Гадаад харилцааны яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Б.Батцэцэг

Гадаад харилцааны сайд

Б.Мөнхжин

Гадаад харилцааны дэд сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 637 мэдээ байна.
  • 24/02/14

    БНСУ-ын визний мэдүүлгийг хөнгөвчлөх асуудал яригд...

    Гадаад харилцааны сайд саяхан Солонгос улсад айлчлахдаа Визний мэдүүлгийг хөнгөвчлөх асуудлаар төрийн бүхийл дээд шатанд тавьсан байна. Тун удахгүй асуудал нааштайгаар шийдэгдэх боломжтойг гадаад харилцааны сайд Л.Болд онцолж байна. Манайхан хил даваад эргэж ирдэггүй байдлаас виз гаргуулах асуудал тун хүндрэлтэй болсон юм. Гадаад харилцааны яамны зүгээс ОХУ, Япон, Солонгос, Европын орнууд болон Америкийн нэгдсэн улстай иргэдий...
  • 24/02/14

    Гадаадын өргөмжит консулуудын уулзалт болов

    Монгол Улсад суугаа гадаадын өргөмжит консулуудын уулзалт 2014 оны 2 дугаар сарын 24-ны өдөр Гадаад харилцааны яаманд болов. Тус уулзалтад 32 улс орны төлөөллөөс 24 өргөмжит консул оролцсон бөгөөд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр “Монгол Улсын 2013 оны гадаад харилцааны бодлогын хэрэгжилтийн дүгнэлт, 2014 оны гадаад харилцааны бодлого”, Консулын газрын захирал Ш.Сүхбаат...
  • 20/02/14

    Л.Болд: Бид үхлийн алдаа хийдэггүй

    Өнгөрсөн оны 11-р сараас нэмэлт өөрчлөлт хийсэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр эхэлсэн Coal Mongolia 2014 чуулганаар илтгэл тавьсан сайд бүр энэ хуулийг сурталчилж байв. Гадаад харилцааны сайд Л.Болдын илтгэл бүхэлдээ  чуулганд оролцож байгаа гадны төлөөлөгчид рүү чиглэсэн байв. Тэрээр Монгол улс хөрөнгө оруулахад таатай орон болсон гэдгийг хэд хэдэн баримтаар батлахыг зорьжээ. Гадаад ха...
  • 20/02/14

    Вьетнамын элчин сайдыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Л.Болд өчигдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хоанг Туан Тхинь-ийг эх орондоо бүрмөсөн буцах болсонтой холбогдуулан зоог барив. Зоогийн үеэр Л.Болд сайд ноён Хоанг Туан Тхинь Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, дээд өндөр хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсныг т...
  • 19/02/14

    Л.Болд сайд Австрали Улсад айлчлал хийхээр төлөвлө...

    Гадаад харилцааны сайд Л.Болд Австрали Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалынхаа бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Лантри-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Австралийн Гадаад хэргийн сайд хатагтай Жули Бишоп манай Гадаад харилцааны сайдын айлчлалд ач холбогдол өгч байгааг Австралийн тал дахин нотлов. Сүүлийн жилүүдэд хоёр о...
  • 19/02/14

    Салхин цахилгаан станцын нээлт болно

    Монгол улс эрчим хүчний хямралаас гарах зорилгоор хоёр дахь Салхин цахилгаан станцыг байгуулах гараагаа эхлүүлж байгаатай холбогдуулан уг төслийн нээлтийн ёслол өнөөдөр болно. Ёслолд Гадаад харилцааны сайд Л.Болд, Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгал орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, зарим УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн (Mr. Gerhard Thiedema...
  • 17/02/14

    Ардчилсан Монгол–Солонгосын бизнес форум байгуулаг...

    БНСУ–д албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Л.Болдын айлчлал амжилттай өндөрлөлөө. Хоёр орны хоорондох эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргаж, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулж буй Монгол-Солонгосын бизнес форум байгууллагын түншлэлийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд тэрээр оролцож үг хэлэв. Энэхүү форумыг хоёр талаас улс төр, бизнесийн нө...
  • 13/02/14

    Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

    БНСУ-д өнөөдөр Монгол улсын 25 мянга гаруй иргэн ажиллаж, сурч, амьдарч байгаа. Тэдгээрийн төлөөлөл болох иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан олон нийтийн байгууллагынхтай Гадаад харилцааны сайд Л.Болд айлчлалынхаа эхний өдөр уулзалт хэлэлцүүлэг хийв. Уулзалтад Солонгос дахь Монгол иргэдийн нийгэмлэг, эмэгтэйчүүдийн холбоо, залуучууд, оюутны зэрэг байгууллагууд оролцсоноос гадна БНСУ–д мөн үеэр ажиллаж байгаа УИХ&...
  • 12/02/14

    Аялал жуулчлалын салбарт Японы туршлагыг нэвтрүүлн...

