Сумъяабазар

Д.Сумъяабазар

Монгол улсын их хурлын гишүүн

Уул уурхай хүнд үйлдвэрий сайд

2007
2008
2009
Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч
2010
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын даргаар 7 жил ажиллав.
2011
2012
Монгол улсын их хурлын гишүүн
Нийслэлийн МАН-ын Сонгино хайрхан дүүргийн намын хороон дарга
2013
МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга
2014
Монгол бөхийн аваргуудын зөвлөлийн дарга
2015
2016
Монгол улсын их хурлын гишүүнээр 2 дахь удаагаа Сонгино хайрхан дүүргээс сонгогдов.
2017
Уул Уурхай Хүнд Үйлдвэрий Сайдаар томилогдов
2018
2019
2020
2021
2022

Нийт 713 мэдээ байна.
  • 31/01/19

    Ил тод, хариуцлагатай уул уурхай хэвлэлийн бага ху...

    УУХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа. УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ 1. Улсын төсөвт оруулсан татвар хураамж 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын төсөвт 2 их наяд 51.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс: -  ...
  • 25/01/19

    "ЭТТ" ХК-ийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хө...

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Швейцарын холбооны улсын Давос-Клостерс хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумд оролцов. Дэлхийн эдийн засгийн 49 дүгээр форумаар дэлхий дахин, бүс нутаг, үйлдвэрлэлийн түвшинд тулгарч буй асуудлуудыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зүтгэлтнүүдтэй хамтран хэлэлцэж, дэлхийн эдийн засгийн ойрын, хэтийн ирээдүйн ерөнхий дүр төрхийг тодорхойлов. Тус форумд дэлхий...
  • 25/01/19

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Дэл...

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 22-24-ний өдөр Швейцарын холбооны улсын Давос-Клостерс хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумд оролцов. Дэлхийн эдийн засгийн 49 дүгээр форумаар дэлхий дахин, бүс нутаг, үйлдвэрлэлийн түвшинд тулгарч буй асуудлуудыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зүтгэлтнүүдтэй хамтран хэлэлцэж, дэлхийн эдийн засгийн ойрын, хэтийн ирээдүйн ерөнхий дүр төрхийг тодор...
  • 21/01/19

    Сайд Д.Сумъяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байн...

    УУХҮ-ийн сайд Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн Монголын талын дарга Д.Сумъяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ сард тохиож байгаа билээ. Иймд ХБНГУ-ын Холбооны Эрчим хүч, эдийн засгийн яамны парламентийн ТНБД, тус ажлын хэсгийн Герман улсын талын дарга О.Виттке УУХҮ-ийн сайдыг ажлын айлчлал хийхийг урьсан юм. Айлчлалын үеэр сайд Д.Сумъяабазар ноён...
  • 21/01/19

    Сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн ав...

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 18-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа.      Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар 2018 он Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа урьд урьдынхаас илүү өсөлттэй, дэвшилттэй жил байсныг онцлон тэмдэглэв. Энэ жил Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиохыг...
  • 18/01/19

    Д.Сумъяабазар сайд Засаг дарга нартай хамтран ажил...

    УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 17-ны өдөр 21 аймгийн Засаг дарга нартай уулзалт хийж, 2019 онд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Уулзалтын  үеэр сайд Д.Сумъяабазар уул уурхайн салбарын өнгөрсөн онд хийсэн болон энэ жил хийхээр төлөвлөж буй ажлууд, баримтлах бодлогоо аймгийн удирдлагуудад товч танилцууллаа. Тэрбээр “2019 он уул уурхайн салбарт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, ач холбогдолтой жил байх болно гэ...
  • 17/01/19

    Д.Сумъяабазар: Ашигт малтмалын тухай хуулийн хэлэл...

    УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.01.17/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн зүгээс горимын санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: “Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас түр хойшлуулах саналтай байна. Засгийн газрын хуралдаанаар хуульд оруулах өөрчлөлттэй холбоотой хэлэлцэх хэд хэдэн чухал асуудал байгаа учраас түр хойшлуулж өгөх с...
  • 15/01/19

    Д.Сумъяабазар сайд төрийн соёрхолт эрдэмтэддээ хүн...

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн. Мөн энэхүү бүтээлийг туурвихад нөр их хөдөлмөр гаргаж,  Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж 6 эрдэмтэнд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсэн билээ. УУХҮ-ийн сайд Д.Сум...
  • 15/01/19

    Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй та...

    Нийслэлийн МАН-аас жил бүр дүүргүүдийн намын анхан шатны гишүүд дэмжигчдийнхээ дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил спортын зургаан төрлөөр “Бага олимп-2019” спорт наадмыг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны байранд зохион явууллаа. Спортын наадамд есөн дүүргийн МАН-ын хорооны 650 гаруй тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, ширэ...
  • 15/01/19

    Төрийн дээд одон медалиар шагналаа

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан байна. Салбартаа идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн шагналыг өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гардуул...
  • 14/01/19

    "Бага Олимп"-2019 Спорт наадам эхэллээ

    "Бага Олимп" гэж нэрлэгддэг спортын тэмцээнийг нийслэлийн МАН-ын хорооноос зохион байгууллаа. Уламжлал болсон тэмцээн энэ жил спортын 6 төрлөөр өрнөж залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд уриаллаа.
  • 31/12/18

    УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэндчил...

    УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ард түмэндээ, салбарын ажилчиддаа мэндчилгээ дэвшүүллээ.  Тэрээр: "Сайхан Монгол оронд минь 2019 он айлчлан ирлээ. Өнгөрч буй 2018 он маань үйл явдлаар арвин, алдаа оноогоо дэнсэлсэн он болж өнгөрлөө. Монголчууд бид түүхэндээ Тавантолгойн бүлэг ордоо гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд эргэлтэд оруулах түүхэн шийдвэрийг УИХ-аараа гаргаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн...
  • 27/12/18

    Уул уурхайн салбарын 96 жилийн ой тохиож байна

    Монгол улсын их хурлын гишүүн Уул уурхай хүнд үйлдвэрий сайд Д.Сумъяабазар: Өвөг дээдсээс өвлөгдөн эх орны минь алтан хэвлийд хадгалагдсан үнэт баялагболох эрдэсбаялгийн нөөцийг эрж хайх,олборлох, баяжуулах, боловсруулахүйл хэрэгт түүчээлэн зүтгэж, ард түмнийхээ сайн сайхны төлөө хөдөлмөр, сэтгэлээ зориулсан уул уурхайн салбарын үе үеийн алдартнууд, нийт хамт олон Та бүхэнд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний ...
  • 24/12/18

    Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ойн мэ...

    Өвөг дээдсээс өвлөгдөн эх орны минь алтан хэвлийд хадгалагдсан үнэт баялагболох эрдэсбаялгийн нөөцийг эрж хайх,олборлох, баяжуулах, боловсруулахүйл хэрэгт түүчээлэн зүтгэж, ард түмнийхээ сайн сайхны төлөө хөдөлмөр, сэтгэлээ зориулсан уул уурхайн салбарын үе үеийн алдартнууд, нийт хамт олон Та бүхэнд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Манай улсын нутаг дэвсгэрт эрт ...
  • 21/12/18

    “Алтны татварыг 2.5 хувь байхаар хуульчилсан”

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Хариуцлагатай, ил тод уул уурхай” хурлаа зохион байгууллаа. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Манай улс дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болсноор нэг литр боловсруулсан нефтийн өртөг 850 төгрөг байх урьдчилсан тооцоо гарсан” хэмээн мэдэгдэв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 1.9 их наяд төгрөгийн татвар хураамж...
Нийт 48 хуудас/713 мэдээ