Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хууль

Нэмэлт өөрчлөлт
Өргөн барьсан: 2013-09-02

Хэлэлцэж байгаа 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

ТӨСВИЙН АЛБАНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт ньТөсвийн албаны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, Төсвийн албанаас төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэлд судалгаа, шинжилгээ хийх, түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл..

Төсвийн албаныэрх зүйн байдлын тухайхууль тогтоомж

2.1.Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль[1], Төсвийн хууль[2], Төсвийн тогтвортой байдлын тухай хууль[3], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

[1]           Монгол Улсын Yндсэн хууль-Төрийн мэдээлэл эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2]           Төсвийн хууль-Төрийн мэдээлэл эмхтгэлийн 2012 оны 3дугаарт нийтлэгдсэн.

[3]          Төсвийн тогтвортой байдлын тухай хууль-”Төрийн мэдээлэл эмхтгэлийн 2010 оны 30дугаарт нийтлэгдсэн.

ХОЁРДУГААР БҮЛЭГ .

Төсвийн алба, түүний бүрэн эрх, бусад байгууллагатай харилцах

З дугаар зүйл.

Төсвийн алба

3.1.Төсвийн алба /цаашид “Алба” гэх/ нь улсын төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, түүнтэй холбоотой бусад асуудлаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гарган Улсын Их Хурлын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн.

3.2.Албаны дүрмийг Улсын Их Хурал батална.

3.3.Алба нь эрхлэх асуудлынхаа онцлогийг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болох бөгөөд тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

4 дүгээр зүйл..

Албаны үйл ажиллагааны зарчим

4.1.Алба үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, төсвийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгоно.

5 дугаар зүйл..

Албаны бүрэн эрх

5.1.Алба дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.улсын төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэлд судалгаа, шинжилгээ хийж,  зөвлөмж гаргах;

5.1.2.төсвөөс санхүүждэг, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, түүний үр дүнд судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт зөвлөмж гаргах;            

5.1.3.Засгийн газрын тусгай зориулалтын сан, төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө болон олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага, иргэдээс Монгол Улсын Засгийн газар, төсвийн байгууллагад олгосон зээл, тусламж, хандивын ашиглалт, зарцуулалт, үр дүнд судалгаа, шинжилгээхийж, зөвлөмж гаргах;

5.1.4.улсын төсвийн хөрөнгө оруулалт, түүний үр дүнд судалгаа, шинжилгээхийж, зөвлөмж гаргах

5.1.5.Засгийн газрын жилийн эцсийн санхүүгийн тайланд судалгаа, шинжилгээ хийх;

5.1.6.шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;

5.1.7.улсын төсвийн төслийн  орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал боловсруулж, Улсын Их Хуралд  танилцуулах;

5.1.8.эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий улсын томоохон хөтөлбөр, арга хэмжээний дунд болон урт хугацааны санхүүгийн шаардлагад шинжилгээ хийх;

5.1.9.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн улсын төсөвт үзүүлэх санхүүгийн нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;

5.1.10.Байнгын хороо болон Улсын Их Хурлын гишүүдийн хүсэлтийндагуу өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар судалгаа, шинжилгээ хийх.

5.1.11. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

6 дугаар зүйл..

Алба Улсын Их Хуралтай харилцах

6.1.Алба Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүнийг энэ хуульд заасан судалгаа, шинжилгээний дүгнэлт, зөвлөмж, холбогдох бусад мэдээллээр хангана.

6.2.Алба санхүүгийн болон үйл ажиллагааныхаа талаар жил тутам Улсын Их Хуралд тайлагнана.

6.3.Албаны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд Улсын Их Хурал зохих бүтцээрээ дамжуулан хяналт тавина.

7 дугаар зүйл..

Алба бусад байгууллагуудтай харилцах

7.1.Алба төсвийнталаар энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусад байгууллагатай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг /цаашид “санамж бичиг” гэх/ үйлдэх эрхтэй.

7.2.Албаны дарга болон албан тушаалтнууд бусад байгууллагуудаас шаардлагатай бичиг баримт, мэдээллийг цаг тухай бүрт нь авч байх эрхтэй.

7.3.Баримт бичиг, мэдээлэл авах хүсэлтийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан онцгой шалтгаанаас бусад тохиолдолд саадгүйгээр гаргаж өгөх үүрэгтэй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Албаны бүтэц, зохион байгуулалт, удирдлага

8 дугаар зүйл.

Албаны бүтэц, зохион байгуулалт

8.1.Албаны бүтэц, зохион байгуулалт, орон тооны хязгаарыг Улсын Их Хурал батална.

8.2.Албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан төрийн захиргааны албан хаагчид хамаарна.

8.3.Эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий орон тооны бус Зөвлөлийг Албаны даргын дэргэд ажиллуулж болно.

9 дүгээр зүйл..

Албаны даргыг томилох, чөлөөлөх, огцруулах

9.1.Албаны даргыг Төсвийн Байнгын хорооны санал болгосноор Улсын Их Хурал 5 жилийн хугацаатай томилно.

9.2.Албаны дарга нь эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын иргэн байна

9.3.Албаны даргад нэр дэвшигчийг Улсын Их Хурал томилоогүй бол энэ хуулийн 9.2-тзаасан эрх бүхий этгээд ажлын 14 хоногийн дотор өөр хүний нэр  дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд оруулна

9.4.Улсын Их Хурал дараах үндэслэлээр Албаныдаргыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө

9.4.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

9.4.2.эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

9.4.3. үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсэж,  өөрөө өргөдөл гаргасан.

9.5.Энэ хуулийн 10.4-т заасан үндэслэлээр Албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх тухай саналыг түүнийг томилоход нэр дэвшүүлсэн этгээд Улсын Их Хуралд оруулна.

9.6.Албаныдаргыг  дараах үндэслэлээр огцруулна:

9.6.1.үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, эсхүл үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчсөн;

9.6.2.гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон.

9.7.Улсын Их Хурал энэ хуулийн 10.6-д заасан тохиолдолд Төсвийн байнгын хорооны саналыг үндэслэн Албаны даргыг огцруулна.

10 дугаар зүйл..

Албаны даргын бүрэн эрх

10.1.Албаны дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.Албыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх

10.1.2.Албаны бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд Албаны байр суурийг илэрхийлэх;

10.1.3.Албаны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх;

10.1.4.Албаны албан тушаалтны ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

10.1.5.шаардлагатай гэж үзвэлхөндлөнгийн шинжээч, мэргэжилтнийг судалгаа, шинжилгээний үйл ажиллагаанд татан оролцуулах;

10.1.6.энэ хуулийн 9.3-т заасан Зөвлөлийн ажиллах журмыг батлах

10.1.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

Бусад

 11дүгээр зүйл.

Албаны санхүүжилт

11.1.Алба дараах эх үүсвэрээс санхүүжнэ:

11.1.1.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө

11.1.2.хуульд заасан үйл ажиллагаа явуулснаас олсон бусад орлого.

12 дугаар зүйл. .

Нягтлан бодох бүртгэл, аудит

12.1.Алба нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах бөгөөд жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулна.