• 2007.04.09-нд МоАХ-ноос МҮХАҮТ-д “Олон намын тогтолцоо” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан.
  • Барилга хот байгуулалтын яамны сайд Ж.Наранцацралттай “40000 айлын орон сууц “ хөтөлбөрт хамрагдах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.
  • Олон улсын Эмэгтэйчүүдийн Мартын 8-ний баярыг тохиолдуулан МоАХ-ны Анхны партизан 30 эмэгтэйг хүлээн авч уулзсан.
  • Сар шинийн баяраар МоАХ-ны өндөр настан 280 гишүүдэд гарын бэлэг баярын мэндчилгээг орон нутгийн салбаруудаар дамжуулан хүргүүлж түүнчлэн МоАХ-ны гишүүн 96 настай өндөр настан Долгорсүрэн гуайтай өөрийн биеэр очиж золгон хүндэтгэл илэрхийлсэн.
  • 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр УЗ-ийн анхдугаар хурлыг зохион байгуулж хурлаар Хяналтын зөвлөл болон Удирдах зөвлөл, салбаруудын журмуудыг баталсан.
  • МоАХ-ны III Их хурлыг 2006 оны 12 дугаар сарын 10-ны өдөр МҮЭСТО-д зохион байгуулж хуралдуулан МоАХ-ны дүрмийг шинэчлэн найруулж батлуулсан. Их хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөллийг урьж оролцуулсан болно.
  • Сонгогдсоноосоо хойш МоАХ-ны байрыг Ардчиллын ордон болгон сэргээн засварласан.
  • МоАХ нь 1989.12.10-нд байгуулагдсан, эгнээндээ 120 гаруй мянган гишүүдийг нэгтгэсэн, бүх аймаг сум, дүүрэгт салбар зөвлөлтэй, Монголын ард түмнийг ардчиллын төлөө тэмцэлд уриалан манлайлсан анхны ТББайгууллага юм. Х.Баттулга 2006.06.19-өөс одоог хүртэл өнөөдрийг хүртэл тус байгууллагын даргаар ажиллаж байна.
  • Тойргийн иргэд сонгогчидоос ирүүлж байгаа өргөдөл хүсэлтийн нийт 90 орчим хувийг тодорхой түвшинд шийдвэрлээд байна.
  • АН-ын Зөвлөлөөс байгуулсан Оюу толгой, Таван толгойн талаархи хөрөнгө оруулалтын гэрээнийн ажлын хэсэгт орж ажилласан.
  • 2007 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын тогтоолоор байгуулагдсан Газрын тосны тухай болон газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудын байгаль орчны холбогдолтой зүйл заалтуудын хэрэгжилтийн байдалтай Дорнод аймгийн Тамсаг сав газарт танилцах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.
  • 2006 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын тогтоолоор байгуулагдсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримлах бодлогын хэрэгжилтийн байдлыг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэгт орж ажиллав.
  • 2006 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын тогтоолоор байгуулагдсан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэгт орж ажиллав.
  • 2004 онд Хууль зүйн байнгын хорооны даргын тогтоолоор байгуулагдсан 2005 оны төсвийн тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгийн хороонд бэлтгэх ажлын хэсэгт орж ажиллав.
  • 2004 онд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Үндэсний олон нийтийн радио телевизийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллав.
1253 мэдээ