Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай

Шинэчилсэн найруулга
Өргөн барьсан: 0000-00-00

Буцаасан, хүчингүй болсон 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГ.ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ

Орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшүүлдэг байдлыг өөрчилж, иргэдээс нэр дэвшдэг болгохыг Та дэмжиж байна уу

Одоогийн хуулийн заалт. (Монгол улсын хууль орон нутгийн хурлын сонгуулийн тухай) 7.7.1 Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн нам буюу намуудын эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/ орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй.

Д.Эрдэнэ Төв аймгийн Бүрэн сумын Засаг дарга

1. Орон нутгийн сонгуульд монгол орны онцлогийн хувьд хэлэхэд намаас нэр дэвших нь буруу. Ялангуяа сумын засаг даргыг намаас биш тухайн сумын ард иргэдийн дундаас сонгох шаардлагатай. Сумын хүн ам бага учраас голцуу хамаатан садангаас сонгогдох магадлал өндөр байдаг. Орон нутагт сонгуулийн хуулийг явуулахдаа нэг тойрог болгох хэрэгтэй гэсэн санал байна.

2014.12.05

Дэмжсэн ( 9 )

Дэмжихгүй ( 6 )

Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч

Энэ хуулийн заалтын хувьд Аймаг, нийслэл, дүүргийн хувьд тохирч болно. Харин Баг, хорооны хувьд оршин суугч иргэдээсээ удирдах удирдлагаа сонгоход нам эвсэлийн оролцоогүй болгох нь чухал. Ямарч тохиолдолд яаж ийгээд л баг хорооны хуралд нам хутгалддагаас болж иргэд тухайн сонгуульд талцал үүсч маргаан дэгдээдэг. Сумын хувьд онцлог. Хүн ам нягтшил бага, тоо нь Улаанбаатар хотын 1 дүүргийн 1 хорооны тоотой тэнцэх , тэнцэхгүйтэй л байдаг.

2014.12.08

Дэмжсэн ( 5 )

Дэмжихгүй ( 1 )

Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч

Иймээс сум, баг, хорооны удирлагыг сонгоход тухайн оршин суугч иргэдээсээ сонгууль явуулж , сонгогдсон хүндээ бүрэн итгэл үзүүлж ажиллуулах үүргийг иргэд хүлээх ёстой гэж үздэг.

2014.12.08

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 1 )

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Аймаг Нийслэл Сум дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчийг намаас дэвшүүлдэг хэлбэр нь хэвээр хадгалагдахыг дэмжиж байна. Харин Баг Хороонд улс төржилтийг багасгаж аль болох тухайн орон нутгийн нэр хүндтэй ажиллах чадвартай хүсэлтэй иргэдээс нэр дэвшүүлэх нь зүгээр гэж бодож байна

2014.12.09

Дэмжсэн ( 11 )

Дэмжихгүй ( 1 )

Л.Бямбадорж СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 9-р хорооны Засаг дарга

Oron nutgiin bolon busad shatni songuulid oroltsoj bgaa nuhtsul bolomjiig tegsh hangah uudnees jagsaalt gedeg zuiliig bhgui bolgoh heregtei bie daagchid medeej jagsaaltaar oroh bolomjgui namin nereer heden hun bainga songogdoh bolomjig hangasan jagsaalt gedeg zuiliig bhgui bolgoj songuuliin shudraga ursulduuniig bii bolgoj buh ner devshigchiig toirogt ursulddug bolgoh heregtei

2014.12.10

Дэмжсэн ( 4 )

Дэмжихгүй ( 1 )

Д.Эрдэнэбат СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч

Аймаг Нийслэл Сум дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчийг намаас дэвшүүлдэг хэлбэр нь хэвээр хадгалагдах нь зөв боловч иргэн хүн дангаар нэр дэвших сонгогдох эрх бололцоог хуулийн дагуу нөхцөл бололцоогоор хангаж өгөх нь шударга юм.

2014.12.10

Дэмжсэн ( 6 )

Дэмжихгүй ( 0 )

П.Алтантөгс СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Хурлын даргын зөвлөх.

Орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлж сонгогдох нь буруу. Аймаг сум баг хороо гэх мэт нутаг дэвсгэрийн бага нэгжүүдэд намчирхсан үзэл суртал шаардлагагүй.

2014.12.10

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 1 )

Д.Батболд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ИТХ-ын дарга

Хөдөө орон нутагт намаас биш иргэдээс нэр дэвших зөв. Яагаад гэвэл хэт улс төржөөд орон нутгийн хөгжилд саад учруулдаг, удаашруулдаг. Боловсон хүчний бодлого алдагдаад чадвартай боловсон хүчний намаар талцан халдаг сольдог. Хамаатан садангаараа сонгогддог.

2014.12.10

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Нэргүй БЗД-ийн Иргэдийн төлөөлөгч, Хуулийн зөвлөх

Сайн байцгаана уу. Саналаа бичье. Үзэл бодлоо хуваалцаарай. Миний бодлоор Тойргоос нэр дэвшиж гарсан төлөөлөгч зөвхөн тойргийн асуудлаа ярих, шийдвэрлүүлэх гэж улайрсан менежер болж хувирдаг тул 100 хувь жагсаалтаар сонгогддог байвал илүү тохиромжтой санагддаг. Дүүргийн төлөөлөгч дүүрэгт тулгамдаж буй хамгийн чухал асуудлыг шийдвэрлэх гэж бодлого ярих ёстой байтал тойргийнхоо асуудлыг л ярьж явцуураад өөрийнх нь тойргоос илүү хүнд байгаа тойргийн асуудлыг тоохгүй орхигдуулдагаас болж гэр хорооллын иргэдийн амьдралын чанарыг улам доройтуулсаар байна.

2014.12.11

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 1 )

А.Мишигдорж БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хурлын хорооны дарга.

Орон нутгийн сонгуулийн хувьд хороо болгоноос болон жагсаалтаар тухайн орон нутгийн хүн амаас шалтгаалж Улаанбаатар хотын хувьд олон тооны ИТХ -ын төлөөлөгчид монгогддог. Тухайлбал Баянзүрх дүүрэгт 41 ИТХ-ын төлөөлөгч сонгуулийн холимог системээр сонгогдсон. Энэ нь миний хувьд буруу гэж бодож байна. Жишээ нь Баянзүрх дүүрэгт 7 эсвэл 9 төлөөлөгч сонгогдоход л хангалттай. Энэ 7 нь тухайн орон нутгийнхаа эрх хэмжээний хувьд бүхий л асуудлыг шийдвэрлэдэг байнгын ажиллагаатай 7 (9) ИТХ"ын төлөөлөгч байвал дүүргийн иргэдийн ахуй амьдрал, амьдрах нөхцөл болон бусад асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой субьектууд болж хувирна. Бие дааж дэвших, намаас нэр дэвших нь чухал биш 7 (9) суудлын төлөө нэр дэвшиж буй нэр дэвшигчдийг дүүргийн иргэд өөрсдөө сонгох болно. ИТХ -ын төлөөлөгч нарт өгдөг урамшууллыг энэхүү 7 (9) сонгогдсон төлөөлөгч нарт хувиарлан өгч байнгын ажиллагаатай болгож болно. Өөрөөр хэлбэл ИТХ-д хувиарлагдаж буй төсвөөс нэг ч төгрөг илүү гарахгүй гэсэн үг. Үр дүн нь ажил илүү цэгцтэй, зохион байгуулалттай, эзэнтэй улмаар хариуцлагатай болно.

