Шадар сайд
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
С.Амарсайхан

Монгол Улсын Шадар сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 1392 мэдээ байна.
  • 17/08/23

    Шадар сайдын тушаалаар ШӨХТГ-ын даргаар С.Ням-Эрдэ...

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуулыг өөрийнх нь хүсэлтийн дагуу долдугаар сарын 24-нд ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед ШӨХТГ-аас тодруулахад "Шадар сайдын ажлын албаны зөвлөх н.Мөнх-Оргил гэдэг хүн ирж Н.Мандуул даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар долдугаар сарын 25-нд мэдэгдсэн. Мөн тус албан тушаалын томилгоог яаралтай хийнэ гэдгийг хэлсэн. Одоогоор Тамгын газрын дарга маань тус албан тушаалд түр...
  • 16/08/23

    Гэнэтийн үер ус, аянга цахилгаан, борооны болзошгү...

    Бид цаг агаарын мэдээг авч, урьдчилан сэргийлснээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, болзошгүй хохирол эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Тиймээс иргэд та бүхэн маань гэнэтийн үер ус, аянга цахилгаан, борооны өмнөх нөөлөг салхины болзошгүй эрсдэлээс сэрэмжлэнэ үү. Өнөөдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, ...
  • 15/08/23

    Цаг үеийн асуудлаар УОК-оос мэдээлэл хүргэлээ

    Цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч эмч Д.Отгонбаяр, ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийлээ. Он гарсаар нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 53 суманд голын халианы усанд 9, үерийн усанд 476, гүний болон хөрсний шар усанд 4 айл автаж, 202 иргэний амийг авран хамгаалаад байна. Өнгөрсөн сарууда...
  • 14/08/23

    “Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын ч...

    “Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын зүгээс Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх, нийгмийн асуудал болон цалин хангамжийг шат дараатайгаар нэмэгдүүлэх, цаашид сурч боловсрох нөхцөл боломжоор нь хангах асуудалд анхаарч буйг онцоллоо. Цаашид гамшгаас хамгаалах арга хэмжээг цаашид хэрхэн боловсронгуй болгох талаар хэл...
  • 14/08/23

    Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын Нэгдсэн шуурхай шт...

    2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас уруйн үерт автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 221 албан хаагч, 40 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Үерийн улмаас нийт 554 айл өрх орон гэргүй болсон учир ОБЕГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр олгож буй бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 21 дүгээр хороонд орших Богдын...
  • 10/08/23

    Үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжид дэмжлэг...

    Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт зургаагаас наймдугаар сард болсон үерийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан үерийн гамшигт өртсөн өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулах, холбогдох хуульд заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв, са...
  • 07/08/23

    Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийг...

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази номхон далайн бүсийн захирал Александр Матью, Олон Улсын Улаан загалмайн хорооны Зүүн Азийн бүсийн орлогч дарга Борис Келечевич болон Австрали, Хятад, Финланд, Япон улсын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Шадар сайд өнгөрсөн хугацаанд Монгол оронд тохиолдож байгаа байгалийн гамши...
  • 06/08/23

    Улсын онцгой комисс хуралдлаа

    Нийслэл 8 дугаар сарын 05-ны өдөр орсон түр зуурын усархаг борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой комиссын гишүүд болон бүх шатны Засаг дарга нарт холбогдох үүрэг, чиглэлийг өгсөн юм. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт болсон үерийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд шаардл...
  • 28/07/23

    Хэт халалтын улмаас ой хээрийн түймэр гарах магадл...

    Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ ойрын өдрүүдэд үргэлжлэх хэт халалтын улмаас ой хээрийн түймэр гарах магадлалтай байгааг сэрэмжлүүлэв. Т.Баярхүү УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Долдугаар сарын эхнээс үргэлжлэн орсон болон аадар борооны улмаас нийслэлийн 9 дүүрэг, 13 аймаг, 18 сумд...
  • 28/07/23

    Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах ...

    Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 22 дугаар хуралдааны хүрээнд Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай албан ёсны шийдвэрт Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Шадар сайд С.Амарсайхан, Европын Холбооны хэсгийн дарга Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Веганд нар гарын үсэг зурав. Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсэг нь Европын...
  • 27/07/23

    БЕНИЛЮКС-ийн орнуудын бизнесийн төлөөлөлтэй уулзла...

    Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 22 дугаар хуралдаан Брюссель хотноо 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр болов. Хамтарсан хорооны хуралдааныг Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Веганд нар тэргүүлсэн юм. Хамтарсан хорооны хуралдаанаар М...
  • 27/07/23

    Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг засв...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 26-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө. Баян-Өлгий аймгийн хэмжээнд зургаадугаар ...
  • 24/07/23

    Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нарт ү...

    Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн удирдлагатай цахимаар хуралдаж, үер, усны осол болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангуулах, газар тариалан эрчим хүч, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Мөн Гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг багасгах,...
  • 20/07/23

    2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүл...

    Албан даалгаврын хэрэгжилтийг “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгав. Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, учирсан хохирлыг цаг алдалгүй түргэн шуурхай үнэ...
  • 14/07/23

    Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засах...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 13-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Улсын онцгой комиссын төлөөллүүдтэй уулзав. Энэ үеэр үерийн дараах нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд Улсын онцгой комисст үүрэг болгов. Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч...
  • 07/07/23

    Үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэр...

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан товч танилцуулга хийж, Улаанбаатар хот орчимд 2023 оны 07 дугаар сарын 10-ныг хүртэл бороо орох учир эрсдэл өндөр хэвээр байгааг хэлэв. Ерөнхийлөгч Улсын ...
  • 06/07/23

    Ерөнхий сайд үерийн бүсэд ажиллаж УОК, НОК-ын удир...

    -Үер, усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураахыг үүрэг болгов- Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл дундуур урсдаг Сэлбэ, Туул, Дунд гол үерийн түвшинд хүрсэн. Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан нь зарим газраараа сэтэрч орон ...
  • 06/07/23

    Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цахилгааны аю...

    Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан, цахилгааны утас ил гарсан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож, аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах, Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоох их хэмжээний ус тогтсон газарт ойртохгүй байх, Цахилгаан щит бүхий байрууд подвалд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эс...
  • 05/07/23

    Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчл...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 5-нд болж 60 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 MBт-аар өргөтгөх төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээс үл хамааран 2023 онд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бүрэн санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгалаа.    Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд...
  • 05/07/23

    Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулна

    Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх журмыг  баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болголоо. Журмаар бизнес эрхлэгч зөвшөөрөл авах хүсэлт гаргахаас эхлээд олгох хүртэлх бүх үе шатыг цахимаар шийдвэрлэх, мөн зөвшөөрөл сунгах зэрэг цахимаар шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуул...
Нийт 70 хуудас/1392 мэдээ