• Өрсөлдөөний тухай хууль батлагдвал дараах үндсэн хоёр ач тусыг өгөх юм Монополчлол хумигдаж хэрэглэгчидийн эрх бодитой хамгаалагдана. Хэрэглэгчид стратегийн барааны үнийн үндэслэлгүй хөөрөгдөлтөөс хамгаалагдах боломж бүрдэнэ. -Таныг УИХ завсарласнаас хойш хэдхэн хоногийн дотор Өрсөлдөөний тухай хуулийг өргөн барьлаа гэж сонслоо. -Тиймээ. Өнгөрсөн долоо хоногт Д.Ганхуяг, Р.Амаржаргал, Д.Арв...
  • • Үндэсний олон нийтийн радио телевизийн тухай хууль• Улс төрийн намуудын тухай хууль • Азийн хөгжлийн банкнаас монгол улсын хөгжүүлэх “2000 оны улс орны стратеги ба хөтөлбөр /CSP/-ийн урьдчилсан төсөөллийн тухай хуулиудыг санаачилан, батлууллаа.
  • Монгол улсын Ерөнхий сайд Санжаагийн Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарт 2008 оны 9-р сарын 24-нд Төр ба иргэний нийгэм, хувийн хэвшлийн харилцан түншлэлийг дэмжих талаарх асуулт тавилаа.
  • Монгол улсын Ерөнхий сайд Санжаагийн Баярт 2008 оны 10-р сарын 8-нд ОХУ-ын өмчид тооцогддог Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 5 байрыг Монголын талд шилжүүлэх ажлын явц, үр дүн болон шийдвэрлэх алхам хийгдсэн эсэх асуудлаар мэдээлэл авахаар асуулт тавилаа.
  • Монгол улсын Ерөнхий сайд Санжаагийн Баярт 2008 оны 12 сарын 19-нд Газрын тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай зэрэг хуулиудын зарим заалтуудын хэрэгжилтийн байдал, явц, гарсан үр дүнгийн талаар болон цаашид дээрх зорилтууды...
  • Засгийн газарт 2008 оны 2-р сарын 20-нд 2008.01.15-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдааны протоколоор өгөгдсөн үүргийн хэрэгжилт. 1971 оны нууц протоколыг Үндсэн хуульд нийцүүлэх чиглэлээр ОХУ-д байр сууриа албан ёсоор тавьсан эсэх, энэ талаар гарсан  үр дүн, шийдвэрлэх саналын тухай асуулга тавив. Хариуг нь бичгээр авлаа.
  • 2008 оны 2-р сарын 2-нд Засгийн Газарт Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай "46-р тогтоолоор өгөгдсөн үүргийн хэрэгжилт. „Шингэрүүлсэн шатдаг хий" хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлууд хугацаандаа хэрэгжээгүйн шалтгааны тухай асуулга тавилаа. Хариуг нь 2008 оны 4-р сарын 25-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулган дэр сонсов.
  • 2007 оны 12-р сарын 18-нд Засгийн газарт үдийн цай хөтөлбөрөөр нийлүүлэгдэж байгаа хүнсний зүйлийн эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх, халдварт шар өвчний гаралтад нөлөөлж байгаа эсэх, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй арга, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ шар өвчний гаралтыг зогсоох талаар хийж буй ажил, түүний үр дүнгийн тухай асуулгыг тавилаа. Хариуг нь 2008 оны...
  • 2007 оны 10-р сарын 18-ны өдөр Олон улсын гэрээг Үндсэн хуульд нийцүүлэх тухай "УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газар ямар санал өгөх гэж байгаа тухай болон ОХУ-ын гадаад дахь өмчийн асуудал эрхлэх нэгтгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газраас "Шим" ХХК- тай  байгуулсан түрээсийн байруудыг эзэмших урт хугацааны гэрээ нь МУ-ын Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэх. 2007.09.21-ны М...
  • 2007 оны 9-р сарын 28-нд Засгийн Газарт Олон улсын гэрээг Үндсэн хуульд нийцүүлэх тухай " УИХ-ын тогтоолын төслийн 2.3 дахь заалт нь Венийн конвенци болон МУ-ын хууль тогтоомжийн ямар заалттай харшилж байгаа тухай,  ХЭГ/1922 тоот тэмдэглэлийн 2-т заасан ажлын хэсэг байгуулагдсан эсэг тухай асуулга тавьсан. Хариултыг бичгээр авсан.
  • 2006 оны 12-р сарын 21-нд БЗД-ын 4,5-р хороонд байрладаг түрээсийн байруудыг ОХУ-аас Монгол улсын өмчид шилжүүлэх асуудлыг МУ-ын ЗГ-т хариуцуулж уг байруудыг иргэдэд нь хувьчлахтай холбогдсон УИХ-ын тогтоол гаргах саналын талаарх ЗГ-ын байр суурийн  тухай асуулга тавьж бичгээр хариулт авав.
  • 2006 оны 5-р сард Засгийн газарт Улаанбаатар хотод дундын эзэмшлийн газрын маргаантай асуудал, газар өмчлөл ба түрээслэлийн асуудалд газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай асуулга тавьж бичгээр хариулт авав.
  • 2006 оны 4-р сарын 26-ны өдөр Засгийн газарт ОХУ-ын төрийн мэдлийн орон сууцанд оршин сууж буй Монгол иргэдийн түрээсийн төлбөр. Монгол Улсад байгаа гадаадын орны үл хөдлөх хөрөнгийг бүртгэл ашиглалтын тухай асуулт тавьж 2007 оны 6-р сарын 23-ы өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хариуг нь сонсов.
  • 2006 оны 4-р сарын 11-нд “Оюу толгой"-н зэс, алтны орд газарт "Айванхоу Майнз" компани нь Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд ашигт малтмалын хайгуулын тодруулбал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа талаар асуулга тавьж  2006 оны 4-р сарын 14-ны УИХ-ын нэгдсэн чуулганаар хариуг тавилаа.
  • 2005 оны 7-р сар, 8-р сард ОХУ-аас барьж байгуулсан зарим эд хөрөнгө, объектууд, тэдгээрийн дотор манай иргэдийн оршин сууж буй орон сууцны хувьчлалын маргаантай асуудлын шийдвэрлэх талаар хийсэн ажил, түүний явц үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхий сайдад асуулт тавилаа хариултыг бичгээр авав.
1109 мэдээ