Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2014-11-04

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлох, зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон уг үйл ажиллагаатай холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. .

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хууль тогтоомж

2.1. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл. .

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан этгээд эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулна.

3.2. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Иргэний хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл. .

Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1. “Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа” гэж бусдаас хөдлөх эд хөрөнгө барьцаанд авч мөнгөн хөрөнгө зээлүүлэх үйл ажиллагааг;

 

4.2. “Хохирол барагдуулах сан” гэж барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж зээлдэгчид учирсан хохирлыг шуурхай барагдуулах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийг;

 

4.3. “Хөрөнгийн үнэлгээний газар” гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.4.9-д заасан зөвшөөрөл бүхий этгээдийг;

 

4.4. “Шөнийн цаг” гэж орон нутгийн цагаар тухайн өдрийн 22 цагаас дараа өдрийн 06 цаг хүртэлх хугацааг;

 

4.5. “Зээлийн мэдээллийн сан” гэж тухайн барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллагаас зээл авсан зээлдэгчийн талаархи болон зээл, түүний эргэн төлөлт, зээлийн барьцаа хөрөнгийн талаархи бүх мэдээллийг агуулсан мэдээллийн санг;

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

 Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэх

5 дугаар зүйл.

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагаа эрхлэх

5.1. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно.

6 дугаар зүйл.

Бүрдүүлэх баримт бичиг

6.1. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.-д заасан болон дараахь баримт бичгийг бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ

6.1.1. хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг;

6.1.2. бизнес төлөвлөгөө;

 

6.1.3. Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон дүрмийн сангийн болон хохирол барагдуулах сангийн доод хэмжээг хангасан эсэхийг нотлох баримт бичиг;

6.1.4.боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрныталаархи мэдээлэл;

 

6.2. Энэ хуулийн 6.1.-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хороо холбогдох байгууллагаас лавлагаа авч болно.

7 дугаар зүйл. .

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

7.1. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэхийг хүсч, ирүүлсэн баримт бичгийг Санхүүгийн зохицуулаххороо хүлээн авч ажлын 30 хоногийн дотор хянаад, дараахь шаардлагыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно:

7.1.1. барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрмийн сан болон хохирол барагдуулах сан нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнд хүрсэн;

7.1.2. бизнес төлөвлөгөөнд барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагааг амжилттай эрхлэх стратеги, нөлөөлөх хүчин зүйлийг оновчтой тусгаж чадсан;

 

7.1.3. барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан;

 

7.1.4. энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан.

 

7.2. Ирүүлсэн баримт бичгийг магадлан шинжлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 7.1-д заасан хугацааг 14 хоногоор сунгаж болно.

 

7.3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагааг эрхлэх хугацааг тодорхой заана.

 

7.4. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр нээнэ.

8 дугаар зүйл..

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэм

 

8.1. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16.2-т заасан болон дараахь зүйлийг тусгана:

 

8.1.1. өөрийн хөрөнгө /дүрмийн сан/-ийн хэмжээ;

 

8.1.2. барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтэц;

 

8.1.3. өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр үйлчлүүлэгчид учруулсан хохиролыг сайн дураараа нөхөн төлөх журам;

 

8.2. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллагын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг энэ тухай шийдвэр гарсанаас хойш ажлын 10 хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ.

9 дүгээр зүйл. .

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллагын нэр

9.1. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллагын нэр нь түүний оноосон нэр болон “ломбард” гэсэн тэмдэглэгээнээс бүрдэнэ.

 

9.2. Энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээдээс өөр этгээд өөрийн оноосон нэртэй хамт “ломбард” гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.

9.3. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллагын нэр, байршлыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагааэрхлэх этгээдэд хориглох зүйл, тавих шаардлага

10 дугаар зүйл.

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл

10.1. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллагын үйл ажиллагаанд дараахи зүйлийг хориглоно:

10.1.1. тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх;

 

10.1.2. өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;

 

10.1.3. иргэн, хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр хадгаламж авах, хадгаламжийн данс нээх;

 

10.1.4. үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгох;

 

10.1.5. барьцаагүйгээр зээл олгох;

 

10.1.6. иргэний бүх төрлийн баримт бичиг, хуулийн этгээдийн үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичиг барьцаалан зээл олгох;

 

10.1.7. насанд хүрээгүй хүнд зээл олгох;

 

10.1.8. өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй эсхүл зээлдэгчийн өөрийнх нь өмчлөл, эзэмшлийнх биш гэдгийг мэдсээр байж тухайн хөрөнгийг барьцаалан зээл олгох;

 

10.1.9. барьцааны хөрөнгөөс шалтгаалан зээлийн хүүг ялгамжтай тогтоох;

 

10.1.10. шөнийн цагаар ажиллах;

 

10.1.11. барьцаалсан эд хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах;

 

10.2. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллага зээл хүсэгчийн барьцаа хөрөнгийг тухайн этгээдийн өөрийн өмчлөл, эзэмшлийнх мөн эсэхийг шалгаж зээл олгох үүрэгтэй.

