Хууль зүй дотоод хэргийн яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Б.Энхбаяр

Хууль зүй дотоод хэргийн сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 928 мэдээ байна.
  • 18/09/23

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүт...

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохуны урилгаар энэ сарын 18-ны өдрөөс Хятад Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд энэ сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай албан ёсны уулзалт хийж талуу...
  • 17/09/23

    Монгол Улсын есөн иргэн гэмт хэрэгт холбогдсоны ул...

    Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 9 иргэн гэмт хэрэгт холбогдсоны улмаас БНСВУ-д ял эдэлж байна. Тэдний хоёр нь тус улсын өмнөд хэсгийн Бинь Туан мужийн Ту Дык хорих ангид цахим залилангийн гэмт хэрэгт буруутгагдаж ял эдэлж байна. Дээрх хоёр иргэд тус улсын шүүхээс 8-10 жилийн хорих ял оноосон бөгөөд 4 жил гаруйн ялыг эдлээд байгаа аж. Түүнчлэн 2022 оны зургадугаар сард манай улсын нэр бүхий 7 иргэнийг бусдын эд хөрөнгийг хулгай...
  • 15/09/23

    Сайд Х.Нямбаатар “Орано майнинг” компанийн ерөнхий...

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон “Бадрах энэржи” компанийн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн төлөөлөл БНФУ-ын “Орано майнинг” компанийн ерөнхийлөгч Кзавие Сан Мартан Тие болон тус компанийн төлөөлөлтэй хөрөнгө оруулалтын гэрээ, санхүүгийн загварчлалын талаар уулзлаа. Уг уулзалтаар “Орано майнинг&r...
  • 15/09/23

    Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчим...

    Монгол Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан дэд ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлыг ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, Нарийн бичгийн дарга “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хил ха...
  • 14/09/23

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ы...

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй албан айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чиньд бараалхав. Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг уламжиллаа. БНСВУ-ын Засгийн газрын тэргүүн Фам Минь Чинь Монгол, Вьетнам хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойшхи 70 жилийн хугацаанд хоёр талын харилцаа тасралт...
  • 12/09/23

    БНСВУ-ын Хууль зүйн яам Монгол Улсын эрхзүйн шинэт...

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНСВУ-д албан томилолттой ажиллаж байна. Өнөөдөр БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд ноён То Ламтай уулзаж, хууль зүйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Тэр дундаа цагдаагийн байгууллага, гадаадын иргэн харьяатын албадын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр санал нэгдэв. Түүнчлэн хууль зүйн салбарын мэргэжилтнүүдийг тус тусын яа...
  • 12/09/23

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ы...

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тус улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламтай уулзлаа. Уулзалтаар хууль зүйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Тодруулбал, хоёр улс хууль зүй, дотоод хэргийн салбарын боловсон хүчнийг харьяа яамдын сургуулиудад харилцан мэргэжилтэн бэлтгэх ажлыг ойрын хугац...
  • 11/09/23

    Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг олон н...

    Монгол Улсын Их Хурлын 2022 оны 37 дугаар тогтоолоор Төрийн ордны хойд талын 1.3 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох шийдвэр гарсан. Тохижилтын ажил дуусаж, бэлтгэл хангагдсан тул гадна хашааг буулгах үүрэг өгч, холбогдох албаныхан хашааг буулгаж эхэллээ. Ингэснээр цэцэрлэгт хүрээлэн олон нийтэд нээлттэй болж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тухайн цэцэрлэгт хүрээлэнг дан ганц ног...
  • 11/09/23

    Х.НЯМБААТАР: МОНГОЛ УЛСАД ИРСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫ...

    Х.Нямбаатар сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашиж эхлээд улс орны эдийн засгийг сайжруулах, нэр хүндийг дээшлүүлэх, хууль бус үйл ажиллагаа болон энэ төрлийн бүлэгтэй тэмцэх зорилгоор Засгийн газраас байгуулсан цөөнгүй ажлын хэсэгт ахлагч, гишүүнээр ажиллаж байна. Тэрээр Монгол Улсын нэр хүндийг олон улсад доройтуулж, бизнесийн итгэлгүй түнш болгосон хэргүүдийг шийдвэрлэх, гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагду...
  • 08/09/23

    “Итгэл-2023” төслийг улсын хэмжээнд үргэлжлүүлнэ

    Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213 дугаар зүйлийн 213.6-д “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам болон уг сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон журмыг Засгийн газар батална.” гэж заасан. Энэ дагуу "Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн ...
  • 08/09/23

    Х.Нямбаатар сайд “Орано групп”-ийн Монгол дахь зах...

