3Х3 жишиг талбайг тохижууллаа
2020.09.25

3Х3 жишиг талбайг тохижууллаа

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо дэлхийн жишигт нийцсэн 3х3 төрлийн сагсан бөмбөгийн талбай, тохилог цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. НАМЗХ болон дэд ерөнхийлөгч Г.Төгөлдөрийн санаачилга, холбооны гишүүд, иргэдийн хандиваар энэ талбайг жишиг болгон тохижуулах төслийг 2018 онд хэрэгжүүллээ. Нийт 80 гаруй сая төгрөгийн өртөгөөр хийж, тохижуулсан байна. Өнөөдөр энэ талбайд хүүхэд, залуус, ахмадууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг гол цэг болжээ.