2014.12.11

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Т.Төрмөнх СХД-ийн ИТХ-төлөөлөгч, АН УТА

Аймаг Нийслэл Сум дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчийг намаас дэвшүүлдэг хэлбэр нь хэвээр хадгалагдах нь зөв. Учир нь иргэдээс нэр дэвшүүлэх хэлбэр нь хортой ах дүү хамаатан садан тухайн орон нутагт олонтой мөн (бусад зүйл) нэр дэвшигч ноёрхох магдлал маш өндөр

2014.12.16

Дэмжсэн ( 5 )

Дэмжихгүй ( 0 )

Э.Чулуунгэрэл Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын дарга

хөдөө орон нутагт намаас биш ард иргэдээс сонгодог болгох нь зөв. хэт их улс төржилтөөс болж олон арван чадварлаг залуучууд ажилгүй болж байна. тиймээс зөв цагт зөв газар улс төрөө хиймээр байна.

2014.12.16

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын Гишүүн

Сайн байна уу. Орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар бидний саналыг авч буйд баяртай байна. Одоо мөрдөж буй аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн хуулийн тогтолцоо нь холимог системийг хэрэглэж байна. Нийт төлөөлөгчдийн гуравны хоёр нь улс төрийн намаас нэр дэвшээд иргэдээс сонгогдаж байгаа бол гуравны нэг нь улс төрийн намын квотод ороод төлөөлөгчөөр сонгогдож байгаа. Цаашдын өөрчлөлтийн тухайд: 1. Улс төрийн намын спискээр сонгогддогийг бүр мөсөн болих 2. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг тодорхой тооны иргэдийн дэмжлэг авсан нэр дэвшигч өрсөлддөг болгох. 3. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг улс төрийн намаас нэр дэвшээд сонгогддог болох 4. Дээрхи өөрчлөлт хийгдсэн тохиолдод сумын Засаг даргыг сумын иргэдээс сонгодог болгох

2014.12.16

Дэмжсэн ( 4 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Галсандондог Ховд аймгийн Монгол ардын намын хорооны дарга

Орон нутгийн сонгуульд Сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид улс төрийн нам, эвслээс гадна иргэд, төрийн бус байгууллагууд нэр дэвшүүлж болно.

2014.12.18

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Галсандондог Ховд аймгийн Монгол ардын намын хорооны дарга

"Орон нутгийн сонгууль болон нөхөн сонгуулийн нэрсийн жагсаалтаас Оюутнууд болон 30-аас дээш хоногоор ажлаар явсан иргэдийг хасаж, тухайн очсон газарт нь бүртгэнэ" гэж тусгах.

2014.12.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Орон нутагтаа салбартай, салбарын хувьд гишүүнчлэлийн тоо, үйл ажиллагаа явуулсан байдал, цар хүрээ зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж улс төрийн намуудаас нэр дэвшүүлэх нь зөв. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, гишүүд байхгүй шахуу улс төрийн хүчин ирээд сумын хэдэн хүн үймүүлээд гишүүн болгоод нэр дэвшүүлдэг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Үүнд орон нутгийн намын байгууллагын бүртгэлийн асуудлыг тусгай шалгуур үзүүлэлтээр хангах, мэдээллийг нээлттэй болгох шаардлагатай.

2014.12.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн

Дэмжихгүй.Орон нутаг эрх мэдлээ хэрэгжүүлдэг байх.Тэр нь намаар дамжиж бүрэлддэг олон улсын жишгээр.

2014.12.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Ц.Мөнхнасан Архангай аймгийн Монгол Ардын намын хорооны дарга

Орон нутгийн биднээс санал авч байгаад баярлалаа. 1 холимог системийг бүр болих хэрэгтэй 2 намаас нэр дэвших нь зөв 3 сумын засаг даргыг ард түмнээс сонгох буруу = квот нэрийн дор бусдаас дэмжлэг авахгүй, амьдрал мэдэхгүй мөнгөөр бусдыг харсан нөхдүүд сонгогдож байгаа = нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын утга алдагдана.

2014.12.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

У.Нүрсэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга

Иргэдээс нэр дэвшүүлэх заалт оруулах саналтай байна.

2014.12.19

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

У.Нүрсэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга

Сумын засаг даргыг сумын иргэдээр сонгуулдаг болгох санал байна. Ард түмний эрх ашгаас дээгүүр нам, төлөөлөгчийн эрх ашиг тавигдах юм.

2014.12.19

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Эрдэнэбат Булган аймгийн ИТХ-ын дарга

аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог, баг, сумдын Засаг дарга нарыг иргэд өөрсдөө сонгодог байх нь зөв.

2014.12.19

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Жалцавжий Говь-Алтай аймагийн ИТХ-ын төлөөлөгч, МАХН-ын хорооны дарга

орон нутгийн сонгуульд 1.Багийн засаг дарга , сумын засаг даргыг улс төрийн намууд нэр дэвшүүлж тухайн баг, сумын иргэд нийтээс 2.Аймаг дүүргийн засаг даргыг ИТХ төлөөлөгчөөс сонгодог байх

2014.12.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орон нутгийг намаас дэмжих нь талцахыг уриалсантай адилхан. Төрөл төрөгсөд хоорондоо улс төржиж болохгүй биз дээ.

2014.12.23

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

З.Батбаяр МАХН-ын Гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга

Монгол улсын Үндсэн хуулийг өөрчлөөгүй тохиолдолд орон нутгийн сонгуулийг намуудаас нэр дэвшүүлэх замаар явуулахаас өөр эрх зүйн гарц байхгүй. Ер нь аливаа хуулийг ингэж дан ганцаар нь салгаж авч ярих нь хуулийн цоорхой болон давхцал үүсэх нөхцөл болдог. Тийм болохоор эхлээд үндсэн хуулиа, дараа нь улс төрийн намын тухай хууль сонгуулийн хуулиа хамтад нь өөрчлөх тухай ярья.

2014.12.24

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Бусад. Асуудалтай холбоотой бусад санал аа бичнэ үү

Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч

Аль ч орны орон нутгийн сонгууль ирцийн хувьд үргэлж хүрдэггүй. Манайд 2012 оны Орон нутгийн сонгууль ч бас ийм л болсон. Иймээс сонгогчийн ирцэнд түр буюу удаан хугацаагаар гадаадад амьдарч ажиллаж буй иргэдийг хассан дүнгээр ирцийн хувийг тооцох, хэрэв дахин сонгууль болох тохиолдолд өмнө санал өгсөн сонгогч дахин өгөхгүй байхаар хуульчилж өгөх

2014.12.08

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Нэргүй БЗД-ийн Иргэдийн төлөөлөгч, Хуулийн зөвлөх

аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг нийслэлийн ИТХ-ын сонгууль шиг УИХ-ын сонгуультай хамт явуулдаг болгомоор байна. Энэ нь 1-т улс орны эдийн засагт хэмнэлттэй, 2-т сонгогчид илүү идэвхтэй оролцож улс орны асуудал илүү олон хүний саналаар шийдвэрлэгдэх сайн талтай.

