• Хүрмэн сумын Соёлын төвийн халаалтыг шийдвэрлэж үзэгчдийн сандал шинээр тавилаа.
  • Залуучуудын солилцооны шугамаар БНСУ, Япон, Германд зарим залуучуудыг явууллаа. Мөн БНСУ-д ажиллах хүчний шугамаар 650 гаруй залуус бүртгүүлснээс 470 залуус явж ажиллаж байна.
  • Их дээд сургуульд элсэн орох хүсэлт гаргасан 30 гаруй залуучуудыг холбогдох их дээд сургуулиудад оруулж 10 оюутны сургалтын төлбөрийг хариуцан төлж туслалцаа үзүүлэв.
  • Төрийн сургалтын сангийн зээлд хамрагдахыг хүссэн 35 оюутны өргөдлийг холбогдох байгууллагуудад нь уламжилж 27 нь шийдвэрлүүлсэн байна.
  • Говийн ирээдүй оюутны холбоотой хамтран ажиллаж жилд 2 удаа тогтмол уулзаж шинэ жилийн баярыг зохион байгуулдаг болов.
  • Зарим сумдын оюутнуудыг Төрийн ордонд хүлээн авч Парламентийн үйл ажиллагаатай танилцууллаа.
  • Санхүү-Эдийн засгийн дээд сургуулийн эчнээ ангид 9 залууг элсүүлснээс 3 нь төгсөөд мэргэжлийн дагуу ажиллаж байна. Мөн1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаанд МУИС-д 68, СЭЗДС-д 40, Багшийн сургуульд 10 орчим залуус эчнээгээр боловсрол дээшлүүлсэн нь өнөөдөр аймаг, орон нутагтаа ажиллаж байна.
  • Ноён, Сэврэй, Гурвантэс сумын хилийн хорооны цэцэрлэгт тоглоом, хөгжим өглөө. Хилийн цэргийн 0166-р ангид 1.0 сая төгрөгийн үнэ бүхий хөгжмийн удирдлага, өсгөгч өглөө.
  • Аймгийн БТСХороо, III арван жилийн дунд сургууль дээр бөхийн “Говь” дэвжээний салбарыг байгуулж чөлөөт бөхийн 2 дэвжээ, жудо бөхийн 1 дэвжээг ивээн тэтгэгч байгууллагын хөрөнгөөр нийлүүллээ. Бөхийн “Говь” дэвжээнд 60 гаруй хүүхэд хичээллэж байна.
  • Булган, Мандал-Овоо, Хүрмэн, Баяндалай, Гурвантэс, Ноён, Сэврэйн дунд сургуульд 50 гаруй компьютер сурагч багшийн хэрэгцээнд өглөө. Мөн Хүрмэн сумын цэцэрлэг, эмнэлэг, Гурвантэс сумын цаг уур, Даланзадгад сумын 4, 5-р багийн засаг дарга, Баяндалай сумын Соёлын төв зэрэг байгууллагуудад компьютер олголоо.
  • Өмнөговь аймгийн бүх сумд хөдөлгөөнт холбоонд холбогдлоо. Гурвантэс Мобиком 2006 оны 11 сард Булган ЖиМобайль 2007 оны 7 сард Мандал-Овоо ЖиМобайль 2007 оны 7 сард Хүрмэн Скайтел 2008 оны 2 сард Баяндалай Скайтед 2008 оны 2 сард Ноён Скайтел 2008 оны 5 сард Сэврэй Юнител 2008 оны 6 сард оров
  • Аймгийн ХААН банктай хамтран Инкомнет-ийн холбоог бүх сумдад тавилаа.
  • Өвөрхайнгай аймгаас Өмнөговь аймаг руу тавигдах шилэн кабелийг Мандал-Овоо, Булган сумдаар дайруулан өндөр хурдтай интернэтэд холбогдох боломжийг хангалаа.
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, уг хуулийн төсөлтөй холбогдуулан нэмэлт оруулж байгаа бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгт ажиллав.
  • 2009 оны 06-р сард Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах санал, дүгнлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллав.
628 мэдээ