A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 1

Filename: controllers/content.php

Line Number: 127

Ж.Батсуурь: Бялуу хүртэх, намынхаа гишүүдийг дэмжиж байгаа нь таалагдахгүй байна
Ж.Батсуурь: Бялуу хүртэх, намынхаа гишүүдийг дэмжиж байгаа нь таалагдахгүй байна
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2012.09.13

Ж.Батсуурь: Бялуу хүртэх, намынхаа гишүүдийг дэмжиж байгаа нь таалагдахгүй байна

-Төр засаг эмх цэгцэндээ орж байгаа ч УИХ дахь МАН-ын гишүүдийн бүлгийн асуудал нэлээд хэл амтай байна. Танай намынхныг УИХ дахь сул гишүүд гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн. Энэ талаар ярилцсан зүйл байгаа юу?

-Манай нам энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байна. Ямар ч байсан ойрын үед авч хэлэлцэнэ. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шиг ойлголцох байх. Бид УИХ-ьн даргыг томилсон өдрөөс нь эхлээд Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Энэ маань тодорхой хуулийн зүйл заалтыг зөрчсөн шүү дээ. Гэтэл энэ асуудлаа залруулалгүй, АН-ын бүлэг түрий барьж урагшилж байна. Ер нь бид бүлэг байгуулснаа мэдэгдэх үүрэгтэй. Үүнийг зарлах ёстой. Түүнээс бус УИХ-аас ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Биднийг 24 цагийн дотор бүлэг байгуулснаа мэдэгдээгүй гэсэн зүйл яриад байгаа. Энэ нь үг, өгүүлбэр хөөцөлдөх гэсэн асуудал.

-АН олон суудал авч, бусад нам, эвсэлтэй нэгдэж УИХ-д олонх болсон гэдгээрээ төрийн ажилд нэг талыг барьж байна гэж үзэх хүн ч бий. Та үүнд хэрхэн хандаж байна?

-Бид нэг зүйлээс эмзэглэж байгаа. Олонх гэдгийг түрий барьж, намын эрх ашгийн үүднээс хуульд янз бүрээр өөрчлөлт оруулахыг удаа дараа хийж байна. Тухайлбал, УИХ-ын Дэгийн тухай хуульд УИХ-д суудалтай бүлэг тодорхой асуудлаар завсарлага авахыг өөрсдөдөө ашигтайгаар оруулах гэж байх жишээтэй. Ингээд тоочвол олон асуудал байна. Хуулийг ямар нэгэн хэмжээнд, хэн нэгэн нам, бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж өөрчилнө гэдэг тийм сайн зүйл авчрахгүй. Үүн дээр сөрөг хүчнийхээ байр суурийг илэрхийлж ажиллана.

-Бүлгийн завсарлага авах хугацаа нь тав хоног гэдэг дээр танай намынхан эсрэг байр суурьтай байгаа. Нэг асуудлыг хэлэлцэж, шийдэхэд энэ нь бага хугацаа биз?

-“Тав хоног хүлээсэн, одоо боллоо” гэж өөрсдийнхөөрөө явах ийм л заалтыг оруулж байгаа. Энэ нь туйлын буруу.

-Та орон нутгаас сонгогдсоны хувьд аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг ямар системээр явуулбал хамгийн зөв гэж үзэж байгаа юу?

-Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн бариад, хэлэлцээд явж байгаа. Хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс шалтгаалаад цаг хугацаа нэлээд алдаж байх шиг байна. Түүнээс гадна иргэний үнэмлэх солилтын ажлыг бүрэн дуусгаж байж сонгууль явуулна гэсэн шүү дээ. Аравдугаар сарын сүүлээр цахим үнэмлэхийг тарааж дуусгаад, арваннэгдүгээр сард сонгууль явуулах нь. Тэгэхээр хүйтэн сэрүүний улирал тааламжтай биш. Ирц буурах нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид тодорхой байр суурь баримталж, ялангуяа сумын түвшинд намчирхуулахгүй байхыг бодож байна. УИХ-ын сонгуультай шууд адилтгаж сум, дүүргийн иргэдийн  төлөөлөгчдийг сонгож болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Гэтэл орон нутгийн сонгуулийг холимог системээр явуулж намын жагсаалтаар оруулж ирэх ийм зүйлийг бүрдүүлэх гэж байна. Орон нутагт цөөн хүн амтайгаас шалтгаалаад улс төржилт иргэд, хөдөлмөрчдийн ажил, амьдралд ихээхэн нөлөөлөл үзүүлдэг. Талцсан байдлыг бий болгодог. Үүнээс зайлс хийх шаардлагатай юм байна гэж үзээд байгаа.

-Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн төслийг АН-ынхан өөрсдийнхөө тусгаснаар баталбал МАН-ынхан энэ сонгуульд ямар зарчмаар гарч ирэх бол?

-Энэ системээр явуулбал манайд муу үр дүн гардаг, нөгөө намд сайн гэдгийг хэлэх аргагүй. Хувь хүнийхээ хувьд баримталж байгаа бодлого бол тархай бутархай засаг захиргааны олон нэгж, дээр нь цөөн сонгогчтой нөхцөлд хэт намчирхуулах, талцлыг бий болгох нь ард иргэдийн амьдралд буруу нөлөөлөл бий болгоно. Түүнээс гадна сонгогчийг санал өгөөгүй байвал хариуцлага тооцно, төрийн албанд ажиллуулах гэдэг нь иргэний үндсэн эрх ашгийг зөрчиж байгаа явдал. Тиймээс ийм зүйл байх ёсгүй. Тэгэхээр “Шударга ёс” эвсэлтэй хамтраад энэ зүйлүүд дээр саналаа хэлж байгаа.

-Шинэчлэлийн Засгийн газар бүрдсэн ч дэд сайдуудаа сонгохгүй удаж байна. Үүнийг юу гэж үзэж байна?

-Ардчилсан нам дотроо олон фракц, бүлэглэлтэй. Тэднийхээ эрх ашгийг зохицуулах гэж их хугацаа алдаж байх шиг байна.

-Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг богино настай гэж үзэх ч хүн байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?

Үүний талаар хэлэхэд эрт байна. Ер нь дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг сонгоход улс төр гэхээс илүү тухай салбарын ажил амьдралыг сайн мэддэг, мэргэжлийн дадлага туршлагатай хүмүүсээр томилбол сайн байсан юм. Эд нар түүнийг орхигдуулаад, намын бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах, намын ажил амьдралд оролцсон, дэмжлэг үзүүлсэн гэдгээр нь томилох гэсэн тийм л оролдлого хийж байна. Энэ нь цаашид тухайн салбарын хөгжил, бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний саад учруулна гэж ойлгож байгаа Тэгэхээр улс төрийн өнцгөөс бялуу хүртээх, намынхаа гишүүдийг дэмжиж байгаа нь таалагдахгүй байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өргөн барьсан даруйдаа шууд хэлэлцэж буй нь арай л түргэдэж байна гэх хүн цөөнгүй байна?

-Монгол Улсын хөгжил дэвшилд шаардлагатай дайчин, шахуу мөрийн хөтөлбөр байх ёстой гэж үзэж байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.