Болд

Л.Болд

Монгол улсын их хурлын гишүүн

1989
1990
Ардын их хурлын депутат
Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож, Монгол улсын үндсэн хуулийг батлалцав
1991
1992
1993
Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн
“Бодь интернэшнл” группийг үүсгэн байгуулав
1994
1995
1996
Монгол улсын их хурлын гишүүнээр сонгогдов
1997
1998
1999
2000
Голомт банкны ТУЗ-ийн даргаар 4 жил ажиллав
Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр 5 жил ажиллав
2001
2002
2003
2004
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар 4 жил ажиллав
2005
2006
2007
2008
Монгол улсын их хурлын гишүүнээр Хан-Уул дүүргээс 2 дахь удаагаа сонгогдов
Батлан хамгаалахын сайдаар 3 жил ажиллав
2009
“Зэвсэгт хүчний хөгжлийн сан” -г байгуулав
2010
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэн батлуулав
Хуулинд өөрчлөлт оруулж Баян-Өлгий, Баянхонгор аймагт барилга инженерийн анги байгуулав
2011
БХИС-ийн харьяанд “Тэмүүжин өрлөг” дунд сургууль байгуулав
1800 гаруй ахмад дайчдад орон сууц олгов
2012
Монгол улсын их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдов
Гадаад харилцааны сайдаар 2 жил ажиллав
2013
“Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам” батлуулав
"Иргэн бүр элчин сайд" хөтөлбөрийг санаачлан, эхлүүлэв
2014
2015
2016
Монгол улсын их хурлын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдов
2017

Нийт 1463 мэдээ байна.
  • 27/09/13

    Л.Болд ОХУ-ын гадаад хэргийн сайдтай уулзлаа

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы ажиллагаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой НҮБ-ын төв байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д айлчлах гэж байгааг хоёр тал тэмдэглэхийн сацуу ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлыг урагшлуулах тал дээр тодорхой алхам хийх...
  • 27/09/13

    АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга баяр хүргэлээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кин Мойг 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч  хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Сайд Л.Болд “Монгол Улс, АНУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”-т гарын...
  • 27/09/13

    Байнгын хороо цөмийн энергийн хуулийн эцсийн хэлэл...

    УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагалдаж өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгийг хийж УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. Дээрхи хуулийг хэлэлцэх явцад асуух асуулттай гишүүд байгаагүй бөгөөд санал хурааж, байнгын хорооны хуралдаанд орол...
  • 27/09/13

    Л.Болд: Иргэдийн оролцоо, шууд ардчиллыг эдийн зас...

    УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдтой цаг үеийн зарим нэг асуудлаар ярилцлаа. -Эрхэм гишүүнтэй ярилцах сэдвийн хүрээ өргөн байгаа ч энэ удаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийн талаар онцгойлон ярилцахыг хүслээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх олон чухал асуудлын дотор энэ хуулийн төсөл багтжээ. Яагаад? -Түгээмэл олдоцтой ашигт малтмал өөрөө олон талт асуудлыг хөнддөг сэдэв л дээ. Өмнө барь...
  • 27/09/13

    Гадаад харилцааны сайд санамж бичиг үзэглэлээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Л.Болд 9 дүгээр сарын 25-ны өдөр Нидерландын Засгийн газар зохион байгуулсан “Маргааныг энхийн замаар  шийдвэрлэх нь“ сэдэвт  Сайд нарын арга хэмжээнд Олон улсын Шүүхийн дарга, Олон улсын Байнгын Арбитрын Шүүхийн дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч болон  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Эрх зүйн асуудал эрхэл...
  • 27/09/13

    Л.Болд Удирдах зөвлөлийн хуралд үг хэлэв

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л. Болд 2013 оны 9 дүгээр сарын 25-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн X дугаар хурлын өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв. Сайд Л. Болд өнгөрсөн 4 дүгээр сард Улаанбаатарт болсон АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд идэвхтэй оролцож, үр дүнтэй болгоход хувь нэмрээ оруулсан Удирдах Зөвлөлийн гишүүн орнуудад талархал ...
  • 25/09/13

    НҮБ-ын ардчиллын бүлгийн сайд нарын уулзалтад үг х...

    Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 24-нд АОХН-ээс НҮБ-ын хүрээнд зохион байгуулдаг Ардчиллын бүлгийн Сайд нарын уулзалтад оролцож үг хэлэв. Тус уулзалтаар АОХН-ийн одоогийн дарга Эл Сальвадорын сонгож авсан «Ардчилал ба хөгжил» сэдвээр ярилцлага өрнүүлэв. Уулзалтын үеэр сайд Л. Болд Эл Сальвадорын Гадаад хэргийн сайд Жейм Мирандатай уулзлаа. Сайд Л. Болд Монгол Улс Мянганы хөгжлийн үндсэн зорилтуудаас гадна хү...
  • 25/09/13

    Зэвсгийн худалдааг зохицуулах тухай гэрээнд гарын ...

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус чуулганы үеэр болсон “Олон улсын гэрээний арга хэмжээ”-нд оролцож, Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээ, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд Монгол Улсыг т...
  • 25/09/13

    Гадаад харилцааны сайд Л.Болд удирдах хорооны гишү...

    НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд иргэний нийгмийг дэмжих зорилгоор 2011 онд байгуулагдсан “LIFELINE” олон улсын сангийн гишүүн орон, байгууллагуудын хуралд 9 дүгээр сарын 24-нд урилгаар оролцов. Хурлаар Монгол, Латви, Шинэ Зеландыг тус Сангийн гишүүнээр элсүүлж, сайд Л. Болдыг Удирдах хорооны гишүүнээр баталлаа. Удирдах хороонд Бенин Улсын Гадаа...
  • 25/09/13

    Сайд Л.Болд Юнеско-ийн ерөнхий захирал И.Боковатай...

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Л.Болд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай И.Боковатай 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо уулзав. Сайд Л.Болд Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг (АОХН)-ийг 2011-2013 онд амжилттай тэргүүлж, Ардчиллын боловсролын тухай тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд хэлэлцүүлж батлуулсан тухай мэдээлэв. Ардчиллын б...
  • 25/09/13

    АНУ-тай ил тод байдлын хэлэлцээрт гарын үсэг зурав...

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, АНУ-ын Засаг захиргааны худалдаа эрхэлсэн гишүүн М.Фроман нар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын Хэлэлцээр”-т 2013 оны 9 дүгээр сарын 24-нд Нью Йорк хотноо гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээр нь манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөхиүлэн дэмжихэд чухал алхам болж...
  • 25/09/13

    Гадаад хэргийн сайд нартай уулзлаа

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Испани, Австрали, Индонез, Украин, Словень, Швейцарь, Швед Улсын Гадаад хэргийн сайд нартай тус тус уулзав. Эдгээр уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан мэдээлэл хийж санал солилцсон байна. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тус чуулганаар хэлэлцэх гол гол асуудлууд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ба...
  • 25/09/13

    Болгар улс Улаанбаатарт ЭСЯ-аа дахин нээж байгаад ...

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Болгар Улсын Гадаад хэргийн сайд Кристиан Вигенинтэй энэ 9 дүгээр сарын 23-нд НҮБ-ын төв байранд уулзав. Өдгөө жаран жилийн нүүр үзэж байгаа Монгол, Болгарын  уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа олон салбар, чиглэлээр амжилттай хөгжиж байна. Худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгааг санал нэгтэй д...
  • 25/09/13

    Колумбийн гадаад хэргийн сайдтай хэлэлцээрт гарын ...

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы ажиллагаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд Колумбийн Гадаад хэргийн сайд хатагтай Мария Ангела Холгуен Сиеллартай энэ сарын 24-нд  Нью Йорк хотноо уулзаж, хоёр  орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Колумбийн Гадаад хэргийн сайд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахад Колумбийн тал онцгойлон сонирхож байгааг...
  • 25/09/13

    БНВУ-тай дипломат харилцаа тогтоов

    Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд найрамдах Вануату улстай энэ сарын 23-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ- ын дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцжээ. Дипломат харилцаа тогтоох тух...
Нийт 98 хуудас/1463 мэдээ