2014.12.11

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

С.Эрдэнэцэцэг СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 8-р хорооны Засаг дарга.

7.7.1 Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн нам буюу намуудын эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/ орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ заалт нь зөв.

2014.12.11

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын Гишүүн

1. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах 2. Орон нутгийн сонгуулийн бүтцийн байгуулагуудыг тухайн сумын ИТХ байгуулдаг болох

2014.12.16

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

ХОЁР. САНХҮҮЖИЛТ

Улстөрийн намын санхүүжилтийг өнөөгийн тогтолцоог хэрхэн өөрчлөх ёстой вэ?

Одоогийн хуулийн заалт. (Улстөрийн намын тухай хууль)

18.3. . Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно.

Д.Эрдэнэ Төв аймгийн Бүрэн сумын Засаг дарга

УИХ суудалтай намууд улсын төсвөөс санхүүжих хэрэгтэй аймгийг ч мөн адил. Улсын төсвөөс санхүүжихгүй байгаагаас болоод аль нэг компанийн болон намын эрхшээлд ордог. Аль нэг нам Компаниас санхүүгийнхээ зардалыг гаргавал түүний харъяанд орох. Жишээ нь: Намын байранд өрөө түрээслэхэд сөрөг үзэгдэл их гардаг. Байрны эзэн өөрийн санаагаа шургуулах гээд байдаг, үүнээс үүдэж өртэй болох гээд асуудал их гардаг даа.

2014.12.05

Дэмжсэн ( 9 )

Дэмжихгүй ( 1 )

А.Мишигдорж БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хурлын хорооны дарга.

Орон нутгийн сонгуулийн хувьд энэхүү заалтын мөнгөн хэмжээ нь боломжийн санагддаг хувь хүн 1 сая төгрөг тухайн нэр дэвшигчид хандивласнаар тухайн нэр дэвшигч хандив өгсөн хүнээс хамааралтай болохгүй нь ойлгомжтой.

2014.12.11

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн

Намын санхүүжилтын 50%-ийг төрөөс, үлдсэн 50%-ийг иргэд, аж ахуйн нэгжээс санхүүжүүлэх Бүх санхүүжилт төрөөс гарна гэдэг нь нэг талын туйлшрал,шаардагдах хөрөнгийг төр гаргаж чадахгүй

2014.12.18

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Жалцавжий Говь-Алтай аймагийн ИТХ-ын төлөөлөгч, МАХН-ын хорооны дарга

Тухайн намд хандив сайн дураараа хандив өгч болно Мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр, хандивын хэмжээ боломжын

2014.12.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Ё.Баярсайхан Орхон аймгийн МАХН-ын хорооны дарга

Одоогийн энэ заалтан дээр зааж өгсөн хувь хэмжээ нь боломжийн. Харин улс төрийн намуудад төсвөөс бусад эх үүсвэрээр санхүүжихыг хязгаарлах хэрэгтэй.

2014.12.23

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

О.Лхагвацэдэн МАХН-ын нарийн бичгийн дарга

Улс төрийн намын санхүүжилт төсвөөс шийдэх нь зөв хандиваар санхүүждэгээс болж намууд компаны хараат болдог тэдний эрх ашгийн төлөө УИХ-ын гишүүд, ЗГишүүд ч ажилладаг сөрөг талууд бий. Бизнесийг улс төрөөс салгах ёстой.

2014.12.23

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Ш.Дэмчигсүрэн Завхан аймгийн МАХН-ын хорооны дарга

Улс төрийн намууд харилцан адилгүй чадамжтай учраас төрөөс нэгдсэн журмаар санхүүжүүлэх нь зүйтэй. Ингэж байж сурталчилгаанижил тэгш сонгогчдод хүрэх болно.

2014.12.23

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Намыг төрөөс санхүүжүүлдэг нь зөв. Харин хувь хүн, ХХК үүнд их оролцох нь их аюултай.

2014.12.23

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

З.Батбаяр МАХН-ын Гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга

Улс төрийн нам ямар ч хэлбэрээр хандив авахыг, улс төрийн нам өмчтэй байхыг, улс төрийн нам дотоод гадаадад аливаа хувьцаа эзэмшихийг бүрмөсөн хориглож, зөвхөн сонгуульд үзүүлсэн амжилтыг үндэслэн авсан саналын дагуу санхүүжүүлдэг зарчимд шилуих нь зүйтэй.

2014.12.24

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Ш.Чинбат Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын дарга

Санал дэмжиж байна. Гэхдээ бид хуулийн хязгаарлалт хийж өгснөөр ханцуй доторх хандив явах нөхцөлийг бүрдүүлчих вий

2015.04.07

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

хандивийн хэмжээнд хязгаар тавих шаардлага байна уув хамгийн гол тэр хандивийнх нь эх үүсвэрь зөв аргаар олсон уу буруу аргаар олсон мөнгө үү гэдгийг л тогтоох шаардлагатай байна шдэ. тэр хандиваа татвар санхүүдээ зөв тайлагнаж татвараа төлж байна уу. гэдэг л чухал шдэ

2015.12.17

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

19.2. Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна.

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Энэ хуульд зөвхөн УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт л санхүүжилт олгож байгаа нь хурлын байгууллагуудыг болон сонгуультангуудыг жигд санхүүжилт олгохгүй байгааг харуулж байна . Гэтэл НИТХ, ДИТХ-ын Төлөөлөгч нар УИХ-ын гишүүдийн адил сонгогдсон тойрогтой мөн сонгосон иргэдтэйгээ адил ажиллах нөхцлөөр хангуулдаг байх нь зөв.

2014.12.09

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Энэ хуульд зөвхөн УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт л санхүүжилт олгож байгаа нь хурлын байгууллагуудыг болон сонгуультангуудыг жигд санхүүжилт олгохгүй байгааг харуулж байна . Гэтэл НИТХ, ДИТХ-ын Төлөөлөгч нар УИХ-ын гишүүдийн адил сонгогдсон тойрогтой мөн сонгосон иргэдтэйгээ адил ажиллах нөхцлөөр хангуулдаг байх нь зөв.

2014.12.09

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Эрдэнэбат СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч

Сонгуулийн санхүүжилтыг төрөөс санхүүжүүлэх нь зөв иргэд хандив өгөхийг болиулж болохгүй учир нь хандив тусламж өгөх нь тэр хүний эрхийн асуудал. Харин хувь хүний өгч буй хандив тусламжид хязгаар тогтоож өгөх нь зүйтэй заалт юм.

2014.12.10

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Улс төрийн намыг сонгуульд авсан суудлын тоогоор бус иргэдээс авсан саналын хувиар тооцож санхүүжүүлэх нь шударга болов уу гэж бодож байна. Энэ нь нэг талаас иргэдийн дэмжлэгийг авч чадсан намын үйл ажиллагааг санхүүгээр дэмжих, нөгөө талаас олон намын буюу олон ургальч үзэл , системийг дэмжиж байгаа хэлбэр болно гэж бодож байна.

