Сонгогчидоо, царайг нь тогтоо, нэрийг нь цээжил, хариуцлага тооц, бүү сонго...
2020.05.22

Сонгогчидоо, царайг нь тогтоо, нэрийг нь цээжил, хариуцлага тооц, бүү сонго...

Ингэж хэлэхийн учир нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ард түмэндээ амалсан амлалтаасаа буцаж иргэдээ хуурсан. Тэрбээр өнгөрсөн сард ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чдийг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдэж байсан ч ЖДҮ-чин 26-н гишүүнд дахин нэр дэвших боломж олгосонд олон нийт эгдүүцэж “Сонгож болохгүй” хүмүүсийн тоонд тэднийг оруулж өөрсдөө арга хэмжээ авч хариуцлага тооцно хэмээв.

Хэдийгээр МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр бүхий 26-н ЖДҮ-чинг нэр дэвшүүлсэн ч ард түмэнд сонгохгүй байх сонголт нь бий. Тиймээс л тэд ЖДҮ-чин гишүүдийн зургийг олон нийтийн сүлжээнд тавьж “Сонгож болохгүй” хүмүүсийн жагсаалтад оруулсан явдал юм. Хэдийгээр ЖДҮ-чид өнөөдөр хуулийн хариуцлагаас мултарсан ч ганцхан сарын дараа ард түмнээрээдахин сонгогдох эсэхдээ дүн тавиулах гэж байна. Бодит байдал ийм учраас сонгогчдыг ЖДҮ-чдийн царайг нь тогтоо, нэрийг нь цээжил, хариуцлага тооц, бүү сонго хэмээн анхааруулж сануулсан хэрэг.

Тодруулбал, УИХ-ын нэр бүхий 49 гишүүн, МАН-ын удирдлагууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас хувьдаа болон хамаарал бүхий компанидаа тэрбум, тэрбумаар нь зээл авсан нь олон нийтэд ил болж иргэд болон ТББ-ынхан олон удаа тэдэнд хариуцлага тооцохыг шаардаж шаардах бичиг өгсөн. Гэсэн ч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хариу өгөх нь бүү хэл ард түмнээ дорд үзэж 49-н ЖДҮ-чин гишүүнийхээ 26-г нь дахин УИХ-нэр дэвших эрх өгсөн нь үүний цаана ямар тохиролцоо ашиг сонирхол явагдав гэж хардахад хүргэж байна.

Хэрвээ уншигчид санаж буй бол сэлэмтэй дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг үзэл бололдоо үнэнч, өөрсдийнх нь эсрэг дуугарсны төлөө ямар ч хамааралгүй хэрэгт холбогдуулж хариуцлага тооцож намаасаа хөөснийг олон түмэн мэднэ. Тэгэхлээр үзэл бодолдоо тууштай байсан гишүүндээ хатуу хариуцлага тооцчихоод иргэдийн боломжийг ЖДҮ-гээс хулгайл хийсэн гишүүддээ  улс төрийн хариуцлага тооцохын оронд тэдэндээ УИХ-д нэр дэвших эрх дахин өгсөн. Үүний цаана маш том ашиг сонирхол явагдаж байгаа гэж  харагдаж байна.

Эцэст нь У.Хүрэлсүх ЖДҮ-чдэд нэр дэвших эрх  өгсөн ч, УИХ-д сонгох үгүйг ард түмэн шийднэ. Тиймээс сонгогч та бүхэн ЖДҮ-чдийн царайг нь тогтоо, нэрийг нь цээжил, хариуцлага тооц, бүү сонго.
ЖДҮ-ээс зээл авах иргэдийн боломжийг хулгайлсан, нэр дэвшигч ЖДҮ-ЧИД
Ч.ХҮРЭЛБААТАР: “Хантай хайрхан” ХХК-иар – 1 ТЭРБУМ

Х.БАДЕЛХАН: “Мон лайвс” ХХК-иар – 490.000.000, “Хаганат” ХХК-иар 195.000.000

Ц.ДАВААСҮРЭН: “Нарлаг хараа” ХХК-иар – 750.000.000

Н.ЦЭРЭНБАТ: “Баян таван тэс” ХХК-д 250 сая, “Баруун загвар” ХХК-д 160 сая төгрөг. Нийт 410 сая төгрөгийг авсан.

Х.НЯМБААТАР: “Өгөөдэй Ази” ХХК-тай хамтран 950 сая төгрөгийн зээл авсан.

Б.САРАНЧИМЭГ: Төрсөн дүү Б.Одончимэгийнхээ “Сингапурхэльткейр сентр” ХХК-д 800 сая төгрөгийн зээл авч өгсөн.

Г.ТЭМҮҮЛЭН, Ё.БААТАРБИЛЭГ: “Хүй толгой” трейд ХХК, “Мөрөн агро” ХХК, “Тангад бадмаараг” ХХК, иргэн Тэрбиш, Анхням, Батцэцэг

Н.УЧРАЛ: аав Н.Ням-Осорынхоо “Хүннү” групп нь 950 сая төгрөгийн зээл авсан.

Х.БОЛОРЧУЛУУН: “Дорнод гурил” компани нь 950 сая төгрөгийн зээл авсан.

О.БАТНАСАН: “Топ кондитер” нь 950 сая төгрөгийн зээл авсан.

Б.БАТ-ЭРДЭНЭ: “Баруун зүүн эх сувилал” ХХК Ц.МӨНХ-ОРГИЛ: “ KOMGL” ХХК

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: “Солар хаус” ХХК

Б.ЭНХ-АМГАЛАН: “Таятан фүүд” ХХК

С.БЯМБАЦОГТ: “Цант Алтай” ХХК

Ц.ЦОГЗОЛМАА: “Ширээт онон” ХХК

Н.ЭНХБОЛД: “Өлзий дэн” ХХК

Г.МӨНХЦЭЦЭГ: “СОНЭ’’ХХК

Б.БАТТӨМӨР: “Мондем” ХХК

Ш.РАДНААСЭД: “Гэга"," Гэрдсанаа" "Дэл гэр баян говь, "Сэлши үүр”, "Алиман төгс буян" ХХК

Л.МӨНХБААТАР: “Аёон”пропортийз

Б.ЖАВХЛАН: “Пример” инвестмэнт ХХК, ‘Жете майнинг” ХХК. “Алтан-Олом” ХХК

Ж.ГАНБААТАР: “Марал буян групп” ХХК

Т.ТОГТОХСҮРЭН: “Өв сор хангай” ХХК