Vip76 - Very Important Person

 
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
Монгол улс цаазаар авах ялаас татгалзах нь зөв үү?

Монгол улс цаазаар авах ялаас татгалзах нь зөв үү?
Буруу
  57.3%
Зөв
  42.7%
Мэдэхгүй (та судалгааны асуулттай холбогдох саналаа сайтын хэлэлцүүлэг хэсэгт бичнэ үү)
  0%

Судалгааны дүн: Цаазаар авах ял

Цаазаар авах ялаас татгалзах нь буруу хэмээн үзжээ
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр УИХ-ын чуулганы индэр дээрээс Монгол улс  цаазаар авах ялаас татгалзах ёстой хэмээн мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан www.vip76.mn улстөрийн мэдээллийн сайтаар өнгөрсөн 3-р сарын турш “Монгол улс цаазаар авах ялаас татгалзах нь зөв үү?” нэртэй судалгааг зочдынхоо дунд явуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.zurag-ni_copy

Судалгаанд нийт  327 хүн хандсан бөгөөд 89 хүн саналаа өгсөн байна. Тэдний 57,3 хувь нь монгол улс цаазаар авах ялаас татгалзах нь буруу хэмээн үзсэн бол, 42,7 хувь нь цаазаар аврах ялыг халах хэрэгтэй хэмээн үзсэн байна. Тэдний олонх нь цаазаар авах ял үгүй болсноор гэмт хэрэгтнүүд өөгшин, хүнд гэмт хэргийн тоом өсөх болно хэмээн үзэж байгаа бол, цөөнх хэсэг нь монгол улс ардчилсан, энэрэнгүй улс байх ёстой, гэмт хэрэг хүн гэдэг өнцгөөс нь харах хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.

Тус сайт дөрөвдүгээр сарын  нэгний өдрөөс эхлэн “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бидэнд хир үр ашигтай гэрээ болсон вэ?” нэртэй сонирхолтой судалгааг нээгээд байгаа ажээ. Дашрамд дурьдахад гуравдугаар сарын 32-ны өдөр Монгол лусын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр болсон тухай албан ёсоор зарласан билээ.