Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хууль

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2014-03-25

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл..

Төрийн аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийг шинээр батлан,дагаж мөрдөх хүртэл дараах үйл ажиллагаа явуулахыг холбогдох этгээдэд хориглосугай:

1.1.Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийг шинээрүүсгэн байгуулах,өөрчлөн байгуулах хэлбэрээр нэмж бий болгох, эдгээрийг байгуулах зорилгоор хувьцаа худалдан авах, өрийг хувьцаагаар солих

1.2.Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани дахь төрийн төлөөллийг хэрэгжүүлж буй этгээд охин болон хараат компани, бие даасан нэгж, хуулийн этгээд байгуулах тухай санал гаргах, ийм саналыг дэмжих.

2 дугаар зүйл..

Энэ хууль дор дурдсан тохиолдолд хамаарахгүй

2.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, улс орны хөгжлийн зорилтыг хангахад нөлөөлөхүйц хувь нэмэр оруулах бололцоо бүхий, хувийн хэвшил бие даан эрхлэхэд санхүүгийн үр ашиггүй аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхээр Улсын Их Хурал хэлэлцэж баталсан төслийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани байгуулах;

2.2.Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн хэлбэрийг өөрчлөх, өөр хооронд нь нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах.

3 дугаар зүйл..

Энэ хуулийн 2.1-т заасан компанийг байгуулахад хамтран хөрөнгө оруулагчаас зээл авах болон бусад аливаа хэлбэрээр үр ашиг өгөх бололцоог нь хязгаарласан, хойшлуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

4 дүгээр зүйл..

Энэ хуулийг 2014 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.