 

10.3. Зээлдэгчийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор эзэмших, худалдаж борлуулах үйл ажиллагаа энэ хуулийн 10.1.1-д хамаарахгүй.

11 дүгээр зүйл..

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага

11.1. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагаа эрхлэх этгээд дараахь шаардлагыг хангасан байна.

11.1.1. дохиолол, хяналтыг систем бүхий тусдаа байртай байх;

11.1.2. барьцааны хөрөнгийг хадгалах, аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий хамгаалалтын сефи, эсхүл тусгайлан бэлтгэсэн өрөөтэй байх;

11.1.3. зээлийн мэдээллийн сан бүхий мэдээллийн нэгдсэн системтэй байх;

11.2. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд зээлийн хүү, түүнийг тооцох, зээлийн гэрээний хугацаа сунгах, барьцааны хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулахад баримтлах журам зэргийг үйлчилүүлэгчид харагдахуйц ил байрлуулсан байна.

 

11.3. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зээлийн гэрээг зөвхөн бичгээр хийнэ.

11.4. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллага нь зээл олгох болон барьцаа хөрөнгийг суллахдаа тус тус барьцаа хөрөнгийг харилцан хүлээлцсэн акт заавал үйлдэнэ.

 

11.5. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллага нь зээлдэгчийн барьцаалагдсан эд хөрөнгийг учирч болзошгүй бүх төрлийн эрсдлээс хамгаалах зорилгоор үйл ажиллагаагаа заавал даатгуулсан байна.

12 дугаар зүйл.

 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах

 

12.1. Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллага барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ.

 

12.2. Энэ хуулийн 12.1-д заасан мэдэгдлийг хүргүүлсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцаалагдсан хөрөнгийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг зээлдэгчид буцаан олгоно.

 

12.3. Энэ хуулийн 12.2-т заасны дагуу барьцаалагдсан хөрөнгийг худалдаж, борлуулахын өмнө хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлэх бөгөөд үнэлгээ хийх газрыг зээлдэгч сонгож холбогдох зардлыг хариуцна. Хэрвээ зээлдэгч хөрөнгийн үнэлгээний газрыг тав хоногийн дотор сонгоогүй тохиолдолд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллага сонгон холбогдох төлбөрийг зээлдэгчээр төлүүлнэ.

 

12.4. Барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулахдаа зээлдэгч зөвшөөрснөөс бусад тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг энэ хуулийн 12.3-т заасны дагуу үнэлүүлсэн үнийн дүнгээс бага үнээр худалдан борлуулахыг хориглоно.

 

12.5. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллага нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх, эзэмших болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байна.

 

13 дугаар зүйл..

Хохирол барагдуулах сан

 

13.1. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллага нь зээлдэгчид учируулсан хохирлыг нөхөн төлөх зориулалт бүхий санг байгуулна. Сангийн байх ёстой доод хэмжээг болон түүнийг бүрдүүлэх, захиран зарцуулах журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.

13.2. Зээлдэгчээс гаргасан гомдлын дагуу хийсэн шалгалтаар зээлдэгчид хохирол учирсан болох нь тогтоогдсон эсхүл зээлдэгчийн гаргасан гомдолыг хангах нь илүү үндэслэлтэй гэж улсын байцаагч үзсэн бол түүний гаргасан хохирол барагдуулах тухай шийдвэрийг үндэслэн тухайн зээлдэгчид учируулсан хохирлыг хохирол барагдуулах

13.3. Хохирлыг нөхөн төлүүлэх талаар гаргасан шийдвэрийг барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллага эс зөшөөрсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хэрвээ шүүхээс зээлдэгчид хохирол учируулаагүй болохыг тогтоовол энэ хуулийн 13.2-т заасны дагуу төлүүлсэн төлбөрийг холбогдох хохирлын хамт барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллагадзээлдэгчээр эргүүлэн төлүүлнэ.

ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ .

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагаанд тавих хяналт

 

14 дүгээр зүйл.

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагаанд тавих хяналт, шалгалт

 

14.1. Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ.

