Онцгой байдлын ерөнхий газар
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025 2026 2027 2028 2029
Нийт 1049 мэдээ байна.
  • 26/05/15

    Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

    Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран хамтын ажиллагааны  санамж бичгийг  таван жилийн хугацаантай  байгуулж, гарын үсэг зурлаа. Энэ үеэр Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга  Н.Болормаа Онцгой байдлын албанд улаан загалмайн дунд шатны хороо ажиллаж байгаад  талархалаа илэрхийлээд хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, доо...
  • 26/05/15

    Гал түймрээс урьдчилан сэргийлэхийг газар дээрээс ...

    БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол,ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс  өчигдрийн Ням гарагт Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газар буюу Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 45 км-ын зайд Тарвагатайн зоо хэмээх газар  гарсан ойн түймрийн нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгч, санхүүгийн болон эд материалын тусламж үзүүллээ. Сүүлийн тав, зургаан жил ойн  түймэр гараагү...
  • 26/05/15

    Хушин болон шинэсэн 2000 га ой шатжээ

    БОНХАЖ-ын  сайд Д.Оюунхорол, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Бадрал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс ням гарагт Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар буюу Төв аймгийн • Мөнгөнморьт сумаас 45 км зайд орших Тарвагатайн зоо хэмээх газар гарсан ойн түймрийн нөхцөл байдалтай танилцлаа. Сүүлийн зургаан жил орчим хугацаанд ойн түймэр гараагүй уг газарт энэ сарын 22- нд аянга цахилгаантай бороо орсны улмаас...
  • 18/05/15

    Талархал

     Уулын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа дэлхийн дээвэр цаст Гималайн ноён оргилд 74 насандаа түүхэн авиралт хийхээр 2015 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр эх орноосоо мордсон билээ. Тэрбээр Австрийн 3, Энэтхэгийн 2 тамирчин, 6 хөтөч, нэг хянагч удирдагчийн хамт нэг баг болон авиралтаа 2015 оны дөрөвдүгээр сары...
  • 18/05/15

    НҮБ гамшгийн асуудлаар сэтгүүлчдийг сургана

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Маргарета Волстром нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Шадар сайд У. Хүрэлсүх Монгол улсад зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт өндөр түвшний х...
  • 18/05/15

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний платформ /хо...

    Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ОБЕГ, НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулах нь”  сэдэвт өндөр түвшний хөгжлийн хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцүүлэгт  МУ-ын Их хурал, Засгийн газрын гишүүдээс гадна  НҮБ-ын ...
  • 14/05/15

    Улсын онцгой комиссын ээлжит хурал боллоо

    Улсын онцгой комиссын ээлжит хурлаар Энэ онд гарсан ой хээрийн түймэр болон гамшгийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдсан асуудал Улаанбаатар хот орчимд суурилуулсан геофизикийн мониторонгийн станц болон газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах системийн хээрийн станц, мэдээлэл дамжуулах сүлжээг 2015 онд ажиллуулахад шаардагдах зардал Гэмтэл согог, судлалын үндэсний төвд ашиглагдаж буй соронзон үелзүүрт MRI аппаратны...
  • 13/05/15

    Шаардлагатай тохиолдолд үүл буудаж хур оруулахыг д...

    Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Юуны өмнө энэ онд гарсан ой, хээрийн түймэр  болон гамшгийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тулгамдсан асуудлын талаар ярилцлаа. Тус комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар “Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар 1957 гамшиг, осол гарсан. Үүний 128 нь ой, хээрийн, 1568 нь обьектын гал тү...
  • 07/05/15

    Арвайхээр сумын 14 мянга гаруй иргэнийг нүүлгэн ши...

    Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна. Тус аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг, хүн, малын халдварт өвчин их тохиолддог, тар...
  • 07/05/15

    Хамтран ажиллах төлөвлөгөөг баталлаа

    Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/А/126 дугаар хамтарсан тушаалаар “Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын харилцан ажиллах төлөвлөгөө”-г баталлаа. Энэхүү төлөвлөгөө нь хил орчмын нутаг дэвсгэр, хилийн бүс, зурваст гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг  зохион байгуулах...
  • 06/05/15

    Үндэсний зөвлөл хуралдлаа

    Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохицуулах Үндэсний зөвлөл өнөөдөр хуралджээ. Өнөөдрийн байдлаар түймрийн голомтыг намжаасан ч хуурайшилт их байгаа учраас дахин гарах эрсдэл байгаа юм. Тиймээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг сайжруулах шаардлага тулгарч байгааг дурьджээ. Дорнод аймгийн нутагт өнгөрсөн дөрвөн сарын байдлаар 26 удаагийн ой хээрийн түймэр гарч, 19 гэр, байшин 34 хашаа саравч, хоёр тэ...
  • 06/05/15

    Хариуцлага !!!

