Газрын тосны тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Нэмэлт өөрчлөлт оруулах)
Өргөн барьсан: 2015-07-03

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг  эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл..

Газрын тосны тухай хууль тогтоомж

2.1.Газрын тосны тухай хууль тогтоомж нь Газрын тухай,[1] Газрын хэвлийн тухай,[2] Байгаль орчныг хамгаалах тухай,[3] Соёлын өвийг хамгаалах тухай,[4] Иргэний хууль,5 Үндэсний аюулгүй байдлын тухай,[5] Компанийн тухай[6], Хөрөнгө оруулалтын тухай[7], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.


[1]Газрын тухай хууль,“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 27 дугаар нийтлэгдсэн.

[2]Газрын хэвлийн тухай хууль,“ХЗТЭС” эмхэтгэлийн 1988 оны 11 дугаарт нийтлэгдсэн.

[3]Байгаль орчныг хамгаалах тухай хууль,“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн.

[4Соёлын өвийг хамгаалах тухай хууль ,“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2001 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

5 Иргэний хууль, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 7 дугаарт нийтлэгдсэн.

[5]  6Үндэсний аюулгүй байдлын тухай хууль,“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 3 дугаарт нийтлэгдсэн.

[6] 7Компанийн тухай хууль,“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 42 дугаарт нийтлэгдсэн.

[7]    8Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 41 дугаарт нийтлэгдсэн.

3 дугаар зүйл..

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ.

3.2.Уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу зохицуулна.

4 дүгээр зүйл..

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“газрын тос” гэж газрын хэвлийд болон агаарын хэвийн даралт, хэмд хатуу, шингэн, хийн төлөвт орших нүүрс-устөрөгчийн нэгдэл /түүхий тос, байгалийн хий/-ийг;

4.1.2.“түүхий тос” гэж газрын хэвлийд болон агаарын хэвийн даралт, хэмд шингэн төлөвт орших нүүрс-устөрөгчийн нэгдлийг;       

4.1.3.“байгалийн хий” гэж газрын хэвлийд болон агаарын хэвийн даралт, хэмд хийн төлөвт дангаар орших нүүpс-устөpөгчийн нэгдлийг

4.1.4.“уламжлалт бус газрын тос’’ гэж байгалийн битум, шатдаг занар, тослог элс, хийтэй элс,  хийтэй занар, нүүрсний давхаргын метан хийг;

4.1.5.“нүүрсний давхаргын метан хий” гэж нүүрсжих явцад нүүрсэнд хуримтлагдсан хийг;

4.1.6.“газрын тостой холбогдсон үйл ажиллагаа” гэж газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах, хадгалах, тээвэрлэх, борлуулах, татан буулгахтай холбогдсон үйл ажиллагааг;

4.1.7.“эрэл” гэж тодорхой нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хэтийн төлөвийг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизикийн тойм судалгааны ажлыг хэлэх бөгөөдбайгалийн битумаас бусад уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болно.

4.1.8.“хайгуул” гэж газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг;

4.1.9.“үнэлгээ” гэж нээлтийн цооногоор илрүүлсэн хуримтлал нь үр ашигтай нээлт болох эсэхийг тодорхойлох зорилгоор хийх хайгуулын ажлыг;

4.1.10.“хайгуулын талбай” гэж газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу хайгуул, хийхээр зарласан талбайг;

4.1.11.“гэрээлэгч” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч компанийг;

4.1.12.“оператор компани” гэж гэрээлэгчийн газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын  үйл ажиллагааэрхлэх Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч компанийг;

4.1.13.“туслан гүйцэтгэгч” гэж газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тодорхой хэсгийг гүйцэтгэхээр гэрээлэгчтэй, эсхүл оператор  компанитай гэрээ байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээдийг;

4.1.14.“хайгуул, ашиглалтын гэрээ” гэж энэ хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа  эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг;

4.1.15.“ашиглалтын талбай” гэж Засгийн газрын шийдвэрээр ашиглалт явуулахыг  зөвшөөрсөн талбайг;

4.1.16.“ашиглалт” гэж газрын тос, уламжлалт бус газрын тосны орд ашиглалтын бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагааг;

4.1.17.“бүтээн байгуулалт” гэж олборлолтын байгууламж, дамжуулах хоолой,  дэд бүтцийг хүргэлтийн цэг хүртэл барихыг;

4.1.18.“олборлолт” гэж хүргэлтийн цэг хүртэлх бүтээн байгуулалтаас бусад олборлохтой холбогдсон бүх үйл ажиллагааг;

4.1.19.“татан буулгалт” гэж хайгуул, ашиглалтын гэрээний хугацаа дуусгавар болох үед гэрээлэгчээс байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, барьсан барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг;

4.1.20.“нээлтийн цооног” гэж газрын тосны хуримтлалыг илрүүлсэн цооногийг;

4.1.21.“нээлт” гэж хайгуулын цооногоор тогтоосон газрын тосны хуримтлалыг;

4.1.22.“олборлолтын туршилт” гэж эдийн засгийн үр ашгийг тогтоох зорилгоор гүйцэтгэхэнэ хуулийн 24.4-т заасан хугацааны олборлолтыг;

4.1.23.“газрын тосны орд” гэж геологийн хувьсал, өөрчлөлтөөр газрын хэвлийд үүссэн, чанар, нөөц нь тогтоогдсон газрын тосны хуримтлал бүхий бүтэц, давхарга зүйн онцлогоор төстэй нэг буюу хэд хэдэн хураагуурыг;

4.1.24.“үр ашигтай нээлт” гэж тухайн үеийн техник, технологийн түвшинд ашиглахад эдийн засгийн үр ашигтай газрын тосны хуримтлал бүхий хураагуурыг;

4.1.25.“хүргэлтийн цэг” гэж Засгийн газар болон гэрээлэгчид гэрээний дагуу ногдох газрын тосыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэмжиж, хуваах цэгийг;

4.1.26.“нөөц ашигласны төлбөр” гэж хүргэлтийн цэг дээр хэмжсэн газрын тосонд ногдуулах төлбөрийг;

4.1.27.“өpтөгт газрын тос” гэж хүргэлтийн цэг дээр хэмжсэн газрын тосноос нөөц ашигласны төлбөртэй тэнцэх газрын тосыг хасаад, үлдсэн газрын тосноос хайгуулын ажлын зардал, бүтээн байгуулалтын зардал, үйл ажиллагааны зардал, татан буулгалтын зардлыг нөхөхөд зориулсан энэ хуулийн 38.4-т заасан хувиар тооцсон газрын тосыг;

4.1.28.“ашигт газрын тос” гэж хүргэлтийн цэг дээрхэмжсэн нийт газрын тосноос нөөц ашигласны төлбөртэй тэнцэх газрын тос, өртөгт газрын тосыг хасаад  Засгийн газар болон гэрээлэгчийн хооронд хуваах газрын тосыг;

4.1.29.“хайгуулын ажлын зардал” гэж энэ хуулийн 4.1.8-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг;

 4.1.30.“бүтээн байгуулалтын зардал” гэж энэ хуулийн 4.1.17-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах  зардлыг;

4.1.31.үйл ажиллагааны зардал” гэж ашиглалтын талбайд бүтээн байгуулалтын болон татан буулгалттай холбогдон гарсан зардлаас бусад газрын тос олборлохтой холбогдон гарах зардлыг;

4.1.32.татан буулгалтын зардал” гэж хайгуул, ашиглалтын гэрээний хугацаа дуусгавар болох үед гэрээлэгчээс байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, олборлолтын цооногийг хаах, барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой  гарах зардлыг;

4.1.33.“газрын тосны бүртгэл тооцооны журам” гэж газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө, зардал, орлогыг тооцоолох, бүртгэх, тайлагнах, хянах арга аргачлалыг.

5 дугаар зүйл..

Газрын тосны өмчлөл

5.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дэх газрын хэвлийд болон газрын гадаргуу дээр байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тос, уламжлалт бус газрын тос нь төрийн өмч мөн.

5.2.Төр өмчлөгчийн хувьд газрын тосны тухай хууль тогтоомжийн дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах эрхийг бусад этгээдэд олгож болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

6 дугаар зүйл.

Улсын Их Хурлын бүрэн эрх

6.1.Улсын Их Хурал газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

6.1.1.газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг батлах

6.1.2.улсын тусгай хамгаалалттай газар нутагт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах асуудлыг шийдвэрлэх;

6.1.3.Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар тодорхой нутаг дэвсгэрт хайгуул, ашиглалтын гэрээ байгуулахыгхуулийн дагуу хязгаарлах,  эсхүл хориглох.