2014.12.11

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 1 )

А.Мишигдорж БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хурлын хорооны дарга.

Нам нь өөрийн гэсэн байнгын орлоготой ашгийн төлөө байгууллага биш юм. Хэрэв хүн намаас нэр дэвшээд УИХ -д суудал авсан бол энэхүү заалтын хүрээнд тодорхой хэмжээгээр намд мөнгө хувиардагдах нь зүй ёсны хэрэг бусдаар намын өдөр тутмын үйл ажиллагаа яаж явагдах билээ.

2014.12.11

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

УИХ-ын хуулийн энэ заалтын жишгээр аймаг, сум, нийслэл, хороонд мөн адил хуулиар зохицуулах хэрэгтэй гэж үзэж байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх тухай санал авч байгаатай холбогдуулан орон нутгийн улс төрийн байгууллагуудын бие даасан байдлыг хангах, үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах боломжийг бүрдүүлэх нь чухал. Харин намын байгууллагыг нь шат шатандаа дэмжсэнээр уг байгууллагаараа дамжуулан ИТХ-ын Төлөөлөгчдөө дэмжиж ажиллах бодлого чухал гэж үзэж байна.

2014.12.18

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Жалцавжий Говь-Алтай аймагийн ИТХ-ын төлөөлөгч, МАХН-ын хорооны дарга

улс , аймаг ,нийслэг ,сум, дүүрэгт суудлын тоогоор харгалзах нь зүйтэй

2014.12.22

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Сүнжидмаа Булган аймгийн МАХН-ын хорооны дарга

Цөөн суудалтай намуудад санхүүжилт бага хуваарилагдах учраас дутагдалтай талтай.

2014.12.23

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

20.3. Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн

Аудит хийх нь зөв

2014.12.18

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Жалцавжий Говь-Алтай аймагийн ИТХ-ын төлөөлөгч, МАХН-ын хорооны дарга

шалгалт хяналт шаардлагатай

2014.12.22

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгуулийн зардал шилэн данстай адил.

2014.12.23

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Ш.Чинбат Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын дарга

Аудитыг нэн тэргүүнд хийж байх хэрэгтэй. Бодит зардал, орлого хэрхэн уялдаж байгаад дүгнэлт хийх ёстой.

2015.04.07

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

21.1. Намын үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина.

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн

Хуульчлах шаардлагагүй, энэ бол тухайн намын дотоод асуудал

2014.12.18

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 1 )

Бусад. Асуудалтай холбоотой бусад санал аа бичнэ үү

Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч

Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх нь зүйтэй. Гэхдээ энэ нь бас сөрөг асуудал дагуулна. Ө/Х Маш олон намууд үүсч бий болох талтай. Иймээс Санхүүжилт авах болзол хангасан намд санхүүжилт олгох тухай заах. Жишээ нь : намын гишүүн буюу сонгуульт гишүүдийн тоо, намын тогтмолжсон үйл ажиллагаа, жил бүрийн тайлан- аудитаар баталгаажсан, УИХ-д суудалтай эсэх, мөн тодорхой тооны нэр дэвшигч тухайн сонгуульд дэвшүүлсэн эсэх гэх мэт заалтуудыг оруулах боломжтой.

2014.12.08

Дэмжсэн ( 4 )

Дэмжихгүй ( 1 )

Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын Гишүүн

Улс төрийн намуудын санхүүжилтийг эрс өөрчлөх хэрэгтэй. УИХ-д, аймгийн ИТХ-д, сумын ИТХ-д авсан суудал, саналын тоогоор улсын төсвөөс санхүүжилт авдаг тогтолцоог бий болгох. Тэр санхүүжилт нь тухайн намын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээтэй байх.

2014.12.16

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн

Гадаадын байгууллага хувь хүнээс хандив авахыг хориглох

2014.12.18

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

Ц.Мөнхнасан Архангай аймгийн Монгол Ардын намын хорооны дарга

авсан суудал буюу төлөөлөгчдийн тоогоор санхүүжүүлэх нь зөв.

2014.12.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Сонгуульд зарцуулах зардлын хэмжээг хэрхэн буруулах вэ?

Одоогийн хуулийн заалт. (Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хууль)

37.1. Сонгуулийн ерөнхий хороо тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан тойрог тус бүрээр, түүнчлэн нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний дотор тус тус тогтооно.

Д.Эрдэнэ Төв аймгийн Бүрэн сумын Засаг дарга

Сурталчилгаа эхэлснээс хойших янз бүрийн хуучин хуулиар ярьвал тоглолт шоу хийх зэргийг болиулах хэрэгтэй. Зардлыг бууруулахын тулд сурталчилгаа хийх хугацааг сунгаж тухайн хүн тойрогтоо иргэдтэйгээ биечлэн уулзах бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Хэт богихон хугацаанд томоохон багаар явж ажиллана гэдэг нь дор хаяж хоёроос гурван машин 20-30 хүн дагуулаад явдаг. Энэхүү зардлыг хэмнэж сонгуульд өрсөлдөгч хүмүүстэйгээ биечлэн уулзвал бага зардал гарна гэж үздэг.

2014.12.05

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч

Одоогийн хуулиар сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байгаа. Энэ нь болно гэж үздэг.

2014.12.08

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч

37.1 заалт хэвээр байх хэрэгтэй .

2014.12.08

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

П.Алтантөгс СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Хурлын даргын зөвлөх.

Одоогийн хуулиар сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байгаа нь зөв ч хугацаа хэт богино байлгаж болохгүй. Нэр дэвшигчийн өөрийг нь таниулах боломжийг олгож өгөх нь зүйтэй.

2014.12.10

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Сонгуулийн зардлыг тооцохдоо зөвхөн сонгогчдын тоо , газар нутгийн хэмжээнээс гадна газар зүйн алслалыг тооцох хэрэгтэй. Энэ нь сонгуулийн тараах материалыг ихэнхдээ Нийслэл хотод хэвлүүлдэг ба түүний тээврийн зардал аймаг тус бүрт өөр байдагтай холбоотой.

2014.12.11

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Х.Нямдагва СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, УСУГ ЗУТА дарга.

Намаас нэгдсэн байдлаар сонгуулийн сурталчилгааг хийх хэрэгтэй.

2014.12.12

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын Гишүүн

Сонгуулийн зардлын хэмжээг бууруулахын тулд: -Ажиглагч, ухуулагчдын зардлыг төрөөс хариуцах.

2014.12.16

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн

Хамгийн гол нь далд хэлбэрээр зарцуулдаг мөнгийг хориглох, тохиолдол илэрвэл нэр дэвшигчийг шууд татах эрхийг СЕХ-нд өгөх

2014.12.18

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Ш.Дэмчигсүрэн Завхан аймгийн МАХН-ын хорооны дарга

Сонгуулийн зардлыг бууруулахын тулд СЕХ өөрөө нэр дэвшигчдын тараах материал сурталчилгааг нэгдсэн байдлаар тараах юм уу үүнд хяналт тавин оролцох хэрэгтэй байна.

