ёсоор айлчилж буйд ач холбогдол өгч хамтын ажиллагааны ирээдүй их байгааг онцлон тэмдэглэв. 2011 оноос БНУУ Европын холбоог даргална. Тиймээс тухайн үед Европын холбоо, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сайхан боломж бий болж байгааг хэллээ. Мөн...
2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг, 16:55
 Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны албан ёсны айлчиллаа Бүгд Найрамдах Унгар Улс /БНУУ/-аас эхэллээ. Айлчлалын хүрээнд С.Батболд БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой уулзлаа. Тэрээр Европын холбооны стандартуудыг бүхий л салбарт хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа. Энэ зорилтоо биелүүлэх үүднээс Европын холбоотой байгуулах “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Европын стандартыг Монголд нэвтрүүлэх тухай тусгай заалт оруулах болсныг мэдээлж, уг асуудлаар Унгар улстай...
2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг, 17:52
 Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Будапешт хотын захирагч Д.Габортой уулзав. Ерөнхий сайд С.Батболд Будапешт хотын дарга, хотын захиргааны ажилтан, нийт оршин суугчдад талархал илэрхийлж хоёр орны нийслэлийн харилцааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Будапешт хотын захирагч Д.Габор Ерөнхий сайд С.Батболдод оршин суугчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, энэ айлчлал нь хоёр орны...
2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 16:33
 Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсад хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд өнөөдөр тус улсын Холбооны канцлер Вернер Файманнтай уулзаж, Вена хотноо болсон Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр тохирсон зүйлсийг бүрэн хэрэгжүүлэхээр тохиролцов. Комиссын хуралдааны шийдвэрийн дагуу дулааны цахилгаан станцад нүүрсний утааг механик болон химийн аргаар шүүдэг Австрийн туршлагыг Монголд...
2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 16:29
 Бүгд Найрамдах Австри Улсад ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд С.Батболд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Перрин де Бришамботой уулзлаа. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь эдийн засгийн салбарт Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудалд ихээхэн анхаарч, Европт бараа бүтээгдэхүүнээ экспортлоход нэлээд бэрхшээлтэй тулгардаг Монгол Улсыг дэмжихээ илэрхийллээ. Ерөнхий сайд С.Батболд Ази, Европыг...
2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 13:33
 - Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяр, Д.Дондог, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжин, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагчдад тодорхой саналыг уламжлахаар тогтов. - Монгол Улсын Төрийн шагналт, гавъяат багш, академич Шадавын Лувсанвандангийн...
2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 13:28
 ОХУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламж болгон өгсөн 56,8 мянган тонн тэжээлийн буудайг тээвэрлэх, ачиж буулгах, хадгалахад шаардлагатай хөрөнгө, аймгуудад олгох буудайн хэмжээг Засгийн газрын хуралдаанаар батлав. Тээвэрлэх, ачиж буулгах, хадгалахад 616.0 сая төгрөг шаардлагатай бөгөөд 305.0 сая төгрөгийг Улсын Онцгой комиссын дансанд төвлөрсөн хандиваас, буудайг тээвэрлэхэд зориулж зарим аймагт олгох хөрөнгө, буудайг төмөр замаар татаж тээвэрлэх төмөр замын ашиглалтын, ачилт...
2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 13:25
 Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ төслийн хүрээнд эхний ээлжинд 20 мянган га талбайд чацаргана тариалж, түүнийг боловсруулах үйлдвэр байгуулна гэж заасныг үндэслэн “Чацаргана” хөтөлбөрийг боловсруулсан байна. Чацарганыг 20 мянган га талбайд аж ахуйн болон өрхийн тариалангийн чиглэлээр тариалж, цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль хамгаалах, хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангах нь энэ хөтөлбөрийн...
2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 13:22
 Монгол Улсын Зэвсэгт хүчний “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийг Бүгд Найрамдах Судан Улсын Дарфурт явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2010 оноос оролцуулж үүрэг гүйцэтгүүлэхээр болов. Манай эмнэлэг Судан Улсын Дарфур мужийн төв хот болох Эль Фашер хотоос баруун хойш 170 км зайд байрлах Кабкабия суурингийн дэргэд байгаа НҮБ-ын цэргийн баазад байрлан ажиллах юм. Цэргийн хээрийн эмнэлэг НҮБ-ын цэргийн хүчин, иргэний цагдаа, цэргийн ажиглагч, штабын ажилтнууд, олон улсын...
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 14:40
 Ерөнхий сайд С.Батболд Европын стандартуудыг бүхий л салбарт нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран ажиллахаар болов. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболдод бараалхсан НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ё.Урамото хийсэн уулзалтын үеэр хөндөж ярив. ЮНИДО нь 1990-ээд оны эхээр Монголын аж үйлдвэржилтийн бодлогын талаар судалгаа явуулсан нь манай улсын хөгжилд чухал нөлөө...
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 12:33
 Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны ажлын айлчлалаа 2010 оны 3 дугаар сар 8-ны өдөр Бүгд Найрамдах Австри Улсаас эхэллээ. Ажлын айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Вена дахь салбар төвийн захирал Антонио Мариа Костатай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс НҮБ-д элсээд 50 жил болсныг тэмдэглэж энэ хугацаанд үр дүнтэй хамтран ажилласныг онцлон дурдав. Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан малчдад тусламж, дэмжлэг...
|
|