Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

Тогтоолын төсөл
Өргөн барьсан: 2015-10-23

Хэлэлцэж эхлээгүй

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 

            Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн, Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.4-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор, ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах, түүх соёлын үнэт өв, археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын орчмын газар нутгийг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур сумын нутагт орших Ноён уулын орчмын газар нутгийг дурсгалт газрын ангилалаар тус тус улсын тусгай хамгаалалтад авсугай.

2. Байгалийн нөөц болон дурсгалт газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авч буй газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай. 

Гарын үсэг