Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

Нэмэлт өөрчлөлт (1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох)
Өргөн барьсан: 2014-01-24

Хэлэлцэж эхлээгүй

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

хуульд нэмэлт оруулах тухай 

 

1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 19.11, 19.12 дахь хэсэг нэмсүгэй:

            1/19 дүгээр зүйлийн 19.11 дэх хэсэг:

            “19.11. Аймгийн төв нь нийслэл /Улаанбаатар/ хотоос 600 км-ээс хол байршилтай аймагт байнгын үйл ажиллагаа явуулан  3-аас доошгүй ажлын байр бий болгож / нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.3-т заасан татварт ногдох орлогын албан татварыг 600 км-ээс хол алслагдсан аймагт бол 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймагт бол 90 хувиар хөнгөлнө.

2/19 дүгээр зүйлийн 19.12 дахь хэсэг:

            “19.12 Дор дурдсан үйл ажиллагаа явуулж буйалбан татвар төлөгч энэ хуулийн 19.11 дэх заалтадхамаарахгүй:

                        19.12.1. ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах;

                        19.12.2. согтууруулах ундаа борлуулах, импортлох;

                        19.12.3. тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох;

19.12.4. газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, автобензин, дизелийн түлш импортлох, борлуулах;

                        19.12.5. үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх;

                        19.12.6. эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх;

                        19.12.7.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх;

                        19.12.8.автозам, замын байгууламжийг барих, засварлах;

                        19.12.9. Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.   

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН

ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд дараах агуулгатай 17.2.10 дахь заалт нэмсүгэй

1/ 17 дугаар зүйлийн 17.2.10 дахь заалт:

“17.2.10. уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогод 1 хувиар.”

2 дугаар зүйл..

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн "Энэ хуулийн..." гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн..." гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл..

Энэ хуулийг 2015  оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.