Засгийн газрын хэрэг эрхлэх газар
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Д.Амарбаясгалан

Монгол Улсын Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын дарга

2025 2026 2027 2028 2029
Нийт 759 мэдээ байна.
  • 31/08/21

    Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилт 78.1 ...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгож буй.  Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурва...
  • 31/08/21

    Авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт цугл...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар танилцууллаа. Тодруулбал, Авлигатай тэмцэх газарт 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар эрүүгийн гэмт хэргийн нөхөн төлбөрт нийт 89,5 тэрбум гаруй төгрөг төвлөрчээ. Уг хөрөнгийг цахим засаглалд шилжих үйл ажиллагаанд зарцуулна. Мөн Монгол Улсын...
  • 31/08/21

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гавьяат тамирчин Э.Содн...

    “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн тогтоосон рекордоо дахин шинэчилж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр хүргэлээ. Тэрбээр “Түүхэн рекордыг эвдсэн Содномдоо баяр хүргэе....
  • 30/08/21

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол-ОХУ-ын хамтын ажиллагааны ши...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтад оролцлоо. Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Энэ жил Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. 100 гэдэг их том тоо. Ирэх 100 жил хоёр улсын хувьд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг цоо шинэ түвши...
  • 30/08/21

    Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүү...

      Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8-р сарын 25-ны өдрийн тогтоолоор байгуулсан “Олимпизыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны анхдугаар хурал өнөөдөр боллоо. Уг хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, орлогч даргаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, нарийн бичгийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ...
  • 29/08/21

    Вакцины гурав дахь тунг 55-аас дээш насныханд дава...

    Цар тахлын эсрэг дархлаа тогтоох вакцины гурав дахь тунг энэ сарын 30-наас буюу ирэх даваа гарагаас хийхээр болсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Тэрбээр "Хөрш орнуудад халдвар өргөн тархаж байна. Манай улсад өнгөрсөн 6 сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, буурсан. Үүнээс хойш дельта хувилбар өслөө. Ирэх сарын дунд үе гэхэд халдварын тархалт дээд үедээ хүрнэ. Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч э...
  • 28/08/21

    Нүүрс тээвэрлэлтийн машинууд хилээр ачаа тээвэрлэж...

    Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүдэд ажиллаж байна. Уг багийг ажил хүлээж авч байх үед өдөрт импортоор 100 автомашин улсын хилээр орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар 170 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо 140 болж тэр хэмжээнд дөхөж очжээ. Энэ талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтг...
  • 27/08/21

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халдварт өвчин судлалын...

    Монгол Улсын хувьд зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай агуулахтай байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны “Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах” төслөөр, НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд “...
  • 27/08/21

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨ...

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд  Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллав.
  • 27/08/21

    Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүү...

    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8-р сарын 25-ны өдрийн тогтоолоор байгуулсан “Олимпизыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны анхдугаар хурал  боллоо.
  • 27/08/21

    Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төр...

    Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо. Засгийн газрын тогтоолоор байгуулсан Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, нарийн бичгийн даргаар ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ нар ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний хорооны анхдугаар хуралдааны эхэнд “Миний бие ...
  • 27/08/21

    Хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бү...

    Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хорооны анхдугаар хурал өнөөдөр боллоо. Уг хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар Сангийн сайд Б.Жавхлан, нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал нар ажиллаж байгаа юм. Хурлаар Үндэсний баялгийн сангийн тухай, Нийгмийн даатгалын багц...
  • 26/08/21

    Цөмийн оношилгоо, эмчилгээний төв нээлтээ хийлээ

    Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн нээлт Улсын хоёрдугаар төв эмнэлэгт боллоо. Уг төвийг ашиглалтал оруулснаар цацраг идэвхт оношилгооны төхөөрөмжөөр хавдар болон бусад өвчнийг эрт илрүүлж, үе шатыг нь тогтоох боломжтой болж байна. УХТЭ-ийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Цөмийн энергийн комис...
  • 26/08/21

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцин, биобэлдмэлийн ү...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин, биобэлдмэлийн төв агуулахтай эхлээд танилцсан юм. Монгол Улсын хувьд зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан нийт 600 мянган хүн ...
  • 26/08/21

    Шадар сайд С.Амарсайхан Өвөрхангай аймагт ажиллала...

    Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан энэ сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа.  Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотойгоор “Ковид 19” цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах,  заавар чиглэл өгөх зорилгоор аймгийн Онцгой комиссийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийв. Аймгийн ...
  • 26/08/21

    2-3 сая тун вакцин хадгалах боломжтой Үндэсний төв...

    Монгол Улсад Вакцин Биобэлдмэлийн Үндэсний Төв Агуулах ашиглалтад оржээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч "НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн Банкны санхүүжилтээр баригдсан Вакцин Биобэлдмэлийн Үндэсний Төв Агуулах ашиглалтад оров. Төсөл хэрэгжсэнээр вакцины төрөл, хадгалах горимоос хамаараад нэг удаадаа багадаа 2-3 сая тун вакциныг хадгалах боломжтой болж байна. Халдварт өвч...
  • 26/08/21

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ-д ажиллан...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ, Улсын II төв эмнэлэгт ажиллана. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр баригдаж, шинээр ашиглалтад орж буй Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын шинэ барилгын үйл ажиллагаатай танилцах юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах өмнө нь зөвхөн товлолын болон халд...
  • 25/08/21

    Олимпизмыг дэлгэрүүлэх шинэ үндэсний хороо байгуул...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 25-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Олимпзмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх” үндэсний хороог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар  байгуулав. Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ажиллана. ...
  • 25/08/21

    18-аас дээш насны даатгуулагчид 12 нэр төрлийн оно...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 25-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зохион байгуулах ажлыг 2018 онд эхлүүлсэн. Үүнд шаардагдах зардлыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталж, санхүүжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 18-аас дээш насны даатгуулагдчид 12 нэр төрлийн...
  • 25/08/21

    Ажлын байрыг дэмжих зээлийг 23,936 иргэн, ААН-д ол...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 25-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд наймдугаар сарын 23-ны байдлаар 1,811.9 тэрбум төгрөгийг 23,936 (5,205 ААН, 18731 иргэн) зээлдэгчид олгожээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 33.4 сая төгрөг байгаа бол ААН-үүдийнх 227.8 сая тө...
Нийт 38 хуудас/759 мэдээ