Гадаад харилцааны яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Б.Батцэцэг

Гадаад харилцааны сайд

Б.Мөнхжин

Гадаад харилцааны дэд сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 637 мэдээ байна.
  • 20/01/14

    ГХ-ны сайд Л.Болдын айлчлал үргэлжилж байна

    Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнгөрсөн баасан гарагт  БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхсан байна. Энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хоёр тал тэмдэглэж, цаашид улс төр, эдийн засаг, соёл, хүмүүлэгийн болон бусад салбарт хамтран ажиллах болон бүс нутаг, олон улсын үйл ажиллагаан дахь хоёр талын хамтын ажилла...
  • 17/01/14

    ДГХБО-ын олон улсын судалгааны төвийн үйл ажиллага...

    Гадаад харилцааны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн (ДГХБО-уудын ОУСТ) үйл ажиллагааг эхлүүлэх төслийн баримт бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглу нар 1 дүгээр сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа. Уг төвийг Улаанбаатарт байгуулан үйл ажиллагааг эхлүүлснээр манай орны эдийн засаг, нийгми...
  • 17/01/14

    Гадаад харилцааны сайд БНХАУ-д айлчилж байна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2014 оны нэгдүгээр сарын 16-21-ны өдрүүдэд тус улсад хийж буй албан ёсны айлчлалаа эхэллээ. Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албаны ёсны хэлэлцээ хийж, хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй ...
  • 16/01/14

    Япон улсаас төслийн бус буцалтгүй тусламж үзүүлнэ

    Япон Улсын Засгийн газраас 2013 оны санхүүгийн жилд Монгол Улсад зориулан 300 сая иен буюу 3 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий Төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсыг төлөөлж, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихара нар  Гадаад харилцааны яаманд гарын үсэг зурлаа.  Энэхүү тус...
  • 14/01/14

    Оросын холбооны улсын элчин сайдыг хүлээн авч уулз...

    Гадаад харилцааны сайд Л.Болд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан 1 дүгээр сарын 13-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Л.Болд Элчин сайдтай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, 2013 оны 11 дүгээр сарын 26-27-нд Москва хотноо болсон  Монгол, Оросын Засг...
  • 13/01/14

    “Гоо зүйн дээд шагнал” гардууллаа

    Монголын XX зууны нэрт соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал” гардуулах ёслол боллоо. Энэ удаагийн “Гоо зүйн дээд шагнал”-ыг Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл хүртлээ. Тэрээр “Орчин үеийн бүжгийг Монголд түгээн дэлгэрүүлэх нь” төслийг удирдаж, Дундговь, Өмнөговь аймагт байгалийн өнгө төр...
  • 09/01/14

    Есөн улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжив

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шинэ оны анхны хуралдаан болж, Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Гадаад харилцааны сайд Л.Болдын танилцуулснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд...
  • 27/12/13

    Гадаад харилцааны салбарын 2013 оны онцлохууд

    -Өнгөрч буй 2013 оны онцлох үйл явдлуудыг Gogo.mn вэбсайт өнөөдрөөс эхлэн салбар бүрээр нь хүргэж байна. Гадаад харилцааны салбарт өрнөсөн хамгийн чухал, томоохон үйл явдлуудыг эргэн саная- 1.Монголд анх удаа гадны 800 төлөөлөгч хуран чуулав Дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн, ардчиллын төлөөх томоохон хөдөлгөөн-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийг манай улс анх удаа амжилттай даргалсан. Энэ ажлын хүрээнд дө...
  • 27/12/13

    Монголын Засгийн газрын санаачилгыг НҮБ дэмжлээ

    Монгол Улсын Засгийн газар Худалдааг хөнгөвчлөх асуудлаарх олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санал гаргасныг Нэгдсэн Үндэстний Байгууллага дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн улс орнуудын хөгжлийн ялгааг бий болгож байгаа нэг хүчин зүйл нь далайд гарцгүй байдал, тэр дундаа энэ нь Монгол Улсын нэг эмзэг тал гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх биз ээ. Зөвхөн Монгол Улс ч биш НҮБ-ын гишүүн зургаан улс тутмын нэг ...
  • 23/12/13

    Гадаад харилцаа 2013 онд

    -GoGo.mn 2013 оны онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна- Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд анхны гэж тодотгохуйц олон чухал ажлын ард гарсан 2013 оныг та бид үдэж байна.  Бидний эх орныхоо нэр хүндийг өсгөх, байр суурийг нь бэхжүүлэх зорилго маань урагш ахисаар дэлхийн бодлогыг тодорхойлох хэмжээний олон улсын байгууллага, хамтын нийгэмлэгүүд Улаанбаатар хотод манай санаачилгаар хуралдан чуулдаг, бүс нутгийн хэ...
  • 20/12/13

    Давосын чуулга уулзалттай хамтын ажиллагаагаа өргө...

