Онцгой байдлын ерөнхий газар
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
Т.Бадрал

Онцгой байдлын ерөнхий газрын дарга

2018 2019 2020 2021 2022
Нийт 795 мэдээ байна.
  • 17/01/17

    Өвөлжилт хүндэрч, малчид зутарч эхэлжээ

    17 аймгийн 127 сумдад өвөлжилтийн байдал хүндрэлтэй, малчид зутруу байна. Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан ОБЕГ -аас өвөлжилтийн байдлын талаар мэдээллээ.
  • 16/01/17

    Уул уурхайн аврах анги сргуулийн жилийн нээлт хийл...

    Онцгой байдлын албаны хэмжээнд 2017 оны сургуулийн жилийг өнөөдөр эхлүүллээ. Өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах анги сргуулийн жилийн нээлт хийлээ.   
  • 13/01/17

    НҮБ-ын Хүн амын сан өвөлжилт хүндэрсэн аймгийн охи...

    Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байна. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас 160,000,000 төгрөгийн өртөг бүхий 2,465 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд хүргүүлэхээр болж, багцыг түгээх тээврийн зардлын хамт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Тусламжийн багцыг ОБЕГ-ын дарга, бригадын...
  • 05/01/17

    Өвөлжилтийн нөхцөл байдлын танилцуулга

    Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн. Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан цастайгаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарсан, аргал, янгир зэрэг ховор ан амьтад идэш хо...
  • 04/01/17

    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруу...

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шинэ оны анхны хуралдаан /2017.01.04/ өнөөдөр 14 цаг 23 минутаас 52.6 хувийн ирцтэй эхлэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бод...
  • 04/01/17

    Шинэ он гарах мөчид 2200 алба хаагч ажилласан

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/308 дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжин ажиллав. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/308 дугаар туш...
  • 04/01/17

    Зорилт, төлөвлөгөөгөө хууль эрх зүйн шинэчлэлүүдтэ...

    Өнөөдөр шинэ оны ажлын анхны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал нийт бие бүрэлдэхүүнд хандан үүрэг чиглэл өглөө. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага өнгөрсөн оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас Онцгой байдлын ерөнхий газар хамгийн өндөр буюу 97 оноогоор “A&rdq...
  • 04/01/17

    Сонгон шалгаруулалт зарлаж байна

    2017-2018 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Гал эсэргүүцэх албаны академи, Иргэний хамгаалалтын академийн бакалавр, магистрын сургалтад элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэлийг зарлаж байна. Элсэхийг хүсч өргөдөл гаргасан албан хаагчдыг дараах шаардлага хангасан материалыг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт ирүүлнэ үү. Сургалтад хамрагдах а...
  • 02/01/17

    Гарын үсэг зурлаа

    Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын  олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”  хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.  Энэхүү ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий га...
  • 29/12/16

    Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж б...

    Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтг...
  • 28/12/16
  • 28/12/16

    Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон тэргүүл...

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага өнөөдөр 2016 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа. Тус хуралд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцож, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг дүгнэн үг хэллээ. Тэрбээр, Онцгой байдлын албаны нэр хүнд, албан хаагчдын ур чадвар жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг Монголын ард түмэн бүгд харж байна. Та бүхний бүтээж байгаа үйл хэрэг, хөдөлмөр зүтгэл бүгд ...
  • 20/12/16

    Өнөөдрөөс хүйтэрч, 29, 30, 31-нд хүйтний эрч бага ...

    ОБЕГ-аас ЦУОШГ-тай хамтран өвөлжилтийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр "Манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 15 аймгийн 110 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндэрсэн байгаа. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу ж...
  • 19/12/16

    “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэрги...

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”–ийн даргын үүргийг гүйцэтгэдэг юм. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд яамдуудын дэд сайд нар, Улаанбаатар хот болон бусад газрын орлогч дарга багтдаг юм. Тус зөвлөл улиралд нэг удаа хуралддаг бөгөөд энэ удаагийн хуралдаанаа Эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа Байнгын ажиллагаатай зөвлөлийн өмнө...
  • 16/12/16

    13 аймгийн 110 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт ...

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын болон Донор байгууллагуудын удирдлагуудыг Шадар сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа.  Өвөлжилтийн хүндрэлийг даван туулах, малчдад тусламж үзүүлэх боломж, бололцооны талаар санал солилцсон байна. .Засгийн газар өмнө нь өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн өвөлжилт хүндэрсэн, хүндрэх нөхцөл бүрдсэн аймгуудын малчдад тусламж үзүүлэх чиглэлээр Олон улсын байгууллагуудтай ...
  • 09/12/16

    НҮБ-ын газрын дарга Фенг Мин Онцгой байдлын тэргүү...

    Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж НҮБ-ын Ази-Номхон далайн бүс нутгийн газрын дарга Фенг Мин-ийг “Онцгой байдлын тэргүүний ажилтан” медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэлээ. Фенг Мин нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга, хатагтай Маргарета Волстромыг Монгол Улса...
  • 07/12/16

    “Мэдлэгээ түгээцгээе” үндэсний семинар болж байна

    Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар өнөөдөр /2016.12.06/ Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тус семинарыг нээж үг хэлсэн. Тэрбээр “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь зөвхөн Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүч чармайлтаас...
  • 29/11/16

    21 сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн маши...

    Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан улсын нөөцөөс аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвд шуурхай албаны түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө. 19 аймгийн 21 сумын эрүүл мэндийн төвд очих автомашин нийт 630 гаруй сая төгрөгийн өртөгтэй бөгөөд УАЗ-22069 маркийн фургон автомашин, УАЗ-31519 хантер маркийн автомашинууд юм. Цас зудтай, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын хүн амд эрү...
  • 29/11/16

    Сургууль, цэцэрлэг хүүхдэд аюулгүй орчин байх ёсто...

    БСШУСЯ, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хөгжлийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтраад “Ерөнхий  боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” сэдэвт чуулган зохион байгуулж байна. Аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлага, төсөл хэрэгжүүлсэн зорилтот сургуулиу...
  • 21/11/16

    Ерөнхийлөгч гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус төвийн Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх танхим, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамжтай орчин үеийн тоноглол бүхий үзвэрийн 3D бичил кинотеатр зэрэгтэй...
Нийт 40 хуудас/795 мэдээ