Баасанхүү

О.Баасанхүү

Монгол улсын их хурлын гишүүн

1996
1997
МУИС-ийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн
1998
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
1999
2000
*Advocates International* ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчөөр 10 жил ажиллав
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн орон тооны бус зөвлөлийн гишүүн
Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөхөөр 4 жил ажиллав
2009
2010
2011
2012
“Шударга ёс” эвслийн намын жагсаалтаар монгол улсын их хурлын гишүүнээр анх удаа сонгогдов
2013
2014
2015
УИХ-ын өргөдлийн байнгын хороог 1 жил даргалав
2016
УИХ дахь шударга ёс эвсэлийн бүлгийг даргалав
Орхон аймагт нэр дэвшиж монгол улсын их хурлын гишүүнээр хоёрдахь удаагаа сонгогдов
2017
2018
2019
2020
2021

Нийт 1516 мэдээ байна.
  • 01/10/13

    О.Баасанхүү гишүүн УИХ-ын танхимд касктай орж ирлэ...

    УИХ-ын намын ээлжит чуулган өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ны мягмар гарагт нээлтээ хийлээ. Чуулганы нээлт гишүүдийн 48 хувийн ирцтэйгээр нээлтээ хийсэн юм. Энэ үеэр хамгийн ихээр сонирхол татаж байсан хүн бол О.Баасанхүү гишүүн байлаа. Тэрбээр толгойдоо каск зүүсээр УИХ-ын чуулганы танхимд орж ирсэн юм. Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа "Өнөөдөр УИХ-аар том том хуулийн төслийг батлах тухай асуудлыг л яриад байна. Гэтэл бараа бү...
  • 30/09/13

    О.Баасанхүү: Хүчирхийлэл хүчирхийллийг л дагуулна

    ТВ5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцлоо. -УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй хуулиуд дээр ямар байр суурьтай байна вэ? -Долларын ханш өсөж, юмны үнэ нэмэгдсэнээр эдийн засгийн хямралын эхний шат эхэлсэн. Хоёр дахь том давалгаа болох ажилгүйдэл буюу мөнгөний хомсдол үүсэх магадлал өндөр байгаа учраас яаралтай арга хэмжээ авах ёстой. Монгол улс бүх хэрэглээ...
  • 26/09/13

    Агуулахад нь 1,7 тэрбумын ашиглагдахгүй бараа байн...

    Шахааны бизнес цэцэглэж хэзээ ч хэрэглэхээргүй олон тэрбумын бараа агуулахдаа хураасан байдаг талаарх мэдээлэл байнга гарч байдаг. 10 жил хэрэглэх ариун цэврийн цаас гээд мөнгө үрсэн хэрэггүй бараа хураасан гэх агуулахаар оржээ. “Эрдэнэт” үйлдвэр нь жилд 300-350 орчим тэрбум төгрөгийн бараа материал татдаг байна. 2011 онд 299 тэрбум төгрөгийн бараа татаж байсан бол 2012 оны сүүлээр 315 тэрбум төгрөгийн бараа татжээ...
  • 26/09/13

    Алтны хуулийг дэмжихээр болжээ

    УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралджээ. Тэд ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй таван хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Бүлгийн хуралдаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн гэнэ. “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс Хөрөнгө оруулалт, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл бол...
  • 26/09/13

    О.Баасанхүү: Батлах гэж яараад байгааг нь ойлгохгү...

    УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо. -Уг хуулийг маш нухацтай хэлэлцэх шаардлагатай. Яагаад батлах гэж ингэж шуурхайлаад байгааг нь ойлгохгүй байна. Учир нь “Оюутолгой”, “Эрдэнэт” зэрэг үндэсний хэмжээний том компаниуд, дээрээс нь олигархиуд энэ хуулиар далимдуулж хуулийн гадна үлдэх магадлал б...
  • 23/09/13

    Оюу толгойн ТУЗ-ийн шинэ гишүүд “Рио тинто”-той зө...

    УИХ-ын нэр бүхий 16 гишүүн “Оюу толгой” төслийн нэмэлт санхүүжилтийн асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэв. Энэ талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийж, зарим гишүүн байр сууриа илэрхийллээ. “Рио Тинто” компани “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай хэмээн Монголын Засгийн газарт энэ асуудлыг зөвшөөрч баталгаажуулах хүсэлт тавиад буй. Хэрвээ...
  • 20/09/13

    Засгийн газарт шаардлага хүргүүллээ

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Батцогт, С.Ганбаатар, Г.Уянга нар Оюутолгойн асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Оюутолгой компанийн Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүдээр томилогдоод удаагүй байгаа “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ” ком...
  • 17/09/13