7 дугаар зүйл..

Засгийн газрын бүрэн эрх

7.1.Засгийн газар газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

7.1.1.газрын тосны үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

7.1.2.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу газрын тосны салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих;

7.1.3.энэ хуулийн 6.1.2-т зааснаас бусад тусгай хэрэгцээний газарт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах асуудлыг шийдвэрлэх;

7.1.4өөц ашигласны болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах, газрын тосны бүртгэл, тооцоо, газрын тосны салбарыг хөгжүүлэх сангийн, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг  зохицуулах тухай журмыг батлах;

7.1.5.нөөц ашигласны төлбөр, ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хэсгийг гэрээлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр газрын тос, уламжлалт бус газрын тосны  биет  бүтээгдэхүүн болон мөнгөн хэлбэрээр  төвлөрүүлэх;

7.1.6.Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барьсан тохиолдолд гэрээлэгчид ногдох газрын тос болон өртөгтгазрынтосыг тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр худалдаж авах давуу эрхийг эдлэх;

 7.1.7.улсын хил дамнасан газрын тосны хуримтлал бүхий хураагуур, газрын тосны орд тогтоогдсон тохиолдолд түүнийг Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулах;

7.1.8.хайгуул, ашиглалтын гэрээг байгуулах, цуцлах эрхийг олгох, хайгуул, ашиглалтын гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүрэг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

7.1.9.улсын хилийн зурваст газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах асуудлыг шийдвэрлэх;

7.1.10.газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын талбайтай бусад ашигт малтмалын хайгуул, ашиглалтын талбай давхацсан тохиолдолд нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн шийдвэрлэх;

7.1.11.газрын тос, уламжлалт бус газрын тосыг борлуулах  дамжуулах хоолой барих талаар төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл олгох;

7.1.12.хайгуул, ашиглалтын гэрээний загварыг батлах;

7.1.13.энэ хуулийн 15.2.17-т заасан гэрээний загварыг батлах.

8 дугаар зүйл..

Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв       байгууллагын чиг үүрэг

8.1.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ газрын тосны асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.1.1.газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах;

8.1.2.газрын тосны тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

8.1.3.гэрээлэгчийг сонгон шалгаруулах тухай, газрын тосны баялгийн үнэлгээ, нөөцийн тооцооны тайланд тавих шаардлага, газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын анхдагч болон үр дүнгийн тайланд тавих шаардлага, газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавих шаардлага, газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах, газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох журмыг батлах;

8.1.4.хайгуулын талбайг нээлттэй зарлах чиглэлийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгөх;

8.1.5.эрэл, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох,сунгах, түдгэлзүүлэх,  хүчингүй болгох;

8.1.6. газрын тос, уламжлалт бус газрын тосны нөөцийн тооцооны тайлан, орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах;

8.1.7.газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд холбогдох байгууллагатай хамтран шалгалт хийх;

8.1.8.газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах тусгайзөвшөөрөл олгох;

 

8.1.9.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээх ажлын үр дүнг хүлээн авах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран  батлах;

8.1.10.газрын тос, уламжлалт бус газрын тосныэрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм батлах;

8.1.11.газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох.

9 дүгээр зүйл..

Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллагын чиг үүрэг

9.1.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ газрын тосны асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.газрын тосны тухай хууль тогтоомж, Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;

9.1.2.төрийн захиргааны төв байгууллагаас чиглэл өгч зарласан хайгуулын талбайд захиалга хүлээн авах, гэрээлэгчийг сонгон шалгаруулах, энэ хуулийн 7.1.9-д заасны дагуу хайгуул, ашиглалтын гэрээ байгуулах;

9.1.3.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлын жилийн төлөвлөгөө, төсвийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих,

9.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрх, үүргээ биелүүлэхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө, чиглэл өгөх;

9.1.5.тухайн жилийн эрлийн ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй тохиолдолд газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналаа төрийн захиргааны төв байгууллагад гаргах;

9.1.6.газрын тос, уламжлалт бус газрын тосны нөөцийн хөдөлгөөнийг хянах, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлэх;

9.1.7.ашиглалтын талбайн хэмжээ, түүний хилийн заагийн булангийн цэгийн солбицлыг хайгуулын талбайн гэрээлэгчтэй харилцан тохиролцох;   

9.1.8.газрын тос, уламжлалт бус газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал, дүгнэлт гаргах;

9.1.9.газрын тосны орд, хураагуураас ашиглах газрын тосны нөөцийн эдийн засгийн үр ашиг тогтвортой байх горимыг баримтлах зорилгоор нэг цооногоос хоногт олборлох газрын тосны зохистой хэмжээг тогтоох, тогтоосон хэмжээнээс илүү олборлохыг хориглох;

9.1.10.гэрээлэгчийн тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хянаж нэгтгэх, 

9.1.11.газрын тосны борлуулалтын орлогоос Засгийн газарт ногдох орлого,  энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшууллыг хугацаанд нь төсөвт төвлөрүүлэх;

9.1.12.хайгуул, ашиглалтын талбайд гүйцэтгэсэн газрын тос, уламжлалт бус газрын тосны геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг, хайгуул, ашиглалттай холбогдсон үйл ажиллагааны анхдагч мэдээлэл, тайлан, материалыг хүлээн авах, хянах;

9.1.13.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж, хүлээн авах;

9.1.14.газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлын тайлан боловсруулах журам батлах, мөрдүүлэх;

9.1.15.хайгуул, ашиглалтын талбайг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь буцаан авах ажлыг зохион байгуулах;

9.1.16.байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тосны хураагуурын орон зайд газрын тос хадгалах зөвшөөрөл олгох;

9.1.17.газрын тос, уламжлалт бус газрын тосыг тээвэрлэх асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах;

9.1.18.газрын тосны барилга байгууламж, дамжуулах хоолойн зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулах, дүгнэлт гаргуулах;

9.1.19.туслан гүйцэтгэгчээр хийлгэх ажлын техникийн шаардлагыг хянах, туслан гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад санал өгөх эрхтэйгээр оролцох;

9.1.20.газрын тосны хуримтлал, орд хоёроос дээш хайгуул, ашиглалтын талбай дамнасан тохиолдолд энэ хуулийн 27.5, 27.6-д заасны дагуу зохицуулах;

9.1.21.газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах стандарт, дүрэм, журам, зааврыг боловсруулж батлуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

9.1.22.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газрын тостой холбогдсон үйл ажиллагааг хуульд заасан үндэслэлээр бүхэлд нь болон хэсэгчлэн түр хугацаагаар зогсоох, ингэхдээ тус шийдвэрээ газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдсэн байх;

9.1.23.хайгуул, ашиглалтын гэрээг өөрчлөх саналыг төрийн захиргааны төв байгууллагад гаргах;

9.1.24.энэ хуульд заасан бусад эрх, үүрэг.

10 дугаар зүйл..

Нутгийн удирдлагын байгууллагын эрх, үүрэг

10.1.Нутгийн захиргааны байгууллага газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.газрын тосны тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

10.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.2.1.төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн газрын тосны хайгуул явуулах талбайг зарлах тухай мэдэгдлийг хэлэлцэн  дүгнэлт гаргах;

10.2.2.энэ хуулийн 10.2.1-д заасан дүгнэлт гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах;

10.2.3.татан буулгалтын ажлын үр дүнг хүлээн авах комиссын үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах.

10.3.Сум, дүүргийн Засаг даргагазрын тосны асуудлаар дараах үүргийг хэрэгжүүлнэ:

10.3.1.харьяалах нутаг дэвсгэртээ тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, эзэмшүүлэхэд хяналт тавих, зөрчил гаргавал зөрчлийг таслан зогсоох, арилгуулах;

10.3.2.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах,хуулиар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих.

10.4.Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах шаардлага тавихыг хориглоно:

10.4.1.энэ хууль, хайгуул, ашиглалтын гэрээ, аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд заагаагүй аливаа хөрөнгө оруулалт хийлгүүлэх;

10.4.2.хүмүүнлэгийн зорилгоос бусад зорилгоор аливаа хандив, тусламж шаардах, санхүүжилт хүсэх;

10.4.3.улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор аливаа санхүүжилт гаргуулах. 

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ

11 дүгээр зүйл.

Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл

11.1.Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг тусгай зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

11.2.Ашигт малтмалын тухай[1], Цөмийн энергийн[2] тухай хуулиар эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон, эсхүл хязгаарласан газар, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийж болно.

