Хан-Уул дүүрэг
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
Ж.Алдаржавхлан

Хан-Уул дүүргийн Засаг дарга

Б.Цэрэн

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга

2019 2020 2021 2022 2023
Нийт 174 мэдээ байна.
  • 17/01/18

    Хан-Уул дүүрэгт “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв...

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө шинэчлэн нээлээ.  Нээлтийн үйл ажиллагаанд  ИТХ-ын дарга Б.Цэрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын Тамгын ...
  • 27/12/17

    Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс шилдэгүүдээ то...

    Боловсролын салбарын шинэ жилийн баярт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд АА-ны дарга Ж.Ичинноров, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нар оролцож, шилдэг тэргүүний багш, ажилчддаа шагнаж урамшууллаа.  Шилдэг т...
  • 20/12/17

    Хан-Уул дүүргийн 2018 оны төсвийг баталлаа

    Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар 2017 оны үндсэн төсөв, 2018 оны төсөв, 2017 оны үндсэн чиглэлийн тайлан, 2018 оны үндсэн чиглэл батлах тухай хэлэлцлээ. Хан-Уул дүүргийн хувьд энэ жилийг эко дүүрэг болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд төсвийн тодорхой хувийг ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко орчныг бүрдүүлэх чиглэлд тавьсан гэдгийг хэлж байна....
  • 11/12/17

    БНСУ-ын Улсан хотын Нам дүүрэгтэй Хан-Уул дүүрэг х...

    БНСУ-ын Улсан хотын Нам дүүрэг Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Мөн Монгол солонгосын эмч нар хамтран ажиллах бичигт гарын үсэг зурлаа. Энэ үйл ажиллагаа Солонгос улсын Ю медикал эмнэлэгт болж өнгөрлөө.
  • 05/12/17

    Хан-Уул дүүргийн сурагчид гэмт хэргээс урьдчилан с...

    Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АСК тэмцээнийг амжилттай зохион байгуулж өнөөдөр шилдэг багийг тодрууллаа. Уг тэмцээн нь аливаа төрлийн зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилготой юм. 2017 оны нэгдүгээр улиралд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлө...
  • 28/11/17

    Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага шинэ тогтол...

    Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага шинэ тогтолцоонд шилжиж, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой 2017 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр тохиож дүүргийн ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, 1992 оноос хойш дүүргийн ИТХ-д сонгогдсон эрхэм Төлөөлөгчид, хороодын ИНХ-ын дарга нар, ИТХ-ын Тэргүүлэ...
  • 20/11/17

    Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах шатар сонирхог...

    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-аас зохион байгуулаад зургаа дахь жилтэйгээ золгож байна. Гурван үе шаттай зохиогддог энэхүү тэмцээний анхан шатны шалгаруулалт Хан-Уул дүүргийн хэмжээнд 2017 оны 11 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд дүүргий...
  • 15/11/17

    ИТХ-ын дарга ба иргэдийн цаг

    2017-11-14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад иргэний байр сууриар санал хүсэлтээ уламжилж гурван иргэн уулзлаа. Иргэдийн уулзалтын талаарх товч мэдээллийг хүргэе. “ИХ ХЭЛМЭГДЭЛ СҮМ ХИЙД, ХОХИРОГЧИД” ТББ-ЫН ТЭРГҮҮН Ж.ЛХАГВАСҮРЭН: -Миний бие “Их хэлмэгдэл сүм хийд, хохирогчид” ТББ-ын тэргүүнээр ажилладаг бөгөөд манайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг 6 байгууллага байдаг. ...
  • 03/11/17

    Иргэд хамтарч ажиллах санал, хүсэлтээ илэрхийллээ

     Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн иргэдийг хүлээн авч уулзах ээлжит уулзалтаа хийлээ. Уулзалтад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Б.Ганзориг, 3 дугаар хорооны иргэн Б.Энхбаатар, Л.Янжинсүрэн, 10 дугаар хорооны иргэн Ш.Энхбаатар, 13 дугаар хорооны иргэн н.Лхамжав, 16 дугаар хорооны иргэн С.Галсанцэрэн, “Илтгэх эрдэм” хүрээлэнгийн Ерөнхий зохицуулагч Г.Одгэрэл болон “Заша ...
  • 31/10/17

    Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан б...

    Хуралдаанаар Хан-Уул дүүргийн ИТХ-ын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Төрийн дээд одон медальд тодорхойлогдсон иргэдийн тодорхойлолтыг дэмжих тухай, ХУД-ийн 10 дугаар хорооны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, дүүргийн “Хүндэт иргэн”-д уламжлах тухай, Хорооны Иргэний Нийтийн Хурлын хуралд...
  • 31/10/17

    Хан-Уул дүүрэг "Иргэдийн оролцоотой эко дүүрэг" бо...