2014.12.23

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Намын сэтгүүлч байх нь маш буруу. Намыг ард түмэн хянадаг үүнд төрөөс огт оролцдоггүй болох хэрэгтэй.

2014.12.23

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

38.4. Энэ хуулийн 38.1, 38.2-т заасан дансанд нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, дэмжигч байгууллага, иргэдээс оруулсан хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зориулалтаар нь зарцуулна

Д.Батболд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ИТХ-ын дарга

Улсын төсвөөс санхүүжүүлэх нь зөв. Сурталчилгааны зардал, хаа хамаагүй юм ашиглахгүй зөвхөн сумын ОН-ийн хэтийн төлөвлөгөөний дагуу сонгуульд оролцож үр дүнг нь тооцох

2014.12.10

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

40.7. Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлийг төрийн аудитын байгууллагаар шалгуулж, дүгнэлт гаргуулна.

35.4.. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хорин хэвлэлийн хуудас бүхий сонин, хэвлэл, арван хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг арван хэвлэлийн хуудаст тус тус багтаана

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Энэ зүйл заалтын тоо хэмжээ түүнд тавих хяналт зарим талаар сул байгаа нь ажиглагддаг. Нэр дэвшигчдийн хэвлэлийн хуудасны тооны хязгаарыг нэмэх саналтай байна.

2014.12.09

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 1 )

Энэ их зөв заалт. Нэр дэвшигчийн хэвлэлийн хуудсыг бууруулах саналтай байдаг. Сонгогчдын бас нэг хандлага бол нэр дэвшигчийн материалын илүү дутуу ирж байгаатай холбож сонголт хийдэг тал ажиллагддаг. Иймээс магадгүй хөрөнгө санхүүгээс шалтгаалж байгаа асуудал учраас дээд хэмжээг нь заах нь чухал

2014.12.18

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

35.7. Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.

Д.Нэргүй БЗД-ийн Иргэдийн төлөөлөгч, Хуулийн зөвлөх

Цахим сурталчилгааг зохицуулсах хэрэгтэй байна. Жнь: гудамж талбайд байршуулсан самбар, сурталчилгааны материал тараалт хуулийн хугацаанд зогсдог. Гэтэл цахим сурталчилгаа зогсдоггүй, энийг хянадаг ч газар байдаггүй.

2014.12.11

Дэмжсэн ( 7 )

Дэмжихгүй ( 0 )

Х.Нямдагва СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, УСУГ ЗУТА дарга.

Өнгөрсөн УИХ сонгуулиар сонгуулийн санал авах өдөр Увс аймгийн төвд Монгол Ардын нам манай намыг дэмжээрэй гэсэн сурталчилгааг гудамжинд байрдадаг электрон самбараар явуулж байсан. Энд эргээд хуулийн ямар ч хариуцлага тооцоогүй.

2014.12.12

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Эрх тэгш байдлыг тогтоогоогүй байгууллага, сонгуулийн хороодуудад хариуцлага тооцдог болох. Намууд л хоорондоо хяналт тавьдаг. Гэтэл төрөөс цалинжаад уг ажлыг хийж байгаа сонгуулийн хороодууд хийдэггүй шүү. хэрвээ хийхгүй бол тухайн томилогдсон төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх хүртэл үндэслэл болдог байх хэрэгтэй. Ер нь нэгж болгонд сонгуулийн хороод сайн ажиллах хэрэгтэй. Зөвхөн сонгуулийн өдөр ажилладгийг зогсоох, мөн аль нэг улс төрийн намын талд үйлчилдэгийг зогсоох, хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй.

2014.12.18

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Рекламгүй зөвхөн ярилцдаг болох хэрэгтэй.

2014.12.23

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

35.9. Сонгуулийн ерөнхий хороо нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг батлахдаа нам, эвсэл бүрд, түүнчлэн нэг тойрогт өрсөлдөж байгаа бие даан нэр дэвшигч бүрд тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэр гаргаж мөрдүүлнэ.

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төлбөртэй нэвтрүүлгийн цагийг хамт батлах

2014.12.18

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

35.15. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлж ажиллах тал дээр анхаарах хэрэгтэй. Ил далд хэлбэрийн сонгуулийн сурталчилгаанууд ихээр хийгддэг. Нэр дэвшигчид төрөл бүрийн нийгмийн сайн сайхны төлөө гэсэн ТББ-уудын нэр дээрх буяны үйл ажиллагаа хавтгайрах шинжтэй болсон. Ургийн баяр нэрийн дор нутаг усны олон хүнийг хамруулсан найр наадам , бэлэг сэлт, уралдаан тэмцээн урамшуулал сонгуулийн жилд эрс нэмэгддэг зөрчлүүд их ажиглагддаг. Ийм далд хэлбэрийн сурталчилгааны төрлүүдийг хуулинд тодорхой зааж өгөх нь зүйтэй.

2014.12.09

Дэмжсэн ( 7 )

Дэмжихгүй ( 0 )

35.18.10. сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох;

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Энэ заалтыг зөрчсөн нэр дэвшигчдийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээг авах

2014.12.09

Дэмжсэн ( 6 )

Дэмжихгүй ( 0 )

35.18.11. сонгогчдын саналыг татах зорилгоор төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг явуулах;

35.18.12. сонгогчдын саналыг татах зорилгоор биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэж оролцох;

35.18.13. сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;

35.18.14. хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтын үр дүнг нь хэвлэн нийтлэх, тараах, сурталчлах;

35.18.15. төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сурталчилгааны материал хэвлэх, олшруулах, тээвэрлэх зэрэг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

Л.Бямбадорж СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 9-р хорооны Засаг дарга

2012 oni songuuli niisleliin huvid mash ih budliantai bolson jisheelbel huviin bolovch turiin baiguullaga shig irgeded hamgiin chuhal uilchilgeeg uzuuldeg Urhiin emneleguud uls turiin uil ajillagaand orj songuuliin ajild oroltsoj urhiin emneleguudiin darga nar ner devshsen ni uls turiin songuuliin yos zuig aldagduulsan nuhtsul uussen ene bdlig hyanan zohitsuulj dahin iim zuil garguulahgui bh talaar huulichlah heregtei Uls turiin bus irgeded uilchilgee uzuuldeg baiguullaguudig uls turjilt bolon uls turtei holbootoi ashig sonirholoos salgah heregtei

2014.12.10

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

35.18.16. сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулах;

35.18.17. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх;

35.18.18. сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах.

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Хориглосон заалт байгаа хэдий ч ил далд хэлбэрээр мөнгө тараагдсаар байдаг. Тиймээс сонгогдож гарсных нь дараа ч иймэрхүү зөрчилтэйгөөр сонгогдсон бол буцаан татах арга хэмжээг хуулийн дагуу авдаг байх шаардлагатай байна.

2014.12.09

Дэмжсэн ( 7 )

Дэмжихгүй ( 0 )

Бусад. Асуудалтай холбоотой бусад санал аа бичнэ үү

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг СЕХ байнга зохион байгуулах

2014.12.18

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Сонгуулийн үеийн санхүүжилтийг хэрхэн ил тод, үнэн зөв , нээлттэй болгох вэ?