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Орано групп”-ийн Монгол дахь захирал Оливиер Тимүр болон албаны бусад төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, санхүүгийн загварын талаар хөрөнгө оруулагч талд саналаа тавьж, санал солилцлоо. ...
  • 07/09/23

    Х.Нямбаатар: "Сонсголын үеэр нүүрсний хэрэгт шалга...

    Нүүрсний асуудлаар нотлох баримтын сонсгол хэзээ зохион байгуулах талаар хууль зүйн сайд сэтгүүлчийн асуултад хариулав. Тэрбээр сонсгол хийхэд дэмжлэг үзүүлэх, бэлтгэл хангах, мөрдөн байцаалтын нууцад хамарч байгаа үе нь хэзээ дуусах асуудлаар хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, санал бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Сайд Х.Нямбаатар "10, 11 дүгээр сард нүүрсний асуудлаар сонсголыг явуулахаар төл...
  • 30/08/23

    Х.Нямбаатар: Уран бол үндэсний болон эдийн засгийн...

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа. "БАЯЛАГТАА ЭЗЭН БАЙЯ" ГЭСЭН СУРТАЛ УХУУЛГА УЛСТӨРЧДИЙГ ОЛОН жил тэжээлээ Францын "Орона" групптэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийн хувиар ярилцлагаа эхэлье. Уран гэдэг асуудал бидэнд шинэ ойлголт биш. 1997 оноос хайгуулын ажлыг эхлүүлсэн гэж тооцвол шүү дээ. Харин Францын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дун...
  • 25/08/23

    Сонгинохайрхан дүүрэг “Түр хамгаалах байр”-тай бол...

    Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд СХД-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын түр хамгаалах байрыг ашиглалтад оруулж дүүргийн захиргаанд хүлээлгэж ...
  • 22/08/23

    Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монг...

    Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулаад ...
  • 17/08/23

    Х.Нямбаатар: Оюутолгойн асуудалд шинэ хуулийн фирм...

    “Оюу Толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 103-р тогтоолын хэрэгжилт, талуудын маргаантай саналуудыг Арбитрын шүүхэд хэлэлцэхтэй холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдсан байдаг. Тодруулбал энэ сард товлогдоод байсан Арбитрын маргаан хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 12 дугаар сар хүртэл хойшлуулах саналыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гарг...
  • 08/08/23

    Хоригдол, хоригдогч нарыг эрүүл хоол хүнсээр ханга...

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдол, хоригдогч нарт олгож байгаа хоол хүнсний хангалт, илчлэг, чанарыг сайжруулах талаар алба хаагчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Хүнсний хөтөлбөр” боловсруулан хоригдол, хоригдогч нарыг эрүүл, аюулгүй, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүнээр хангах, хоолны илчлэг, стандарт нормыг шинэчлэх асуудлын талаар ярилц...
  • 25/07/23

    Монголын төр, иргэд бурууд хатуу байж, хөгжлөөс хо...

    Монгол Улсын хөгжлийн төлөө зарцуулагдах байсан хөрөнгө мөнгийг улс төрд нөлөө бүхий хүмүүс эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий этгээдийг төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, зээл, боловсролын сангийн зээлд хамруулж, иргэдийн сурч боловсрох боломжийг хязгаарласан нь нийгэмд ихээхэн бухимдал үүсгэсэн. Иймд иргэдийн сурч боловсрох эрхийг улс төрд нөлөө бүхий этгээдийн нөлөөллөөс ангид, тэгш, хүртээмжтэй хэрэгжү...
  • 17/07/23

    Төр дангаар бус бүх нийтийн хамтын хүчин чармайлта...

    Монгол Улс анхлан 2016 онд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж байсан. Харин энэ удаа 11 зорилгыг дэвшүүлэн дахин "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 95 хувь нь дэмжиж, баталлаа. “Шударга ёс, тэгш боломж” гэдэг үг уриа тунхгийн шинж чанартай байхаа больж, иргэний нийгмийн байгууллага, сэтгүүл зүй, нийгмийн сүлжээ авлигын эсрэг боди...
  • 13/07/23

    Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэ...

    Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн хурал Канад Улсын Ванкувер хотод 2023 оны 7 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус хуралд Монгол Улсын явцын тайланг хэлэлцүүлж хамгаалах багийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагн...
Нийт 47 хуудас/928 мэдээ