Гадаад харилцааны яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Б.Батцэцэг

Гадаад харилцааны сайд

Б.Мөнхжин

Гадаад харилцааны дэд сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 637 мэдээ байна.
  • 22/10/13

    Сайд Л.Болд дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад...

    УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Москва хотноо 10 дугаар сарын 20-нд болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо. Сайд Л.Болд тус чуулганы “Санхүүгийн эх үүсвэрийн хүртээмж инновацийг дэмжинэ”, “Боловсрол, мэргэшил: Авьяас, чадварт түшиглэсэн эдийн засгийн өсөлтөд хөрөнгө оруулах”, “Бүс нутгийн харилцаа холбоо-Ард иргэдийг холбож, бараа бүтээгдэхүүний худалдааг дэмжинэ&rdquo...
  • 22/10/13

    Барилга захиалагчийн товчоог нэгтгэж улсын үйлдвэр...

    Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2013.10.22/ хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон төсвийн ерөнхийлө...
  • 22/10/13

    Монгол Улсын Ерөнхийлөгч БНПУ-ын Ерөнхийлөгч нар а...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскиг хүлээн авсныхаа дараа албан ёсны хэлэлцээнд урилаа. Уг хэлэлцээнд Монголын талаас Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд А.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Уул, уурхайн сайд Д.Ганхуяг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн Үндэсний аю...
  • 21/10/13

    Зүүн Азийн чуулга уулзалт 25-ныг хүртэл үргэлжлэнэ

    ЮНЕСКО-ийн МАВ буюу хүн ба шим мандалын нөөц газрын Зүүн Азийн чуулга уулзалт, семинар  өнөөдрөөс эхлэн "Улаанбаатар" зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Тус семинарт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ,  БНАСАУ, Казакстан улсын төлөөлөл оролцох юм байна. Уг уулзалт, семинар энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм.
  • 18/10/13

    Монгол улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа то...

    Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулан Гадаад харилцааны сайд Л.Болд хүндэтгэлийн хүлээн авалтыг ГХЯ-нд энэ сарын 15-нд зохион байгуулав. Хүлээн авалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хон Гю болон монгол, солонгосын албаны бусад хүн оролцлоо.  Гадаад харилцааны сайд Л.Бо...
  • 17/10/13

    Их Британитай хамтран Шивээ-Овоод цахилгаан станц ...

    Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын /ИБУИНВУ/ Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд ноён Уильям Хэйг боловсролын болон эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкиндийн 1996 онд Монгол Улсад хийсэн айлчлалаас хойш 17 жилийн дараа хэрэг...
  • 16/10/13

    Сайд Л.Болд ахмад жолоочид хүндэт өргөмжлөл гардуу...

    Гадаад Харилцааны сайд Л.Болд дипломат үйлчилгээний салбарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад жолооч Дэжидийн Чойжилд 85 насных нь  ойг тохиолдуулан ГХЯ-ны Хүндэт өргөмжлөл гардууллаа. Ахмад жолооч Д.Чойжил нь эх орныхоо бүтээн байгуулалтад залуу наснаасаа оролцон 40 шахам жил аяны алтан шар замд жолоо мушгисан бөгөөд 1966-1969 онд Гадаад явдлын яамны сайд, орлогч сайдын жолооч, 1969-1972 онд БНМАУ-аас Еги...
  • 15/10/13

    Их Британийн Гадаад хэргийн сайд айлчиллаа

    Гадаад харилцааны сайд Л.Болдын  урилгаар Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг Монгол Улсад албан ёсоор айлчиллаа. Тэрээр өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм. Энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкиндын 1996 онд Монгол Улсад хийсэн айлчлалаас хойш 17 жилийн дараа давтагдсан өндөр хэмжээний айлчлал бөгөөд Монгол, Брит...
  • 14/10/13

    Уильям Хэйг манай улсад айлчилж байна

    Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг 2013 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айчлал хийж байна.  Айлчлалын үеэр Монгол талаас баримтлах удирдамжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Ерөнхий сайдаар батлуулах юм. Энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм...
  • 08/10/13