Одоогийн хуулийн заалт. (Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хууль)

40.1. Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулсан тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журмыг Сонгуулийн ерөнхий хороо Монголбанктай хамтран батална.

40.2. Нам, эвслээс нэр дэвшигч нь санал хураалт дууссан өдрөөс хойш 15 хоногт багтаан өөрийн сонгуулийн зардлын тайлангаа нам, эвсэлдээ гаргаж өгөх бөгөөд нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

40.6. Сонгуулийн ерөнхий хороо зардлын тайланг хянаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба хоёр зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.

С.Эрдэнэцэцэг СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 8-р хорооны Засаг дарга.

Энэ заалт зөв заалт хэдий ч амьдрал дээр бодитоор хэрэгжиж чаддаггүй.

2014.12.11

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Энхсайхан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

Тайланг гаргадаг хэдий ч олон нийтэд хүргэх мэдээллэх тал дээр сул байдаг.

2014.12.11

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Ш.Дэмчигсүрэн Завхан аймгийн МАХН-ын хорооны дарга

Намууд хандивын дүн мэдээллээ нээлттэй үнэн зөв мэдээлэлдэггүй.

2014.12.23

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Бусад.. Асуудалтай холбоотой бусад санал аа бичнэ үү

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сонгуульд ялсан батламжийг СЕХ-с өгөх. Үүний өмнө янз бүрийн хөрөнгийн , зардлын маргаан байгаа эсэхийг сайтар нягтлах

2014.12.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

ГУРАВ. МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

Сонгуулийн маргаан шийдвэрлэх процессийг хэрхэн оновчтой болгох вэ?

Одоогийн хуулийн заалт. (Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хууль)

54.1. Энэ хуульд сонгуулийн хороод харьяалан шийдвэрлэхээр заасан зөрчил гарсан бол гомдлыг холбогдох сонгуулийн хороонд гаргана

Гомдол гаргаад байхад санал хүлээж авдаггүй сонгуулийн салбар, хэсгийн хороодыг яах вэ. Гомдол гаргана, түүнийг нь сонгуулийн хороод нь шийдвэрлэдэг хуулийн заалтыг тов тодорхой тусгах хэрэгтэй. Хэрвээ шийдвэрлэхгүй байвал тэр сонгуулийн салбар, хэсгийн хороог томилсон төрийн байгууллагын албан тушаалтантай хариуцлага тооцдог механизмыг бий болгох

2014.12.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сонгуулийн маргааныг СЕХ дээр эцэслэн шийдвэрлэдэг байх. Шүүхэд гаргасан гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэдэг байх.

2014.12.18

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгуулийн маргааныг Шүүх биш төр засаг нь шийдэж өгөх ёстой.

2014.12.23

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Ш.Чинбат Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын дарга

Шууд татах эрхийг Сонгуулийн төв байгууллагад өгөх. Шүүхээр шийдэх процессийг 14 хоногт багтаах хэрэгтэй.

2015.04.07

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

54.2. Энэ хуульд заасан захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба түүнд давж заалдсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сум буюу сум дундын, дүүргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

Шүүхээр шийдвэрлэх нь зөв. Гэхдээ сонгуулийн дүн эцэслэж гараагүй маргаантай байгаа тэр үед сонгуулийн байгууллага нь өөрөө шийдвэрлэдэг байх нь зөв. Тэгэхгүй бол тухайн нэр дэвшигч, болон намын байгууллагат маш хүндрэлтэй асуудал үүснэ. Нөгөө талаар сонгогчдын сонголтыг хүндэтгэх хэрэгтэй.

2014.12.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

54.3. Энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд эрүүгийн болон иргэний хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байвал уг асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, харьяаллын дагуу шийдвэрлэнэ.

54.4. Энэ хуульд заасныг үндэслэн тойргийн болон салбар, хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг тухайн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах тухай шийдвэрийг дээд шатных нь сонгуулийн хороо гаргах бөгөөд уг шийдвэр нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилласан төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч

Энэ заалт дээр нэмж оруулах санал байна. Тухайн тойрог, салбар, хэсгийн хороонд ажилласан дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг дараагийн сонгуулийн аль ч хороонд оруулахгүй байх тухай нэмж заах.. Тэгэхгүй бол хууль зөрчигчид 1 жил төрийн албанд ажиллах эрхгүйгээр хасагдчихаад дараагийн жилд нь дахин аливаа нэг ажилд яаж ийгээд орж ирнэ. Тэгээд л нөгөө тойрог, салбар, хэсгийн хороондоо ажиллахаар томилогддог.

2014.12.08

Дэмжсэн ( 6 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Эрдэнэбат СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч

Шүүх байгууллагаас шалгагдан нэгэнт гэм буруугүй гэж шийдэгдсэн бол тэр нэр дэвшигчийн сонгогдох эрхийг хязгаарлаж болохгүй нэр дэвшүүлэх ёстой.

2014.12.10

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 1 )

1 жилийн хугацаа багадаж байгаа шүү. Насаар нь, үр хүүхдэд нь хүртэл ойлгуулахаар шийдвэрийг гаргаж олон нийтэд нээлттэй зарлах хэрэгтэй. Ард түмний сонголтыг хүндэтгэхгүй зөвхөн өнөөдрийн мөнгө, албан тушаал бодсон увайгүй хүмүүсийн балгаар төрийн нэр хүнд унаж байгааг зогсоох хэрэгтэй.

2014.12.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Бусад. Асуудалтай холбоотой бусад санал аа бичнэ үү

Д.Эрдэнэ Төв аймгийн Бүрэн сумын Засаг дарга

4. Санал тоолох хар машиныг болиулаад дараа нь гараад тоолно гэсэн яриа гарсан. Орчин үед техник хэрэгсэл гарсны нэмэр юу байна. Буцаж хэдэн ондоо очих гээд байгаа юм бэ сонгуулийн машин байдгаараа байх ёстой. Үнэхээр итгэхгүй байгаа бол утас нөтбүк зэргийг болих хэрэгтэй шүү дээ.

2014.12.05

Дэмжсэн ( 5 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Эрдэнэбат СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч

Санал тоолох машиныг ашиглах нь зүйтэй боловч түүнд мөн хяналт тавьж алдаа үл гаргах хамгийн сүүлийн үеийн аль нэг намын холбогдох хүмүүсээр дамжин орж ирээгүй машин техникийг ашиглах хэрэгтэй байна.

2014.12.10

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 1 )

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга

Сонгуулийн хуулийг зөрчсөн хүмүүст хүлээлгэж буй шийтгэл нь хэт хөнгөн санагддаг. Улс төрийн сонгуулийг будлиантуулах нь энгийн нүдээр хэн нэгэн нэр дэвшигчийг хэт дэмжсэнээс үүдэлтэй энгийн хэрэг мэт боловч цаана нь асар их хөрөнгө, хүч зарцуулан өрсөлдсөн хүний хувьд маш их хоро хохиролтой зүйл байдаг. Зөвхөн хөрөнгө хүчээс гадна тэр хүний амьдрал, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байдаг . Мөн төрийн эрхийг хууль бусаар авах нэг төрлийн оролдлогод тооцогддог учраас хүлээлгэх хариуцлага , шийтгэл хатуу хүнд байх нь сонгуулийг шударга зохион байгуулах үндэс болно.

