Гадаад харилцааны яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
Д.Цогтбаатар

Гадаад харилцааны сайд

Б.Батцэцэг

Гадаад харилцааны дэд сайд

2019 2020 2021 2022 2023
Нийт 485 мэдээ байна.
  • 22/11/12

    Л.Болд сайд БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чве ...

    Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНАСАУ-ын Ардын дээд хурал (АДХ)-ын дарга Чве Тэ Бок-той өчигдөр Их тэнгэр цогцолборт уулзав. Уулзалтаар сайд Л.Болд, БНАСАУын Ардын Дээд Хурлын даргын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНАСАУ-ын хууль тогтоох дээд байгууллагуудын төдийгүй, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Тэрээр энэ зав...
  • 20/11/12

    Газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барила...

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын долоон гишүүн санаачлан боловсруулж дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Газар нь эдийн засгийн эргэлтэд ороогүй үедээ ямар нэг ашиг, орлого эзэндээ хүртээдэггүй үл хөдлөх эд хөрөнгө тул иргэн бүрийн газар өмчлөх эрхийг баталгаажуул...
  • 19/11/12

    БНСУ-ын Элчин сайдтай уулзав

    Сайд Л.Болд шинэчлэлийн Засгийн газар манай БНСУ-тай бүх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг онцолж, хоёр орны “Иж бүрэн түншлэлийн харилцааг” цаашид өргөжүүлэн бэхжүүлэх, бүс нутгийн болон олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар Элчин сайдтай санал солилцов. Монгол Улс нь 1990 оноос гадаад харилцаагаа нээлттэй болгосноос хойш анхны дипломат харилцааг БНСУ-тай тогтоосон билээ...
  • 19/11/12

    Сайд Л.Болд Японы төлөөлөгчдийг хүлээн авч, уулзав

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Улаанбаатарт болж буй Япон Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээний японы талын тэргүүн тус улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Ш.Сүгиямаг  ГХЯ-нд хүлээн авч уулзав. Сайд Л.Болд Япон Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ 4 жилийн дараа ийнхүү сэргэж хэрэгжсэнд баяр хүргэв. Уг уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт зохион б...
  • 13/11/12

    Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд найрамдах Кирги...

    Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Э.Абдылдаевтай 11 дүгээр сарын 12-нд Гадаад харилцааны яаманд албан ёсны хэлэлцээ хийв.  Сайд Л.Болд Монгол Улс БНКирУ-ыг Төв Азийн бүс нутаг дахь манай чухал түнш орон гэж үздэг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 4 дүгээр сард тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон асуудлуу...
  • 09/11/12

    Сайд Л.Болд Балийн ардчиллын форумд оролцож байна

    2008 онд Индонезийн Засгийн газраас санаачлан эхлүүлсэн Балийн 5 дахь Ардчиллын форум энэ сарын 8-нд Индонезийн Бали аралд эхэлж, манай улсаас Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.   Энэ удаагийн уулзалтад оролцогчид дэлхий дахины ардчилсан засаглал олон улсын энхтайван аюулгүй байдал, хүний эрхийн хэрэгжилт, эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцэж буй юм. Форумыг уламжлал ...
  • 09/11/12

    Иргэн бүрийн газар өмчлөх эрхийг баталгаажуулна

    УИХ-ын гишүүн Л.Болд нарын долоон гишүүн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж Засгийн газраас санал авахаар өчигдөр хүргүүллээ. Газар нь эдийн засгийн эргэлтэд ороогүй үедээ ямар нэг ашиг, орлого эзэндээ хүртээдэггүй үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд иргэн бүрийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулах замаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын эдийн за...
  • 09/11/12

    Л.Болд: Амьдрал газар дээр л өрнөдөг

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд нарын долоон гишүүн санаачлан боловсруулаад санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ. Газрыг эдийн засгийн хөдөлгөгч хүч болгох суурийг тавих энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Болдтой уулзаж ярилцлаа. Иргэн бүр газраа олж авах учиртай -Та сонгогчдод амалсан нэг том амлалтаа барьж авчээ. Энэ хуулийн төсөл дээр ажиллаж бу...
  • 07/11/12

    Л.Болд Словакийн ерөнхий сайдын орлогчтой уулзлаа

    Гадаад харилцааны сайд Л.Болд Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын дээд түвшний есдүгээр уулзалтад оролцох үеэрээ Словакийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэрэг, Европын асуудал эрхэлсэн сайд Мирослав Лайчак-тай энэ сарын 6-нд хүсэлтийнх нь дагуу уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр ноён М.Лайчак манай улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Словакийн Ерөнхий са...
  • 05/11/12

    Монгол Улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Ван...

    Монгол Улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2013 онд тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцээд Засгий газрын тогтоол гаргахаар тогтов. Ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, дүнг Засгийн газарт танилцуулахыг өнөөдөр бүрэлдэхүүн нь батлагдсан Зохион байгуулах хороонд даалгалаа. Зохион байгуулах хороог Гадаад харилцааны сайд Л.Болд ахлан ажиллана.  ...
  • 02/11/12

    Улс, Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, С...

