A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 1

Filename: controllers/content.php

Line Number: 127

С.Баярцогт гишүүн Төрийн ордон руу нууцаар орох гээд баригджээ
2012.10.18

С.Баярцогт гишүүн Төрийн ордон руу нууцаар орох гээд баригджээ

Өнөөдөр Төрийн ордны гадаа МАН-ын гишүүд жагсаж дотогш хүн оруулахгүй байгаа. Тиймээс зарим УИХ-ын гишүүд ажилдаа очиж чадахгүй, чуулганы ирц бүрдэхгүй байна. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт арга сэдэж Төрийн ордон руу оржээ.   Тэрбээр жинсэн өмд, цагаан пүүз, саравчтай малгай, хар нүдний шилээр өөрийгөө далдлах гэсэн ч жагсагчид түүнийг таньжээ. Уг нь Засгийн газрын  ордон руу албаны бус жинсэн өмдтэй орохыг хориглодог.  Гэсэн ч С.Баярцогт гишүүн аялагчийн хувцастай яаж ийж байгаад Төрийн ордон руу нэвтэрч чадсан байна.
  
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.