    Гадаад харилцааны сайд Л.Болд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагыг үндэслэгч, тус байгууллагын дарга, профессор Клаус Швабтай 11 дүгээр сарын 16-ны өдөр Женев хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн сүүлийн үеийн байдал, Дэлхийн эдийн засгийн 2014 оны чуулга уулзалтад оролцох бэлтгэл, мөн тус байгууллагатай манай улс цаашид хамтран ажиллах өргөн асуудлаар санал солилцов. Монгол Улс т...
  • 18/12/13

    Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Германд айлч...

    Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва энэ сарын 16-19-ний өдрүүдэд ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Шадар сайд 12 дугаар сарын 17-ны өдөр болсон ХБНГУ-ын Бундестаг Холбооны Канцлерыг сонгох болон Холбооны Канцлер Ангела Меркелийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцов. Ёслолын үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва Холбооны Канцлер А.Меркельд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий...
  • 16/12/13

    "МИАТ"-ийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ

    “МИАТ” ХК-ийн санхүү, эдийн засгийн үр ашийг дээшлүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, үндэсний боловсон хүчнийг дагалдуулан бэлтгэх зорилгоор тус компанийн гүйцэтгэх удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий, ашиг сонирхлын зөрчилгүй гадаадын агаарын тээвэрлэгч компанийн мэргэшсэн багаар гүйцэтгүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга...
  • 16/12/13

    Малайз улсад консулын газар нээхээр ярилцав

    Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Малайз улсад Монгол Улсын консулын төлөөллийг нээх асуудлыг Гадаад харилцааны сайдын зөвлөлийн хуралдаанд өнгөрсөн баасан гарагт хэлэлцүүлсэн байна. Тус улсад Монгол Улсын иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх явдал удаа дараа гарч, ялангуяа иргэн Ш.Алтантуяа болон хар тамхины хэрэгт холбогдсон оюутнуудын хэрэг шийдэгдэхгүй удааширч байгаа юм. Мөн манай улсын иргэн...
  • 13/12/13

    Сайд Л.Болд Даниел Глэйзерийг хүлээн авч уулзлаа

    Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Сан хөмрөгийн департаментын террорист үйлдлийг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан Дэд сайд Даниел Глэйзерийг 2013 оны 12 дугаар сарын 12-нд Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр тал санхүүгийн гэмт хэрэгтэй хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд тэмцэхийн чухлыг тэмдэглэж, энэ чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов. АНУ нь санхүүгийн гэмт хэрэг...
  • 13/12/13

    “Есөн эрдэнийн ганжуур"- ын гэрчилгээг гардуулна

    Парис хотноо өнгөрсөн сарын 5-20-ний хооронд болсон ЮНЕСКО-гийн 37 дугаар Ерөнхий бага хурлын үеэр тус байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болдод “Есөн эрдэнийн Ганжуур” судрын “Олон улсын баримтат өв”-д бүртгэгдсэн гэрчилгээг гардуулан өгсөн. Ийнхүү  “Есөн эрдэнийн ганжуур” судрын гэрчилгээг Үндэсний Номын сан...
  • 13/12/13

    Сайд Л.Болд АНУ-ын сан хөмрөгийн дэд сайдыг хүлээн...

    Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Сан хөмрөгийн департаментын террорист үйлдлийг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан Дэд сайд Даниел Глэйзерийг 2013 оны 12 дугаар сарын 12-нд Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр тал санхүүгийн гэмт хэрэгтэй хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд тэмцэхийн чухлыг тэмдэглэж, энэ чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов. АНУ нь санхүүгийн гэмт хэрэг т...
  • 13/12/13

    Есөн улстай дипломат харилцаа тогтоох хуулийн төсө...

    УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд УИХ-ын дарга З.Энхболдод дараах улсуудтай дипломат харилцаа тогтоох тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа. Антигуа Барбуда, Бүгд Найрамдах Бурунди, Эритри, Бүгд Найрамдах Палау, Бүгд Найрамдах Суринам, Бүгд Найрамдах, Бүгд Найрамдах Вануату, Ямайка Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын нийт есөн төсөл өргөн барьсан юм. 
  • 12/12/13

    Гадаад орнуудад монголын 127 иргэн хулгайн хэргээр...

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгтой Монгол улсын Засгийн Газар эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийг ёсчлон байгуулах талаар хэлэлцлээ. Хонконг, Макаод монгол иргэд хулгайн хэргээр ихээр хоригдож байгаа нь хамтран ажиллах шаардлагыг зүй ёсоор бий болгож байна. Макаод болсон олон улсын бриллантын үзэсгэлэн худ...
  • 10/12/13

    МУ авлигын эсрэг тууштай ажиллаж байгааг үнэлэв

    Тайландын Бангкок хотноо Авлигын эсрэг олон улсын академийн амссамблейн ээлжит чуулган боллоо.  Чуулганыг нээж Тайландын Вант Улсын Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинават үг хэлсэн бол хуралдааны явцад оролцогч талуудын өндөр хэмжээний зочид төлөөлөгчид үг хэлсэн юм. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа, туршлага, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэл...
Нийт 32 хуудас/637 мэдээ