11.3.Нэг хуулийн этгээдэд олгох газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайн хэмжээ 30000 хавтгай дөрвөлжин километр хүртэл байх бөгөөд газрын тосны геологийн тогтоцоос хамааруулан газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.


[1]              Ашигт малтмалын тухай хууль, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 30 дугаарт

[2]              Цөмийн энергийн тухай хууль, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2009 оны 29 дугаарт

12 дугаар зүйл..

Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийх хүсэлт гаргах

12.1.Хуулийн этгээд энэ хуульд заасан журмын дагуу эрэл хийх хүсэлт гаргаж болно.

12.2.Хуулийн этгээд эрэл хийх хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд хүсэлтэд дараах зүйлийг заана:

12.2.1.эрлийн талбайн байршил, зөвшөөрөл олгохыг хүсч байгаа талбайн хэмжээ;

12.2.2.эрлийн ажлын ерөнхий хөтөлбөр, ажлын нэр төрөл, хэмжээ, арга аргачлал;

12.2.3.техникийн хүчин чадал,  хүний нөөцийн чадав

12.2.4.төлөвлөсөн ажлыг санхүүжүүлэх санхүүгийн боломж, эх үүсвэр

12.2.5.уламжлалт бус газрын тосны эрлийн шатанд хийх туршилтын техник технологийн төсөл.

12.3.Төрийн захиргааны байгууллага ньгазрын тос, уламжлалт бус газрын тосны  эрэл хийх хүсэлтийг авснаас хойш 30 хоногийн хугацаанд судалж, дүгнэлт гарган төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

12.4.Энэ хуулийн 12.1-д заасан хүсэлтийг хоёр ба түүнээс дээш хуулийн этгээд гаргасан тохиолдолд хүсэлт гаргасан огноо, төрийн захиргааны байгууллагын энэ хуулийн 12.5-д заасан үзүүлэлтүүдийг харьцуулсан дүгнэлтийг харгалзан тусгай  зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.

12.5.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 12.3-т заасан дүгнэлт гаргахдаа дараах зүйлийг харгалзана:

12.5.1.хүсэлт гаргагчийн дэвшилтэт технологи, техникийн хүчин чадал, хүний нөөцийн чадавх, санхүүгийн боломж нь тухайн эрлийн ажлын ерөнхий хөтөлбөрт заасан ажлыг явуулахад хүрэлцэх эсэх;

12.5.2.уламжлалт бус газрын тосны эрлийн тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан талбайд газрын доорх усны хуримтлал, нөөц тогтоогдсон эсэх;

12.5.3.эрлийн ажлын арга аргачлал нь олон улсын жишигт нийцсэн эсэх;

12.5.4.нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын дүгнэлт гаргуулсан эсэх.

12.6.Төрийн захиргааны төв байгууллага газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх тусгай зөвшөөрөл олгохдоо энэ хуулийн 12.3-т заасан дүгнэлтийг үндэслэнэ.

13 дугаар зүйл..

Эрлийн ажлын үр дүн

13.1.Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх тусгай зөвшөөрөл эзэмшигч  эрлийн ажлын анхдагч материал, үр дүнгийн тайлан мэдээг төрийн захиргааны байгууллагад өгч  дүгнэлт гаргуулах үүрэгтэй.

13.2.Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх тусгай зөвшөөрөл эзэмшигч эрлийн ажлын үр дүнгийн тайлан, дүгнэлтийг төрийн захиргааны байгууллагаас бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно.

13.3.Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрлийн ажил дуусгавар болж, үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагаар  хэлэлцүүлж, холбогдох дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайд  хайгуул, ашиглалтын гэрээ байгуулах захиалгыг энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу өгч болно

13.4.Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 14.3-т заасан нөхцөлөөр төрийн захиргааны байгууллагатай хайгуул, ашиглалтын гэрээ байгуулах талаархэлэлцээ хийнэ.

13.5.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 13.3, 13.4-т заасныг үндэслэн захиалга өгсөн өдрөөс хойш 60 хоногийн дотор хайгуул, ашиглалтын гэрээний төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бөгөөд энэ хуулийн 14.5, 14.6-д заасны дагуу гэрээг байгуулна.

13.6.Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 13.4-т заасны дагуу хэлэлцээ хийх явцад талууд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу газрын тосны эрлийн  талбайг хайгуулын нээлттэй талбайгаар зарлана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

ГЭРЭЭ, ГЭРЭЭЛЭГЧ

14 дүгээр зүйл.

Гэрээ, гэрээлэгчийг сонгон шалгаруулахгэрээ байгуулах

14.1.Хайгуул, ашиглалтын гэрээ нь бүтээгдэхүүн хуваах, концессын, үйлчилгээний гэсэн хэлбэртэй байж болох бөгөөд концессын болон үйлчилгээний гэрээ байгуулах, зохицуулах журмыг Засгийн газар батална.

14.2.Нэг талбайд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалт явуулах тохиолдолд гэрээлэгч нь нэг байж болох бөгөөд төрөл тус бүрээр нь гэрээ байгуулж, тусгай зөвшөөрөл авна.

14.3.Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 13.6-д заасны дагуу болон захиалга ирүүлсэн компаниас дараах үндсэн нөхцөлд санал болгосон хувь, хэмжээг харгалзан төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын дагуу гэрээлэгчийг сонгон шалгаруулна:

14.3.1.ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хувь;

14.3.2.нөөц ашигласны төлбөрийн хувь;

14.3.3.өpтөгт газрын тосны хязгаарын хувь;

14.3.4.хайгуулын хөрөнгө оруулалтын хэмжээ;

14.3.5.байгаль орчны нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийн хэмжээ;

14.3.6.сургалтын урамшууллын хэмжээ;

14.3.7.гэрээнд гарын үсэг зурсны урамшууллын хэмжээ;

14.3.8.олборлолт эхэлсний урамшууллын хэмжээ;

14.3.9.олборлолт нэмэгдүүлсний урамшууллын хэмжээ;

14.3.10.орон нутгийг хөгжүүлэх урамшууллын хэмжээ;

14.3.11.төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэг;

14.3.12.Засгийн газарт санал болгох бусад ашигтай нөхцөл.

14.4.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 14.3-т заасан нөхцөлд хамгийн ашигтай хувь хэмжээг санал болгосон захиалагчийг сонгон шалгаруулж, шалгарсан компанитай гэрээ байгуулах хэлэлцээ хийнэ. Хэлэлцээний явцад тохиролцоонд хүрээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтаар удаах байр эзэлсэн компанитай энэ хуулийн 14.3-т заасан нөхцөлөөр хэлэлцээ хийж болох бөгөөд уг  компанитай тохиролцоонд хүрээгүй бол талбайг дахин нээлттэй зарлана. Сонгон шалгаруулалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэрээний төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

14.5.Төрийн захиргааны төв байгууллага гэрээний төслийг хянаж үзээд 30 хоногийн дотор Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар гэрээ байгуулах эсэх тухай шийдвэрийг 60 хоногийн дотор гаргана.

14.6.Засгийн газраас гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор гэрээ байгуулна.

14.7.Төрийн захиргааны байгууллага хайгуул, ашиглалтын гэрээг байгуулсан талаар тухайн  нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

15 дугаар зүйл..

Гэрээлэгчийн эрх, үүрэг

15.1.Гэрээлэгч дараах эрх эдэлнэ:

15.1.1.энэ хуулийн 7.1.6, 7.1.7-д зааснаас бусад гэрээний дагуу ногдох газрын тосыг  захиран зарцуулах;

15.1.2.гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ энэ хуульд заасны дагуу бусдад  шилжүүлэх;

15.1.3.шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны байгууллагын зөвшөөрснөөр жилийн төлөвлөгөө, төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах;

15.1.4.энэ хуулийн 17.3-т заасан үзүүлэлтийн дагуу гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бол эскроу дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан авах;     

15.1.5.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд хайгуулын талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн буцаах;

15.1.6.гэрээлэгчийн захиргааны зардал нь тухайн жилийн өртөг нөхөх зардлын тав хүртэлх хувь байх.

15.2.Гэрээлэгч дараах үүрэг хүлээнэ:

15.2.1.Монгол Улсын хуультогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөх,гэрээнд заасан үүргээ биелүүлэх;

15.2.2.гэрээнд заасан үйл ажиллагааг явуулах;

15.2.3.жилийн төлөвлөгөө, төсвийг төрийн захиргааны байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэх;

15.2.4.Засгийн газар энэ хуулийн 7.1.6-д заасан давуу эрх эдлэх тохиолдолд олон улсын зах зээлийн үнэ, нөхцөлөөр тэргүүн ээлжинд нийлүүлэх;             

15.2.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгоно. Бараа, ажил, үйлчилгээ нь худалдан авагч аж ахуйн нэгжийн шаардлагад нийцсэн байна.

