2022.06.13

Баян-Өлгий аймаг дурангийн хагалгааны аппараттай боллоо

Тус аймагт аймагт дурангийн хагалгааны аппарат байхгүйн улмаас иргэд 1700км зам туулан Улаанбаатар хотыг зорьж хугацаа алдаж эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирдог байсан.

Т.Аубакир гишүүний хувьд энэ асуудлыг шийдүүлэхээр холбогдох байгууллагуудад удаа дараа хүсэлт тавьсны дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 9 нд Баян-Өлгий аймагт ажиллаж “Дурангийн хагалгааны аппарат” –ын асуудлыг шийдвэрлэсэн билээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир, ЭМ-ийн сайд С.Энхболд нар Баян-Өлгийд ажиллалаа

Тус аймагт дурангийн хагалгааны аппарат ашиглалтад ороод нэг хоног болоход 9 хүн амжилттай хагалгаанд оржээ. Ийнхүү дурангийн хагалгаанд орохын тулд Улаанбаатар хотыг зорьж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирдог байсан иргэдийн асуудал шийдвэрлэгдсэнд нутгийн зон олон талархаж байна.

Баян-Өлгий аймаг Дурангийн хагалгааны аппараттай боллоо

Түүнчлэн ЭМ-ийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хэрэгжсэнээр Баян-Өлгий аймаг төдийгүй алслагдсан аймгуудад үр дүнгээ өгч байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аубакир дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын 2022,06,10-ны өдрийн хуралдаан

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn