Хууль зүй дотоод хэргийн яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Б.Энхбаяр

Хууль зүй дотоод хэргийн сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 926 мэдээ байна.
  • 18/10/23

    Г.Ганболд: Иргэдэд батлагдсан хуулиа өмнө нь сайн ...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.18/ нэгдсэн хуралдаан 15 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Г.Ганболд:  Энэ төрлийн гэмт хэрэгт ялын бодлого багадсан учраас гэж орж ир...
  • 18/10/23

    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.18/ нэгдсэн хуралдаан 15 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хууль зүйн байнгын хороогоор хэлэлцссэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. ...
  • 18/10/23

    Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн эрх зүйн ас...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 18-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдан боловсруулсан холбогдох бусад хуулийн төслийг гүйцээн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотынавто замын түгжрэлийг бууруулах Үндэс...
  • 18/10/23

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 18-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Хуулийн төсөл батлагдсанаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашрал багасаж, иргэдэд хурдан шуурхай, хялбар байдлаар үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшилнэ, маргаан хянан шийдвэрлэх ажи...
  • 18/10/23

    Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 18-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна...
  • 16/10/23

    Б.Энхбаяр: "Доромжлох"-ыг гэмт хэрэгт тооцох хуули...

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдэд иргэдийн мэдэх эрхийг хангахад саад болж байгаа хуулийн заалт нь юу вэ гэдгийг авч үзье. Гол асуудал нь худал мэдээлэл тараах гэдэг зүйл ангиар сэтгүүлчдийг яллаад, амыг нь үдээд байгаа юм. Миний бие 2021 оны гуравдугаар сард Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэдэг зүйл анги дэ...
  • 13/10/23

    Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оног...

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2023.10.13) Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд, -Бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатга...
  • 12/10/23

    Б.Энхбаяр: УИХ, Засгийн газар хамтран Улааанбаатар...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж бай Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай СХД-ийн ИТХ-ын даргад ажиллаж байсан. Одоогийн СХД-ийг 10 жилийн өмнөхтэй нь харьцуулахад шал өөр болсон. Хотын төвийн дүүргийн жишигт хүр...
  • 11/10/23

    Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруул...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 11-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Төслийн шинэчлэлээр, -Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд тодорхой болж, хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ. - Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн зөв хуваарилалт хийж, хүүхэд бүрд үзүүлэх ү...
  • 11/10/23

    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бага насн...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 11-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус төсөлд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахялыг чангатгах талаар хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх (магадлан), хугацаатай ...
  • 11/10/23

    Торгуулиа жилээс дээш хугацаагаар төлөөгүй бол гад...

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуа, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сайд нар мэдээлэл хийлээ. Хамгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өгөв. Тэрээр “Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Сүү...
  • 11/10/23

    Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Э...

    Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2...
  • 09/10/23

    Бага насны хүүхэд гэдэг ойлголтыг 16 насанд хамаат...

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, гурван асуудал хэлэлцсэн байна. Тус хуралдаанаар Монгол Улс Франц Улстай ураны салбарт хамтран ажиллах тухай асуудлыг хэлэлцээд дэмжжээ. Хоёрдугаарт ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулж хийсэн Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллийг сонссон байна. Гуравдугаарт хүүхэд хамгааллын чиглэлээр болосвруулсан 4-5 хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралда...
  • 09/10/23

    Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Гэр бүлийн тухай хууль...

    Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс өнөөдөр хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 ж...
  • 27/09/23

    Х.Нямбаатар: БНХАУ руу оргон зугтсан иргэнийг Замы...

    БНХАУ-д ял эдэлж буй монгол иргэдийг шилжүүлэн авчрахаар болсон тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлж байв. Тус улс руу оргон зайлсан гэх иргэн Д.Наранхүүг өнөөдөр, ял эдэлж буй зургаан иргэнээ энэ долоо хоногт шилжүүлж авах юм байна.  Энэ талаар "Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа БНХАУ руу оргон зугтсан иргэнийг Замын-Үүд-Эрээний боомтоор 16:00 цагийн үед хүлээж авахаар хоёр талаасаа тохирсон. Ту...
  • 26/09/23

    НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүди...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оро...
  • 22/09/23

    Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчим...

    Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.09.22) БНХАУ-ын Бээжин хотноо хуралдлаа. Хурлыг ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, гишүүдээр Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэ...
  • 21/09/23

    ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНХАУ-ын Хууль зүйн сайд...

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд энэ сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн сайд Хө Рунтай уулзалт хийж талууд хоёр улсын хууль зүйн салбарын болон яамд хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. Тухайлбал талууд яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг болон ха...
  • 18/09/23

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүт...

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохуны урилгаар энэ сарын 18-ны өдрөөс Хятад Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд энэ сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай албан ёсны уулзалт хийж талуу...
  • 17/09/23

    Монгол Улсын есөн иргэн гэмт хэрэгт холбогдсоны ул...

    Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 9 иргэн гэмт хэрэгт холбогдсоны улмаас БНСВУ-д ял эдэлж байна. Тэдний хоёр нь тус улсын өмнөд хэсгийн Бинь Туан мужийн Ту Дык хорих ангид цахим залилангийн гэмт хэрэгт буруутгагдаж ял эдэлж байна. Дээрх хоёр иргэд тус улсын шүүхээс 8-10 жилийн хорих ял оноосон бөгөөд 4 жил гаруйн ялыг эдлээд байгаа аж. Түүнчлэн 2022 оны зургадугаар сард манай улсын нэр бүхий 7 иргэнийг бусдын эд хөрөнгийг хулгай...
Нийт 47 хуудас/926 мэдээ