15.2.6.хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд эдгээр гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах;

15.2.7.гэрээлэгч нь дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсын иргэн мэргэжилтэн, мэргэжлийн ажилчдыг ажилд авах, сургах, дадлагажуулах, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд таниулахад төрийн захиргааны байгууллагатай хамтарч ажиллах;

15.2.8.гэрээлэгч нь ижил төрлийн ажил хөдөлмөр эрхлэгч гадаад, дотоод ажилтны цалин, урамшууллыг тэгш тогтоох, түүнчлэн ажилчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах;

15.2.9.байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед  гэрээлэгчийн ашигт газрын тосны нэг хувьтай тус тус тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө, батлагдсанаас хойш 60 хоногийн дотор эскроу дансыг Монгол Улсын банкинд байршуулах;

15.2.10.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг стандартын дагуу бүрэн хийж дуусгах, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах ажлын зардлыг гаргах;

15.2.11.хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шаардлагатайавтомашин, техник, тоног төхөөрөмж, материал түүхий эд, сэлбэг хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохдоо нэр төрөл, тоо хэмжээ, нэгж үнийн мэдээлэл болон Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж байгуулах барилга байгууламжийн зураг төсөл, техникийн баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад өгөх;

15.2.12.төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, ашиглалттай холбогдсон анхдагч болон үр дүнгийн тайлан, материалыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;

15.2.13.газрын тосны нөөцийн хөдөлгөөний тооцоог жил бүр гаргаж, төрийн  захиргааны байгууллагаар хянуулах;

15.2.14.санхүүгийн тайлан, өртөг нөхөгдөх зардлын тайлан, газрын тос хуваах тооцоог энэ хуулийн 7.1.4-д заасан журмын дагуу үнэн зөв гаргаж, төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх;

15.2.15.үйл ажиллагааны явцад түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд тухайн газарт явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоон, нэн даруй холбогдох байгууллагад мэдэгдэх;

15.2.16.үйл ажиллагааны тайлан, хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх

15.2.17.ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах;

15.2.18.газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байгаль орчин, нөхөн сэргээлт, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтантай байх;

15.2.19.ордыг ашиглах үйл ажиллагааны хөтөлбөртөө тухайн ордын бүтээгдэхүүнийг орон нутаг, улсын болон олон улсын чанартай замд хүргэх замын төрөл, байгаль орчин, нөхөн сэргээлт, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгахад шаардагдах хөрөнгийн талаар тодорхой тусгасан байх.

15.2.20.гэрээлэгч нь техникийн осол, саатал; алдагдал урт хугацаанд үргэлжлэн санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон; шүүхийн шийдвэрээр үйл ажиллагааг зогсоосон; улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон болон давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагааг зогсоохдоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

15.3.Гэрээлэгч Монгол Улсын аж ахуйн нэгжийн хүрэлцээ, тухайн үйл ажиллагааг гүйцэтгэхэд тавигдаж байгаа шаардлагад нийцэхгүйгээс  шалтгаалан энэ хуулийн 15.2.5-д заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон бөгөөд түүнийг зохих ёсоор нотолсон бол төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр энэхүү үүргээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлж болно.

15.4.Оператор компани нь  Компанийн тухай хуульд заасан эрх, үүргээс гадна энэ хуулийн 15.2.1-15.2.6, 15.2.8, 15.2.12-15.2.20-д заасан үүргийг хүлээнэ.

15.5.Туслан гүйцэтгэгч нь Компанийн тухай хуульд заасан эрх, үүргээс гадна энэ хуулийн 15.2.1, 15.2.10-15.2.12-т заасан үүргийг хүлээнэ.

16 дугаар зүйл..

Гэрээг цуцлах

16.1.Хайгуул, ашиглалтын гэрээг доор дурдсан үндэслэлээр Засгийн газрын шийдвэрээр цуцална:

16.1.1.хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ удаа дараа хэрэгжүүлээгүй нь эрх бүхий төрийн байгууллагаар тогтоогдсон;

16.1.2.захиалгын баримт бичиг болон хэлэлцээр хийх явцад нэмж ирүүлсэн баримт бичиг нь гэрээ батлагдсанаас хойш хууль бус болох нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдсон;

16.1.3.гэрээлэгч газрын тостой холбогдсон үйл ажиллагааны талаар худал мэдээ, мэдээлэл, тайлан өгснөөс улсад үлэмж хэмжээний хохирол учирсан болох нь эрх бүхий төрийн байгууллагаар тогтоогдсон;

16.1.4.гэрээлэгч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх, үүргээ хууль бусаар шилжүүлсэн, энэ хуулийн 40.7, 40.8-д заасан эрх, үүргээ шилжүүлэхтэй энэ хуулийн18.6-д заасан хугацаанд холбогдсон төлбөр болон уг төлбөрийг  шилжүүлээгүй;

16.1.5.гэрээлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу удаа дараа ноцтой зөрчсөн;

16.1.6.гэрээлэгч нь энэ хуулийн 18.7-д заасан төлбөрийн хэмжээг худал мэдээлсэн.

16.2.Гэрээлэгч газрын тос, уламжлалт бус газрын тосны ашиглалт явуулах нь эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэн, онц байдал, давагдашгүй хүчин  зүйл нэг ба түүнээс дээш жил үргэлжилбэл гэрээг цуцлах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад хүргүүлж болно.

16.3.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 16.2-т заасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дүгнэлт гаргаж, төрийн захиргааны төв байгууллагад хүргэнэ.

16.4.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 16.3-т заасан дүгнэлтийг 30 хоногийн дотор хянан үзээд холбогдох саналыг Засгийн газарт хүргүүлнэ.

16.5.Энэ хуулийн 16.1-д заасан үндэслэлээр хайгуул, ашиглалтын гэрээг цуцалсан тохиолдолд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг нөхөж олгохгүй бөгөөд энэ хуулийн 15.2.10-д зааснаар эскроу дансанд байршуулсан мөнгийг байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, шаардлагатай тохиолдолд хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгахад зарцуулж, үлдсэн мөнгийг гэрээлэгчид буцаан олгоно.

17 дугаар зүйл..

Гэрээний биелэлтийг дүгнэх

17.1.Гэрээний хугацаа дуусгавар болсон, эсхүл энэ хуулийн 16 дугаар зүйлд  заасны дагуу хайгуул, ашиглалтын гэрээг цуцалсан тохиолдолд төрийн захиргааны байгууллага гэрээний биелэлтийг дүгнэнэ.

17.2.Төрийн захиргааны байгууллага гэрээний биелэлтийг дүгнэхдээ холбогдохтөрийн байгууллагын төлөөллийг оролцуулна.

17.3.Гэрээний биелэлтийг дараах үзүүлэлтээр дүгнэнэ:

17.3.1.гэрээлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх;

17.3.2.гэрээлэгч байгаль орчны нөхөн сэргээлтийг бүрэн хийж дуусгасан эсэх;

17.3.3.гэрээлэгч хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой татвар, төлбөр, хураамжийг төлж барагдуулсан эсэх

17.3.4.гэрээлэгч эд хөрөнгийн өмчлөлийг шийдвэрлэсэн эсэх;

17.3.5.гэрээлэгч хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан  буулгах асуудлыг шийдвэрлэсэн эсэх;

17.3.6.энэ хуулийн 15.2.10-т заасан үүргийн биелэлт.

17.4.Гэрээний биелэлтийг хангалттай гэж дүгнэснээр энэ хуулийн 15.1.4-т заасан эрх үүснэ.

18 дугаар зүйл..

Гэрээлэгч эрх, үүргээ бусдад шилжүүлэх

18.1.Гэрээлэгч газрын тосны хайгуул, ашиглалтын гэрээний эрх, үүргийг бүхлээр нь эсхүл гуравны нэг буюу түүнээс дээш хувийг Засгийн газрын  зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх эрхгүй.

18.2.Гэрээлэгч хайгуул, ашиглалтын гэрээний эрх, үүргийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг бусдад шилжүүлэх хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

18.3.Төрийн захиргааны байгууллага нь хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор  дүгнэлт гаргаж, төрийн захиргааны төв байгууллагад хүргэнэ.

18.4.Төрийн захиргааны төв байгууллага дүгнэлтийг хянан үзээд 30 хоногийн дотор Засгийн газарт хүргүүлнэ.