2014.12.16

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын Гишүүн

o Саналын хуудсыг хар машинаар тоолсны дараа нэр дэвшигч гомдол гаргавал гараар тоолдог байх. Эцсийн дүн нь гараар тоолсноор гардаг байх o Сонгуулийн маргааныг сонгуулийн хороо тодорхой хуулийн хугацаанд бүрэн шийддэг байх o Сонгуулийн хууль зөрчсөн тохиолдолд гаргасан зөрчил нь сонгуулийн дүнд нөлөөлж буй эсэхийг тогтоодог байх o Сонгогчдийн олонхийн санал авч сонгогдсон нэр дэвшигчийг хууль, шүүхийн байгууллагын шийдвэрээр төлөөлөгчөөс чөлөөлдөг одоогийн практикийг эрс өөрчилж, сонгогчдын саналыг хэн ч өөрчилдөггүй болгох

2014.12.16

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сонгуулийн хорооны шийдвэр эцсийн байх. Хэрэв сонгуулийн хороо буруу шийдвэр гаргасан бол хорооны гишүүдийг төрийн албанаас нэн даруй чөлөөлж, 5 хүртэлх жил төрийн албанд ажиллахыг хориглох.

2014.12.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Сонгуулийн хууль зөрчигсдөд ямар хариуцлага тооцох вэ?

Одоогийн хуулийн заалт. (Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хууль)

53.1. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

Д.Эрдэнэ Төв аймгийн Бүрэн сумын Засаг дарга

Зөв санал гэж үзэж байна. Сонгуулийн хууль бол их, бага хэмжээнд аль аль шатан дахь төрийн эрхийг булааж авах гээд байгаа шалтаг. Суманд мөн адил сонгуулийн хуулийг зөрчиж сумын засаг дарга нь доод шатны төрийн төлөөллүүд шүү дээ. Эрх мэдлийг хууль бусаар авах гээд байна. Сонгуулийн хууль зөрчсөн иргэдийг хатуу хариуцлага ногдуулах хэрэгтэй. Хатуу хариуцлагатай хууль батлаад хөдөө орон нутагт сайн таниулахгүйгээс үүдэн мэдэхгүйгээр хууль зөрчих асуудал гардаг. Үнэхээр хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж чадахгүй бол сонгууль явуулаад яах юм бэ.

2014.12.05

Дэмжсэн ( 5 )

Дэмжихгүй ( 0 )

С.Эрдэнэцэцэг СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 8-р хорооны Засаг дарга.

Хууль зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага ногдуулахаас гадна мөнгөн торгууль тавих хэрэгтэй.

2014.12.11

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Сонгуулийг зохион байгуулж буй салбар, тойрог хэсгийн хорооны хүмүүст ноогдох хуулийн заалтыг сайжруулах хэрэгтэй. Нам, нэр дэвшигчдийн эрх зүйн орчинг мөн чамбайруулах хэрэгтэй. Маргаан үүссэн тохиолдолд яаралтай шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Хуулийн зохицуулалтыг иргэнд, намд, нэр дэвшигчдэд сайн сурталчлах хэрэгтэй.

2014.12.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Сонгуулийг зохион байгуулж буй салбар, тойрог хэсгийн хорооны хүмүүст ноогдох хуулийн заалтыг сайжруулах хэрэгтэй. Нам, нэр дэвшигчдийн эрх зүйн орчинг мөн чамбайруулах хэрэгтэй. Маргаан үүссэн тохиолдолд яаралтай шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Хуулийн зохицуулалтыг иргэнд, намд, нэр дэвшигчдэд сайн сурталчлах хэрэгтэй.

2014.12.18

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

53.2. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

53.3. Сонгуулийн үйл ажиллагааны явцад сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эд хөрөнгийн болон бусад хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

53.4. Энэ хуульд заасан зөрчил гаргаж захиргааны хариуцлага хүлээсэн нь уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч

Сонгуулийн хууль зөрчиж захирааны болон, эрүүгийн хариуцлага хүлээсэн иргэнийг дахин сонгуульд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ удаа зөрчлөө. Хариуцлага хүлээлээ. Дараагийн сонгуульд бас л нэр дэвшээд нөгөө аргаа хэрэглээд л явдаг. Уламжлал болсон байдлыг халах хэрэгтэй.

2014.12.08

Дэмжсэн ( 9 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Сүнжидмаа Булган аймгийн МАХН-ын хорооны дарга

Намыг гишүүнчлэлгүй байх нь зөв. Яагаад гэвэл хүмүүс намын гишүүнчлэлээрээ талцан хуваагдаж улс орны орны эв нэгдэлд сөрөг нөлөө учруулдаг.

2014.12.23

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Бусад.. Асуудалтай холбоотой бусад санал аа бичнэ үү

Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч

Сонгуулийн хууль зөрчиж тодорхой хариуцлага хүлээж буй нэр дэвшигч аль намын гэдгээр нь тухайн намд хариуцлага тооцох аргачлал дутагдаж байна.. Үүнийг улс төрийн намын тухай хуулинд тусгах нь зүйтэй. Одоогийн тогтолцоогоор нэр дэвшигч хариуцлага хүлээгээд , тэгээд л боллоо. Гэтэл хууль зөрчих байдлыг нь тухайн нэр дэвшигчийн нам мэдэж , зохион байгуулж өгдөг.

2014.12.08

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Н.Жаргалсайхан ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Авто худалдааны цогцолборын ерөнхий менежер.

Сонгуулийн хууль зөрчсөн нь нотлогдсон сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг дараагийн удаа болох бүх шатны сонгуулийн хороонд оруулахгүй байх нь зүйтэй. Санал тоолох хар машин бол орчин үеийн техник, технологийн дэвшил. Түүнээс ухарч болохгүй. Цаашид улам боловсронгуй болгож үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй.

2014.12.09

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 1 )

Ш.Батдорж СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 19-р хорооны Засаг дарга.

Аймаг Нийслэл Сум дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчийг намаас дэвшүүлдэг хэлбэр нь хэвээр хадгалагдахыг дэмжиж байна.

2014.12.10

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

Б.Батхуяг Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгч

АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ 34.15.Нэр дэвшигч энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдсон бол түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасна. 34.16.Санал хураалт болон сонгуулийн дүн гарсны дараа энэ хуулийн 34.15-д заасны дагуу нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан бол тухайн нэр дэвшигчийн дараагийн нэр дэвшигчийг сонгогдсонд тооцож, энэ хуульд заасан зохих журмын дагуу тухайн аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчөөр бүртгэнэ. Сонгуулийн хуулийн дээрх заалтын дагуу сонгогчдод мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдвол дараагийн хүн төлөөлөгчөөр шууд сонгогдохоор заасан байтал дээрх заалтыг төлөөлөгч гэсэн үг алга нэр дэвшигч гэж байгаа тул дахин сонгууль зарлана гэж байгаа нь хэр зохистой вэ,,, Нийслэл дүүргийн ИТХ-д намаас нэр дэвших нь зүйтэй

2014.12.11

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

А.Мишигдорж БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хурлын хорооны дарга.

