Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал

Бие даасан хууль (2016-2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал)
Өргөн барьсан: 2016-01-04

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.”Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хавсралт ёсоор баталсугай. 2.Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т үүрэг болгосугай: 1/урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэх; 2/урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурал болон Засгийн газраас батлан гаргасан үндэсний хэмжээний болон салбарын, салбар дундын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг энэхүү үзэл баримтлалд нийцсэн эсэхийг 2016 онд багтаан хянаж, шаардлагатай тохиолдолд шинэчлэн боловсруулах; 3/урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байнгын бүтэц, тогтолцоог бий болгох; 4/урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн байдалд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж байх. 3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /А.Бакей/-нд даалгасугай. 4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай” Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 26 дугаар тогтоол, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын 2008 оны 1 дүгээр сарын 31- ний өдрийн 12 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. Гарын үсэг