Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай

Бие даасан хууль (Эдийн засгийн өршөөл)
Өргөн барьсан: 2014-06-09

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт ньзарим этгээдийг ял, шийтгэлээс нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл..

Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж

2.1.Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон энэ хуулиас бүрдэнэ.

3 дугаар зүйл..

Хуулийн үйлчлэх хугацаа, хамаарах этгээд

3.1.2015 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 24.00 цагаас өмнө Эрүүгийн хуулийн 158, 1581, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль хамаарна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

                      Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээ

4 дүгээр зүйл.

Ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх

4.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө Эрүүгийн хуулийн 158, 1581, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн ялтны оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.

4.2.Энэ хуулийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдэж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн ялтны оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.

4.3.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж, захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийн биелүүлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн хувь хэмжээг өршөөн хэлтрүүлнэ.

5 дугаар зүйл..

Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох

5.1.Эрүүгийн хуулийн 158, 1581, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийн дор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно:

5.1.1.энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж суллагдсан этгээдийн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа;

5.1.2.хорих ял нь тэнсэгдсэн этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа;

5.1.3.хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа;

5.1.4.жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацаа;

5.1.5.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан захиргааны шийтгэлгүйд тооцох хугацаанаас үлдсэн хугацаа.

6 дугаар зүйл.

Эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгох

6.1.Энэ хуулийн З дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тухайн хүн гэм буруугаа хүлээсэн нөхцөлд  хэрэгсэхгүй болгоно.

6.2.Хянан шийдвэрлэх шатанд байгаа энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгоно.

6.3нэ хуулийн З дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө мөн зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, захиргааны зөрчилгаргасан нь энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд шинээр илэрвэл тухайн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх, тухайн зөрчлийг хянан шалгахаас татгалзана.

7 дугаар зүйл..

Хохирол нөхөн төлөх

7.1.Энэ хуулийн 4.1, 4.2, 6.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлсэн, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, 6.3-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Өршөөлд үл хамааруулах

8 дугаар зүйл.

Өршөөлд үл хамааруулах

8.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө Эрүүгийн хуулийн 158, 1581, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн дор дурдсан этгээдийг энэ хуульд заасан өршөөлд үл хамааруулна:

8.1.1.онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон;

8.1.2.урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэж гурав ба түүнээс дээш удаа ял шийтгүүлсэн;

8.1.3.урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэн, хорих ял эдэлж суллагдсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг санаатай үйлдэж, хорих ял шийтгүүлсэн;

8.1.4.Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21, 1996 оны 8 дугаар сарын 22, 2000 оны 7 дугаар сарын 7, 2006 оны 6 дугаар сарын 23, 2008 оны 2 дугаар сарын 6, 2009 оны 7 дугаар сарын 9ий  өдрийн хуулиар өршөөлд хамрагдсан боловч дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн;

8.1.5.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

    Хууль хүчин төгөлдөр болох

9 дүгээр зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

9.1.Энэ хуулийг 2015 оны ..сарын ..-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

9.2.Хорих болон баривчлах ял эдэлж байгаа ялтанд энэ хуулиар өршөөл үзүүлэх ажлыг 2015...дугаар сарын...-ны дотор багтаан гүйцэтгэнэ.