Болд

Л.Болд

Монгол улсын их хурлын гишүүн

1989
1990
Ардын их хурлын депутат
Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож, Монгол улсын үндсэн хуулийг батлалцав
1991
1992
1993
Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн
“Бодь интернэшнл” группийг үүсгэн байгуулав
1994
1995
1996
Монгол улсын их хурлын гишүүнээр сонгогдов
1997
1998
1999
2000
Голомт банкны ТУЗ-ийн даргаар 4 жил ажиллав
Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр 5 жил ажиллав
2001
2002
2003
2004
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар 4 жил ажиллав
2005
2006
2007
2008
Монгол улсын их хурлын гишүүнээр Хан-Уул дүүргээс 2 дахь удаагаа сонгогдов
Батлан хамгаалахын сайдаар 3 жил ажиллав
2009
“Зэвсэгт хүчний хөгжлийн сан” -г байгуулав
2010
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэн батлуулав
Хуулинд өөрчлөлт оруулж Баян-Өлгий, Баянхонгор аймагт барилга инженерийн анги байгуулав
2011
БХИС-ийн харьяанд “Тэмүүжин өрлөг” дунд сургууль байгуулав
1800 гаруй ахмад дайчдад орон сууц олгов
2012
Монгол улсын их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдов
Гадаад харилцааны сайдаар 2 жил ажиллав
2013
“Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам” батлуулав
"Иргэн бүр элчин сайд" хөтөлбөрийг санаачлан, эхлүүлэв
2014
2015
2016
Монгол улсын их хурлын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдов
2017

Нийт 1152 мэдээ байна.
  • 06/07/17

    Л.Болд: Хэлэлцэж амжаагүй төслүүд ирэх чуулганаар ...

    УИХ-ын 2017 оны хаврын нэгдсэн чуулган өнөөдөр хаалтаа хийж байгаа билээ. Хаалтаа хийж буй нэгдсэн чуулган ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлынхаа жагсаалтыг өнөөдөр баталлаа.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Л.Болд гишүүн өөрийнхөө санаачилсан 3 хуулийн төслийг ирэх чуулганаар хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Л.Болд Өмнөх чуулганаар нилээд олон хуулиуд хэлэлцээр ор...
  • 06/07/17

    УИХ, Засгийн газар шийдвэрээсээ буцахгүй гэв

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.07.06/ эхэллээ. Энэ долоо хоногийн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн 2016 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг баталж, санхүү, зээлийн хэлэлцээрүүдийн соёрхон батлах юм. Ингээд УИХ-ын 2017 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталж, нийт есөн асууд...
  • 05/07/17

    Монгол хэлний үнэлэмжийг дээшлүүлэх шаардлагатай

    Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дүнгээр 2017 онд нийт 40387 хүүхэд өгснөөс 19230 нь монгол хэлний хичээлээр шалгалт өгсөн юм. Монгол хэлнийн шалгалтанд улсын хэмжээнд 30 хүүхэд 800 оноо авсан бол Улаанбаатар хотын хэмжээнд хоёрхон хүүхэд 800 оноо авжээ.
  • 05/07/17

    Л.Болд: Өнгөрсөн парламентын алдаа гэж ярихаа одоо...

    Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс ОУВС-гийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд асуудал хөндлөө.  Одоо та бүхнийг өнгөрсөн парламентын алдаанаас болж гэж ярихыг ард түмэн хүлээж авахгүй. Та бүхэн өөрийн хийсэн ажил, хий...
  • 30/06/17

    Л.Болд: НИТХ бие дааж шийдвэр гаргана гэсэн нь юу ...

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд асуудал хөндлөө.  Тодорхой хугацааны өмнө хөдөө орон нутгаас нийслэл хотод шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэр гарч байсан. Энэ шийдвэрийг ямар хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан бэ? Уг хуулийн төслийг уншихаар нийслэлий...
  • 27/06/17

    Евроазийн орнуудын парламентын дарга нар чуулж бай...

    Евроазийн орнуудын парламентын дарга нарын 2 дугаар чуулган өчигдөр БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. Тус чуулганд Монгол Улсаас төлөөлөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүн Л.Болд нар оролцож байна. Чуулганд Евроазийн 11 орны спикер, 13 орны дэд спикер болон бусад төлөөлөгч иржээ. ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин нээж илтгэл тавьсан бөгөөд оролцогсод парламент хоорондын хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын х...
  • 27/06/17

    Сансрын анхны эмэгтэй нисэгч В.Терешкова Монголд а...

    УИХ-ын гишүүн Л.Болд ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Валентина Терешковатай түүний урилгаар Москва хотноо энэ сарын 23-нд уулзжээ. Хүн төрөлхтөний түүхэн дэх анхны эмэгтэй сансрын нисэгч Валентина Терешкова нь өдгөө улс төрийн сонгуульт албан тушаал хашиж буй. Монголчуудын сайн мэдэх Валентина Терешкова нь Монгол, Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнуулж байсан төдийгүй ОХУ-ын анхны э...
  • 26/06/17

    Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох өдөр гиш...

    УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгууль, 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох өдрөөр...  Л.Болд: Иргэний үүргээ биелүүллээ. Саналаа өгсөн эхний хүмүүсийн эгнээнд багтав. Ж.Бат-Эрдэнэ: Эвтэй Монголын төлөө морин цагтаа ирж саналаа өглөө. Монгол түмнийхээ төлөө тэднийхээ ирээдүйн сайн сайхны төлөө ЗӨВ сонголт хийлээ. Н.Амарзаяа: Иргэний үүргээ биелүүлж, Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо саналаа ө...
  • 13/06/17

    Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн асуудлаар яри...

    Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн зан байдлын талаарх судалгааны танилцуулга", Үндэсний олон нийтийн радио телевизийн ардчилалд гүйцэтгэх үүрэг. "Сэтгүүл зүйн ирээдүйн чиг хандлага-social media", "Эрэн сурвалжлах сэттүүл зүй эсвэл..." зэрэг сонирхол татах олон сэдэв чуулганы үеэр хөндөгдөх гэж байна. Хатагтай Дагмар Шипански уулзалтын үеэр "Миний хувьд Конрад-Аденауэрийн саигаас зохион байгуулж буй "Ардчиллын чуулган 3" чуулга уул...
  • 13/06/17

    Хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар чуулна

    Хэвлэлийн эрх чөлөөний хүрээнд чуулна... Дагмар Шипански уулзалтыи үеэр "Миний хувьд Конрад-Аденауэрийн саигаас зохион байгуулж буй "Ардчиллын чуулган 3" чуулга уулвалтад оролцохоор Монголд ирсэн. Энд би "Хэвлэл мэдээлэлд иргэдийн итгэх итгэл" сэдвээр илтгэл тавина. Монголд ирснийхээ дараа Монгол Улсад цаашид ардчилал бат суурьтай сайхан хөгжих юм байна гэсэн итгэл үнэмшилтэй байна. Миний илтгэлийн гол үзэл санаа, баримтлал нь...
  • 13/06/17

    Л.Болд: Би бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээ...

    Туушин зочид буудалд өнөөдөр “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” ардчиллын чуулган болж байна. Чуулганд УИХ-ын гишүүн Л.Болд үг хэллээ. Тэрээр: -Манай улсад олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдгийн шалтгаан нь бид боогдмол, хаагдмал үеэс гарч ирсэн. Тийм нийгмээс гарч ирсэн хүмүүст үзэл бодлоо илэрхийлэх хүсэл төрсөн нь буруутгах зүйл биш. Нэг талаас харахад бид эрх чөлөөтэй, мэргэжлийн с...
  • 12/06/17

    АНУ-ЫН САНСРЫН НИСГЭГЧ БАЗЗ ОЛДРИН МОНГОЛД ИРЛЭЭ

    Холливудын хамгийн алдартай анимейшнуудын нэг болох “Тоглоомын түүх (Toy story)” киноны гол дүр, сансрын зоригт баатар Баззын дүрээр мөнхөлсөн Базз Олдрин Монголд ирлээ. Базз Олдрин бол 1969 онд “Аполло 11” хөлгөөр саран дээр бууж, багийн командлагч Нил Армстронгийн хамт саран дээр хөл тавьсан, одоо хүртэл амьд сэрүүн байгаа цорын ганц хүн юм. 
  • 09/06/17

    Л.Болд: Ахиад 100 сая ам.доллар хэрэгтэй болсон бо...

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд асуудал хөндлөө.  Нэгд, МАН УИХ-ын сонгуулийн үеэр өмнөх Засгийн газрын үед маш их өр ...
  • 09/06/17

    Л.Болд: Боловсролоос гадна соёл, спортын сайд гэдг...

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг  томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд  "Та соёл, спортын сайд гэдгээ мартаж болохгүй шүү" хэмээн захиас хэллээ. УИХ-ын гишүүн Л.Болдын хэлсэн үг Нийслэлд их дээд сургуулиудаа төвлөрүүлсэн нь энэ цаг үеийн хамгийн буруу бодлого болж байгаа. Аль ч улсад их дээд сургу...
  • 08/06/17

    АНУ-ын сансрын нисгэгч Базз Олдрин УИХ-ын гишүүн Л...

    УИХ-ын гишүүн, “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ын үүсгэн байгуулагч Л.Болдын урилгаар АНУ-ын домогт сансрын нисгэгч Базз Олдрин Монголд ирж, ажил амьдралынхаа талаар залууст сонирхолтой уулзалт хийлээ. Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлсэн. Тэрээр “Дэлхийн хүн Базз Олдрин Монголд ирж байгаа явдал нь манай орны сансар судлалын хөгжил, судлалд дэвшил авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. 36 жилийн өмн...
Нийт 77 хуудас/1152 мэдээ