18.5.Хайгуул, ашиглалтын гэрээний эрх, үүргийг шилжүүлэх тохиолдолд гэрээлэгч, төрийн захиргааны байгууллага болон гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авч байгаа этгээдийн хооронд гурван талт гэрээ байгуулна.

18.6.Гэрээлэгч эрх, үүргийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан өдрөөс хойш  30 хоногийн дотор энэ хуулийн 40.7, 40.8-д заасан төлбөрийг төлнө.

18.7.Гэрээлэгч болон гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авч байгаа этгээд эрх, үүрэг шилжүүлэхэд төлсөн төлбөрийн хэмжээг шударгаар мэдээлнэ.

18.8.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.3-т заасан дүгнэлт гаргахдаа хайгуул хийсэн хугацаанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн эсэх талаарх байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг харгалзан үзнэ.

19 дүгээр зүйл..

Онц байдал, давагдашгүй хүчин зүйл

19.1.Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт онц байдал зарласан тохиолдолд Засгийн газаp  гэpээлэгчид ногдох газрын тос, уламжлалт бус газрын тос, барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийг  бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн нөхөх олговортойгоор дайчилж болно.

19.2.Монгол Улсад дайны болон дайн бүхий байдал үүссэн тохиолдолд гэрээлэгчийн тухайн үеийн техник, технологи,  үйлдвэрлэл явуулах аюулгүй нөхцөлд тохируулан  олбоpлолтыг дээд хэмжээнд хүpтэл нэмэгдүүлэхийг гэpээлэгчээс шааpдаж болно.

19.3.Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш хугацаагаар саатсан бол төрийн захиргааны төв байгууллага хайгуул, ашиглалтын хугацаан дээр уг хугацааг сунган тооцно.

20 дугаар зүйл..

Эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх

20.1.Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн гэрээлэгчийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бараа материал, үл хөдлөх хөрөнгийг гэрээний хугацаа  дуусгавар болохоос өмнө, эсхүл дуусгавар болсны дараа өмчлөх асуудлыг гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан хөрөнгийг Засгийн газар шилжүүлэн авахаас татгалзсан тохиолдолд гэрээлэгч нь татан буулгалтыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ.

ХАЙГУУЛ, ХАЙГУУЛЫН ТАЛБАЙН ЗАХИАЛГА

21 дүгээр зүйл.

Хайгуул

21.1.Газрын тосны хайгуулын хугацаа найм хүртэл жил байх бөгөөд уг хайгуулын хугацааг хоёр хүртэл жилээр хоёр удаа сунгаж болно

21.2.Уламжлалт бус газрын тосны хайгуулын хугацаа арав хүртэл жил байх бөгөөд уг хугацааг тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно.

21.3.Хайгуул, ашиглалтын гэрээг байгуулсан өдрөөс хайгуулын хугацааг тооцно.

21.4.Хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцно.

21.5.төрийн захиргааны байгууллага эхний жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг хайгуул, ашиглалтын гэрээ байгуулсан өдрөөс хойш 120 хоног, дараагийн жилээс хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг тухайн жилийн  90 хоногийн  дотор батална.

21.6.Энэ хуулийн 48.4-т заасан хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх үүргээ 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд хайгуулын хугацааг сунгахгүй.

22 дугаар зүйл..

Хайгуулын талбайг зарлах

22.1.Төрийн захиргааны байгууллага хайгуулын талбайг энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй зарлана.

22.2.Энэ хуулийн 13.6, 15.1.5, 27.1-д заасан талбайг энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй зарлана.

22.3.Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын талбайн хэмжээ нь 20000 хавтгай дөрвөлжин километр хүртэл байх бөгөөд геологийн тогтоцоос хамааруулан газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

22.4.Төрийн захиргааны байгууллага хайгуулын талбайг нээлттэй зарлаж  байгаа талаарх мэдээллийг өөрийн цахим хуудас болон өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гурваас доошгүй удаа зарлана.

23 дугаар зүйл..

Хайгуулын талбайн захиалга хүлээн авах, татгалзах

23.1.Хайгуулын талбайн захиалгыг хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байх бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана.

23.2.Захиалгыг төрийн захиргааны байгууллагад битүүмжлэн ирүүлнэ. Захиалга нь доор дурдсан баримт бичгээс бүрдэнэ:

23.2.1.захиалагчийн эрх зүйн байдлыг нотлох баримт бичиг;

23.2.2.захиалагч, түүний хөрөнгө оруулагчийн танилцуулга;

23.2.3.захиалагчийг төлөөлөх хүний овог, нэр, албан тушаал, хаяг,  утас, факсны дугаар, цахим хаяг, түүнд эрх олгосныг нотлох баримт;

23.2.4.захиалагчийн  техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн  чадварыг нотлох баримт бичиг;

23.2.5.хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийн баталгаа;

23.2.6.хайгуулын хугацаанд хийж гүйцэтгэх  ажлын төлөвлөгөө, төсөв;

23.2.7.энэ хуулийн 40.5-д заасан хайгуулын талбайн захиалгын  үйлчилгээний хөлсийг төлсөн баримт;

23.2.8.захиалагч нь нэгдэл байвал түүний оролцогч талуудын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг, оролцох хувь, хэмжээ.

23.3.Захиалга хүлээн авсан эсэх талаар ажлын таван өдрийн дотор захиалагчид бичгээр мэдэгдэнэ.

23.4.Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага захиалагчийн талаарх мэдээллийг гэрээ байгуулах хүртэл гуравдагч этгээдэд задруулахгүй.

24 дүгээр зүйл..

Үнэлгээ, олборлолтын туршилт

24.1.Гэрээлэгч хайгуулын цооногоос газрын тос илэрснээс хойш 15 хоногийн дотор энэ тухай төрийн захиргааны байгууллагад албан ёсоор мэдэгдэж, цооногийг бүртгүүлнэ.

24.2.Гэрээлэгч цооногийг бүртгүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор уг цооногт туршилт судалгааны ажлыг гүйцэтгэн нээлтийн цооног мөн эсэхийг тодорхойлж, төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ. Газрын тосны нээлтийн цооног бүртгэгдсэн тохиолдолд 90 хоногийн дотор үнэлгээний хөтөлбөр, төслийг төрийн захиргааны байгууллагаар батлуулна.

24.3.Гэрээлэгч үнэлгээний хөтөлбөрөөр үр ашигтай нээлт мөн эсэхийг тогтоож, нөөцийн үнэлгээг тусгасан үнэлгээний ажлын тайланг үнэлгээний ажил дууссанаас хойш 90 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

24.4.Цооногийн олборлолтын туршилтын хугацаа 180 хоногоос хэтрэхгүй байна.

24.5.Олборлолтын туршилтаар олборлосон түүхий тосыг худалдаж, экспортлож болох бөгөөд нөөц ашигласны төлбөр, ашигт газрын тосны хэмжээ нь хайгуул, ашиглалтын гэрээгээр зохицуулна.

24.6.Олборлолтын туршилтын хугацаа дууссанаас хойш ашиглалт эхэлтэл тухайн цооногийн олборлолтыг зогсооно.

25 дугаар зүйл.

Баялаг, нөөц

25.1.Гэрээлэгч баялгийн үнэлгээ, нөөцийн тооцоог энэ хуулийн 8.1.3-т заасан газрын тосны баялгийн үнэлгээ, нөөцийн тооцооны тайланд тавих шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

25.2.Гэрээлэгч нөөцийн тооцооны тайланг хайгуулын хугацаа дуусахаас 90 хоногийн өмнө төрийн захиргааны байгууллагаар хянуулж, төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, төрийн захиргааны төв байгууллагаар нөөцийг хүлээн авах эсэх талаар шийдвэр гаргуулна.

25.3.Газрын тосны орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага батална.

25.4.Гэрээлэгч болон төрийн захиргааны байгууллагын хүсэлтээр нөөцийн тооцоо, эдийн засгийн үнэлгээ, газрын тосны орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд хөндлөнгийн байгууллага, эсхүл шинжээчээр дүгнэлт гаргуулахтай холбогдон гарах зардлыг гэрээлэгч хариуцна

ЗУРГААДУГААР БҮЛЭГ.

АШИГЛАЛТ

26 дугаар зүйл.

