Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах)
Өргөн барьсан: 2016-10-07

Батлагдсан

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дараах зүйлд доор дурдсанагуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй:

1/16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр бодож тогтооно.”

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

1146 ахмадуудаас 61,6 хувь нь тэтгэвэр тэтгэмжээ өөртөө зориулж байхыг хуульчлах гэсэн санал ирүүлсэн байна.

2015.08.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

495 ахмадын 26,6 хувь нь Нөхцөл, болзлоор тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудлыг тэгш хуульчлах гэсэн санал өгсөн байна.

2015.08.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

Халамжийн үйлчилгээг нөхцлөө хараад хамрагдах эсэхээ шууд мэддэг болох /одоо бол үзэмжээр хандаж байна Хэн ч авч болохоор байна. МАЧХ-ны Ахмад "Б"- гээс.

2015.08.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

Гадаад дотоодод нийгмийн даатгалын мөнгөөр аялуулах эмчлүүлэх зүйлийг хуульчлах. МАЧХ-нд ирсэн саналуудаас...

2015.08.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож буй арын хаалга танилаараа их өндөр тэтгэвэр тогтоолгож байгаа иргэд байна. МАЧХ-д ирсэн саналуудаас...

2015.08.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

20-иос дээш жил ажилласан 5 жил тутамд хувийг өндөр тогтоож нэмж өгдөг болох. МАЧХ-нд ирсэн саналуудаас...

2015.08.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

НДЕГ, ХҮЕГ төв байгууллагаас хуулийн хэрэгжилт хууль тогтоомжийг сурталчилах , ахмадуудын санал бодлыг сонсож байхыг хуульчлах МАЧХ-нд ирсэн саналуудаас

2015.08.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

Тэтгэврийн нэмэлтийг өндөрт бага бага тэтгэвэрт ахиу нэмэхийг бодлого болгох 1290 ахмадын 69,4 хувь дэмжсэн. МАЧХ-ны ахмадуудын саналаас...

2015.08.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

1995 оноос өмнө тэтгэвэрт гараад улсаас тэтгэмж аваагүй ахмадуудын алдсан боломжийг сэргээх эрхийг хуульчлах 1858 ахмад энэ саналыг хэлжээ. МАЧХ-ны ахмадуудын саналаас...

2015.08.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

2/22 дугаар зүйлийн 4 дэх хэсэг.

 “4. Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно.”

3/28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт.

2/ Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсийг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд зөвхөн нэг удаа;

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

1989-1995 онд цомхотголоор 18,20 жилээс дээш алба хааж тэтгэвэрт гарсан офецер ахлагч нарыг хувь тэнцүүлсэн тэтгэвэрээр 60% иар бодсоныг өөрчлөх нийт 687 ахмадын 36,9 % ын санал МАЧХ-ны ахмадуудын саналаас..

2015.08.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

Тэтгэврийн зөрүүг бодитоор арилгах. 1207 ахмадын 68% нь ийм санал өгчээ. МАЧх-ны ахмадуудын саналаас...

2015.08.27

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

2 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно.”

2/12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт: .

“1/.Хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/;

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

Нэн ядуу, олон хүүхэдтэй өрх толгойлсон ахмадыг ямар ч шалгуургүйгээр халамж үйлчилгээнд хамруулах. МАЧХ-ны ахмадуудын саналаас...

2015.08.31

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

3/15 дугаар зүйл: .

15 дугаар зүйл:

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал олгоно.”

Г.Баасан Монголын Ахмадын Чөлөөт Холбоо Тэргүүн

Тэжээгчээ алдсан , хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн хуулийг тусад нь болгох шаардлагатай 917 ахмадын 21,4 нь ингэж хэлсэн МАЧХ-ны ахмадуудын саналуудаас...

2015.08.31

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

3 дугаар зүйл..

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1/ дэх заалтын “6 долоо хоногийн” гэснийг “6 сарын” гэж, 26 дугаар зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсгийн дугаарыг “4, 6, 7, 8” гэж,  28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/, 3/ дахь заалтын дугаарыг “3/, 4/” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгээс “сүүлийн” гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэхуулийг 2014 оны ... дүгээрсарын ... -ныөдрөөсэхлэндагажмөрдөнө.