 

14.2. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллага нь энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон зүйлийг зөрчсөн болох нь тогтоогдсон нөхцөлд Санхүүгийн зохицуулах хороо болон эрх бүхий байгууллага дор дурдсан арга хэмжээг авна:

 

14.2.1. албан бичгээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;

 

14.2.2. зөрчлөө арилгах хүртэлэх хугацаанд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх;

14.2.3. тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох.

 

14.3. Энэ хуулийн 14.2-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ зөрчлийн шинж байдлаас шалтгаалан аль нэгийг шууд сонгож хэрэгжүүлнэ.

 

15 дугаар зүйл..

Санхүүгийн тайлан, түүнийг нийтэд мэдээлэх

 

15.1. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь олон улсын жишгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байна.

 

15.2. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллага нь санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ. Санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг Санхүүгийн зохицуулах хороо шаардах эрхтэй.

 

15.3. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэх этгээд нь жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулан дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ.

 

15.4. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэх этгээдээс нийтэлсэн санхүүгийн тайлан, мэдээлэл нь зохих журмыг баримтлаагүй, буруу, ташаа, алдаатай бол Санхүүгийн зохицуулах хороо залруулахыг шаардана.

16 дугаар зүйл.

Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулах

16.1. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллага нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт, материалаа аудитын байгууллага /аудитор/-аар жилд нэгээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулна.

 

17 дугаар зүйл..

Аудитын дүгнэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгөх

 

17.1.Аудитын байгууллага /аудитор/ нь өөрийн баталгаажуулсан тайлангийн талаархи эцсийн дүгнэлтийг тухайн барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ.

 

17.2.Аудитын байгууллага /аудитор/ нь тухайн барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллагын ажилтнууд өөрийн байгууллагын санхүүгийн байдалд болон зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн шударга бус, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, ийм үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэндүгнэлтийг гаргавал энэ талаархи дүгнэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд нэн даруй мэдээлнэ.

 

 

 

18 дугаар зүйл. .

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллагыг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл

18.1.Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулж, татан буулгаж болно.

18.2. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай зөвшөөрөл авахад дор дурдсан баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгнө:

 

18.2.1.өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр;

 

18.2.2. өөрчлөн байгуулах, татан буулгах шаардлага, хэлбэр, нөхцөл, хугацааг заасан баримт бичиг, тухайн барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллагаас үйл ажиллагаагаа дуусгавар болгохтой холбогдуулан авах арга хэмжээ, тэдгээрийн хугацаа, үе шат, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон шаардлагатай бусад мэдээлэл;

 

18.2.3. өөрчлөн байгуулснаас гарах санхүүгийн үр дүнгийн тооцоо.

 

18.З. Санхүүгийн зохицуулах хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш ЗО хоногийн дотор барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай асуудлыг шийдвэрлэж нийтэд мэдээлнэ.

 

18.4. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, харилцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл өгөхөөс татгалзана.

 

18.5. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллагыг татан буулгах тухай Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг үндэслэн хууль тогтоомжид заасан журмын дагуу татан буулгана.

ТАВДУГААР БҮЛЭГ.

Бусад зүйл

19 дүгээр зүйл.

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

19.1. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд эрх бүхий улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

 

19.1.1. барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

19.1.2. тусгай зөвшөөрөлгүй этгээд барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол олсон орлогыг хурааж, сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

19.1.3. барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй ажилтан, албан тушаалтныг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллагыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

19.1.4. хяналт шалгалтад саад учруулсан иргэнийг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

19.1.5. тайлан, тэнцэл, мэдээ баримтыг Санхүүгийн зохицуулах хороонд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй буюу нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллагыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

19.1.6. нийтлүүлсэн тайлан мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол тухайн барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллага буюу уг тайлан мэдээллийг нийтлүүлэх үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

19.1.7. энэ хуулийн 10.1.2.-т заасныг зөрчин хуурамч, худал, ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг тараасан бол тухайн барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллагыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, уг зар сурталчилгааг тараах үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

 

19.1.8. энэ хуулиар хориглосон үйл ажиллагааг зөрчсөн болон тавигдсан шаардлагыг биелүүлээгүйбарьцаалан зээлдэх журмаар зээл олгох байгууллагын олсон орлогыг хурааж, барьцаалан зээлдэх журмаар зээл олгохбайгууллагыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин таваас дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

 

19.2. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохүйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг Иргэний хуулийн дагуу нөхөн төлүүлнэ.

 

20 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

 

20.1. Энэ хуулийг 2013 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.