Ашиглалтын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах

26.1.Дор дурдсан тохиолдолд ашиглалтын талбайд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана. Үүнд:

26.1.1.нөөцийг хүлээн авсан тухай төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас татгалзсан;

26.1.2.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоосон;

26.1.3.өмнөх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын үйл ажиллагаа явуулахаас татгалзаж талбайг буцааж өгсөн;

26.1.4.өмнөх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль тогтоомж зөрчсөний улмаас түүний ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон талбайг буцаан авсан;

26.1.5.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч талбайг буцааж өгсөн;

26.1.6.шүүхийн шийдвэр гарч ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон;

26.2. Энэ хуулийн 26.1-д заасан талбайд мөн хуулийн 8.1.3-т заасан журам, 23 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, гэрээлэгчийг тодруулна.

26.3. Энэ хуулийн 26.2-д заасан сонгон шалгаруулалтын ялагчтай хайгуул, ашиглалтын гэрээний төслийг тохиролцож, төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

26.4.Энэ хуулийн 26.2-д заасан хуулийн этгээдтэй энэ хуулийн 14.5, 14.6 -д заасны дагуу хайгуул, ашиглалтын гэрээ байгуулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно.

27 дугаар зүйл..

Газрын тосны ашиглалт

27.1.Гэрээлэгч хайгуулын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дотор ашиглалтын үйл ажиллагаа явуулах эсэх тухай хүсэлт гаргаагүй тохиолдолд гэрээг дуусгавар болгож,  тухайн талбайг энэ хуулийн 23, 26 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй зарлаж болно.

27.2.Газрын тосны ашиглалтын хугацаа 25 хүртэл жил байх бөгөөд  гэрээлэгч ашиглалтын хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага 5 хүртэл жилээр хоёр удаа сунгаж болно.

27.3.Уламжлалт бус газрын тосны ашиглалтын хугацаа 30 хүртэл жил байх бөгөөд гэрээлэгч ашиглалтын хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага нэг удаа тав хүртэл жилээр сунгаж болно.

27.4.Гэрээлэгч бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхдээ дэд бүтэц, байгаль орчны асуудлаар холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллаас  зохих зөвшөөрөл авна.

27.5.Гэрээлэгч газрын тосны орд, газрын тосны хуримтлалтай хураагуур нь хоёр ба түүнээс дээш эрэл, хайгуул, ашиглалтын талбайн хил заагийг дамнан байрших тохиолдолд хамтран ашиглах гэрээ байгуулан ашиглалтын нэгдсэн төлөвлөгөө, төсөв боловсруулж төрийн захиргааны байгууллагаар батлуулна.

27.6.Гэрээлэгч нь энэ хуулийн 27.5-д заасныг хэрэгжүүлэхээс татгалзсан тохиолдолд тухайн газрын тосны хуримтлалтай хураагуурыг хэрхэн ашиглах талаарх шийдвэрийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулага холбогдох хууль, тогтоомж, шинжлэх ухааны аргачлалд үндэслэн шийдвэрлэнэ.

27.7.Гэрээлэгч ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 60 хоногийн дотор ашиглалтын эхний жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг төрийн захиргааны байгууллагаар батлуулна.

27.8.Гэрээлэгч ашиглалтын хоёр дахь жилээс эхлэн тухайн жилийн ашиглалтын төлөвлөгөө, төсвийн төслийг өмнөх хуанлийн жил дуусахаас 90 хоногийн өмнө төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

27.9.Гэрээлэгч баталгаат нөөцөөс ашиглалтын үйл ажиллагааг явуулах бөгөөд энэ  хэсэг олборлолтын туршилтад хамаарахгүй.

27.10.Гэрээлэгч газрын тосны ордын нөөцийг ашиглах дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлнэ.

27.11.Уламжлалт бус газрын тосны бүтээгдэхүүн гаргаж ашиглах үйл ажиллагааг уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг  зохицуулах журмаар зохицуулна.

28 дугаар зүйл.

Газрын тосны хэмжилт, үнэ

28.1.Олборлосон газрын тосны хүргэлтийн цэгийг төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч харилцан тохиролцож тогтооно.

28.2.Хүргэлтийн цэгийн байршлын талаар талууд 30 хоногийн дотор тохиролцож чадаагүй бол төрийн захиргааны байгууллагын нэрлэсэн газарт хүргэлтийн цэгийг тогтооно.

28.3.Хүргэлтийн цэг дээр хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэнэ.

28.4.Төрийн захиргааны байгууллага хяналтын цэгийг тогтоож болно.

28.5.Төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч газрын тосны үнийг дэлхийн зах зээл дээр борлуулж байгаа ижил төстэй шинж чанартай газрын тосны үнийг үндэслэн тогтооно.

28.6.Олборлолтын туршилт болон олборлолтын явцад олборлосон газрын тосыг хүргэлт болон хяналтын цэг дээр хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан хэмжих төхөөрөмжөөр хэмжинэ.

28.7.Хэрэв тухайн хугацаанд хүргэлтийн цэг дээрх хэмжих төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан буюу хэмжилт алдаатай хийгдсэн тохиолдолд алдаа гарсан хугацааг хэмжилт алдаатай болсныг мэдсэн өдрөөс өмнө нь хэмжих төхөөрөмжийг хянаж шалгасан өдрийн хоорондох хугацааны дундах өдрөөс эхлэн тооцно.

28.8.Хэмжих төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, байнгын хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих зорилгоор мэргэшсэн, хөндлөнгийн байгууллагыг ажиллуулна. Үүнтэй холбогдон гарах зардал, төлбөрийг гэрээлэгч бүрэн хариуцна.

29 дүгээр зүйл..

Газрын тос хадгалах

29.1.Олборлосон газрын тосыг дараах байдлаар хадгалж болно:

29.1.1.газрын тос хадгалах байгууламж барьж ашиглах;

29.1.2.тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тосны хураагуурын орон зайг ашиглах. Энэ тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна.

29.2.Байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тосны хураагуурын орон зайд  хадгалах зорилгоор газрын тосыг юүлэх болонбуцаан гаргахдаа газрын тосыг энэ хууль  болон холбогдох бусад дүрэм, журамд заасны дагуу хэмжинэ.

30 дугаар зүйл..

Тээвэрлэлт             

30.1.Гэрээлэгч газрын тосыг авто замаар тээвэрлэх тохиолдолд холбогдох төрийн захиргааны байгууллагад хандан хүсэлт гаргаж, замын төрөл, стандартын талаар  гаргасан шийдвэрийг хэрэгжүүлнэ.

30.2.Гэрээлэгч ашиглалтын талбайд үйлдвэрлэлийн дамжуулах хоолой барьж болох ба уг дамжуулах хоолой нь гэрээний хугацаанд гэрээлэгчийн өмч байх бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсны дараа энэ хуулийн 20.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.

30.3.Гэрээлэгч газрын тосыг борлуулах зорилгоор дамжуулах хоолой барих саналыг төрийн захиргааны төв байгууллагад тавьж болно.

30.4.Төрийн захиргааны төв байгууллага дамжуулах хоолой барих саналыг хүлээн авснаас хойш 12 сарын дотор дотоодод түүхий тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээг хангах эдийн засгийн үр ашгийн тооцоог хамтатган хийж, саналаа Засгийн газарт хүргүүлнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

31 дүгээр зүйл.

Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэхтусгай зөвшөөрөл олгох,

31.1.Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэхтусгай зөвшөөрлийг холбогдох хуульд заасан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллага  олгоно.

31.2.Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэхтусгай зөвшөөрөл авахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд[1] зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

31.2.1.төрийн захиргааны байгууллагын дүгнэлт;

31.2.2.тухайн жилд  гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл.

31.3.Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэхтусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тохиолдолд гэрээлэгч доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

31.3.1.газрын тос, уламжлалт бус газрын тос эрэхтусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлт, үндэслэл;

31.3.2.төрийн захиргааны байгууллагын санал, дүгнэлт;

31.3.3.тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл.

[1]              Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2001 оны 6 дугаарт

32 дугаар зүйл..

Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэхтусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглох

32.1.Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх тусгай зөвшөөрлийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлэхийг хориглоно.

33 дугаар зүйл..

Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх  тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

33.1.Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэхтусгай зөвшөөрлийг гурванжил хүртэл хугацаагаар олгоно.

33.2.Төрийн захиргааны төв байгууллага төрийн захиргааны байгууллагын  дүгнэлтийг үндэслэн газрын тос, уламжлалт бус газрын тос эрэхтусгай зөвшөөрлийн хугацааг  нэг жил хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

34 дүгээр зүйл..

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сунгах

34.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу төрийн захиргааны төв байгууллага гэрээлэгчид олгоно.