Сонгуулийн маргаантай холбогдолтой асуудлыг шүүгч нар өөрийн үзэмжээр шийдвэрлэх явдал цөөнгүй гардаг шиг санагддаг нотлох баримт байсаар байтал нөгөө талд нь шийддэг тохиолдууд ч байдаг. Тиймээс манай Монгол улсын эрх зүйн систем нь өөрчлөгдөж нэгэн жишгийн дагуу асуудал шийдвэрлэгдэж байвал шударга ёсонд нийцэх болно.

2014.12.11

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Ч.Чимэд Увс аймгийн Засаг дарга

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд Увс аймгын НӨУБ-ын ажилтан сонгуультан нараас өгөх санал : 1. Намын квотын суудалд сонгогдоогүй хүн орох асуудлыг эргэн авч үзэх, үндэслэлийг сайжруулах эсвэл энэ заалтыг хасах 2. Сумыг нэг мандаттай болгох, олон мандаттай нэг тойрог болгох асуудлыг оновчтой шийдэх 3. Багийн засаг даргыг багийн ИНХ-аас сонгодог байх 4. Сонгууль явуулах хугацааг 5 жил болгож өөрчлөх. 5. Орон нутгийн сонгууль, Улсын Их хурлын сонгуулийг орон даяар нэг өдөр зэрэг явуулдаг болгох 6. Төрийн албан хаагчдыг хуралд нэр дэвшүүлэх эсэх, энэ талаар ТЗ болохгүй ТҮ болно гэх мэт хоёрдмол байдлыг засах , гэхдээ суудлын тооны 3/1-ээс ихгүй байхаар зохицуулах 7. Нэр дэвшигчдэд шалгуур тавьж өгөх /нас, боловсрол, туршлага/ 8. Бүх сонгуулийг санхүүгийн нэг эх үүсвэртэй болгох /улсын орон нутгийн төсвөөс гэж ялгахгүйгээр/ 9. Орон нутгийн хурлын болон бусад нөхөн сонгуулийн зардал төсөв, зохион байгуулах журам, хугацаа зэрэг тодорхой бус асуудлуудыг тодорхой тусгах 10. Багийн ИНХ-ын дарга, Засаг дарга, аймаг сумдын удирдлага зэрэг сонгуулиар гардаг албан тушаалтан нарын сонгогдох процессыг энэ хуульд тусгаж өгөх. Ер нь сонгуулийн асуудлыг бүхэлд нь журамлан зохицуулах. 11. Орон нутгийн хуралд зөвхөн нам бус, томоохон ажил мэргжлийн холбоод зэрэг байгууллага, иргэд, ИНХ, ТББ-ууд нэр дэвшүүлдэг байх намын нэр дэвшүүлэлт төлөөлөгчдийн 3/1-ээс илүүгүй байхаар хязгаарлаж орон нутаг дахь улс төржилтийг бууруулах. 12. Бүртгэл нэрсийг нь ИБМБ хийж, орон нутагт ТЗ-ны албан хаагчид зохион байгуулж, хууль, төсвийг нь УИХ шийдэж байгаа нөхцөлд СЕХ ямар үүргийг хүлээж байгаа вэ. 13. Хар машин, ИБМэдээллийн тоног төхөөрөмж ашиглах эсэх асуудал болон бүх шатны сонгуулийн зохион байгуулалт, бэлтгэл хангах хугацаа тавих шаардлагууд нь ижил түвшинд байхаар зохиуцуулах. 14. Өмнөх сонгуулиудын үеэр гарсан зөрчил будилаанууд, шийдвэрлэж чадаагүй ................. асуудлууд, түүний дотор сурталчилгаанд хориглох зүйл, ашиглах, эд мөнгөөр татах оролдлого зэргийг тодруулан зааж зохицуулалт хийх боломжтой болгох. 15. Цагдаа шүүх зэрэг байгууллагуудаас зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээнүүд авах хугацааг сонгуулийн санал хураалт явуулах дүн гаргах үед шийдвэрлэгдсэн байхаар зохицуулж холбогдох бусад хуулиудад өөрчлөлт хийх. 16. Сонгуулиын байгууллагууд зохион байгуулах ажлаа хийж зөрчил будилаантай холбоотой асуудлыг зохих хууль хяналтын зохих эрх бүхий байгууллагад иргэд, нам, нэр дэвшигчдээс тавьж шуурхай шийдвэрлүүлдэг, түүнийг үндэслэн сонгуулийн хороод шийдвэрээ гаргаж үндсэн асуудалдаа анхаарлаа төвлөрүүлж ажиллах нөхцөл бүрдүүлж өгөх. 17. Сонгуулийн хороодод ажиллагчдын урамшуулал, хоолны зардал зэргийг хэдэн хоногоор тооцож хаанаас гаргах тэднийг үндсэн ажлаас нь чөлөөлж ажиллуулах хугацаа, тэр хугацаанд үндсэн цалинг нь олгох эсэх зэрэг шат шатны сонгуулиудад өөр өөр байдлаар зохицуулагдсан, зарим нь тодорхой бусаас маргаан дагуулдаг асуудлуудыг тодорхой нэг мөр байдлаар зохицуулах.

2014.12.12

Дэмжсэн ( 3 )

Дэмжихгүй ( 0 )

Ё.Баярсайхан Орхон аймгийн МАХН-ын хорооны дарга

Сонгуулийн хуульд өөрчлөт оруулах шаардлагатай. 1. Намын хатуу гишүүнчлэлийг болих хэрэгтэй байна. 2. Монгол улсын сонгогчдын тоо харьцангуй бага учраас гараар тоолох хэрэгтэй.

2014.12.23

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Ш.Дэмчигсүрэн Завхан аймгийн МАХН-ын хорооны дарга

Сонгуулийг машинаар биш гараар тоолох хэрэгтэй. Учир нь энэ нь илүү баталгаатай гэж боддог.

2014.12.23

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

Д.Сүнжидмаа Булган аймгийн МАХН-ын хорооны дарга

Улсын хэмжээнд хүн ам олонтой цөөхөн тосгон байдаг бөгөөд эдгээр нь байрлаж байгаа нутаг дэвсгэрийнхээ сумын баг болж тооцогддог. Гэтэл сум нь тосгоноосоо цөөхөн хүнтэй сумын ИТХ- 21 төлөөлөгчтэй бол тухайн тосгон баг учраас сумын хуралд цөөхөн суудал оногддог тул тосгоны асуудлыг шийдэхэд төлөөлөгчид цөөхөнтэй учраас асуудал тосгондоо ашигтайгаар шийдэгдэж чаддаггүй. Ж нь Булган аймгийн Хялганат тосгон 3100 гаруй хүн амтай. Гэтэл 1500 хүрэхгүй Хангал сумын багт харъяалагддаг. Иймээс тэдний 21 суудлын зөвхөн 6,7хон хүн нь Хялганатын төлөөлөгч байдаг. Үүнийг хуулиндаа сумын харъяалалаас салгаж тусад нь хуралтай болгох хэрэгтэй байна.

2014.12.23

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )