Ерөнхий сайд
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Л.Оюун-Эрдэнэ

Монгол Улсын Ерөнхий Сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 3704 мэдээ байна.
  • 01/04/24

    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХА...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй Сөүл хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол оронд хаваржилт хүндэрч, зудын сорилт бэрхшээлтэй тулгарсан хүнд үеийг даван туулахад зориулан БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Ерөнхий са...
  • 26/03/24

    Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инновац, хиймэ...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт” үндэсний форумд оролцож үг хэллээ. Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлого”-оос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна. Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд ч хувь нэмрээ оруулж байна. 2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 6...
  • 26/03/24

    Ачааны хүндийг үүрэх хөгжлийн үүд буюу Замын-Үүд б...

    “Дорнын говиос Монгол эхэлдэг” хэмээн дорноговьчууд бахархан дуулах дуртай хүмүүс. Нээрээ л яруу найраг, хөгжим, уран бүтээлчийн авьяас мэдрэмж хосолсон сайхан уран бүтээл. Дорнын говиос Монгол эхэлдэг нь ч лавтай. Тэгвэл Дорнын говиос Монгол Улсын хөгжлийн дараагийн шат эхлэх цаг нь иржээ. Ялангуяа Зам-Үүд Монгол Улсын хөгжлийн үүд хаалга болж, ачааны хүндийг ажралгүй үүрэхэд бэлэн болсон харагдана. Замын-Үүд бол ...
  • 25/03/24

    Ерөнхий сайд Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ач...

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцаж байна. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай 8, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал 7 дахин нэмэгджээ. Өдөрт 20,000 зорчигч нэвтрүүлэх боломж бүрджээ.
  • 23/03/24

    479 гишүүний бүрэлдэхүүнтэй МАН-ын гуравдугаар баг...

    Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. МАН-ын 30 дахь Их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд хуралдаж, Бага хурлыг 479 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулсан аж. Энэ удаагийн Бага хурал “Цахим нам 2.0” системийг бүрэн нэвтрүүлсэн цаг хугацаанд болж байгаагаараа онцлог гэв. Тодруулбал Монгол Ардын Нам 30 дахь Их...
  • 23/03/24

    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫ...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 2024 оны гуравдугаар сарын 22-нд бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяж...
  • 20/03/24

    Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн ши...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ·      Орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгав.·&nb...
  • 20/03/24

    Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчл...

    “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим картта...
  • 20/03/24

    Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг ...

    Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарт даалгав. Хууль болон цогц төлөвлөгөө батлан хэрэгжүүлс...
  • 20/03/24

    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИ...

    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийлээ. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сан байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг уди...
  • 20/03/24

    Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн ...

    Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302500 төгрөг болголоо. Монгол Улсын Засгийн газар 2023 оны долдугаар сарын 01-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 12.8 хувиар нэмэгдүүлж 325,000 төгрөг, харин 2020 оноос хойш нэмэгдээгүй байсан асаргааны тэтгэмж 84,500 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 275,000 төгрөг болгосон. Мөн байнгын асарг...
  • 20/03/24

    Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг...

    Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна. Энэ тогтоолыг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөнө. Монгол Улсын Засгийн газраас х...
  • 18/03/24

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Ха...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ2023 онд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалаас хойш Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын чухал "гуравдагч...
  • 14/03/24

    Европын холбооноос манай улсад 500 мянган еврогийн...

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулахад зориулан Европын холбооноос олгож буй 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламжийн батламжийг гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрий...
  • 14/03/24

    “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулганаар нийслэли...

    “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд нийслэлийг бүсчилж хөгжүүлэх шийдэл гаргалгааны талаар хэлэлцэхээр энэхүү чуулганыг зохион байгуулж буй юм. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Бүсчилсэн хөгжлийн бодлогыг зөвхөн орон нутагт бус, нийслэлийн хөгжил...
  • 13/03/24

    54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдлээ

    “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт орууллаа. Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, өнөөгийн үзүүлж буй үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүл...
  • 13/03/24

    Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нө...

    Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо. Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үни...
  • 13/03/24

    Халиа, дошны мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан бос...

    Болзошгүй шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотод үүссэн халиа, дошны түвшин нэмэгдсэн хэсгүүдийн мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулахад шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. Нийслэл Улаанбаатар хотод 2023 оны 7,8 дугаар сард тохиолдсон үерийн улмаас голуудад хуримтлагдсан лаг, шавар, хөрсний усны түвшин дээшилснээс шал...
  • 13/03/24

    “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх...

    “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах эдгээр зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсоох, авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт ба дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэ...
  • 13/03/24

    Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулах арга х...

    Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцлээ. Орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын зүй бус хорогдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан зудын гамшигт нэрвэгдэж, банкууд дахь малчны зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсхүл зээлийн ангиллын чанар буурахгүй байх зохицуулал...
Нийт 186 хуудас/3704 мэдээ