    ГХ-ны  сайд Л.Болд энэ сарын 10-нд Саппоро хотноо зохиогдсон "Монгол, Хоккайдогийн хамтын ажиллагааны семинар"-т оролцож үг хэлэв. Тэрбээр Байгаль, цаг уурын хувьд төстэй Монгол, Хоккайдогийн хооронд газар тариалан, мал аж ахуй, барилга, хот байгуулалт, аялал жуулчлал, ЖДҮ, соёлын салбарт өргөн хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэлээ. Семинарыг Япон дахь Монгол Улсын ЭСЯ, Хоккайдо мужийн захиргаа, Хоккайдоги...
  • 12/02/14

    Уул уурхай, дэд бүтцийн салбарт хамтран ажиллана

    Сөүл хотод хаврын урь хараахан ороогүй ч бүсгүйчүүд өндөр өсгийтөө хэдийнэ өмсч, дэгжин загвартаа оржээ. Инчон нисэх онгоцны буудлаас холгүй их бүтээн байгуулалт эхэлжээ. Инчоны Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж буй гэнэ. Монголын төлөөлөгчид уг Чөлөөт бүсийн бүтэц, үйл ажиллагааны зарчим, бүтээн байгуулалтыг удахгүй сонирхон үзэх юм. Хоёрдугаар сарын 12-14-нд манай албаны хүмүүс БНСУ-д ажлын айлчлал хийж байна. УИХ-ын дарг...
  • 10/02/14

    Л.Болд БНСУ-д айлчилна

    Гадаад харилцааны сайд Л.Болдын энэ сарын 12-14-ний өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ.   Энэ нь БНСУ-д шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Л.Болд сайд БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхаж, Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийж, холбогдох бусад албаныхантай уулзахаар төлөвлөж байна. 1Яриа хэлэлцээний үеэр иргэдийн зорчих нөхцлийг хөн...
  • 07/02/14

    Сайд Л.Болд Элчин сайд Кристофер Стюартыг хүлээн а...

    Гадаад харилцааны сайд Л.Болд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кристофер Стюартыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Британий Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйгийн захидлыг гардуулсан бөгөөд талууд хоёр талын харилцааны хүрээнд 2014 онд хийгдэх ажлуудын талаар санал солилцов. 2013 онд Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэгл...
  • 07/02/14

    “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл з...

    Монгол улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэн гадаад харилцааны яаманд боллоо. Үзэсгэлэнг Монгол Улсын Гадаад харилцааны яам ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Германы Үндэсний комисс болон ХБНГУ-ын ЭСЯ хамтран зохион байгуулж байгаа юм.ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах т...
  • 04/02/14

    Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Л.Болд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ро нарыг 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав. Элчин Сайд Т.Шимизүтэй уулзах үеэр, өнгөрсөн 2013 онд хоёр орны харилцаа идэвхтэй өрнөж, Ерөнхий сайд нар харилцан айлчлал хийж, “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр” байгуулсан нь харилцааны хөгжлийг эрчимжүүлэхэд чухал түл...
  • 03/02/14

    Сайд Л.Болд уламжлалт түнш Польш улсад айлчлав

    Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 29-нд Бүгд Найрамдах Польш Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Польш Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог байв. Айлчлалын эхэнд сайд Л.Болд Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Шикорскистэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Гадаад харилцааны сайд Монгол, Польшийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж ирсэн, ялангуяа ө...
  • 28/01/14

    Сайд Л.Болд Латви улсад айлчиллаа

    Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 27-нд Бүгд Найрамдах Латви Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд тус улсад хийж буй анхны айлчлал болсноороо онцлогтой бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болов.  Монгол Улс Латви Улстай социализмийн ...
  • 24/01/14

    Найрсаг солилцооны жил

    -БНХАУ  хөрш орнуудын бодлогоо шинэчилснээсээ хойш анхны гадаад зочноо Монголоос хүлээн авлаа- Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар тус улсад энэ сарын 16-21-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Шинэчлэлийн Засгийн газрын хувьд энэ оны анхны айлчлал нь Гадаад харилцааны сайд Л.Болдын өмнөд хөршдөө хийсэн дээрх айлчлал болж байна. БНХАУ-ын тал мөн адил энэ оны анхны ...
  • 22/01/14

    Л.Болд сайдын айлчлал өндөрлөлөө

    Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Серби Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын эхний өдөр сайд Л.Болд тус улсын Ерөнхий сайд И.Дачичт бараалхаж Гадаад харилцааны сайд И.Мркичтэй албан ёсны хэлэлцээр хийв. Энэ айлчлал нь манай улсаас Бүгд Найрамдах Серби улсад хийж буй өндөр түвшний анхны айлчлал бөгөөд сүүлийн 20 гаруй жил зогсонги байдалд ороод байсан хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж эдийн засаг, хөдөө а...
  • 22/01/14

    Цөмийн хог хаягдал булшлах асуудал хоёр орны хооро...

    Цөмийн хог хаягдал булшлах асуудал хоёр орны хооронд яригдаж байгаагүй бөгөөд гарын үсэг зурсан ямар ч баримт байхгүй гэдгийг албан ёсоор баталгаажуулахаар Монгол улсад Японы гадаад хэргийн дэд сайд С.Кихари айлчлаад байна. Цөмийн технологи ашиглалтаа бууруулж байгаа тус улс  хог хаягдлаа төлбөр төлж бусад улсад булшилдаг юм байна. Японы ерөнхий сайд болохоор яригдаж байгаа найман лидер улс төрчийн жагсаалтад Ноён С.Кихар...
  • 21/01/14

    Л.Болд Шинжаан Уйгурын өөртөө засах оронд айлчлав

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд  Шинжаан Уйгурын өөртөө засах орны (ШУӨЗО) Өрөмч хотод зочилж, хилийн Хоргос боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр ШУӨЗО-ны дэд дарга Да Гантай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа хил залгаа орон нутгийн эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын харилцааг улам ойртуулах боломжтой талаар ярилцла...
Нийт 32 хуудас/637 мэдээ