    Хан-Уул дүүрг “Аз жаргалтай Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хөтөлбөрийн хүрээнд зарласан тэтгэлэгт төсөлд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал оролцож шилдэг 20 төслийн нэгээр &l...
  • 30/10/17

    ИТХ-ын танхимд гэрлэлтээ бүртгүүлжээ

    Хан-Уул дүүргийн иргэн Б.Жаргалан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэтгэлийн хурлын танхимд гэр бол бололцох ёслол хийх” хүсэлт гаргасны дагуу аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 30, Билгийн тооллын намрын адаг сарын шинийн 10-ны өдөр залуу хосууд гэр бүл болж Гэрлэсний гэрчилгээгээ дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнгээс гардан авлаа. Гэр бүлээ бататгах ёслолын ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Цэрэн, дүүргийн Улсын бүрт...
  • 30/10/17

    Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн дээд одон, медаль ...

    Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2017 оны 10 сарын 29-ны өдөр боллоо. Шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга, НИТХ-ын Тэргүүлэгч Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Төлөөлөгч,...
  • 20/10/17

    Сурагчийн аюулгүй байдал сэдэвт аск тэмцээн боллоо

    Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АСК тэмцээнийг зарлаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү тэмцээний гол зорилго нь өсвөр насны сурагчдад хулгай, мансууруулах төрлийн бодис, хүн худалдаалах, барьцаалах гэмт хэрэг болон зам тээврийн осло...
  • 16/10/17

    Нисэх-Яармагын замд хяналт тогтооно

    2017 он 10 сарын байдлаар Наадамчдын гудамж буюу Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор 5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.   Иймд цаашид эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үүднээс Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Буянт-Ухаа1” хорооллын урд замд хурд сааруулагч тавих ажлыг өнөөдөр хийсэн бөгөөд цаашид шат дараатай олон арга...
  • 13/10/17

    “ХЭРГИЙН ГАЗАР” нэгдсэн арга Буянт ухаа хорооллын ...

    Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ -өөс “ХЭРГИЙН ГАЗАР” нэгдсэн арга хэмжээг санаачлан өнөөдөр /2017-10-13/ эхний ажлаа эхэлүүллээ. “ХЭРГИЙН ГАЗАР” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОРИЛГО: Иргэдийн аюулгүй, амгалан тайван орчинд амьдрах орчин нөхцлийг хангахын тулд “Хэргийн газар” нэгдсэн арга хэмжээг улир...
  • 12/10/17

    ИТХ-ын төлөөлөгчид Улсын бүртгэгчээр ажиллав

    Хан-Уул дүүргийн 16 хорооноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон 35 Төлөөлөгчид 2017 оны аравдугаар сарын 10-ны өдөр дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн болж иргэдэд үйлчилж ажиллалаа.      "Иргэд үйлчлэх төв байр"-нд зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгийн гол зорилго нь Улсын бүртгэлийн ажлыг дүүргийн Төлөөлөгчдөд сурталчлан таниулах, хэлтсийн зүгээс иргэдэд үзүүлж байгаа ажил, ү...
  • 05/10/17

    Сууц өмчлөгчдийн шилдэг ажилчидаа урамшууллаа

    Монгол Улсын хот, суурин газрын  хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, үйлдвэрлэл, үйлчилгээний жигд, найдвартай ажиллагааг хангахад хариуцлагатай чухал үүргийг гүйцэтгэж ирсэн нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний байгууллагын 86 жил, Улаанбаатар хотод Орон сууц нийтийн аж ахуйн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. Тус ойн хүрээнд...
  • 29/03/17

    Хоггүй хот, хариуцлагатай дүүргийн удирдлага байх ...

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 9 дүүргийн удирдлага болон тохижилтын компаниуд, сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзаж, хог хаягдал, хот тохижилтын асуудлаар ярилцлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд дүүрэг бүрийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бичлэгийг холбогдох албаныханд үзүүлээд дүүргийн Засаг дарга нарын хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнг сонсов.   Налайх дүү...
  • 28/03/17

    Хоггүй хот, хариуцлагатай дүүргийн удирдлага байх ...

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 9 дүүргийн удирдлага болон тохижилтын компаниуд, сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзаж, хог хаягдал, хот тохижилтын асуудлаар ярилцлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд дүүрэг бүрийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бичлэгийг холбогдох албаныханд үзүүлээд дүүргийн Засаг дарга нарын хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнг сонсов. Налайх дүүргийн За...
Нийт 9 хуудас/174 мэдээ