Батхүү

Ц.Батхүү

Баянзүрх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2006
2007
2008
2009
2010
2011
2012
БЗД-ийн ИТХ-ын дарга
БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдов
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021

Нийт 96 мэдээ байна.
  • 26/06/15

    Олон улсын эмч нарын баг иргэдэд үнэ төлбөргүй үйл...

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн түүхт 50 жилийн ойг угтан Батлан хамгаалах яам, Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штаб, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 24 орны “HSSE MEDCAP” эмнэлгийн эмч нар дүүрэгт ажиллаж байна.  "KHAAN QUEST-2015" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд тус эмнэлгийн эмч нар дүүргийн 5000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх...
  • 17/06/15

    Цусаа бэлэглэж бусдыгаа аварчээ

    Дэлхийн цусны өдрийг тохиолдуулан дүүргийн ИТХ-аас санаачлага гарган, Засаг даргын Тамгын газар ЦССҮТ-тэй  хамтран “Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээг дэмжин ИТХ-ын Төлөөлөгчид, Хурлын Ажлын алба, ЗДТГ-ын 100 гаруй ажилтан албан хаагчид оролцож, 60 хүн цусаа хандивлалаа.  Цусаа хандивласан ажилтнуудын дийлэнх нь анх удаа энэхүү сайн үйлсийн ...
  • 15/06/15

    Бүгдээрээ бэлэглэж бусдыгаа аварлаа

    Дэлхийн цусны өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар Цус сэлбэлт үндэсний төвтэй хамтран “Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээг дэмжин ИТХ-ын Төлөөлөгчид, Хурлын Ажлын алба, ЗДТГ-ын 100 гаруй ажилтан албан хаагчид оролцож, 60 хүн цусаа хандивлалаа.  Цусаа хандивласан ажилтнуудын дийлэнх нь анх у...
  • 04/06/15

    “Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ү...

    Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг угтан Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл, хөгжил, бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг өсвөр үеийнхэнд танин мэдүүлэх зорилгоор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүсэл, хөгжил” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж 2015 оны 06 дугаар ...
  • 14/05/15

    Баянзүрхчүүд хайрхандаа мод тарьлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний  63 дугаар зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны А/146 дугаар тушаалын дагуу Улсын хэмжээнд нэг сая мод ургуулах аянд Баянзүрхчүүд нэгдэн 8997 мод, 3908 бут сөөгийг тарьлаа.  Энэ сарын 9-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид ,Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, тасаг, албадын алба...
  • 09/05/15

    Хужирбулангийн хүүхдүүд төрийн өмчит цэцэрлэгтэй б...

    Баянзүрх дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан гурав дахь цэцэрлэгийн нээлт өчигдөр боллоо. Баянзүрх дүүрэг 28 хороотой. 28 хорооны 20 нь гэр хороолол. Гэр хорооллын бүсдээ алслагдсанд тооцогддог 28 дугаар хороо ийнхүү төрийн өмчит цэцэрлэгтээ болсон юм. Монгол залуусын хүч хөдөлмөр ухаан зарсан “Эзо Хаус” компанийн барьж босгосон 203 дугаар цэцэрлэгт Хужирбулангийн харьяалалтай 150-200 хүүхэд су...
  • 08/05/15

    “ХАНГАРЬД-2015” спорт наадмыг амжилттай зохион бай...

    Нийслэл дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудын дунд уламжлал болгон  зохиогддог “Хангарьд-2015” спорт наадмын хаалтын үйл ажиллагаа өнөөдөр болж шилдэг тамирчид, шилжин явах цомын эзэн багт шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.   Уламжлал болгон  зохиогддог “Хангарьд” спорт наадмын 2014 оны шилжин явах цомын эзэн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Тө...
  • 24/04/15

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг боловсрон...

    Баянзүрх дүүрэгт гарч байгаа гэмт хэргийн тал хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг байна. Тийм учраас дүүргийн удирдлагууд урьдчилан сэргийлэх зөвлөл байгуулжээ. Мөн эмэгтэй гишүүдийн уриалгыг дэмжиж хүчирхийллийн эсрэг явуулж байгаа арга хэмжээгээ иргэдэд танилцуулсан байна. Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дүүргийнхээ 6800 гаруй иргэнийг хамруулан судалгаа явуулс...
  • 10/04/15

    Баянзүрхийн хүүхдүүд польшийн хүүхдүүдтэй өрсөлдөж...

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилсан нийслэлийн Баянзүрх дүүрэг, Польш улсын Плоцк хотын хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчдын Лигийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд эхлэв. Тэмцээний нээлтэд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Мон...
  • 26/03/15

    Гарааш байсан газарт цэцэрлэг сүндэрлэв

    Авто машины гарааш байсан газрыг чөлөөлснөөр 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хоёр давхар цэцэрлэг баригдаж, ашиглалтад орлоо. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт тус цэцэрлэг ашиглалтад ороод байна. Хоёр жилийн өмнө авто машины гарааш байсан газарт цэцэрлэг баригдсан нь иргэд санаачлага гарган газрыг чөлөөлж, дүүрэг нь орон нутгийн төсвийн хөрөнгөөс дэмжлэг үзүүлснээр  бүтжээ. ...
  • 24/03/15

    Баянзүрх дүүргийн 204 дүгээр цэцэрлэг үүд хаалгаа ...

    Хаврын дунд Шаргачин туулай сарын шинийн гуравны Дашнямтай өлзийт сайн өдөр буюу 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийв. Нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. 204 дүгээр цэцэрлэгийг дүүргийн Орон нутгийн төсвийн хө...
  • 13/03/15

    Баянзүрх дүүргийн 19 хороо Иргэний танхимтай болло...

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Иргэний оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийн болон төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй харилцаа холбоог бэхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан ажлын нэг нь хороодод Иргэний танхим байгуулах юм. Баянзүрх дүүргийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 12-ны морин цагт нийт 19 хороонд 19 Иргэний танхим нээгдэж, төр иргэнийг холбосон гүүр тавигдлаа. Хороонд Иргэний танхим бай...
  • 17/02/15

    Мэндчилгээ

    Айлчлан ирж буй 17 дугаар жарны модон хонь жилийн мэндийг өргөн дэвшүүлж, айл бурийн амьдрал элбэг хангалуун, хүн бүхэн эрүүл энх байж, юу санасан есөн хүсэл тань бутэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлъе. Баянзүрхчүүд бидний хувъд 2014 он бүтээн байгуулалт ихтэй жил байлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт, бүсчилсэн бүтээн байгуулалт, зам харилцааны дэвшил, цэцэрлэг сургуулийн хүртээмж нэмэгдэж, хөгжил дэвшил тасралтгуй ур...
  • 17/02/15

    Дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

    XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудад уламжлал ёсоор хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцов. Уламжлал ёсоор Бөхийн өргөөнд б...
  • 23/01/15

    Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн удирдах з...

    Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Удирдах зөвлөлийн хуралд Нийслэлтийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Д.Баттулга, удирдах зөвлөлийн гишүүд болон Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар оролцлоо. Энэ үеэр Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл 2014 онд ...
Нийт 7 хуудас/96 мэдээ