Эрдэнэбат

Ж.Эрдэнэбат

Монгол улсын их хурлын гишүүн

Монгол улсын ерөнхий сайд

2006
2007
2008
Сэлэнгэ аймгийн засаг дарга
2009
2010
2011
2012
Монгол улсын их хурлын гишүүнээр анх удаа сонгогдов.
2013
2015
Сангийн сайдаар ажиллав.
2016
Монгол улсын 29 дэх ерөнхий сайд
Монгол улсын их хурлын гишүүнээр Сэлэнгэ аймгаас 2 дахь удаагаа сонгогдов.
2017
2018
2019
2020
2021

Нийт 1037 мэдээ байна.
  • 31/08/17

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний т...

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбартаа болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэхээр болсон байна. Тав дахь удаагийн хөтөлб...
  • 31/08/17

    АШУҮИС-ийн Амгалан дахь өргөтгөл ирэх онд ашиглалт...

    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /Амгалан/-нд байрлалтай, 1500 ортой дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор нь 208 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд үүний 174 тэрбум төгрөгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар өнгөрс...
  • 31/08/17

    Оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаа...

    Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталлаа. Жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар тогтов. Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг...
  • 30/08/17

    Байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах саналыг...

    Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийт 89,5 хувийн ирцтэй буюу 17 гишүүн ирсэн байна. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 8 нь Ерөнхий сайдыг огцруулахыг зөвшөөрч, 9 нь татгалзсанаар санал дэмжигдсэнгүй. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Төрийн байгуулалтын байнгын хороонд: О...
  • 30/08/17

    Санхүүгийн сахилгыг эрэмбэнд нь оруулав

    Монгол Улс сүүлийн дөрвөн жилд таван өөр төсөвтэй явж ирснийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэгтгэж нэг төсөв­тэй, санхүүгийн нэг дүрэм, сахилга баттай болгов. Олон төсөвтэй Монгол Улсын төсвийн алдагдал дэлхийн олон орны хувьд тааруухан жишээ болж байсныг ийнхүү эрэмбэлсэн юм.Санхүүгийн сахилга бат алдагдсанаас Монгол Улсын мөнгө, ард түмний төлсөн татварыг талаар нэг тарааж, хяналтгүй, дур зоргоороо цацажбайлаа.АН–ын...
  • 24/08/17

    Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 23-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2017 оны эхний хагас жилд гарсан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшуулшгүй сэргээн босгох, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагч, иргэдийн томилолт, урамшууллын зардал, улсын нөөцөөс гаргах гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэх...
  • 24/08/17

    Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа

    “Соёлын биет өвийн үзлэг тооллого хийх журам”, “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх” журмыг баталлаа.  Эдгээр журмыг баталснаар шинээр орон тоо нэмэгдэхгүй, улсын төсөвт санхүүгийн ачаалал үүсэхгүй бөгөөд соёлын биет өвийн үзлэг, тооллого хийх, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа улам боловсронгуй болж түүнд оролцогч талуудын эрх, үүрэг ...
  • 24/08/17

    Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэ...

    Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хүсэлт гаргасан “Дархан үйлдвэрлэл, технологиийн парк”, Орхон аймагт мөн ийм хүсэлт гаргасан “Эрдэнэт технопарк” ХХК-иудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олголоо. Эдгээр төсөл хэрэгжсэнээр зах зээлд өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх, ард иргэдийг ажлын байраар х...
  • 24/08/17

    Эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдийн улаанбуудай...

    Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 259,2 мянган тн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс ирэх оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 30,0 мянган тн буудайн үр нөөцлөх бөгөөд тэжээлд 20,7 мянган тн, спиртийн үйлдвэрт 12,9 мянган тонныг зарцуулахаар байна. Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдвэрлүүлж, дотоодын ургацаас Тариалан эрхлэгчдийг дэмжих санд 30,0 мянган тн үрийн буудай худалдан авч нөөц бүрдүүлэх...
  • 24/08/17

    Ургацын урьдчилсан балансыг танилцууллаа

    2017 оны ургацын урьдчилсан балансыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа. Ургацын урьдчилсан балансаар 271,8 мянган тн үр тариа, үүнээс 259,2 мянган тн буудай, 102,3...
  • 23/08/17

    “Чайналко” компани ТТ, Оюутолгойн төсөл, бүтээн ба...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Сүүлийн өдрүүдэд Ганцмодны боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ урьд өмнөхөөс илт багассан нь ямар учиртайг Ерөнхий сайд  уулзалтад оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаас тодруулж, экспортын хэмжээг урьдын хэмжээнд хүргэх талаар санал солилцов. Хилийн бо...
  • 23/08/17

    ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авн...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Владимирович Моргуловыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд, манай улсад энэ жил зуншлага тааруу, ихэнх нутагт гантай байгаагаас ургац алдах эрсдэлтэй байна. Иймд ОХУ-аас өвс, тэжээл худалдан авахаар ярилцаж тохирч байгаа. Мөн боловсруулсан мах болон үржлийн мал экспортлох талаар ярилцаж байна. Эдгээр шийдвэрийг болон Петерб...
  • 22/08/17

    Зүүн эргэхийг хориглохыг иргэдээсээ асууж, илүү бо...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр, ялангуяа замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээний үр дүнгийн  талаар мэдээлэл сонсов.  Замын цагдаагийн удирдлагуудын танилцуулснаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдуга...
  • 22/08/17

    Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анхдуг...

    Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор өнөөдөр Төрийн ордонд болж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд, Дэлхийн өнцөг булан бүрт суралцаж байгаа болон эх орондоо суралцаж буй оюутан залуус, хилийн чанадад боловсрол эзэмшсэн салбар салбартаа тэргүүлэгч үе үеийн төгсөгчид өө! Эх орны маань гэрэлт ирээд...
  • 21/08/17

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэба...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар санал тавьж байсныхаа дагуу зарим аймаг орон нутагт ажиллалаа. Өрхийн үйлдвэрлэл байгуулах, ийм хөтөлбөр хэрэгжихийг хүлээсэн иргэд олон байна. Орон нутагт өрхийн үйлдвэрлэл хөгжих боломж, бололцоо бүрэн байна. Өрх чадамжтай, иргэн баян байвал...
Нийт 70 хуудас/1037 мэдээ