    АН-ын бүлэг өвөлжилтийн бэлтгэлд “шалгалт” хийжээ

    АН-ын бүлгийн хурлаар өчигдөр дөрвөн асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүдээс цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсчээ. Хоёрт, Засгийн газрын гадаад бодлогын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар Ерөнхий сайд мэдээлэл өгсөн байна. Гуравдугаарт, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбоотойгоор ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Эцэст нь, ...
  • 08/10/13

    АПЕК-т элсэх монголын эрмэлзэл алхам урагшиллаа

    Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын сайд нарын уулзалт өнгөрсөн долоо хоногт Индонезийн Балид өндөрлөж энэ сарын 7-ноос төрийн тэргүүн нарын уулзалт эхэлж байна. Сайд нарын уулзалтад Монгол Улсын гадаад харилцааны сайд Л.Болд тусгай зочноор уригдан оролцсон нь тус улсыг АПЕК-т гишүүнээр элсүүлэх ажилд бодитой ахиц гаргасан чухал үйл явдал боллоо гэж олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд ...
  • 07/10/13

    АПЕК-ын сайд нарын уулзалтад Монгол улс анх удаага...

    Индонезийн Балид энэ сарын 4-5-нд зохиогдож байгаа Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд АПЕК-ын дарга орон-Индонезийн Засгийн газрын урилгаар тусгай зочноор оролцож байна. Монгол Улс АПЕК-т гишүүнээр элсэх албан ёсны хүсэлтээ 1993 онд анх тавьснаас хойш тус байгууллагын өндөр түвшний уулзалтад ийн анх удаа уригда...
  • 01/10/13

    Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааг идэвх...

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч ноён Гиани Чандра Ачари-тай 9-р сарын 27-нд НҮБ-ын төв байранд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Дээд төлөөлөгч Г.Ч.Ачари "Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй асуудлуудад олон улсын хамт...
  • 01/10/13

    Суринам улстай дипломат харилцаа тогтоов

    НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Суринам Улстай 9 дүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилц...
  • 01/10/13

    Сьерра Леон улстай дипломат харилцаа тогтоов

    НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Сьерра Леон Улстай 9 дүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Сьерра Леон Улсын Гадаад хэргийн олон улсын хамтын ажиллагааны сайд Самура М.В.Камара нар гарын үсэг зурав. Хоёр улс найрс...
  • 30/09/13

    Сонгуулийн туршлагаа хуваалцахад бэлэн гэв

    Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кин Мойг хүлээн авч уулзсан байна. Монгол Улс, АНУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсанд сайд Л.Болд баяр хүргээд, худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд түл- хэц үзүүлсэн чухал үйл явдал хэмээн дүг...
  • 30/09/13

    НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт манай мэр...

    Гадаад харилцааны сайд Л.Болд ЕА-н 68 дугаар чуулганд оролцож, Нью-Йоркт ажиллах үеэрээ Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч В.Хонг-той өнөөдөр уулзлаа. Уулзалтын үеэр НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт мэргэжилтэн ажиллуулах AE/JPO/APO хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцож, Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөрийг...
  • 30/09/13

    Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын салбар хуралд...

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы хүрээнд болж буй “Цаазийн ялыг устгахад бүс нутгийн байгууллагуудын үүрэг” сэдэвт  салбар хуралдааныг 9 дүгээр сарын 27-ны өдөр Францын Гадаад хэргийн сайдтай хамтран даргалав. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комисаар Н.Пиллай, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаарх Дээд төлөөлөгч К.Аштон, “Амнести интэр...
  • 27/09/13

    НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хуралд Монгол у...

    Гадаад харилцааны сайд Л.Болд Финланд Улс болон Уругвай Улсын хамтран зохион байгуулсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны “Хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр болсон өндөр түвшний арга хэмжээнд 2013 оны 9 дүгээр сарын 25-нд оролцлоо. Хуралдаанаар НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны өнөө болон ирээдүйн чиг хандлагын талаар санал бодлоо харилцан солилцоо. Тус арга хэмжээний үеэр Финландын Гадаад харилцааны сайд Е...
  • 27/09/13

    Л.Болд ОХУ-ын гадаад хэргийн сайдтай уулзлаа

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы ажиллагаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой НҮБ-ын төв байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д айлчлах гэж байгааг хоёр тал тэмдэглэхийн сацуу ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлыг урагшлуулах тал дээр тодорхой алхам хийх...
Нийт 32 хуудас/637 мэдээ