    О.Баасанхүү: Хэлэлцэх хугацаа дэндүү давчуу байна

    УИХ-ын ээлжит бус чуулган эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоо биелүүлж чадах уу. Энэ чуулганаас юу хүлээж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурийг сонирхлоо. Эдийн засгийн ач холбогдолтой хууль эрх зүйн орчноо шинэчилж, өмнөх алдааг яаралтай зассанаар үүсээд буй нөхцөл байдлыг шийдэж чадна. УИХ-ын дарга сая нээлтийн үеэр гадаадын хөрөнгө оруулалт буурсанд өмнөх УИХ-ын баталсан Стратегийн салбарт га...
  • 16/09/13

    О.Баасанхүү гишүүнд сарын цалин нь чухал гэв

    УИХ эрхэм ги­шүүдийн ихэнх нь өөрсдийн цалинг юман чинээ боддоггүй. Сарын цалингаа элдэв буяны үйлд зар­цуулдаг хэмээн ярьдаг. Тэд хүүхдийн байгууллагад өгдөг, оюутны төлбөрт нэ­мэрлэдэг гэхчилэн сайн үйлийн төлөө сар махийтал ажилладаг юм байх. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүд сарын цалин нь чухал гэнэ. Тэрбээр саяхан өгсөн нэг ярилцлагадаа “Гэр бүлээ тэжээхэд цалин маань надад хэрэгтэй. Зарим нь бусдын тө...
  • 13/09/13

    О.Баасанхүү: Улстөрчдийн булхайг илчлэхийн тулд да...

    “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн О.Баасанхүүг урьж ярилцлаа. -Монгол Улсын хөгжлийг аль өнцгөөс нь харж байна вэ. Мэдээж залуу хүний нү­дэнд арай өөр зүйл тусч бай­гаа байх? -Монгол Улс хөгжиж байна уу, үгүй  юу гэдгийг эдийн за­сагтай холбон тайлбарлах хэ­рэгтэй. Өнөөдөр миний ганц эм­зэглэдэг зүйл бол эдийн засаг сайжирсан ч, муудсан ч гэсэн ни...
  • 12/09/13

    Хотын залуус хөгжлийн төлөө чууллаа

    “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас санаачлан 2013 оны 4 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд “Хотын залуус хөгжлийн төлөө” чуулга уулзалтыг Улаанбаатар хотын есөн дүүргийн төлөөлөл болон залуучуудын байгууллагын 70 залуусын дунд зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд нэр хүндтэй олон зочид уригдаж, Улаанбаатар хотын ирээдүй, хөгжил цэцэглэлтийн талаарх хүсэл мөрөөдөл, зорилго, төлөвлөгөөний туха...
  • 12/09/13

    Ерөнхий сайдын Япон улсад хийх айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхныхаа албан ёсны айлчлалыг Япон улсаас эхэллээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг өчигдөр “Нарита” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар болон Япон улсын төлөөлөгчид угтан авсан юм. Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БОНХ-ийн сайд С.Ою...
  • 12/09/13

    Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөг...

    Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд гэргийн хамт Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сумьяабазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Японы парламент дахь Либерал Ардчилсан намын Япон-Мо...
  • 26/08/13

    О.Баасанхүү гишүүн хүүхэд насаа дурсав

    «Өнөөдөр наймдугаар сарын 25. Хүүхэд байхад энэ өдөр сургуульдаа бүртгүүлдэг байж билээ. Зун ч дууслаа даа» хэмээн УИХ-ын эрхэм гишүүн О.Баасанхүү жиргэжээ. Тэрбээр өөрийн" Твиттер хуудаснаа ингэж бичсэн нь олон хүнийг хүүхэд насаа дурсахад хүргэв бололтой. Тэрбээр нийслэлийн 42 дугаар дунд сургуулийг дүүргэсэн бөгөөд яг л энэ өдөр сургуульдаа бүртгүүлж есдүгээр сарын 1-ний өдрийг тэсэн ядан хүлээдэг байснаа дурсан...
  • 26/08/13

    О.Баасанхүү гишүүн түрээслэгчдийг хамгаална

    Хаана, хэний эрх ашиг зөрчигдөнө түүний төлөө “гүйж” байдаг  УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ удаа “Нарантуул” худалдааны төвийн лангуу түрүүслэгчдийг “хамгаалахаар” шийджээ. Түүний ингэх болсон шалтгаан нь түрээслэгчид дунд МАХН- ын дэмжигч гишүүн их байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, МАХН-ын гишүүдийн ихэнх нь “Нарантуул” захаас амьдралаа залгуулдаг байжээ. Тиймээс УИХ-ын гишүүн О.Б...
Нийт 102 хуудас/1516 мэдээ