    Онцгой байдлын ерөнхий газар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймэр ихээхэн хэмжээний талбайг хамарч олны анхаарлыг татаж байгаа болохоос биш ой хээрийн түймэр өмнөх жилийнхээс харьцангуй өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр урьдчилан тооцож гаргаагүй байгаа ч 9,8 сая гаруй га бэлчээр шатаж 146,500 га ой түймэрт шатжээ. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ? 
  • 06/05/15

    Австралийн мэргэжилтэн Даррил Гловери ОБЕГ-т ажилл...

    Австрали Улсын Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын ажилтан Даррил Гловерийн нэг жилийн ажлын ерөнхий төлөвлөгөө болон   эхний улирлын ажлын төлөвлөгөөг боловсруулан батлууллаа. Уг төлөвлөгөөний хүрээнд Даррил Гловер  НҮБХХ-ийн “Орон нутгийн түвшинд  гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төсөл   Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгай анги, НОБГ, Сонги...
  • 06/05/15

    Гамшиг судлалын анхны магиструуд төгслөө

    Онцгой байдлын албанд гамшиг судлалаар магистрын зэрэг хамгаалсан анхны албан хаагчид дипломоо гардан авлаа. Гамшгаас хамгаалах менежментийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 2013 оноос Хууль сахиулахын их сургуульд Гамшиг судлалын магистрын сургалтыг эхлүүлсэн юм.  Дээрх зэргийг Онцгой байдлын ерөнхий газрын 3, Нийслэлийн Онцгой байдлын газрын 5, Аврах тусгай ангийн 4, Уул уурхайн аврах ангийн 1, Хууль сахиулахын их сургуулий...
  • 05/05/15

    Түймрүүдийг цурманд оруулжээ

    Сүхбаатар, Дорнод, Хөвсгөл аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ. Гэхдээ цаг агаарын таагүй байдлаас үүдэн салхи ихтэй байгаагаас цурманд орсон гал эргэж авалцаад буй аж. Онцгой байдал, цэргийн албан хаагчид болон нутгийн иргэд дахин гарч байгаа галыг унтрааж байгаа гэнэ. Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан түймрийг бүрэн унтраасан гэсэн мэдээллийг ОБЕГ-аас өгч байна.Баян-Уул сумын Эрээн багийн нутаг Хясуу ферм гэдэг газар...
  • 04/05/15

    “Гал түймрээс урьдчилан сэргийлэх аян”-нд нэгдэхий...

    Залуу үе, төрийн бус байгууллага, клуб нэгдлүүд, иргэдийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгал орчноо хайрлан хамгаалах үйлсэд өргөн хүрээгээр татан оролцуулах нэгдмэл зорилготой хамтран ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газар, “Оргил өөд” клуб хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ.  Ой хээрийн түймэр их хэмжээгээр гарч байгаагийн гол буруутан нь хүмүүс, хүний хариуцлага, болгоомжгүй үйлдэл бо...
  • 04/05/15

    Гамшиг судлалын хүрээлэнгийн 10 жилийн ой боллоо

    Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн байгуулагдаад  10 дахь жилтэйгээ золгож байна. Ойн хүрээнд шат дараалсан хэд хэдэн арга хэмжээ болж өнгөрөв. 2015 оны 04 сарын 30-ний өдөр болсон баярын хуралд шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал, О.Үржин, хошууч генерал, доктор П.Даш, доктор, профессор, Ц.Амгаланбаяр, Шинжлэх ухааны гавъяат ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж, ...
  • 04/05/15

    Түймрийн хор уршгийг арилгах зардалд шаардагдах 1,...

    Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос  шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 м...
  • 04/05/15

    Б.Дуламсүрэн: Иргэд санамсар болгоомжгүйгээс аюулд...

    Онцгой байдлын ерөнхий газрын ОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -Ой хээрийн түймрийн нөхцөл байдал өнөөдрийн байдлаар ямар байна вэ. Он гарсаар иргэд түймрийн аюулд нэлээд өртлөө шүү дээ?  Өнгөрсөн өвөл манай улсын нийт нутаг дэвсгэрээр өвөлжилт өнтэй сайхан байсан. Цас бага орж эрт дулаарсан болохоор нутгийн ихэнх хэсэг үндсэндээ гурван сарын 15 гэхэд цасан бүрхүүлээсээ салсан...
  • 30/04/15

    Гал түймрүүдийг унтрааж дуусч байна гэв

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар зарим аймагт тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурга болон хээрийн түймэртэй тэмцэх, хор хохирлыг барагдуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонсож байна. Шадар сайд У.Хүрэлсүхийн мэдээлж буйгаар Ой хээрийн түймэртэ...
Нийт 53 хуудас/1049 мэдээ