    Монголын нийт ард түмэндээ Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагад элссэний 50 жилийн ойн мэндийг хүргэе. 1962 оны 11 дүгээр сарын 1-нд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО-д 108 дахь гишүүнээр элсэн орсон билээ.ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажиллагаа нь даян дэлхийд энх тайвныг түгээх үндсэн зорилгод чиглэдэг бөгөөд Монгол Улс өнгөрсөн хугацаанд бол...
  • 01/11/12

    Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Монголы...

    ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажиллагаа нь даян дэлхийд энх тайвныг түгээх үндсэн зорилгод чиглэдэг бөгөөд Монгол Улс өнгөрсөн хугацаанд боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцаа холбооны салбарыг зөвхөн энхийн үйлсийн төлөө хөгжүүлж ЮНЕСКО-гийн үзэл санааг тууштай баримталсаар ирлээ.“Дайн хийх сэдэл хүний бодол санаанд төрдөг учраас хүний сэтгэлд энх тайвны үрийг тарих хэрэгтэй” гэж ЮНЕСКО-гийн Дүрэмд бичсэн...
  • 01/11/12

    Монгол, Германы энхийг дэмжих сургалтын явцтай сай...

    Монгол Улсын Зэвсэгт хүчин ХБНГУ-ын Бундесвертэй 2006 оноос энхийг дэмжих үйлсэд хамтран ажиллаж байгаа юм. Хоёр жилийн өмнө Монгол, Германы Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан гэрээний дагуу Монголын 160 цэргийн албан хаагч Афганистанд хагас жилийн хугацаагаар үүрэг гүйцэтгэх болсон. Тавантолгой   дахь   энхийг дэмжих сургалтын төвд Бундесверийн цэргийн сургагч мэргэжилтнүүд 38 хүний бүрэлдэхүүнтэй ир...
  • 11/10/12

    Сайд Л.Болд Норвегийн гадаад харилцааны сайдтай уу...

    Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Норвегийн Вант Улсад хийсэн айлчлалын үеэр Норвегийн Гадаад харилцааны сайд Эспен Барт Эйдэтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн, сайд Л.Болд Цаа бугын аж ахуйн Олон улсын төвийн гүйцэтгэх захирал Андерс Оскалтай уулзаж, Монгол, Норвегийн цаа бугын...
  • 08/10/12

    Л.Болд: Дэлхий хэмээх орон зайд шинэ монгол хүн гэ...

    Шинэчлэлийн Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, төрийн захиргааны байгууллагууд үндсэндээ эмхлэгдэж дуусчээ. Гадаад харилцааны салбарын шинэчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзаж ярилцлаа. - Юуны өмнө гадаад харилцааны салбарын нарийн ээдрээтэй үйл ажиллагааны онцлогийг цөөн хэдэн үгээр тодорхойлж өгнө үү? -Гадаад харилцаа бол улс төрийн дотоод өөрчлөлт, хувьслаас хамгийн бага ...
  • 24/09/12

    Л.Болд сайд Японд айлчилна

    Mонгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Гэнбагийн урилгаар тус улсад энэ оны 10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын Гадаад харилцааны сайдын анхны гадаад айлчлал бөгөөд сайд Л.Болд Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нода-д бараалхаж, Гадаад хэргийн сайд К.Гэнба-тай албан ёсны хэлэлцээ хийнэ.   Мөн Эдийн засаг, үйлдвэрийн с...
  • 05/09/12

    УИХ-ын дарга З.Энхболдод намууд шаардлага хүргүүлэ...

    Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн нэр бүхий гишүүд 2012 оны Аймаг, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн барьсантай холбогдуулан Улсын Их Хурлын Дарга З.Энхболд Танд дараах шаардах бичгийг хүргүүлж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол төрийн удирдлагын байгууллага бус, тухайн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тул уг байгууллагыг сонгохдоо улс...
  • 31/08/12

    ГХ-ны сайд Л.Болд Тегеранд хоёр талын уулзалтууд х...

    Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Тегеран хотноо болж буй Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XVI дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан яваа Гадаад харилцааны сайд Л.Болд энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Х.Казыханов, Бүгд Найрамдах Индонези Улсын Гадаад хэргийн сайд М.Наталегава, Бүгд Найрамдах Мьянмарын Холбооны Улсын Гадаад хэргийн с...
  • 29/08/12

    ЭҮНХ-ий уулзалтанд ГХ-ны сайд Л.Болд оролцож байна

    Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний XVI уулзалтын өмнөх Сайд нарын бэлтгэл хуралдаан Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Тегеран хотноо 2012 оны 8 дугаар сарын 28-нд эхэлж, тус хуралдаанд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд оролцож байна.   ЭҮНХ-ий үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд нэлээд эрчимжиж, хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй сорилтууд, түүний дотор хүнс, эрчим хүч, эдийн засаг, санхүүгийн хямрал, ял...
  • 22/08/12

    Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэрг...

    Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Ин-ийг 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.  БНХАУ-ын Дэд сайд Фу Ин Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж буйг сайд Л.Болдод уламжлав. Уулзалтын үеэр Монгол, Хятадын хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо гэж ГХЯ-ны Оло...
Нийт 25 хуудас/485 мэдээ