34.2.Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад дараах баримт, бичгийг бүрдүүлэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

34.2.1.хайгуул, ашиглалтын гэрээний хуулбар;

34.2.2.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

34.2.3.тухайн жилд  гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл;

34.2.4.энэ хуулийн 15.2.10-т заасан мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт

34.3.Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тохиолдолд  дараах баримт, бичгийг бүрдүүлэн, төрийн захиргааны байгууллагаар дамжуулан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

34.3.1.хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлт, үндэслэл;

34.3.2.хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан;

34.3.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын тайлан;

34.3.4.тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл.

34.4.Хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 21.1, 21.2-т заасан хугацаагаар олгож, сунгана. Төрийн захиргааны төв байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон болон сунгасан талаар тухайн нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

35 дугаар зүйл.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, сунгах

35.1.Нөөцийг хүлээн авах тухай төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэрээлэгч ашиглалтын үйл ажиллагаа явуулах тухай хүсэлт гаргана.

35.2.Гэрээлэгч ашиглалт эхлэхээс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл авах бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс ашиглалтын хугацаа эхэлнэ.

35.3.Ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу төрийн захиргааны төв байгууллага гэрээлэгчид олгож, сунгана.

35.4.Гэрээлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад дараах баримт бичгийг бүрдүүлж, төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

35.4.1.газрын тосны нөөц бүртгэсэн тухай төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр;

35.4.2.тухайн жилд гүйцэтгэх  ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл;

35.4.3.орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө;

35.4.4.ашиглалтын үеийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ;

35.4.5.эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас санал болгосон нэг загварын байр зүйн зураг дээр ашиглалтын талбайн булангийн цэгүүдийн солбицлуудыг градус, секундээр тодорхойлж тэмдэглэсэн зураг;

35.4.6.энэ хуулийн 15.2.10-т заасан мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт.

35.5.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тохиолдолд гэрээлэгч доор дурдсан баримт, бичгийг бүрдүүлэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

35.5.1.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлт, үндэслэл

35.5.2.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан;

35.5.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын тайлан;

35.5.4.тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл.

35.6 Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 90 хоногийн дотор энэ хуулийн 35.4.5-д заасны дагуу ашиглалтын талбайн хилийн хэмжилт хийж, шав тэмдэг тавих ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

35.7.Төрийн захиргааны төв байгууллага  ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон болон сунгасан талаар тухайн  нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

36 дугаар зүйл..

Тусгай зөвшөөрлийн төлбөр, түүнийг хуваарилах

36.1.Гэрээлэгч газрын тосны хайгуулын болон ашиглалтын үед тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлнө.

36.2.Газрын тосны хайгуулынхугацаанд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь гэрээт талбайн н‎эг хавтгай дөрвөлжин километр тутамд гурван америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна.

36.3.Газрын тосны хайгуулын хугацааг сунгасан тохиолдолд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр н‎эг хавтгай дөрвөлжин километр тутамд найман америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна.

36.4.Ашиглалтын хугацаанд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь н‎эг хавтгай дөрвөлжин километр тутамд 100 америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна.

36.5.Ашиглалтын хугацааг сунгасан тохиолдолд гэрээт талбайн жилийн төлбөр н‎эг хавтгай дөрвөлжин километр тутамд 200 америк доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна.

36.6.Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай хамаарах сум, дүүргийн, 20 хувийг аймаг, нийслэлийн, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна.

36.7.Тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухайн жил эхэлснээс хойш 30 хоногийн дотор  төлнө.

36.8.Тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 36.7-д заасан хугацаанд төлөөгүй бол энэ хуулийн 36.2-36.5-д заасан төлбөрийн гуравны нэгтэй тэнцэх торгуулийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нэмж тооцон төлнө

НАЙМДУГААР БҮЛЭГ.

ЗАРДАЛ, ӨРТӨГ НӨХӨЛТ, БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААЛТ

37 дугаар зүйл.

Нөөц ашигласны төлбөр, түүнийг хуваарилах

37.1.Газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь хүргэлтийн цэг дээр хэмжсэн түүхий тос, байгалийн хийн 5-15 хувь байна.

37.2.Уламжлалт бус газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь 5-10 хувь байна.

37.3.Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.

37.4.Засгийн газарт ногдох түүхий тосныжил бүрийн борлуулалтын орлогын гурван хувийг Газрын тосны салбарыг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ.

38 дугаар зүйл..

Өртөг нөхөлт

38.1.Засгийн газар гэрээлэгчийн өртөг нөхөх хуримтлагдсан зардалд нь хүү төлөхгүй.

38.2.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шааpдагдах бүх заpдлыг гэpээлэгч хаpиуцна.

38.3.Энэ хуулийн 4.27-д заасан зардлыг төрийн аудитын байгууллагаар баталгаажуулж, өртөгт тооцох тосны гэрээгээр тогтоосон хэмжээнд багтаан нөхнө.

38.4.Тухайн жилд олборлосон нийт газрын тосноос нөөц ашигласны төлбөрт ногдох тосыг хасаад үлдэх тосноос гэрээлэгч нь энэ хуулийн 38.3-т заасан зардлыг 40  хүртэл хувиар нөхөж авна.

38.5.Ашиглалтын хугацаа дуусах үед өртөг нөхөгдөх зардлаас нөхөгдөөгүй үлдсэн хэсгийг гэрээлэгчид олгохгүй.

38.6.Хайгуулын үеийн олборлолтын туршилтын зардал нь хайгуулын ажлын зардалд хамаарна.

38.7.Өртөг нөхөгдөх зардалд энэ хуулийн 36.2-36.5, 37.1, 37.2, 40.1-40.8-д заасан төлбөр хамаарахгүй

38.8.Гэрээлэгчийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардал санхүүгийн баримтаар нотлогдоогүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй.

39 дүгээр зүйл..

Бүтээгдэхүүн хуваалт

39.1. Ашигт газрын тосыг Засгийн газар, гэрээлэгчтэй хайгуул, ашиглалтын гэрээний дагуу хуваана.

39.2.Ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хэмжээг хоногт олборлох газрын тосны хэмжээтэй уялдуулан хайгуул, ашиглалтын гэрээнд тодорхойлон заана. 

40 дүгээр зүйл..

Бусад төлбөр, урамшуулал, үйлчилгээний хөлс

40.1.Гэрээнд гарын үсэг зурсны, олборлолт эхэлсний, олборлолт нэмэгдүүлсний, сургалтын урамшууллыг энэ хуулийн 14.3-т заасан сонгон шалгаруулалтад захиалагчаас санал болгосон хувь, хэмжээгээр гэрээнд тусгана.

40.2.Гэрээлэгч нь сургалтын болон орон нутаг хөгжүүлэх урамшуулал, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгээс  бусад төлбөрийг улсын төсөвт шилжүүлнэ.

40.3.Сургалтын урамшуулал болон төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгийг төрийн захиргааны байгууллагад шилжүүлнэ.

40.4.Орон нутаг хөгжүүлэх урамшууллыг орон нутгийг хөгжүүлэх санд төлнө.

40.5.Хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс 20000 америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг төрийн захиргааны байгууллагын дансанд төвлөрүүлнэ.

40.6.Гэрээлэгч хайгуулын талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд 100000 америк доллар, ашиглалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд 250000 америк доллартай тус тус тэнцэх хэмжээний төгрөгийг улсын төсөвт төлнө.

40.7.Гэрээлэгч гэрээний эрх, үүргээ шилжүүлэхдээ хайгуулын талбайд нээлт тогтоогдохоос өмнө 20000 америк доллар, нээлт тогтоогдсоны дараа 50000 америк доллартай тус тус тэнцэх хэмжээний төгрөгийг улсын төсөвт төлнө.

40.8.Ашиглалтын үед гэрээний эрх, үүргээ шилжүүлбэл 100000 америк  доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг улсын төсөвт төлнө.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.

МЭДЭЭ ТАЙЛАН, ХЯНАЛТ ШАЛГАЛТ

41 дүгээр зүйл.

Газрын тостой холбогдсон анхдагч мэдээ материал, үр дүнгийн тайлан

41.1.Гэрээлэгч хайгуул, ашиглалтын ажлын үр дүнгийн тайлан, анхдагч мэдээ материалыг тухайн хуанлийн жил дууссанаас хойш 90 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.

41.2.Гэрээлэгч судалгаа, боловсруулалт, тайлал, лабораторийн туршилт, шинжилгээ хийх зорилгоор чулуун дээж, газрын тос, хий, шингэн болон анхдагч мэдээ материалыг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ.

41.3.Гэрээлэгч Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн газрын тос, хий, шингэн, чулуун дээжний шинжилгээний үр дүн болон чулуун дээж,  анхдагч  мэдээ материалыг тухайн жилийн ажил дууссанаас хойш 90 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.

42 дугаар зүйл..

Санхүүгийнмэдээтайлангаргах

42.1.Гэрээлэгч нь тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшуулал, үйлчилгээний хөлсний хэмжээг дараа оны нэг дүгээр улиралд багтаан холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

42.2.Гэрээлэгч нь тусгай зөвшөөрөл /гэрээт/-тэй талбайд хийгдэж байгаа  газрын тостой холбоотой бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн[1] дагуу нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнана.


[1]              Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 01дугаарт

 

43 дугаар зүйл..

Санхүүгийн хяналт шалгалт, баталгаажуулалт

43.1.Төрийн аудитын байгууллага холбогдох байгууллагуудтай хамтран гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тайланд хоёр жил тутамд  хяналт шалгалт хийнэ.

43.2.Шалгалтаар гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтыг хянан баталгаажуулна.

43.3.Төрийн аудитын байгууллага хараат бус мэргэжлийн хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгон шалгаруулж энэ хуулийн 43.1-д заасан санхүүгийн хяналт шалгалтын ажлыг гүйцэтгүүлж болно.\

43.4.Гэрээлэгч хяналт шалгалтын ажилд шаардагдах мэдээ, мэдээлэл, тайлан материалыг бүрэн гаргаж өгнө.

АРАВДУГААР БҮЛЭГ.

БУСАД ЗҮЙЛ

44 дүгээр зүйл.

Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх

44.1.Гэрээлэгч нь хайгуул, ашиглалтын явцад худаг, өвөлжөө, намаржаа, хаваржаа, хувийн болон нийтийн зориулалттай орон байр, бусад барилга байгууламж, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулсан бол хохирлыг нь  бүрэн хэмжээгээр нөхөн төлнө.

44.2.Гэрээлэгч энэ хуулийн 44.1-д заасан барилга байгууламж, эд хөрөнгийг шилжүүлэн байрлуулахтай холбоотой зардлыг бүрэн хариуцна.

44.3.Энэ хуулийн 44.1-д заасан эд хөрөнгийн хариуцлагыг гэрээлэгч биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн[1] дагуу хариуцлага хүлээнэ.


[1]                Иргэний хууль, ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн

45 дугаар зүйл..

Даатгал

45.1.Гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагаа, эд хөрөнгө, ашиг сонирхлоо Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын даатгалын эрх бүхий компаниар даатгуулж болно.

45.2.Монгол Улсын даатгалын эрх бүхий компани нь энэ хуулийн 45.1-д заасан даатгалыг хийхээс татгалзсан тохиолдолд гадаад орны даатгалын хуулийн этгээдээр даатгуулж болно.

46 дугаар зүйл.

Бусад ашигт малтмал илрэх, талбай давхцах 

46.1.Хайгуулын явцад байгалийн хийн агууламж илэрсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагад ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ. Тухайн гэрээлэгчтэй байгалийн хийн талаар тусад нь гэрээ байгуулж болно.

46.2.Гэрээлэгч нь хайгуул, ашиглалтын хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосноос өөр ашигт малтмал илрүүлбэл төрийн захиргааны байгууллагад 15 хоногийн дотор мэдэгдэх бөгөөд уг ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.

46.3.Газрын тос, уламжлалт бус газрын тосны болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын  үйл ажиллагаа нь давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид  харилцан гэрээ байгуулж, бие биенийхээ үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллана.

46.4.Энэ хуулийн 46.3-т зааснаар ажиллах боломжгүй бол уг асуудлыг энэ хуулийн 7.1.10-д заасны дагуу шийдвэрлэнэ.

46.5.Засгийн газар энэ хуулийн 46.4-т зааснаар шийдвэрлэхдээ аль нэг талын үйл ажиллагааг бүрэн зогсооход хүрвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул, ашиглалтын үед гарсан бүх зардлыг тусгай зөвшөөрөл авсан тал нь нөхөн төлнө.

47 дугаар зүйл..

Маргаан хянан шийдвэрлэх

47.1.Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад үүсэх эд хөрөнгийн болон бусад маргааныг төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч эв зүйгээр шийдвэрлэж чадаагүй тохиолдолд гомдлоо шүүхэд гаргаж болно.

48 дугаар зүйл..

Хариуцлага хүлээлгэх4

8.1.Газрын тосны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд дараах захиргааны шийтгэл ногдуулна:

48.1.1.тусгай зөвшөөрөлгүй этгээд эрлийн ажил хийсэн бол хууль бусаар цуглуулсан судалгааны материал, холбогдох эд зүйлийг хурааж иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин, хуулийн этгээдийг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

48.1.2.тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын тосны хайгуул хийсэн, олборлосон бол хууль бусаар олсон орлого, олборлосон тосыг хурааж тухайн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгох;

48.1.3.хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон буюу хязгаарласан газар нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан бол олсон орлогыг хурааж, тухайн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

48.1.4.гэрээлэгч хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх үүргээ биелүүлээгүй бол тухайн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

48.1.5.эрэл, хайгуул, ашиглалтын ажлын тайлан, холбогдох баримт, бичгийн хувийг энэ хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн бол тухайн тайлан, баримт, бичгийг гаргуулан авч, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин, хуулийн этгээдийг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөрторгох;

48.1.6.хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолтын туршилтын хугацаанаас хэтрүүлж олборлолт явуулсан бол олсон орлогыг хурааж, тухайн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох

48.1.7.тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдээ, тайлан, төлөвлөгөөг энэ хууль, журам, гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол тухайн тайлангийн хугацаанд олсон орлогын 20 хувиар торгох;

48.1.8.тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон газрын тосны хэмжээг нуун дарагдуулсан, хөрөнгө оруулалтын зардлыг зохиомлоор өсгөсөн, энэхүү зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж, борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан буюу бууруулахыг завдсан бололборлосон газрын тосны хэмжээ болон үнийн зөрүүг тооцож улсын орлогод нөхөн төлүүлж, тухайн хугацаанд олсон орлогын 50 хувиар торгох;

48.1.9.ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоодын боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах үүргээ биелүүлээгүй буюу биелүүлэхээс санаатай зайлсхийсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400-450 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

48.1.10.тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуул, олборлолтын ажиллагааг энэ хуульд заасны дагуу Монгол Улсын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх үүргээ биелүүлээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250-300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

48.1.11.хайгуулын ажлын дээж, сорьц, чулуун дээж болон анхдагч  материалыг үрэгдүүлсэн, устгасан болтэдгээрийг нөхөн бүрдүүлж, тухайн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

48.1.12.тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуулын ажлын анхдагч болон үр дүнгийн тайлан, холбогдох материалыг гуравдагч этгээдэд дамжуулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

48.1.13.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль тогтоомжоор олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд  саад учруулсан бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

48.1.14.тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан журмын дагуу талбайн хилийн шав тэмдэг тавиагүй, шав тэмдгийг шилжүүлэн байрлуулаагүй болнэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

48.1.15.тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаандаа зөвшөөрөлгүйгээр  химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн, эсхүл хуулиар хориглосон химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн, химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ тогтоосон технологийн горим, дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй бол учирсан хохирол болон хохирлыг арилгахад гарсан зардлыг нөхөн төлүүлж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250-300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

48.1.16.гэрээлэгч нь энэ хуулийн 21.5, 27.7, 27.8-д заасан хугацаанд хөтөлбөр, төсвөө батлуулаагүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

48.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан нэг зөрчлийг давтан гаргасан эсхүл энэ хуульд заасан зөрчилд өмнө нь хоёр удаа захиргааны хариуцлага хүлээсэн боловч дахин зөрчил гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцалж тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, түүний гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, түүнтэй адилтгах байгууллагын гишүүдийн үүсгэн байгуулсан буюу хувь нийлүүлсэн хуулийн этгээдэдтусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш таван жилийн хугацаанд дахин хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгохгүй.

48.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан зөрчил гаргаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шүүхийн шийдвэр гарсан бол тусгай зөвшөөрлийг цуцалж учирсан хохирлыг нөхөн төлүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, түүний гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, түүнтэй адилтгах байгууллагын гишүүдийн үүсгэн байгуулсан буюу хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш таван жилийн хугацаанд дахин хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгохгүй.

48.4.Гэрээнд заасан хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200-300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага авна.

48.5.Гэрээлэгч нь энэ хуулийн 15.2.20-д заасныг зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага авна.

49 дүгээр зүйл..

Хууль хүчин төгөлдөр  болох

49.1.Энэ хуулийг 20 ... оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөн